Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 269

 

Өвөрхангай аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж           

          Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 1 дүгээр баг Хөөвөр гэх газар оршин суух, 1961 онд төрсөн, 55 настай, Дээвэр Шарав овгийн Пандагийн Бат-Оршихын хүсэлттэй

“Ажиллаж байсан байдлыг тогтоолгох”-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Т.Эрдэнэ оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч П.Бат-Орших шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Намайг 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын “Алдар” нэгдэлд малчнаар, 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын “Алдар” нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                      ҮНДЭСЛЭХ нь:

П.Бат-Орших нь “Ажиллаж байсан байдлыг тогтоолгох”-ыг хүссэн хүсэлтийг тус  шүүхэд гаргажээ.  

П.Бат-Орших нь 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын “Алдар” нэгдэлд малчнаар, 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын “Алдар” нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 260 тоот лавлагаа, гэрч Д.Орогдол, Ц.Цэгмэд, Д.Болд нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч П.Бат-Орших “өөрийнхөө эзгүйд шүүх хуралдаан хийлгэх” тухай хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                              ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Дээвэр Шарав овгийн Пандагийн Бат-Оршихыг 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын “Алдар” нэгдэлд малчнаар, 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын “Алдар” нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               А.ҮҮРИЙНТУЯА