Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 205/МА2023/00039

 

Завхан аймгийн *******ын газрын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, Завхан аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 140/ШШ2023/00445 дугаар шийдвэртэй

Завхан аймгийн *******ын газрын нэхэмжлэлтэй А.*******ид холбогдох түүний хууль бус шийдвэрийн улмаас төрд учруулсан хохирол 15.744.144 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бямбасүрэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагч А.*******, хариуцагчийн өмгөөлөгч Д.*******а нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Нэхэмжлэгч Завхан аймгийн *******ын газар А.*******ид холбогдуулан түүний хууль бус шийдвэрийн улмаас төрд учруулсан хохирол 15.744.144 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэлийн үндэслэл:

Завхан аймгийн ийн ын газрын даргаар ажиллаж байсан А.******* нь 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Б/20 дугаартай тушаалаар ийн ын газрын ******* С.*******ыг ажлаас чөлөөлсөн ...Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 200 дугаартай шийдвэрээр С.*******ыг тус газрын *******ийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор болох 6.474.494 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.*******ад олгуулахаар шийдвэрлэсэн ... Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 431 дугаартай шийдвэрээр Завхан аймгийн ийн ын газраас нэхэмжлэгч С.*******ын ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 9.269.650 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн ...шүүхийн дээрх шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. ийн ын газрын хувьд татан буугдсан, тухайн хохирлыг нэхэмжлэх эрх нь тодорхойгүй байгаа учраас *******ын тухай хууль болон Иргэний хуульд заасны дагуу *******ын байгууллагаас төрд учирсан хохирол болох 15.744.144 төгрөгийг А.*******оос гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэжээ.

2.    Хариуцагч талын хариу татгалзал, тайлбарын агуулга:

Ямар хэсэг дээр маргаж байгаа вэ гэхээр шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй байх явцад буюу 2021 оны 3 сарын 30-ны өдөр С.******* нь Завхан аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор хорих ял эдэлсэн байдаг. Энэ нь 6 сарын хугацаагаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг 2.1-д заасан гэмт хэрэгт ял шийтгэгдэж гэм буруутайд тооцогдож 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болж шийтгэх тогтоол гарсан буюу 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс С.*******ыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч хорьсон. Ингээд С.******* 55 хоног хоригдсон. 2021 оны 5 сарын 25-ны өдрийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар С.*******ад оногдуулсан хорих ялыг өөрчилж нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан. Зорчих эрхийг хязгаарлах ялаа эдэлж байх явцад нь ажлаас үндэслэлгүй халагдсан маргаан үүсгэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Ингээд ял эдэлж байх явцад буюу тухайн өдөр хүчин төгөлдөр үйлчилж байсан Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д заасан үндэслэлээр С.*******ыг ажилд томилох боломжгүй нөхцөл байдал байхад ажилд томилж 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс хойш үндэслэлгүйгээр цалин олгосон. С.*******ад эрүүгийн ял шийтгэсэн буюу 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин болох 13.462.839 төгрөгийг төлөхийг хариуцагч хүлээн зөвшөөрч байгаа. Харин С.*******ын ял эдэлж байсан хугацаа буюу 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс хойш 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр буюу ажилд томилогдох хүртэл хугацааны цалин хөлсийг хариуцагч А.******* хариуцах үүрэггүй гэдгээ тайлбарладаг гэжээ.

3.    Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-т зааснаар хариуцагч ******* овгийн ******* *******оос 15.744.144 төгрөг гаргуулж Улсын төсвийн сан /Завхан, ийн ын газар, актын төлбөр барагдуулдаг данс ******* тоот данс/-д оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Завхан аймгийн *******ын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг бөгөөд хариуцагч А.*******оос улсын тэмдэгтийн хураамжид 236.671 төгрөг гаргуулж төрийн сангийн 100090000941 тоот дансанд оруулж шийдвэрлэжээ.

4.    Хариуцагч талын давж заалдах гомдлын агуулга, тайлбар:

Шүүхийн гэм хорын хохирлын хэмжээг тогтоохдоо хариуцагч А.*******ийн шийдвэр, үйл ажиллагаанд хамаарахгүй 2,281,305 төгрөгийг А.*******оос гаргуулахаар шийдвэрлэсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 он/ 37 дугаар зүйлийн 37.1.7-д "ажилтан гэмт хэрэг үйлдсэний улмаас уг ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй ял оногдуулсан шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон" заасан. Хэдийгээр шат шатны шүүх С.*******ын сахилгын зөрчил гаргасан нь тогтоогдоогүй үндэслэлээр Завхан аймгийн ийн ын газрын 2019 оны 05 сарын 13-ны өдрийн Б/20 дугаартай ажлаас чөлөөлөх тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн боловч маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоогүй байх цаг хугацаанд С.******* нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдож Завхан аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/34 дугаартай шийтгэх тогтоолоор 6 сарын хугацаагаар хорих ял, Завхан аймаг дахь Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 сарын 25-ны өдрийн 2021/ДШМ/06 дугаартай магадлалаар 1 жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн. С.******* шүүхийн шийтгэх тогтоолоор хорих, зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн нь шүүхийн шийдвэрийн дагуу түүнийг урьд эрхэлж байсан Завхан аймгийн ийн ын газрын *******ийн албан тушаалд томилох боломжгүй байдалд хүргэсэн. Өөрөөр хэлбэл Завхан аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/34 дугаартай шийтгэх тогтоол гарсан өдрөөс С.*******ыг цагдан хорьсон. С.******* шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж Завхан аймаг дахь Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 сарын 25-ны өдрийн 2021/ДШМ/06 дугаартай магадлалаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж С.*******ад 1 жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэн. С.*******ыг ял шийтгүүлсэн байх хугацаанд С.*******ын нэхэмжлэлтэй ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг ын шатны шүүхээр хэлэлцэж 2021 оны 06 сарын 02-ны өдрийн 615 дугаартай тогтоолоор шийдвэр магадлалыг хэвээр үлдээсэн байдаг. Ийнхүү С.*******ын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, мөн С.*******ад ял шийтгэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийтгэх тогтоолын аль алиныг хуульд заасан журмын дагуу биелүүлэх нь хариуцагч Завхан аймгийн ийн ын газрын үүрэг. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 сарын 14-ны өдрийн 19 дугаартай шүүгчийн захирамжаар Завхан аймгийн ийн ын газрын дарга А.*******ид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч мөн тус шүүхийн 2021 оны 06 сарын 22-ны өдрийн 20 дугаартай захирамжаар А. *******ид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж 3 сарын хугацаанд ийн ын газрын албан үүргээс түдгэлзүүлсэн байх хугацаанд Завхан аймгийн ийн ын газрын үүргийг гүйцэтгэж байсан Н. 2021 оны 07 сарын 26-ны өдөр С.*******ыг ажилд томилж дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 он/ холбогдох 37 дугаар зүйлийн 37.1.7-д заасныг зөрчиж, ялтан С.*******ыг ажилд томилсон байдаг. Энэ шийдвэр нь төрд учирсан хохирлын хэмжээ нэмэгдэхэд нөлөөлсөн. Иймд С.*******ыг ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор олгох шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ хуулийн хүчин төгөлдөр шүүхийн тогтоол, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох хэм хэмжээг зөрчиж, С.*******ад илүү цалин хөлс олгосон, төрд учрах хохирлыг нэмэгдүүлсэн буруутай албан тушаалтныг шүүх буруу тодорхойлсны улмаас 2,281,305 төгрөгийн хохирлыг хариуцагч А.*******ид хариуцуулж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэж чадаагүй, А.*******ийн хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчлөө. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, А.*******ийн хариуцвал зохих хохирлын хэмжээг зөв тодорхойлж өгнө үү гэв.

Хариуцагч А.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэгдүгээрт миний бие шүүхийн шийдвэр биелүүлэх ямар ч боломжгүй байсан. Тухайн үед давж заалдах шатны магадлал гарсан *******ыг ажилд эргүүлэн авах саналыг хүний нөөцөөр ажиллаж байсан Бямбабаярт хэлж байсан. ******* нь Цагдаагийн газар шалгагдаж, баривчлагдсан байсан учраас ажилд нь эргүүлэн томилох боломж байгаагүй. Хоёрдугаарт төрийн албаны хуульд ял шийтгүүлсэн бол төрийн албанд ажиллаж болохгүй гэж заасан. Ийм учраас *******ыг ажилд эргүүлэн томилох боломжгүй байсан. Миний бие А.******* нь дээрх хугацаанд ийн ын газрын хувиар шийдвэр гаргах эрхээ хязгаарлуулсан байсан. 2021 оны 06 дугаар сарын 12-ны хорьсон. ийн ын газар очих, хүнтэй уулзах боломжгүй байсан. 2021 оны 06 дугаар сарын 21-ны өдрөөс 3 сарын хугацаанд ийн ын байгууллагын үйл ажиллагааг хязгаарласан. Бүх авч болох таслан сэргийлэх арга хэмжээг авсан байсан. Манай өмгөөлөгчийн хэлсэнчлэн намайг шийдвэр гаргах боломжгүй байх хугацаанд төр намайг дахиад хохирсон дээрээ хохир гэж байгаа юм шиг ийм шийдвэр гаргаж байгааг зөвшөөрөхгүй байна. *******ыг ажлаас чөлөөлсөн миний тушаал шийдвэр хуулийн үндэслэлгүй гэж шүүхээс шийдвэрлэсэн нь буруу гэж бодож байна. Миний буруу байгаагүй гэдэг дээр одоо хүртэл эргэлзэхгүй байгаа. Нэгэнт 3 шатны шүүхийн шийдвэр гарсан энэ зүйлийн талаар дахиад ярихад илүүц байх. Өнөөдрийн 15 сая төгрөг төлнө гэдэг ажилгүй байгаа над шиг хүнд үнэхээр хэцүү байна. ийн ын данснаас *******ын цалинг төлсөн нь миний санаа байгаагүй. Надад ямар ч мэдэл өгөөгүй. Энэ хүний цалингийн нэхэмжлэл гарлаа, энийг ийн ын данснаас төллөө гэж хэн ч надад хэлээгүй. Миний оролцоогүйгээр шилжүүлсэн. Дарга байсан аа гэх залуу цалингийн сан илүү гарсан таныг бодоод бид нар эндээс төллөө нэгэнт буцаагаад татах учраас гэж хэлж байсан. Тэгэхэд нь би яг болох зүйл мөн үү? Буруу шийдвэр гаргавал шийдвэр гаргасан этгээд төлдөг хуультай гэж хэлж байсан. Над дээр төлбөр гарах вий дээ гэж хэлсэн. Танд хамаагүй гээд шилжүүлсэн. Эцсийн хариуцлагыг хүлээх надтай ярилцахгүйгээр тухайн үеийн удирдлагуудын гаргасан буруутай шийдвэр байж магадгүй гэж бодож, гомдож явдаг. ******* нь ганц удаа биш олон удаа архи ууж байсан. Гэрийнх нь хүн надад хэлж байсан. ийн ын ёс зүйн хорооны дүгнэлт гарсан байсан. Тухайн үед ******* ******* нь албаны машинтай сумд явж байхдаа архи уугаад машиныхаа моторыг цохиулаад хээр хаяж байсан. Арав гаруй байцаагчтай явж байгаа болохоо байлаа гээд ярьж байсан. Би Цагаанхайрхан сумын эмнэлгийн машиныг гуйгаад очиж тусалж байсан. Миний үндсэн харьяалал Завхан аймгийн Тэлмэн сум. Гэтэл намайг харьяаллын бус аймгийн Захиргааны хэргийн шүүхээр байнга дуудаад байна. Анх 5-6 сая төгрөг нэхэмжилж байсан. Одоо нэмэгдүүлээд 15 сая төгрөг нэхэмжилж байна. Би хардаж байна. Үнэхээр ийм хэмжээний мөнгөний хохирол төрд учруулсан уу? заавал хэрэгт буруутгах гээд байгааг ойлгохгүй байна гэв.

5. Хариуцагч талын давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Анхны нэхэмжлэлийг миний өмнө ажиллаж байсан Шүүхэд төрийг төлөөлөх ажил үүргийг гүйцэтгэж байсан ******* 4 сая орчим төгрөгийг нэхэмжилж байсан. А.*******ид холбогдох хэргийн хүчин төгөлдөр бус шүүхийн шийдвэрийг үндэслээд уг хохирлыг нэхэмжилж байсан. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад миний бие тухайн шийдвэрийг эрх бүхий байгууллагаас гаргуулаад хүчин төгөлдөр шийдвэр буюу 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 200 дугаартай шийдвэр, 2021 оны 11 дугаар сарын 431 дугаартай шийдвэрүүд хүчин төгөлдөр болоод шат шатны шүүхээр хэлэлцэгдээд хүчин төгөлдөр болсон шийдвэрийг үндэслээд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. *******ыг ажлаас халсан нь үндэслэлгүй байна гэж үзсэн 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 200 дугаартай шийдвэрт *******ын ажилгүй байсан 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүртэлх хугацааны цалин болох 6.474.000 төгрөгийн нөхөх олговрыг гаргуулах нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргасан. Уг шийдвэрийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах шат, ын шатны шүүхэд хандсан боловч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Ажилд нь эргүүлэн томилох шүүхийн шийдвэр гарсан байтал шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй ажилд нь эргүүлэн томилоогүй байсан 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацааны цалинг нэхэмжилж байгаа. А.*******ийн хувьд *******ыг ажилд эргүүлэн томилох боломжгүй, би өөрөө эрүүгийн хэрэгт холбогдсон байсан гэж тайлбарладаг. Хэрэгт холбогдуулж шалгаад А.*******ид 2021оны 06 дугаар сарын 12-ны өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсан байдаг. Мөн А.*******ийг Завхан аймгийн ийн ын байгууллагын албан тушаалаас түдгэлзүүлэх тушаал 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр гарсан. А.*******ид 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүртэл анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлэх нөхцөл боломж байсан, гэвч огт биелүүлэх санал санаачилга байгаагүй байна гэж харж байна. ******* Эрүүгийн хэрэгт холбогдсон ажилд эргүүлэн томилох боломжгүй байсан гэж А.******* хэлдэг. *******ад холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр болсон. Хорих ялыг зөрчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэсэн. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон гэж үзэж нөхцөл үүсээгүй байсан. Учир нь дээд шатны шүүхэд хандах эрх нь ******* нээлттэй байсан. 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Завхан аймгийн мэргэжлийн ын газрын Даргаар гэх хүн томилогдсоноор шүүхийн шийдвэрийг биелүүлж ажилд нь авсан. Магадгүй энэ өдөр *******ыг ажилд нь томилоогүй байсан бол энэ хугацаанаас хойш цалин гарах боломжтой байсан. А.******* шат шатны шүүхийн шийдвэрийг биелүүлээд явсан бол хохирлын хэмжээ багасаад явах байсан. Анхан шатны шүүх хуралдаанд 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацааны *******ын ажилгүй байсан хугацааны цалин олгох нэхэмжлэлтэй шүүх хуралдаан хэлэлцэгдсэн. Уг хурал дээр А.******* нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон. Тухайн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт А.******* нь манайд цалингийн нөөц байгаа, цалин хөлсний олговрыг манайхаас гаргаад явах боломжтой гэсэн тайлбар хэлсэн. Өнөөдрийн хурал дээр *******ын цалин олгосон талаар би юу ч мэдэхгүй удирдлагууд надад хэлэлгүйгээр өгсөн гэж яриад байгаа нь ойлгомжгүй байна. Өнөөдөр яриад байгаа асуудлаа хариуцагч тал өмнөх хурлууд дээр яриад нотлох баримттай нь тайлбарлаад шийдвэрлүүлэх боломжтой байсан. *******ын цалин Завхан аймгийн ийн ын данснаас гараад төрд 15 сая төгрөгийн хохирол учирсан байгаа бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.    

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нягт нямбай, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтыг зөв тогтоож, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чаджээ.

Нэхэмжлэгч Завхан аймгийн *******ын газар нь хариуцагч А.*******ид холбогдуулан хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол 15.744.144 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг хариуцагч А.******* эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч А.******* нь Завхан ийн ын даргаар ажиллаж байхдаа 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Б/20 дугаартай Б/08 дугаартай захирамж гарган Завхан аймгийн ийн ын газрын *******оор ажиллаж байсан С.*******ыг ажлаас үндэслэлгүй халсан болох нь хэрэгт авагдсан Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 200 дугаартай шийдвэр, Завхан аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 205/МА2020/00016 дугаартай магадлал, Монгол улсын Дээд шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 001/ХТ2021/00615 дугаартай тогтоолоор тус тус тогтоогдсон байна.

Завхан аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 200 дугаартай шийдвэрт Завхан аймгийн ийн ын газрын 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Б/20 дугаартай тушаалыг хүчингүй болгож, С.*******ыг тус газрын *******ийн үүрэгт ажилд нь эгүүлэн тогтоож, түүнд 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 6.474.494 төгрөг олговроос зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг Завхан аймгийн ийн ын газарт даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч А.******* нь дээрхи хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүйгээс С.******* нь Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дахин хандаж, тус шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 140/ШШ2021/00431 дугаартай шийдвэрээр Завхан аймгийн ийн ын газраас С.*******ын 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 9.269.650 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 205/МА2022/00001 дугаартай магадлал, Монгол улсын Дээд шүүхийн ын шатны иргэний хэргийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралдааны уг хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсанаар хуулийн хүчинтэй болсон байна.

Завхан аймгийн ийн ын газар нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрүүдээр С.*******ад өмнө нь эрхэлж, цалин, хөлстэй тэнцэх олговорт нийт 15.744.144 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбараар нотлогдсон байна.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2.-т хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж, 498.5.-д энэ хуулийн ...498.2., ...т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй байна.

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа өмнө нь байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заажээ.

Хариуцагч А.*******ийн хууль бус шийдвэрийн улмаас Завхан аймгийн ийн ын газраас 15.744.144 төгрөг гаргуулан С.*******ад өгч төрд 15.744.144 төгрөгний хохирол учирсан байна.

Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ гэсэн заалт болон Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар төр гэм буруутай албан тушаалтнаас хохирлыг шаардах эрхтэй байна.

Завхан аймгийн *******ын газар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, *******ын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 41 дүгээр зүйлд зааснаар төрийн ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд хохирлыг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй ба анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.

Хариуцагч А.*******ийн өмгөөлөгчөөс С.*******ыг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар шийдвэрлэсэн иргэний хэргийг ын шатны шүүхээр хэлэлцэж 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 615 дугаартай тогтоолоор шийдвэр магадлалыг хэвээр үлдээсэн байдаг. С.******* нь энэ цаг хугацаанд 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэлтэй байсан ба Завхан аймгийн ийн ын газрын үүргийг гүйцэтгэж байсан Н. нь 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр С.*******ыг ажилд томилж шүүхийн шийдвэр биелүүлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн /1999/ холбогдох 37 дугаар зүйлийн 37.1.7-д заасныг зөрчиж, ялтан С.*******ыг ажилд эгүүлэн томилсон байдаг. Энэ шийдвэр нь төрд учирсан хохирлын хэмжээ нэмэгдэхэд нөлөөлсөн гэжээ.

С.*******ын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин нөхөх олговор гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 615 дугаартай Монгол улсын дээд шүүхийн тогтоол гарснаар хуулийн хүчинтэй болсон байдаг.

Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлд зааснаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй, Шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэнэ. Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг санаатай биелүүлээгүй эсхүл биелүүлэхэд зориуд саад учруулсан этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр тус тус заасан байна.

Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох цаг хугацаанд Завхан аймгийн ийн ын үүргийг гүйцэтгэж байсан Н. нь шүүхийн шийдвэрийг биелүүлж С.*******ыг ажилд нь эгүүлэн авсан үйл баримтыг Хөдөлмөрийн тухай хууль зөрчсөн үйлдэл гэж үзэх боломжгүй.

Нөгөө талаар Завхан аймгийн ийн ын газрын үүрэг гүйцэтгэж байсан Н.ы С.*******ыг 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр ажилд эгүүлэн авсан нь төрд учирсан хохирлын хэмжээ нэмэгдэхэд нөлөөлөөгүй байна.

Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт гэм хор түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болохоор заасан байх бөгөөд хэрэгт ийм нөхцөл байдал тогтоогдоогүй учраас хохирогчийн өмгөөлөгчийн хохирлын хэмжээ нэмэгдэхэд ийн ын газрын үүрэг гүйцэтгэгч Н.ы С.*******ыг ажилд томилсон шийдвэр нөлөөлсөн гэсэн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 140/ШШ2023/00445 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагч өмгөөлөгч Д.*******агийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгч Д.*******агаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52.700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3 дахь хэсгүүдэд зааснаар ...зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР

Б.АРИУНБАЯР