Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 272

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А-н гаргасан “хүүхдийн хадгаламжийн дансанд байгаа бэлэн мөнгө 2.400.000 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар Б-н овгийн О-н Т-м, Г-т овгийн Ю-н Б-х нарын гэрлэлтийг цуцласугай. 

3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2002 оны 06 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин Б.Ц-н, 2000 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн хүү Б.Ж-н, 2008 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн охин Б.Н-н нарыг эх О.Т-н асрамжинд үлдээсүгэй. 

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Б.Ж-н, охин Б.Ц-н, Б.Н-н нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан эцэг Ю.Б-р тэжээн тэтгүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 129.3, 129.6, 130 дугаар зүйлийн 130.3-т зааснаар 8 тооны адуунаас хариуцагч Ю.Б-д 3 тооны адуу, нэхэмжлэгч О.Т-д 1 тооны адуу, хүү Б.Ж-д 1 тооны адуу, охин Б.Ц-д 1 тооны адуу, охин Б.Н-д 2 тооны адуу, 4 тооны үхэрнээс хариуцагч Ю.Б-д 1 тооны үхэр, хүү Б.Ж-д 1 тооны үхэр, охин Б.Ц-д 1 тооны үхэр, охин Б.Н-д 1 тооны үхэр, 29 тооны хониноос хариуцагч Ю.Б-д 5 тооны хонь, нэхэмжлэгч О.Т-д 5 тооны хонь, хүү Б.Ж-д 6 тооны хонь, охин Б.Ц-д 6 тооны хонь, охин Б.Нямсүрэнд 7 тооны хонь, 7 тооны ямаанаас хариуцагч Ю.Б-д 1 тооны ямаа, нэхэмжлэгч О.Т-д 1 тооны ямаа, хүү Б.Ж-д 1 тооны ямаа, охин Б.Ц-д 2 тооны ямаа, охин Б.Н-д 2 тооны ямаа тус тус олгосугай.

6. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-т зааснаар хариуцагч Ю.Б-х нь 1.000.000 төгрөгийг /5 ханатай гэрийг 1.000.000 төгрөгөөр тооцож/ нэхэмжлэгч О.Т-м, хүү Б.Ж-н, охин Б.Ц-н, Б.Н-н нарт өгөхөөр тохиролцсныг дурьдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Ю.Б-с 141070 төгрөг /70200+70870/ гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 209710 төгрөгийг /70200+139510 төгрөг/ орон нутгийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагчаас 75678 төгрөг, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс 56710 төгрөг, хариуцагчаас 25790 төгрөгийг тус тус гаргуулан орон нутгийн орлогод оруулсугай.

8. Шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.                                       

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.МӨНХТУЯА