Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 57

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.БатП.Ж- даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,

Хохирогч Ж.С, Б.С-,

Хохирогчийн өмгөөлөгч Р.Л, Б.Ч,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Б,   

Шүүгдэгч М.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Отог Монхорын М.А-д холбогдох эрүүгийн 201609000462 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, М.А-, 1956 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр Говь-Алтай аймгийн Халиун суманд төрсөн, 63 настай, яс үндэс халх, дээд боловсролтой, хөдөө аж ахуйн ус хангамжийн инженер мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 14-р баг 34-17 тоотод оршин суух, өндөр насны тэтгэвэрт, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

 

Шүүгдэгч М.А- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч М.А- нь 2013 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 0.5 га газрыг иргэн В.Дгийн нэр дээр шилжүүлж өгнө хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж      90 000 000 /ерэн сая/ төгрөг бэлнээр авсан,

2014 оны 10 дугаар сарын 25-ны өдөр иргэн Д.С-аас “Миний төсөл дэмжигдсэн Чингис бондын санхүүжилт удахгүй орж ирнэ, тэр хүртэл унах машин ломбарднаас авах, ажил хөөцөлдөх мөнгө хэрэгтэй байна” хэмээн хуурч 15 000 000 /арван таван сая/ төгрөгийн зээл, 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хамтран амьдарч байсан иргэн Б.С-ын итгэлийг урвуулан ашиглаж хүү Г.Ц нэр дээрх хадгаламжийг барьцаалуулан 3 500 000 төгрөгний зээл тус тус авахуулж буцаан төлөөгүй,

2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Ж.С, П.Ж- нарын өмч болох Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг 1 дүгээр хороолол 9 дүгээр байрны 56 тоот, 42.1 мкв талбайтай 54 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий 3 өрөө орон сууц, Б.С-, М.А- нарын өмч болох Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг, 16 дугаар байрны 165 тоот, 50.5 мкв талбайтай 53 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий 4 өрөө орон сууцуудыг “Эко капитал” банк бус санхүүгийн байгууллагад барьцаалан, 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 14/004 дугаартай зээлийн гэрээ байгуулан зээл авч, Ж.С, Б.С- нарыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Ж.Сд 54 000 000 төгрөгийн, Б.С-ад 53 000 000 төгрөгийн хохирол, дээрх үйлдлүүдээр бусдад нийт 215 500 000 /хоёр зуун арван таван сая таван зуу/ төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан болох нь

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

            Шүүгдэгч М.А-гийн өгсөн: Анх удаа хятад хүнээс их хэмжээний мөнгө авч үйлдвэрлэл явуулах санаатай мөнгө зээлсэн. Ли Шан гэдэг хятад хүн 50 000 ам доллар олоод өгчихвөл их хэмжээний мөнгө зээлэх боломжтой гэсэн. Э.П ББС байгууллагаас зээл авах хүсэлт гаргахад хөрөнгөө аваад ир гэсэн тул эдгээр хүмүүсийн байрыг барьцаалж зээл авсан. 2014 оны 5 дугаар сарын 13-14-ны хооронд 80 сая төгрөгийн зээл авсан. Тус ББС байгууллагын эдийн засагч Батсайхан Дархан-Уул аймагт ирсэн. Лхагвасүрэн захиралд 3 сар болоод мөнгийг чинь өгчих учраас хүү хамаагүй гэж хэлсэн. Ингээд би хятад хүн рүү мөнгийг шилжүүлсэн боловч надад нэг ч төгрөг ирүүлээгүй. Ли Шантай би одоо болтол холбоотой байгаа. 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гэхэд над руу мөнгө шилжүүлнэ гэсэн. Тэгэхээр эдгээр хүмүүсийн байрыг чөлөөлж өгнө. Ли Шанаас 50 000 доллар авчихвал "Эко капитал" ББС байгууллагын мөнгийг төлчихнө. Би зүв зүгээр байж байгаад хоригдох гээд байна гэх мэдүүлэг,

 

            Хохирогч Ж.Сгийн өгсөн: Би өөрийн эцэг П.Ж-ын хамт 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Э.П ББС байгууллагатай 90 сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Миний эцэг П.Ж- надаас байраа барьцаалж М.А-д мөнгө гаргаж өгөх хэрэгтэй байна гэхэд нь эхлээд би зөвшөөрөөгүй. Гэтэл манай аав надаас гуйгаад мөн М.А- бас гуйгаад байхаар нь би яах аргагүй зөвшөөрөөд гэрээ хийсэн. Манай байрыг Б.С- гэх хүний байртай нийлүүлээд 90 сая төгрөгийн зээл авсан гэсэн би хараагүй. 1 сарын дотор буцаагаад байрыг чинь чөлөөлж өгнө гэхээр нь тэр гэрээн дээр гарын үсэг зурсан. Э.П ББС байгууллагаас хэлэхдээ манайх 90 сая төгрөгийн гэрээ хийгээд 80 сая төгрөг олгох шийдвэр гаргаад 80 сая төгрөг олгосон гэдэг тайлбар хэлдэг. Би гэрээний дагуу ямар ч мөнгө аваагүй, М.А- мөнгийг нь авсан. Одоо бид байраа алдах дээрээ тулаад байна. Тиймээс 54 сая төгрөгийг М.А-гээс гаргуулж өгнө үү гэх мэдүүлэг,

 

            Хохирогч Б.С-ын өгсөн: Миний бие 2009 онд М.А-тэй танилцсан. Тэр үед М.А- аймгийн захиргаад ажилладаг байсан. Тэгээд бид хоёр харилцаатай байж байгаад би Швейд явсан. Намайг Швейд явсны дараа М.А- 2011 онд миний араас ирээд эхнэр, хүүхэд надаас салсан гэж байсан бөгөөд тэр үеэс эхлэн ерөнхийдөө бид дотно харилцаатай болсон. Дундаасаа нэг охинтой болсон. Би Монголд үйлдвэр байгуулж ажиллах гэж байгаа хамтарч ажиллах санал тавьсан. Тэгээд надад тухайн үед бэлэн 8 сая төгрөг байсан учраас тэр мөнгийг өгөөд хэрэглээд эргэлдүүлэх боломж байвал эргэлдүүлж бай би өөрөө Монгол руу очих болоогүй гэдгээ хэлсэн. 8 сая төгрөг бол миний байр авах гэж хурааж байсан мөнгө. Тэгсэн он сарыг нь сайн санахгүй байна над руу 4 өрөө 25 сая төгрөг гээд хямдхан байр байна, чамд мөнгө байна уу, нэмж өгөх боломж байна уу гэж асуусан, тэгэхээр нь би монголоос явахаасаа өмнө хүмүүст хүүтэй мөнгө зээлүүлдэг байж байгаад эгч болох Н.Н-д 10 сая төгрөг хадгалуулсан байсан, харин эгч тэр мөнгийг 14 сая төгрөг болгосон байсан. Тэгээд би М.А-гаас наад байр  чинь яг хэдэн төгрөг юм бэ гэж асууж байгаад эгчээсээ 14 сая төгрөг авахаар болоод М.А-д өгүүлсэн. Тэгээд намайг 2012 оны сүүлээр ирэхэд 16 давхарт 4 өрөө байрыг 25 сая төгрөгөөр авсан байсан. Тэгээд би ирээд засвар хийсэн. Засвар хийж байх хугацаанд М.А-гийн гэрт хэсэг байсан бөгөөд засвар дуусаад байрандаа шууд орсон. Би Швейдээс ирээд байрны үлдэгдэл мөнгө болох 3 сая төгрөгийг өгсөн. 2014 оны 5 сард М.А- 3 сарын хугацаатай “Эко Капитал” банк бус санхүүгийн байгууллагад байраа барьцаалчихъя мөнгөний хэрэг гараад байна гээд 16 давхрын байраа 80 сая төгрөгөөр барьцаанд тавиад БНХАУлс руу хөрөнгө оруулалт хийнэ гээд явсан. Тэгээд яг хөрөнгө оруулалт хийсэн эсэхийг сайн мэдэхгүй байна. ...над руу ярихдаа ирэх 7 хоногоос мөнгөтэй болно тэгээд өрөө цэгцэлнэ ээ гэж хэлж байсан. Ер нь дандаа л иймэрхүү юм ярьдаг. ...тэгээд 2014 оны 9-р сард М.А- өөрийн Лексус маркийн автомашинаа мөнгөний хэрэг гараад барьцаанд тавьсан байсан бөгөөд машинаа чөлөөлөх гээд ээж Д.С-аар Хаан банкнаас 36 сарын хугацаатай 15 сая төгрөгийг зээл авахуулсан. Энэ мөнгийг Чингис фондоос санхүүжилт орж ирэхээр төлнө гэж байсан боловч бүтэхгүй байсан. Тэгээд лексус машинаа зараад кровн маркийн машин авсан бас тэрийгээ мөнгөний хэрэг гарсан гээд барьцаанд тавьсан байсан. Би том хүүгийнхээ хадгаламжийг барьцаалж 3 500 000 төгрөгийн зээл авч М.А-д өгсөн. Би өөрийн  орон сууцны үнэ 53 000 000 төгрөг, хүүгийнхээ хадгаламжийг барьцаалсан 3 500 000 төгрөгийг гаргуулж авмаар байна. 16-р байрны 165 тоот орон сууцыг М.А- худалдаж авсан. Би тухайн үед Швейд улсад байсан болохоор М.А- өөрийнхөө нэр дээр орон сууцыг худалдаж аваад дараа нь миний нэрийг гэрчилгээнд оруулсан. Энэ орон сууцыг худалдаж авах, засвар үйлчилгээ хийх бүхий л зардлыг би өөрийн хөрөнгөөр гаргасан тул миний өмч. Тэгтэл М.А- яаралтай мөнгөний хэрэг гараад байна гэж хэлээд Эко капитал ББС байгууллагад барьцаанд тавьсан. 3 сарын хугацаатай надад их хэмжээний мөнгө орж ирэх гэж байгаа гэх мэтээр бид бүгдийг хууран мэхэлж энэ орон сууцнуудыг барьцаанд тавьсан. Би огт мөнгө аваагүй бүх мөнгийг М.А- авсан. Гомдолтой байна гэх мэдүүлэг,

 

            Гэрч П.Ж-ын өгсөн: М.А- нь надад хандан уурхай байгуулъя мэргэжлээрээ тус дэм болоод байх гээд би хамтран ажиллахаар болсон. Булган аймагт байдаг уурхай руу 2-3 удаа явсан. Тухайн үедээ Чингис бондоос мөнгө орж ирнэ, Төмөрлөгийн үйлдвэрт ажилладаг байсан найзаас мөнгө орж ирнэ гэж ярьдаг байсан. Бидэнд их хохирол учирч байна. Сэтгэл санааны дарамт их байна. Нөхөртэй, нөхөргүй 2-3 охин байна. Ач, зээ нар байна. Энэ хүн надаа худлаа яриад 8  тэрбум төгрөг орж ирнээ гээд байгаа. Гомдолтой байна. Байрны мөнгөө гаргуулж авмаар байна гэх мэдүүлэг,    

 

            Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

            Шүүгдэгч М.А-гийн яллагдагчаар өгсөн: 2014 оны 4 дүгээр сард өөрийнхөө төмрийн уурхайд хөрөнгө оруулалт авах зорилгоор В.Дгээс 90 сая төгрөг зээлсэн. Би Булган аймгийн Хутга Өндөр суманд жижиг төмрийн хүдрийн ордтой байсан бөгөөд үүндээ зарцуулсан. Гэсэн хэдий ч хайгуулыг алдаатай хийсний улмаас төдийлөн амжилттай болоогүй. Би В.Дтэй орон сууцны зориулалттай эзэмшлийн газрыг шилжүүлэх гэрээ байгуулж байсан. Зарим нэг асуудлын улмаас болоод энэ гэрээ бүтээгүй. Орон сууцны зориулалттай газар нь "А..Р" ХХК-ний эзэмшилд байсан бөгөөд худалдана гээд худалдаагүй. "А..Р" ХХК-ны захирал Б.Ч-ийг 2013 онд тухайн газрыг зарна гэж байхад нь би уулзаж танилцсан. В.Дгээс авсан мөнгөө надад мөнгөний хэрэгцээ их гарч байсан болохоор хэрэглэсэн. 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр өөрийн болон Б.С- нарын нэр дээр байдаг 16-р байрны 4 өрөө орон сууц, Ж.С, П.Ж- нарын 3 өрөө орон сууцыг нийлүүлээд Э.П ББС байгууллагаас 80 сая төгрөгийн зээл аваад Хятад улсын иргэн Ли Шанд өгсөн. Тэр Ли Шан зээл гаргаж өгнө гээд 50 000 америк доллар авсан. Тэгээд буцааж өгөхгүй би араас нь Хятад улс руу яваад 3 жил болоод мөнгөө буцааж аваагүй ирсэн. Тэр зээл бүтсэн бол буцаагаад орон сууцнуудыг чөлөөлөх байсан. "Э.П" ББС байгууллагаас анх 90 сая төгрөгийн зээл олгох гэж байгаад 80 сая төгрөгийн олгосон. Тэр мөнгө нь болсон болохоор 10 сая төгрөгийг нэмж аваагүй. Хүүхдийн хадгаламжийг барьцаалж мөнгө авсан нь үнэн. Энэ мөнгийг тухайн үед мөнгө босгох гэж хэрэглэсэн. Д.С-аас мөнгө авснаа санахгүй байна гэх мэдүүлэг,

 

      Хохирогч В.Дгийн өгсөн: 2013 оны 4 дүгээр сарын эхээр Дархан-Уул аймгийн Дархан сумын төвд нийтийн орон сууц барих газар хайж байгаад эхнэрийн төрсөн дүү болох Э-аар дамжуулан Дархан-Уул аймгийн ЗДТ газрын газрын харилцааны албанд дэд бүтэц хариуцсан түшмэл ажилтай М.А- гэх хүнтэй танилцсан. М.А- надад хэлэхдээ Дархан сумын 15-р багийн нутаг дэвсгэрт нийтийн орон сууц барих зориулалт бүхий 0.5 га газар байгаа. Би төрийн албан хаагч тул миний нэр дээр газар байж болохгүй манай дүү Ж-гийн нэр дээр уг газар байгаа гээд тухайн газрыг М.А- надад зааж өгч би өөрийн биеэр харсан. Ингээд би уг газрыг хараад М.А-тэй 180 сая төгрөгөөр худалдаж авахаар тохирч 2013 оны 9-р сарын 19-ний өдөр гэрээ хийж газрын гэрчилгээг 1 сарын хугацаанд миний нэр дээр шилжүүлнэ, үнийн дүнгийн 50 хувь буюу 90 сая төгрөгийг өгнө гэж. Мөн орон нутгаас авах бүх техникийн нөхцөлийг М.А- гаргаж өгнө гэж заан гэрээг 2 хувь үйлдэж гарын үсэг зурсан. Эхнэрийн төрсөн дүү Э-ын дэргэд Гарден ресторанд 90 сая төгрөгийг бэлнээр өгсөн. Би М.А-д бэлнээр өгсөн 90 сая төгрөг, зураг төсөл гаргуулсан 23 088 төгрөг, хөрсний шинжилгээ хийлгэсэн 3 сая төгрөг, нийт 116 088 000 төгрөгийн асуудлаа болж заргалдсан. Гэхдээ би хэргийн материалтай танилцсан. М.А- гэж хүнд хөрөнгө огт байхгүй дээр нь өндөр настай, эцэг, эх нь энэ асуудлаас болж шаналж зовж байгаа байх гэж бодоод би энэ хүнээс мөнгө нэхэмжлэхгүй, гомдол санал байхгүй гэж хэлмээр байна гэх мэдүүлэг /1-р хх 81-83, 2-р хх 197/,

Хохирогч Д.С-ын өгсөн: Би М.А- гэж хүнийг 2011 онд анх харж байсан. Манай нөхрийн бие муу байсан тэр үед манай охин Б.С-тай хамт манай гэрт ирсэн. Тэгээд 2014 оны 10-р сарын 25-ны өдөр М.А- над руу утсаар яриад би машинаа барьцаанд тавьчихсан та надад тус болоод 15 сая төгрөг зээлээд өгөөч машинаа гаргаж аваад танд мөнгийг чинь 20 сая төгрөг болгож өгнө гэж хэлсэн. Тэгээд би өөрийнхөө 2 өрөө байрыг банкинд тавиад 15 сая төгрөг авч өгсөн. Тэгээд л тэрнээс хойш утсаар ч ярихгүй хэл үггүй алга болчихсон. Тэгээд би охиноосоо асуухаар “охин маань бас холбоо барихгүй байна” гэж хэлсэн. Тэгээд би өөрөө байрны мөнгөө тэтгэврийн мөнгөөрөө төлж эхэлсэн. Манай нөхрийн бие нь муу байсан тэгээд охинд маань туслаад тэгээд ч нас өндөр хүн байсан болохоор нээх юм бодоогүй итгээд л өгчихсөн. ...надад хэлэхдээ өөрийн саарал өнгийн 470 маркийн автомашиныг ломбарднаас авах гэж байна гэж хэлсэн. Тэгээд 20 сая төгрөг болгож өгнө гэж хэлсэн бөгөөд тухайн үед газрын албанд мэргэжилтэн хийдэг гэж хэлж байсан гэх мэдүүлэг /1-р хх 143, 2-р хх 198/,

 

Гэрч П.Ж-ын өгсөн: Тухайн үед М.А- надад хэлэхдээ Булган аймгийн Бүрэг хангай суманд хүдрийн уурхай нээж байгаа. Энэ уурхайд хөрөнгө оруулалт хэрэгтэй байна. Манай Өвөрмонгол найз Хятад улс руу яваад хөрөнгө оруулалтыг 1 сарын дотор олоод ирнэ. Энэ хооронд 1 сарын хугацаатай байрыг чинь барьцаалаад урьдчилгаа мөнгө болгож энэ хүнд өгч явуулна гэхээр нь хүү Ж.Сд хэлсэн чинь яах гээд байгаа юм бэ, байргүй болох гэж байна гэхээр нь би хүүдээ хуучин танилууд сайн найзууд байгаа юм, найдвартай хүн гэж хэлээд зөвшөөрүүлсэн. 2014 оны 5-р сарын 15-ны өдөр өөрийн Дархан сумын 16 дугаар баг 1-р хороолол 9-56 тоотод байрлах 3 өрөө орон сууцыг "Э.П" ББС байгууллагын нэр дээр барьцаанд тавьж мөнгийг нь М.А- авсан би ганц ч төгрөг аваагүй. Тэгээд байж байтал М.А- гадаад гараад алга болчихсон. "Э.П" ББС байгууллага бид нараас мөнгө нэхэхээр нь бид нар мөнгийг нь аваагүй болохоор хэргийг шийдэж чадахгүй байтал 2018 оны 3-р сарын 14-ний өдрийн шүүхийн шийдвэрээр бидний орон сууцыг хураахаар болоод байна гэх мэдүүлэг /1-р хх 229, 2-р хх-ийн 88/,

 

Гэрч Ц.Э-ын өгсөн: 2013 онд хүргэн ах В.Д нийтийн орон сууцны зориулалттай барилга барихаар болж Дарханы нутагт газар байна уу гэж асуусан. Би танил М.А-гаас /М.А- тухайн үед захирагчийн албанд ажиллаж байсан/ нийтийн орон сууцны зориулалттай зарах газар олдох уу гэхэд хүрээлэнгийн хавьд газар олдож болно гэж хэлсэн. Ингээд би В.Д ахыг М.А-тай танилцуулсан. М.А- В.Д ахад хүрээлэнгийн хажууд орон сууцны зориулалттай газар өгөхөөр болсон. В.Д ах М.А-д 90 сая төгрөг миний хажууд бэлнээр өгч байсан. Тэгээд В.Д ах тухайн газарт хөрсний шинжилгээ хийнэ гэж Улаанбаатар хотоос өрмийн компани ирж ажиллаж байсан. Мөн өөр нэг компани ирж газрын хэмжилт хийж байсан. М.А-гаас В.Д ах бичиг баримтаа өөрийн компаний нэр дээр шилжүүлж авна гэсэн боловч ямар нэгэн шалтгаанаар хойшлуулаад байсан.  В.Д ах М.А-д залилуулсан гэдгээ мэдээд түүнээс мөнгөө буцааж авна гэхэд М.А- түүний мөнгийг өгөхгүй байсан, сүүлдээ М.А- Хятад руу гарч явчихаад Монголд огт ирэхгүй байгаа. М.А- В.Д ахын утсыг авахгүй байсан болохоор В.Д ах намайг очиж уулзаадах гэж хэд хэдэн удаа М.А- руу явуулж байсан. Би М.А-тэй очиж уулзаад В.Д ах тэр хоёрыг хооронд нь холбогдуулж байсан. Энэ үед М.А- В.Д ахад санаа зоволтгүй, удахгүй бүтнэ, болно гэж хэлдэг байсан. В.Д ах намайг газрын гэрчилгээний хуулбарыг аваад явуул гэсэн би М.А-гээс газрын гэрчилгээний хуулбарыг авч В.Д ах руу явуулж байсан гэх мэдүүлэг /1-р хх 87/,

 

Гэрч Б.ЦогЖ-гийн өгсөн: М.А- гэх хүнийг танина. Намайг БНХАУ-д сурдаг байхад ээжтэй найзалж нөхөрлөдөг байсан бөгөөд ерөнхийдөө эр эмийн харилцаатай байсан. Хугацааг нь тодорхой санахгүй байна ээж М.А- ах чинь машинаа барьцаанд тавьчихсан машиныг нь авах хэрэгтэй байна ээж нь хадгаламжийг чинь барьцаалаад зээл авлаа гэж хэлж байсан. Тэрнээс өөрөөр надад мэдэх зүйл байхгүй ээ. Тэгэхээр ээж тэр мөнгийг аваад М.А- ахад өгсөн байх гэж бодож байна гэх мэдүүлэг /1-р хх 145/,

 

Гэрч Ц.Б-А-ын өгсөн: "А..Р" ХХ компаний 4506102434 нэгж талбарын хувийн хэргээс үзэхэд 2016 оны 7-р сарын 06-ны өдрийн Аймгийн засаг даргын А-248 дугаартай захирамжаар дээрх газрыг 2 жилийн хугацаатай нийтийн орон сууцны зориулалтаар газар эзэмших гэрээ байгуулж гэрчилгээг олгосон байна. 2011 оны 12-р сарын 07-ны өдрийн 561 дугаартай Аймгийн засаг даргын захирамжаар Б.Ж- нь энэ газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшиж байсан байна. 2012 оны 10-р сарын 30-ны өдөр газар эзэмшигч Б.Ж- нь манай байгууллагад хандаж дээрх газрыг “А..Р” ХХ компанитай хамтран ажиллах болсон тул шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлт мөн “А..Р” ХХ компанитай Б.Ж-тай хамтран ажиллах болсон тул компаний нэр дээр шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг үндэслэж 2012 оны 11-р сарын 05-ны өдрийн 508 тоот Аймгийн засаг даргын захирамжаар үйлчилгээ, зочид буудлын зориулалтаар “А..Р” ХХ компаний эзэмшилд шилжүүлсэн байна. 2012 онд “А..Р” ХХК нь тус газрыг үйлчилгээний зориулалттай гэснийг үйлчилгээтэй орон сууцны зориулалттай болгох хүсэлтийг Аймгийн засаг даргад болон газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт хандан гаргасныг үндэслэн 2013 оны 02-р сарын 01-ний өдрийн Аймгийн засаг даргын 33 тоот захирамжаар нийтийн орон сууц, үйлчилгээний зориулалттай болгож, 2014 оны 5-р сарын 02-ны өдрийн №211 тоот захирамжаар дээрх газрыг 2 жилийн хугацаатай нийтийн орон сууцны зориулалттай газар болгосон байна. Газрын хувийн хэргээс харахад 2013 оны 9-р сард энэ газар нь “А..Р” ХХ компаний эзэмшилд байсан байна гэх мэдүүлэг /1-р хх 86/,

      

            Гэрч Б.Ж-гийн өгсөн: 2012 онд санагдаж байна миний нэр дээр байсан Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцны зориулалттай газрыг миний аавын төрсөн дүү болох А.А- эгч нэг хүнд зарсан гэсэн.  Ямар хүнд зарсан талаар нь мэдэхгүй байна. Би шилжүүлж өгөхөд нь гарын үсэг зурсан, хэдэн төгрөгөөр яаж зарсан талаар нарийн мэдэхгүй байна. Би Б.Ч- гэж хүнийг танихгүй. Миний хувьд тухайн газрын бичиг баримтыг өөр ямар нэгэн хүнд өгөөгүй, А.А- эгчид л өгсөн. Би Дархан-Уул аймгийн газрын албанд өргөдөл бичиж өгөөд хууль журмын дагуу эзэмшиж авсан гэх мэдүүлэг /1-р хх 232/,

 

            Гэрч А.А-ийн өгсөн: 2012 онд санагдаж байна миний төрсөн ахын хүү Б.Ж-гийн нэр дээр байсан Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцны зориулалттай газрыг А..Р ХХ компаний захирал Б.Ч- гэх хүнд 160 000 000 төгрөгөөр худалдсан. Би тэр газрыг зарах гэж байхдаа л танилцсан. Тэрнээс өөрөөр танихгүй. Ямар нэгэн харьцаа холбоо байхгүй. Би өөр ямар нэгэн хүнд тэр газрыг зарах гэж бичиг баримт өгөөгүй. Ж- тэр газрыг хэнээс яаж авснаа мэдэж байгаа байх, би тэр газрыг аваагүй. Би тухайн газарт орон сууц барих гэж байгаад чадаагүй, Б.Ч-ид зарчихсан. Би М.А- гэж хүнийг танихгүй гэх мэдүүлэг /1-р хх 233/,

 

            Гэрч Н.Б.Ч-ийн өгсөн: Би Монхорын М.А-, Ванданцэрэнгийн В.Д гэх хүмүүсийг танихгүй. Би Ж- гэж хүний нэр дээр байсан Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцны зориулалттай газрыг 160 000 000 төгрөгөөр 2012 онд худалдаж авсан. Худалдаж авахдаа Ж- өөрийн биеэр ирж газар эзэмших гэрчилгээг манай "А..Р" ХХ компаний нэр дээр шилжүүлж өгсөн. Надтай тэр газрыг зарах яриа хийхдээ А.А- гэж эмэгтэй хийсэн тэр эмэгтэй нь Ж- гэж залуугийн эгч нь гэж хэлж байсан. Одоо ч энэ газар миний "А..Р" ХХК-ны нэр дээр байгаа гэх мэдүүлэг /1-р хх 235, 2-р хх 186/,

 

            Гэрч Х.Б-Т-ын өгсөн: Би 2009 оноос Дархан-Уул аймгийн захирагчийн албан даргаар ажиллаж байсан. Энэ үед М.А- нь үер ус, шугам сүлжээг хариуцсан мэргэжилтэнээр миний удирдлагад ажиллаж байсан. Тийм учраас танина. Өөрөөр ямар нэгэн харьцаа холбоо байхгүй. Энэ хүн ус суваг, үерийн усны далан зэргийг хариуцан ажилладаг байсан. Энэ үер ус, шугам сүлжээг хариуцсан мэргэжилтэнд хувь хүний газар өмчилж байгаа, эзэмшиж байгаа асуудал хамаарахгүй. Газрын гэрчилгээ болон бусад бичиг баримтыг ажлын шугамаараа олж авах боломжгүй гэх мэдүүлэг /2-р хх 202/,

 

Гэрч Б.Н.Н-гийн өгсөн: Би М.А- гэж хүнийг сайн танихгүй. Ямар нэг харилцаа холбоо байхгүй. Би оныг нь сайн санахгүй байна манай дүү Б.С- Швейдэд байсан бөгөөд явахдаа 10 сая төгрөг та хэрэглэхийг нь хэрэглээд боломж олдвол өсгөөд байж байгаарай гээд үлдээсэн. Тэгээд нэг өдөр манай дүү Б.С- над руу яриад “Би Дарханд байр авах гэж байгаа, та нөгөө мөнгөө цуглуулаад байж байгаарай” гэж хэлсэн. Тэгээд би мөнгийг бэлдээд 14 сая төгрөг болчихсон байсан. Тэгсэн надад нэг утасны дугаар өгөөд М.А- гэж хүн байгаа, та холбогдож байгаад Дарханд очоод наад мөнгөө өгчих гэж хэлсэн. Тэгээд би утсаар нь холбогдож байгаад Дарханд ирээд М.А- гэж хүнд захиргааны байрны гадаа 14 сая төгрөгийг бэлнээр өгсөн гэх мэдүүлэг /1-р хх 144/,

 

Гэрч М.М.Б-ийн өгсөн: М.А- ах Төв аймгийн Зааман суманд төмрийн хүдрийн уурхай байгуулсан. Энэ уурхайд хятадуудтай хамтарч ажиллаж байгаа. БНХАУлсаас тоног төхөөрөмж оруулж ирэх гээд хятадуудад мөнгө өгчихсөн чинь тэр хүмүүстээ залиулуулчихлаа гэж ярьж байсан  гэх мэдүүлэг /1-р хх 87/,

 

Гэрч О.О.Сийн өгсөн: 2014 оны 4 дүгээр сард М.А- намайг Улаанбаатар хотод ажиллаж байхад "Би Би Жи Эн" ХХКомпанийг худалдаж авч байгаа энэ компани нь Булган аймгийн Бүрэгхангай суманд хүдрийн уурхайтай гэж хэлээд намайг хүний нөөцийн мэргэжилтнээр ажлаад өгөөч гэж гуйгаад би ажилд орсон. Намайг ажилд ороход шинэ Дарханы Цуурай цоо худалдааны төвийн 3 давхарт ажлын өрөө түрээсэлсэн байсан. Тэгээд би ажилд ороод М.А- ажилчид авна гээд зар тавиад хэд хэдэн залуусыг инженерээр ажилд авсан. Тэгээд 2014 оны 7 дугаар сард М.А-, хоёр инженер, миний хамт Булган аймгийн Бүрэгхангай сум орж сумын засаг даргатай уулзсан. Сумын засаг даргад М.А- хэлэхдээ Би Би Жи Эн ХХКомпанийг худалдаж авч байгаа юмаа захирал нь байна гэж танилцуулсан. Тэгэхэд засаг дарга нь таатай хүлээж аваад уулзаж байгаад засаг дарга нь нэг хүнтэй утсаар яриад гэнэт сонин болоод бид нарыг гар гээд гаргасан. Тэгээд бид нар тэндээс гарсан. Тухайн үед суманд бэсрэг наадам болж байсан. Наадам дээр явж байгаад нөгөө засаг даргатай таараад юу болсон талаар асуухад та нар энэ компанийг худалдаж аваагүй юм байна лээ дээ худлаа ярьж яваа хүмүүс байна гэж хэлсэн. Тэгээд бид М.А-тэй хамт Дарханд буцаж ирсэн. Дарханд иртэл Цуурай цоо худалдааны төвийн эзэн Ц-- 2 сарын өрөөний түрээсээ төлөөгүй гээд өрөөнөөс хөөж гаргасан. М.А- бүх бичиг баримтаа аваад явсан. Миний санаж байгаагаар 5-6 инженер, 2 жолооч гээд 10 гаруй хүн ажилд орсон байсан. Цалин хөлсөө дандаа дутуу авсан. Сүүлийн 3 сарын цалинг огт аваагүй. Бид маш их хохирсон. Тэгээд бид нараас зугтаагаад бид нарт олдохгүй, утас нь холбогдохгүй болсон. Сүүлдээ Хятад улсын Эрээн хотод байна гэсэн сураг гарч байсан. Хятад улсаас маш их хэмжээний мөнгө орж ирнэ гэдэг байсан. Харин Хятад улсын иргэнд мөнгө өгсөн талаар мэдэхгүй байна. Надтай хамт ажиллаж байхад хүн дагуулж ирж байгаагүй. Тухайн үед хэнээс зээл авах гэж байгаа талаар нь мэдээгүй ямар ч байсан зээл авах гээд Батсайхан гэдэг хүнийг дагуулаад яваад байсан. Би ойлгохдоо тэр Батсайхан гэдэг хүн нь зээл гаргаж өгөх гээд байгаа бололтой байсан. Батсайхан нь манай ажил дээр ирдэг хоёр ихэр хүүхэдтэй байсан гэх мэдүүлэг /2-р хх 89-90/,     

 

Гэрч Н.Ц--гийн мэдүүлэг /1-р хх 231/, П.Гэндэнбаатар /2-р хх 37/ нарын мэдүүлэг,     

 

Б.Ж-гийн гэр бүлийн хамтран хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар /1-р хх 6/, “А..Р” ХХК-ны аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар /1-р хх 9/, М.А-, В.Д нарын байгуулсан хамтран ажиллах гэрээ /1-р хх 5, 88/, Б.Ж-, "А..Р" ХХК-тай байгуулсан газрын эрх шилжүүлэх гэрээ /1-р хх 72/, Дархан хотын Захирагчийн албаны даргын 2013 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн №08 тоот М.А-г ажлаас чөлөөлсөн тухай тушаал /2-р хх 7/, Б.С-ын Хас банкнаас хадгаламж барьцаалж 3 500 000 төгрөгийн зээл авсан дансны хуулга /2-р хх 35/, Д.С-ын Хаан банктай байгуулсан гэрээ /1-р хх 105-109/, М.А-, М.АмарП.Ж- нарын хооронд байгуулсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээ /2-р хх 143-145/, М.А-, Б.С- нарын үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /2-р хх 147/, П.Ж-, Ж.С нарын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /2-р хх 62/, “Эко капитал” банк бус санхүүгийн байгууллагатай байгуулсан зээлийн болон зээлийн барьцааны гэрээний хуулбар /2-р хх 68-76/, “Капитал зууч” ХХК-ны хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн тайлан /2-р хх 92-93, 98-99/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Булган шүүх хуралдаанд: Миний үйлчлүүлэгч  М.А- нь Д.С-ын 15 сая төгрөгийг авснаа санахгүй байгаа, Б.С-, Ж.С нарын бодит хохирлыг төлчихвөл энэ хоёр хүний байр чөлөөлөгдөнө. Тиймээс 107 сая төгрөгийг хэрэгсэхгүй болгох. Хорих ял авчихвал хохирлыг яаж төлөх вэ гэдэг асуудал яригдана. Эд хөрөнгө залилсан болох нь тогтоогдсон хэдий ч "Э.П" ББС байгууллагын өрийг М.А- өөрөө төлнө. Тиймээс хэнд ч хохирол учрахгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгох тухай агуулга бүхий дүгнэлт гаргасныг хүлээн авах боломжгүй гэж үзэв.   

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч М.А- нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 0.5 га газрыг иргэн В.Дгийн нэр дээр шилжүүлж өгнө хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 90 000 000 төгрөг бэлнээр авсан, иргэн Д.С-аас “Миний төсөл дэмжигдсэн Чингис бондын санхүүжилт удахгүй орж ирнэ, тэр хүртэл унах машин ломбарднаас авах, ажил хөөцөлдөх мөнгө хэрэгтэй байна” хэмээн хуурч 15 000 000 төгрөгийн зээл, 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хамтран амьдарч байсан иргэн Б.С-ын итгэлийг урвуулан ашиглаж хүү Г.ЦогЖ-гийн нэр дээрх хадгаламжийг барьцаалуулан 3 500 000 төгрөгний зээл тус тус авахуулж буцаан төлөөгүй, иргэн Ж.С, П.Ж- нарын өмч болох Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг 1 дүгээр хороолол 9 дүгээр байрны 56 тоот, 42.1 мкв талбайтай 54 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий 3 өрөө орон сууц, иргэн Б.С-, М.А- нарын өмч болох Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг, 16 дугаар байрны 165 тоот, 50.5 мкв талбайтай 53 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий 4 өрөө орон сууцуудыг “Эко капитал” банк бус санхүүгийн байгууллагад барьцаалан, 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 14/004 дугаартай зээлийн гэрээ байгуулан зээл авч, Ж.С, Б.С- нарыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, Ж.Сд 54 000 000 төгрөгийн, Б.С-ад 53 000 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дээрх гэрч, хохирогч нарн мэдүүлгүүдээр хангалттай нотлогдон тогтоогдсон.

 

Шүүгдэгч М.А-г бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхэд халдаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, түүний дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч М.А- нь бусдад нийт 215 500 000 /хоёр зуун арван таван сая таван зуу/ төгрөгийн хохирол учруулснаас хохирогч В.Д нь 90 000 000 төгрөгөө нэхэмжлэхгүй гэснийг дурдаж,

 шүүгдэгчээс 125 500 000 /нэг зуун хорин таван сая таван зуун мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Д.С-д 15 000 000 төгрөг, Б.С-ад 53 000 000 төгрөг, Г.ЦогЖ-гийн 3 500 000 төгрөг нийт 56 500 000 төгрөг, хохирогч Ж.Сд 54 000 000 төгрөг тус тус олгох нь зүйтэй байна.

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх бөгөөд шүүгдэгч М.А- нь хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэгдэж байгаагүй нь 1-р хавтаст хэргийн 96 дугаар хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. 

Шүүгдэгч М.А- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,

шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд: М.А- нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Ли Шан гэдэг хүнд завшуулсан гэж ярьдаг. Энэ хүнтэй өөрөө ч ярьж чадаагүй, би ч ярьж чадаагүй явж байна. Хохирлыг төлөх тул хорих ялын доод хэмжээгээр оногдуулж өгнө үү гэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэн шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирол, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй зэрэгт дүгнэлт хийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар 6 жил 8 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.    

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдав.  

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч М.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг залилж бусдад 215 500 000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч М.А-г 6 /зургаа/ жил, 8 /найм/ сар хорих ялаар шийтгэсүгэй.   

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч М.А-д оногдуулсан 6 жил 8 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч М.А-гаас 125 500 000 төгрөг гаргуулж, хохирогч Д.С- -д 15 000 000 /арван таван сая/ төгрөг, С-д 56 500 000 /тавин зургаан сая таван зуун мянга/ төгрөг, Ж.С-д 54 000 000 /тавин дөрвөн сая/ төгрөг тус тус олгосугай.  

           

            5.Эрүүгийн 201609000462 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.БАТП.Ж-