Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нарангэрэлийн Энхмаа |
Хэргийн индекс | 145/2016/00280/И |
Дугаар | 280 |
Огноо | 2016-07-01 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 280
Зохигчдын эвлэрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Энхмаа би Бэрскапитал ХХКомпаний гүйцэтгэх захирал С.Отгонбатын нэхэмжлэлтэй Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар баг 8-138 тоотод оршин суух Магил овогт Дуламсүрэнгийн Насанжаргалаас “2280920 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Бэрскапитал ХХКомпаний гүйцэтгэх захирал С.Отгонбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.Насанжаргал нь тус байгуулагатай 2014 оны 11 дүгээр сарын 04-нд ЛЗ-184 тоот зээлийн гэрээг байгуулан 1700000 төгрөгийг 7 хувийн хүүтэй 6 сарын хугацаатайгаар зээлж авсан. Тухайн зээлийн барьцаанд 78-81ӨВР улсын дугаартай Тоёота марк-2 маркийн автомашиныг /аралын дугаар №GX1006022470/ барьцаалан зээл авсан. Зээлдэгчийн зээлийн гэрээний хугацаа 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр дууссан бөгөөд хугацаа дууссанаас хойш одоо хүртэл огт төлөлт хийгээгүй. Барьцаа хөрөнгө болох машин нь хураагдсан боловч өнгө үзэмж нь алдагдсан тул зарагдахгүй байна. Компаний зүгээс зээлдэгчийг зээлээ төлөхийг шаардаж олон удаа шаардан, утсаар ярьсан боловч зээлээ төлөхгүй байна. Иймд Д.Насанжаргалаас зээлийн үндсэн үлдэгдэл 1428000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 85680 төгрөг, алданги 756840 төгрөг, нотариатын үйлчилгээний зардал 10400 төгрөг, нийт 2280920 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Бэрскапитал ХХКомпаний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бямба шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Насанжаргалаас 2280920 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага 2280920 төгрөгнөөс 295920 төгрөгийг авахгүй байхаар, үлдэгдэл 1985000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дотор авахаар эвлэрч тохирсон гэжээ.
Хариуцагч Д.Насанжаргал шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага 2280920төгрөгнөөс 295920 төгрөгийг төлөхгүй байхаар, 1985000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлөхөөр эвлэрч тохирсон гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Бэрскапитал ХХКомпаний гүйцэтгэх захирал С.Отгонбат нь Д.Насанжаргалаас “2280920 төгрөг гаргуулах"-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх явцад Бэрскапитал ХХКомпаний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бямба нь хариуцагч Д.Насанжаргалаас 1985000 төгрөг гаргуулахаар эвлэрч тохирсон тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Хуульд зааснаар хариуцагчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс 50%-иар чөлөөлөх үндэслэлтэй байна.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3, 74.6, 75, 123 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бямба нь хариуцагч Д.Насанжаргалаас 1985000төгрөг авахаар зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 51450 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Насанжаргалаас 25725 төгрөгийг, орон нутгийн төсвийн орлогын / Хаан банкны 5540607728 тоот данснаас/ 25725 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Бэрскапитал ХХКомпанидолгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.
4. Захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ЭНХМАА