Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 279

 

Зохигчдын эвлэрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Энхмаа би Төрийн банкны Өвөрхангай салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнхцэцэгийн нэхэмжлэлтэй Гэхтэр овогт Жамбалын Ганчимэгээс “3184605 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Төрийн банкны Өвөрхангай салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнхцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.Ганчимэг нь 2013 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Төрийн банкны Өвөрхангай салбараас №163 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 21000000 / хорин нэгэн сая/ төгрөгийн зээлийг сарын 1,7 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлж, зээлийн барьцаанд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр баг 24-317 тоотод орших Ү-1018004977 тоот улсын бүртгэлийн дугаартай, 000211662 тоот гэрчилгээтэй үйлчилгээний зориулалттай барилга, Г-1018000766 тоот улсын бүртгэлийн дугаартай, 140107649, /00059701/ тоот гэрчилгээтэй хашаа газар зэргийг барьцаалсан. Зээлдэгч нь зээлийн төлбөрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар буюу 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 17878975.07 төгрөг, зээлийн хүү 7060618.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6259.15 төгрөг нийт 24945853.15 төгрөг төлсөн байна. Зээлдэгч нь зээлийн гэрээний 6 дугаар зүйлийг зөрчин зээл болон хүүгийн төлбөрийг бүрэн төлөх үүргээ биелүүлээгүй банкны зүгээс тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчсөн. Иймд зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгож үндсэн зээл 3121025 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 50405 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 275 төгрөг, нотариатын зардал 12900 нийт 3184605 төгрөгийг Ж.Ганчимэгээс гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнхцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа: Ж.Ганчимэгээс 3184605 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага 3184605 төгрөгнөөс Ж.Ганчимэг нь 165605 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр төлсөн. Үлдэгдэл 3019000 төгрөгийг  2016 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн дотор авахаар эвлэрч тохирсон болно. Иймд бидний эвлэрлийг баталж хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.Ганчимэг нь шүүхэд гаргасан тайлбартаа: Төрийн банкны Өвөрхангай салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнхцэцэгийн нэхэмжилсэн 3184605 төгрөгнөөс 2016 оын 06 сарын 28-ны өдөр 165605 төгрөгийг төлсөн. Үлдлэгдэл 3019000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн дотор төлөхөөр эвлэрч тохирсон болно. Иймд бидний эвлэрлийг баталж хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Төрийн банкны Өвөрхангай салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнхцэцэг нь Ж.Ганчимэгээс “3184605 төгрөг гаргуулах”шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч Ч.Мөнхцэцэг нь хариуцагч Ж.Ганчимэгээс 3019000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн дотор гаргуулахаар эвлэрч тохирсон тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

  1.  Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74    дүгээр  зүйлийн 74.2-т зааснаар  хариуцагч  Ж.Ганчимэг нь 3019000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн дотор Төрийн банкны Өвөрхангай салбарт төлөхөөр зохигчид  эвлэрснийг баталж хэргийг  хэрэгсэхгүй  болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 65697 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Ганчимэгээс 32848.5  төгрөг, орон нутгийн орлогын /5540607728 тоот/ данснаас 32848.5  төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкны Өвөрхангай салбарт олгосугай.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.

4. Шүүгчийн захирамжинд нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Н.ЭНХМАА