Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 67

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,

Хохирогч Х.Х-,

Хохирогчийн өмгөөлөгч Л.О-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ц-,

Шүүгдэгч Б.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар үйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.А-т холбогдох эрүүгийн 1818008190537 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Б.А-, 1998 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, өвөө, эмээ, ахын хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.А- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.А- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 10 дугаар сарын 19-ний шөнө 02 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 8-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Скай зочид буудлын өрөөнд Х.Х-ын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндсэн, улмаар эрүүл мэндэд нь хүзүү, баруун бугалга, зүүн шуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь  

 

              Шүүхийн хэлэлцүүлэгт:

             

              Шүүгдэгч Б.А-ын өгсөн: 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 15 цагийн үед ажлаасаа буугаад Бугантад ирсэн. Намайг миний нагац ах Улаанбаатар хот руу явах замдаа Дарханаар дайраад Х.Х- эгчдээ мөнгө өгчих гэж хэлээд 260 000 төгрөг өгсөн. Х.Х- эгч бол миний нагац ах Л.О-ын хамт амьдарч байгаа эмэгтэй. 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр би Улаанбаатар хотод цэргийн үзлэгт орох байсан тул Улаанбаатар явахаар 2018.10.18-ны өдөр машин хайж байтал манай Бугантын залуу Б- Дарханаас өөрийнхөө машинтай Бугантад ирсэн явж байхтай нь таараад 19 цаг өнгөрч байсан шиг санагдаж байна Бугантаас гарсан. Бугантаас гарахдаа өмнө би дэлгүүр орж пиво, ундаа аваад замдаа 5-6 лаазтайг нь уугаад Дарханд 22 цаг өнгөрч байхад орж ирсэн. Ингээд Б- бид хоёр Күен баарны гадаа очоод бааранд орох гэж байхад Х.Х- эгч миний гар утас руу залгаад хаана байгаа юм Дарханд ирсэн үү гэхээр нь би та яасан мөнгөө авах гэж байна уу гэж гэхэд тиймээ мөнгөө авах гэж байна гэсэн. Ингээд Х.Х- эгч гарч ирээд машинд орж ирж суухаар нь би мөнгийг нь тоолоод өгсөн. Х.Х- эгчид нэг лааз пиво задалж өгөхөд тухайн пивыг уусан. Тэгээд би Х.Х- эгчид дүү нь согтуу байна буудалд орж хонох гэсэн юм буудал аваад өгөөч гэхэд Х.Х- эгч за гэсэн. Ингээд Б-ийн машинтай зочид буудал руу явахаар Х.Х-, Б- бид хоёр хөдөлсөн. Дархан зочид буудал орж өрөө асуухад өрөө байхгүй гэсэн. Хуучин Дарханд ирээд 24 цагийн үед Магнолия дэлгүүр лүү орж тамхи авах гэж байхдаа хүнтэй маргаад хамар луугаа цохиулж хамраас цус гарсан. Ингээд Б- машинаас бууж ирж намайг аваад машиндаа суулгаад МВМ зочид буудал орсон. Зочид буудал руу Х.Х- эгч бид хоёр ороод асуухад 160 000 төгрөгийн өрөө байна гэсэн. Би орчихъё гэхэд Х.Х- эгч чи ганцаараа хонох гэж байж ийм аймаар үнэтэй өрөөнд хонож юугаа хийдэг юм гэж хэлээд бид хоёр МВМ зочид буудлаас гарч ирэхэд Б- машинтайгаа явчихсан байсан. Ингээд Х.Х- эгчийн хамтаар таксинд сууж Скай зочид буудлын гадна хүргүүлээд зочид буудал руу орж өрөө авсан. Х.Х- эгч эрүүл байсан учраас өрөөг өөрийнхөө нэр дээр бичүүлж аваад зочид буудлын өрөөнд орсон. Өрөөнд намайг Х.Х- эгч оруулж өгөөд гарах гэхэд нь би Х.Х- эгчийг орон дээр гараас нь татаж суулгаад өмдийг нь тайлах гэхэд Х.Х- эгч эсэргүүцсэн. Тэгэхээр нь би өмдийг нь хүчээр тайлсан. Тэр үед Х.Х- эгч намайг чи ингэж болохгүй ш дээ би чамайг ахад чинь хэлнэ гэхэд би юм хэлээгүй. Миний шээс хүрээд байхаар нь би шээгээд 00-с гарч ирэхэд Х.Х- эгч өмдөө өмсөж байгаад гутлаа аваад өрөөнөөс зугтаагаад гарах гэхээр нь өмссөн хувцаснаас нь татаж орон дээр буцаж хүчээр хэвтүүлээд хүчээр түүнтэй бэлгийн харьцаанд орсон. Намайг Х.Х- эгчийг хүчиндэж байхад хөлөөрөө тийрээд  эсэргүүцээд байхаар нь эсэргүүцлийг нь дарах гэж түүнтэй ноцолдож байхдаа түүний хүзүү гарыг гэмтээсэн байх. Тухайн үед би архи уусан хөдлөхөөр ядраад байсан тул Х.Х- эгчийг миний дээр гараад дээрээс хөдөл гэж хэлээд гарнаас нь татаж өөрийнхөө дээр гаргаж хөдөлгөж байгаад дур тавьсан. Тэгээд Х.Х- эгч босоод бие засаад явлаа гэхэд  нь би таныг таксинд суулгаад өгье гэх хэлээд хувцсаа өмсөөд Х.Х- эгчийн хамт буудлын өрөөнөөс гараад Микро хорооллын урдаас таксинд суулгаж өгөөд эргэж 24 цагийн дэлгүүр орж идэх юм ундаатай аваад буцаж буудлын өрөөндөө ороод унтаж байхад цагдаа орж ирээд намайг цагдаа дээр авч ирсэн. Намайг цагдаа дээр авчирсны дараа согтуурал хэмжих багажаар үлээлгээд согтуу байна гэж эрүүлжүүлсэн. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөөч гэх  мэдүүлэг, 

             

   Хохирогч Х.Х-ын өгсөн: Миний хувьд Л.О- гэх залуутай 2017 оны 8 дугаар сараас эхлэн хамтран амьдарч байгаа боловч гэрлэлтээ батлуулаагүй. Б.А- нь Л.О-ын төрсөн эгч Саруулмөнхийн хүү байгаа юм. Би Л.О-той Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд үсчин, гоо сайхны газар нээхээр үсчний сандал тавиур авахаар Дархан-ул аймагт 2018 оны 10 дугаар сарын 18-ны орой 18 цагийн үед ирсэн. Манай нөхөр уурхайд ажилладаг тул мөнгийг араас дүү Б.А-аар өгч явуулсан байсан. Ингээд энэ өдрийн 20 цагийн алдад Л.О- над руу яриад Б.А-аас 260 000 төгрөг өгүүлсэн холбогдож байгаад авчихаарай гэсэн. Тэгээд 21 цагийн алдад Б.А- над руу утсаар яриад аниа би Дархан руу гарч байна таны мөнгийг очоод холбогдоод өгье утсаа нээлттэй байлгаарай би цаашаа шууд хот руу явна гэсэн. Тэгээд 23 цагийн үед Б.А- миний утас руу залгаад аниа би танай гэрийн гадаа ирчихлээ та гарч ирээд надаас мөнгөө авчих уу гэхээр нь би 23:40 цагийн үед гарч мөнгөө авах гэтэл гадаа цагаан өнгийн приус машинтай ирчихсэн машиныг найз нь гэх залуу жолоодож явсан. Тэгээд намайг Б.А- машинд сууж байгаад надаас мөнгөө тоолоод авчих гэхээр нь онцын юм бодолгүй машинд нь суусан. Тэгтэл машин хөдлөхөөр нь хөөе эгч нь ингээд бууна ш дээ гэхэд Б.А- надад за гэрэлт гудамж тойроод дэлгүүр орж тамхи авчихаад таныг хүргээд өгье гэхээр нь би за за гээд Б.А-аас ажил төрөл нь дажгүй юу, сонин юу байна гэж ойр зуурын зүйл ярилцаж байхад нөгөө машин хуучин Дарханд 24 цагийн Магнолиа дэлгүүрийн гадаа ирсэн. Тэгээд Б.А- тамхи аваад ирье гээд дэлгүүр лүү ганцаараа орсон. Машинд намайг сууж байхад Б.А- эгч та пиво уу гээд лаазтай пиво надад задлаад өгөхөөр нь би уухгүй гэсэн. Б.А- дэлгүүрийн үүдэнд нэг хөгшин хүнтэй маргаад цохилцож байсан. Машины жолооч гарч Б.А-ыг аваад машины урд талд суулгасан. Б.А-ын хамраас цус гарсан байсан. Найз нь Б.А-ыг чи согтуу байж ууж идсэнээ шингээ, битгий хүмүүстэй маргаад бай гэсэн. Тухайн үед би Б.А-т эгч нь харимаар байна, чи ч гэсэн эгчийндээ очиж хоно гэж хэлэхэд Б.А- би согтуу байгаа учраас эгчийндээ очмооргүй байна, та ч гэсэн намайг согтуу явж байна гэж хүнд битгий хэлээрэй, дүүгээ буудалд оруулж өгөөд явчих дүү нь өнөө шөнө зочид буудалд хононо гэсэн. Тэгээд МВМ зочид буудлын гадаа ирсэн. Б.А- эхлээд өөрөө зочид буудал руу орчихоод гарч ирэхдээ намайг согтуу, бичиг баримтгүй тул үйлчлэхгүй гээд байна гэсэн. Тэгээд тэндээс хөдлөөд шинэ Дархан явсан. Тухайн үед намайг гэрийн гадаа буулгах гэж байна гэж бодтол 380 айлын урдуур тойроод Дархан зочид буудлын гадаа ирсэн. Тэгээд Б.А- найзтайгаа зочид буудал руу орохоор явахад нь эгч нь явмаар байна та хоёр эхлээд намайг хүргээд өгчих гэхэд тэр хоёр зочид буудал руу орчихсон. Тэгээд өрөө байхгүй байна гээд гараад ирсэн. Тэгээд эргээд МВМ зочид буудал руу эргээд явсан. Б.А- замдаа намайг та насанд хүрсэн хүн юм чинь манай дүү байгаа юм хот руу өглөө явна гэж хэлээд өрөө аваад өгчих гэхээр нь би бичиг баримт байхгүй гэсэн. МВМ зочид буудалд ортол бичиг баримтгүй хүнд үйлчлэхгүй гэсэн. Тэгээд ч өрөө нь үнэтэй байсан. Тэгэхээр нь би Б.А-т чи ганцаараа ганц шөнө хонох гэж байж ийм үнэтэй өрөөнд хонож яадаг юм эгчийндээ очиж хоно гэсэн. Тэгсэн Б.А- үгүй заавал буудалд хононо гээд байсан. Тэгээд МВМ зочид буудлаас гарч ирэхэд найз нь машинтайгаа яваад өгсөн байсан. Б.А- хамт шинэ Дархан руу таксидаж яваад замдаа би гэртээ бууна гэсэн. Таксинд Б.А- хүнтэй маргаад байхаар нь таксинаас буугаад Скай зочид буудал руу ороод би өөрийнхөө нэрээр өрөө аваад өөрөө тооцоо болох 50 000 төгрөгийг Б.А- төлөөд буудлын өрөөнд оруулсан. Буудлын өрөөнд Б.А-ыг оруулж өгөөд бие засчихаад өрөөнөөс гарах гэхэд миний бүсэлхийнээс Б.А- тэвэрч аваад аниа та жоохон сууж байгаад яваач, доороос архи авч ууя гэхээр нь би уурлаад юу яриад байгаа юм давраад байгаарай гэсэн. Тэгээд явах гэхэд өрөөний хаалгыг Б.А- дотор талаас нь түгжээд гэрэл унтраагаад намайг ор луу түлхээд давж хэвтэхээр нь би түүнд юу болж байгаа юм, яагаад байнаа явмаар байна гэхэд дүү нь ингээд унтчихъя та миний хажууд жоохон хэвтэж байгаад намайг унтуулчихаад явчих гэхээр нь би уурласан тэгэхэд миний хоолойноос боогоод орилбол ална шүү, дуу гаргаад үзээрэй гэж хэлээд нэг гараараа миний хоолойг боосон чигтээ нөгөө гараараа өөрийнхөө өмд цамцыг тайлсан. Тэгээд намайг боосон чигтээ нөгөө гараараа миний өмдийг бандааштай тайлаад бас дээд хувцсыг тайлаад тэгээд дээрээс байрлалаас хүчиндэхийг завдсан. Тэгэхээр нь би 00 орох хэрэгтэй байна гээд босоод буудлын өрөөний хаалгыг онгойлгоход Б.А- миний баруун гарнаас татаж аваад үснээс зулгааж ор  луу татаж орон дээр түлхэж унагааж байгаад дээрээс хүчиндсэн. Эхлээд намайг Б.А- дээрээ хүчиндэж байгаад архи уусан тавихгүй бана арагшаа хар араас чинь хийнэ гээд байсан. Тэгээд Б.А- намайг миний дээр гар дээрээс хөдөл гэсэн. Тэгээд би дээр нь гарсан. Тэгсэн намайг дээрээ гаргаж байгаад Б.А- өөрөө доороос хөдөлж байгаад дур тавьсан. Тухайн үед би чамайг цагдаа болон  нөхөртөө хэлнэ гээд уйлтал хоолой боогоод байсан. Тэгэхээр нь би гуйя тавьчих цагдаад хэлэхгүй гэж хэлсэн. Ингээд асуудал дууссаны дараа Б.А-т чамайг нөхөртөө хэлнэ гэхэд би нөхрөөс нь айхгүй нөхрийг чинь зодчихно гэсэн. Чи яагаад намайг ингэж байгаа юм, би чиний ахын эхнэр ш дээ гэхэд Б.А- угаасаа би таныг хүсэж байсан, та надад таалагддаг. Эрт орой хэзээ нэгэн цагт ийм зүйл болох байсан. Одоо ингээд хоёулаа Бугантад уулзаж байна биз дээ гэхээр нь би дуугараагүй. Тэгсэн энэ асуудлыг та авсандаа ортол нууна биз дээ гээд байсан. Тэгээд би хувцсаа өмсөөд явах гэхэд орой болсон байна би таныг таксинд суулгаж өгье гээд буудлын өрөөнөөс миний араас гарч ирээд намайг таксинд суулгаж өгсөн. Тэгээд гэртээ очиж ээж Тунгалагтаа энэ талаар хэлсэн. Миний төрсөн дүү Энхмандах цагдаад дуудлага өгсөн. Б.А- пиво уучихсан согтуу байсан боловч өөрийн үйлдлээ хянаж ойлгох чадвартай байсан. Тиймдээ ч намайг хүчиндэх үедээ миний эсэргүүцлийг дарж миний хоолойг боож байгаад хүчирхийлсэн. Хоолойгоо боолгосон хүнээс дуу авиа гарч чаддаггүй ямар нэгэн илүү үйлдэл хийж чаддаггүй, шууд хүний эрхэнд ордог юм билээ. Тиймдээ ч би эсэргүүцэж чадаагүй. Урьд нь 2003 онд зүрхний ховдол цоорхой учраас ховдлын цоорхой нөхөх хүнд хагалгаанд орж байсан учраас хоолой боогоод байхаар ухаан алдах гээд зүрх сонин эвгүй болоод байсан учраас ямар нэгэн байдлаар Б.А-ыг эсэргүүцэж, биеэ хамгаалж чадаагүй хүчинд автаж хүчиндүүлсэн. Б.А-т маш их гомдолтой байна. Б.А-аас сэтгэл санааны хохирол 10 сая төгрөг, үсчин гоо сайхаы салон ажиллуулж олох байсан орлого  сарын 320 000 төгрөгөөр тооцож 4 сарын 1 280 000 төгрөг, эмчилгээний болон унааны зардал 774 894 төгрөг, нийт 12 054 894 төгрөг нэхэмжилсэн бөгөөд сэтгэл санааны хохирол гаргуулах хуулийн зохицуулалт байдаггүй тул 10 сая төгрөгөөсөө татгалзаж, 2 054 894 төгрөгийг Б.А-аас нэхэмжилж байна гэх мэдүүлэг,     

 

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

Гэрч Б.Б-ийн өгсөн: 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр өөрийн эзэмшлийн 7746 УНД дугаартай тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй Бугантад явж байгаад Б.А-тай 19 цагийн үед таарсан. Б.А- архи уусан бололтой халамцуу явж байсан. Б.А- надад хэлэхдээ Улаанбаатар хот руу явна. Маргааш Улаанбаатарт цэргийн үзлэгт орох ёстой гэж хэлсэн. Тухайн үед би машинтайгаа Дархан буцах гэж байсан тул Б.А-ыг надтай хамт Дархан орчихгүй юу тэгээд цаашаа таксинд суухгүй юу гэж хэлэхэд тэгье гэсэн. Бугантаас Дархан руу 20 цагийн үед хөдөлсөн. Б.А- замдаа уух юм авна гээд дэлгүүрээс 15 лааз пиво авсан. Б.А- арын суудалд суугаад тухайн пивоноосоо ганцаараа уугаад явсан. 23 цагийн үед Дарханд ирэхэд Л.О- ах Х.Х- эгчид мөнгө өгч явуулсан. Тэрийг нь өгье гээд хуучин хорооллын 8-р байрны гадаа оччих гэсэн. Б.А- тухайн шөнө зочид буудалд хононо гээд замдаа Киви буудалд орж өрөө асуухад байхгүй гэсэн. Тэгээд 8-р байрны гадаа очиход удалгүй Х.Х- эгч тухайн байрнаас гараад ирсэн. Тэгсэн Б.А- Хонгороо эгч машинд суучих мөнгөө тоолоод авчих гэсэн. Хонгороо эгч машины арын суудалд суугаад мөнгө тоолж авсан. Б.А- намайг яв яв хөгшөөн гэрэлт гудамжаар нэг тойрчих гэхээр нь би машинаа асаагаад гэрэлт гудамж руу явсан. Б.А- Х.Х- эгчийг та надад зочид буудлын өрөө аваад өгчих, би согтуу байна, бичиг баримтгүй гээд надад зочид буудлын өрөө олдохгүй байна гээд байсан. Б.А-ыг Х.Х- эгч чи буудалд хонож яадаг юм эгчийндээ очиж хонооч гэхэд Б.А- согтуу байна Саруул эгчийнд согтуу очихгүй зүгээр буудалд хоночихьё маргааш өглөө дүү нь эрт Улаанбаатар явна гээд байсан. ...МВМ зочид буудал руу орж өрөө асууна гээд Б.А-, Х.Х- эгч хоёр орсон. Тухайн үе манай найз охин миний гар утас руу залгаад гадаа чамайг хүлээгээд байна хөлдөж үхлээ гээд уурлаад байхаар нь би Х.Х- эгчийг эгч нь юм чинь Б.А-т ямар ч байсан өрөө авч өгөөд өөрөө таксидаад харьчих байх гэж бодоод яваад өгсөн гэх мэдүүлэг /хх 58-59/,       

 

Гэрч Д.Г-өгсөн: 2018 оны 10 дугаар сарын 19-ний шөнө 00:50 цагийн үед эрэгтэй, эмэгтэй хоёр хүн орж ирээд эмэгтэй нь өрөө асуусан. 1 ортой өрөө байна 50 000 төгрөг гэхэд эмэгтэй нь нэрээ бүртгүүлээд өөрөөсөө 50 000 төгрөг өгөхөөр нь би өрөөг нь зааж өгөөд оруулсан. Тэгээд тухайн эмэгтэй, эрэгтэй хоёр хүн 02 цаг өнгөрч байхад гарч ирээд эрэгтэй нь дөхүүлж өгөөд эргээд ороод ирнэ гэж хэлээд гараад явсан. Тухайн үед тэр хоёр хүнд сэтгэл хөдлөлийн шинж байгаагүй. Тэгээд эрэгтэй нь 10-15 минутын дараа орж ирээд өрөөндөө орж амарсан. ...надад ямар нэг орилж хашхирсан чимээ шуугиан сонсогдоогүй. Манай буудлын 2 давхрын коридорт камер байгаа, орж гарах хаалган дээр камертай гэх мэдүүлэг /хх 45/,

 

Гэрч Х.Э- өгсөн: 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 18 цагийн үед Улаанбаатар хотоос ирсэн. Намайг гэртээ байж байхад эгч болох Х.Х- нь Бугантаас 19 цагийн үед ирээд хүүхдүүдтэйгээ уулзаад дэлгүүр орж идэх юм авч буцаж ирээд байж байтал 00 цагийн үед утас нь дуугараад хүнтэй уулзана гээд гараад явсан. Тэгээд нэлээд байж байгаад ойролцоогоор 01 цагийн үед гэрт орж ирээд ээжтэй юм яриад уйлаад суугаад байсан. ...тэгээд бид тухайн хүн байгаа эсэхийг асуухад байгаа гэж хэлсэн. Скай нэртэй зочид буудалд нь очоод ресепшингээс нь байгаа эсэхийг нь асуусан чинь байгаа гэсэн. Тэгээд хаалгыг нь тогшиход тайлахгүй байсан. Манай эгч Х.Х-ын үс нь сэгсийсэн, сандарч, айж тэвдсэн байдалтай байсан гэх мэдүүлэг /хх 42/,

 

Гэрч З.Т- өгсөн: ...шөнө 01 цаг өнгөрч байхад хаалга нүдэхээр нь онгойлгоход Х.Х- үс нь сэгсийчихсэн уйлчихсан байдалтай орж ирсэн. Тэгээд Х.Х- гал зуухны өрөөнд ороод уйлаад эхэлсэн. Яасан гэж асуухад Лагва-Очирын дүүд хүчиндүүлчихлээ гэж хэлсэн. ...Б.А- намайг хүчиндэхдээ хоолой боосон, үстсэн, гарыг маань мушгисан гэж хэлээд хоолой, гар зэргээ надад үзүүлсэн. Тэр үед Х.Х-ын хүзүү хоолой болон баруун гар нь улайчихсан хавдсан байсан гэх мэдүүлэг /хх 51-52/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны 1049 дугаар дүгнэлт:

 

"1.Х.Х-ын биед хүзүү, баруун бугалга, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн хүчин үйлчлэлээр буюу биеэ хамгаалахын тулд эсэргүүцсний улмаас цохигдох, мушгих, хоолойг боох үед үүссэн байх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4.Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Х.Х-ын охин хальс үлдэцгүй байна. Бэлгийн харьцаанд хэзээ анх орсныг цаг хугацааны хувьд тогтоох боломжгүй. 6.Х.Х-ын биед бэлгийн халдварт өвчин илрээгүй байна. 7.Х.Х-ыг жирэмсэн эсэхийг шалгаж үзээгүй тул жирэмсэн эсэхийг тогтоох боломжгүй" гэжээ /хх 86/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 11203 дугаартай шинжээчийн дүгнэлт:

 

"1.Шинжилгээнд ирүүлсэн торон оруулгатай хар хөх өнгийн дотоож, цагаан өнгийн дэвсгэр даавуу зэрэгт үрийн шингэн, эм бэлгийн эс ирлээгүй. Х.Х-ын үтрээнээс авсан гэх арчдаст үрийн шингэн, эр бэлгийн эс илэрч байна. 6.Илэрсэн үрийн шингэн, эр бэлгийн эс нь аутосомын ДНХ-ийн D3S1358, THO1, D21S11, D18S51, Рenta E, D13S317, D7S820, D16S539, CSF1PO8, PentaD, vWA, D8S1179, TPOX, FGA гэсэн локусын аллериар Б.А-ын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна" гэжээ /хх 96/,

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх 5/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 10-12/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 13/, мөрдөн байцаалтын 1818008190537 дугаартай хэрэгт үрийн шингэн эр бэлгийн эс илэрсэн наалдац бүхий палочка буюу хөвөн бөмбөлөг бүхий модон саваа, шинжилгээний шил 1 ширхэг зэргийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх 75/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

 

Иймд шүүгдэгч Б.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-т заасан хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчидсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Хохирогч Х.Х- нь гэм хорын хохиролд үсчин гоо сайхны салон ажиллуулж олох байсан орлого сарын 320 000 төгрөгөөр тооцож 4 сарын 1 280 000 төгрөг, эмчилгээний болон унааны зардал 774 894 төгрөг, нийт 2 054 894 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч хохирогчид 467 317 төгрөг төлсөн болох нь шүүх хуралдаанд оролцогч нарын өгсөн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэрэгт 742 790 төгрөгийн хохирлын баримт ирүүлснээс унааны болон эмчилгээний зардал болох 425 789 төгрөгийг нотлох баримтыг хангаж, нотлох баримтгүй нэхэмжилсэн 1 280 000 төгрөг, нотлох баримтаар ирүүлсэн унааны зардал гэх 15 000 төгрөг, эрүүл мэндийн даатгалд төлсөн төлбөр гэх 28 800 төгрөг, нийт 1 323 800 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх эмчилгээний зардал гэх 348 650 төгрөгийг хохирлоо /эмчийн ямар жороор уг эмчилгээг хийлгэсэн нь тодорхойгүй/ нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй гэж үзэв.       

 

Шүүгдэгч хэрэгт ирүүлсэн нотлох баримтын хуулийн шаардлага хангасан хэсгийг бүрэн төлж барагдуулсан байх тул энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.  

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч Б.А- нь урьд ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 115/-аар тогтоогдсон болно. 

           

Эрүүгийн хариуцлага нь ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх бөгөөд шүүгдэгч Б.А- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх тул түүний  хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн/, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд дүгнэлт хийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар  1 жил 5 сар хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.1-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 450 000 төгрөгийн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож 30 хоног хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 1 жил 5 сарын хорих ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 жил 6 сар хорих ялаар тогтоож, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

           

            Эрүүгийн 1818008190537 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн үрийн шингэн эр бэлгийн эс илэрсэн наалдац бүхий палочка буюу хөвөн бөмбөлөг бүхий модон саваа, шинжилгээний шил 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж,

 

            Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг, Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-т заасан хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Шүүгдэгч Б.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 1 /нэг/ жил 5 /тав/ сар хорих ялаар шийтгэсүгэй.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 450 000 төгрөгийн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож 30 хоног хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 1 жил 5 сарын хорих ялд нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ялаар тогтоосугай.

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.А-т оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн үрийн шингэн эр бэлгийн эс илэрсэн наалдац бүхий палочка буюу хөвөн бөмбөлөг бүхий модон саваа, шинжилгээний шил 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай. 

 

            6.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, хохирогч Х.Х- нь 348 650 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.   

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.БАТЖАРГАЛ