Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 69

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд,

Шүүгдэгч Д.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.О-д холбогдох эрүүгийн 1818009060001 дугаартай хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Д.О 1981 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн 6 дугаар хорооллын 4 дүгээр байрны 55 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Д.О нь 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 08 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт байх “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХК-ийн ертөнцийн зүгээр хойд талын төв асфальтан зам дээр өөрийн өмчлөлийн 40-59 ДАР улсын дугаартай “Toyota Prius-20” маркийн цэнхэр өнгийн автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.3-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, явган зорчигч Б.Т  нь мөн тус дүрмийн 5 дугаар бүлгийн 5.6-д заасан “явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэх дүрмийн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Т гийн  эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Д.О нь 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 08 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт байх “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХК-ийн ертөнцийн зүгээр хойд талын төв асфальтан зам дээр өөрийн өмчлөлийн 40-59 ДАР улсын дугаартай “Toyota Prius-20” маркийн цэнхэр өнгийн автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.3-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, явган зорчигч Б.Т  нь мөн тус дүрмийн 5 дугаар бүлгийн 5.6-д заасан “явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэх дүрмийн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Т гийн  эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:           

 

-Шүүгдэгч Д.О-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2018 оны 11 дүгээр сарын 22-ны өглөө хүүхдээ сургуульд нь хүргэж өгөөд Үйлчилгээний төв орох гээд төв шуудангийн арын замаар 1 дүгээр эгнээгээр 30-35 км/цаг хурдтай явж байтал нэг эгч зам дээр гүйгээд ороод ирсэн. Би тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ авсан боловч хохирогчийг мөргөөд унагаасан. Би машинаасаа бууж хохирогчоос биеийн байдлыг нь асуугаад, түргэн тусламж, цагдаа дуудсан. Энэ хугацаандаа тэр эгчийг машиндаа суулгаж байх хооронд түргэн тусламж ирсэн.

... Гэм буруугийн тал дээр маргаан байхгүй. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 6/

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 7-9/,

-Зам тээврийн ослын шийдвэрлэлтийн талаарх тэмдэглэл /хэргийн 10/,

-Зам тээврийн ослын газарт хийсэн тэмдэглэл, бүдүүвч зураг /хэргийн 11-12/,

-Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /хэргийн 13-14/,

-Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хэргийн 16/,

-“Д.О эзэмшлийн Тоyota prius 20 маркийн 4059ДАР улсын дугаар бүхий автомашины зах зээлийн үнэ цэнэ нь 9900000 төгрөг байна.” гэх 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №Х/2018/47 дугаартай “Бан хас” ХХК-ийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 17-22/,

 

-Хохирогч Б.Т гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 22-ны өглөө 08 цагийн үед гэрээсээ гараад байрныхаа баруун талаар нь гараад ертөнцийн зүгээр урагшаа зам хөндлөн гараад хуучин Дархан явах чиглэлийн замыг зам хөндлөн гараад дахиад цаашаа шинэ дархан явах чиглэлийн замаар гарахаар явж байтал тас хийгээд зам дээр унасан. Би унахдаа яг хойд талаараа нуруу хэсгээрээ унасан. Түүнээс хойш нэг хэсэг манараад сайн санахгүй байна.

...тэгээд тэр машины жолооч эмэгтэй бууж ирээд намайг түшээд машинд суулгасан.  Эмнэлэг дээр ирээд ухаан санаа орж байгаад байсан. Богинохон хугацаанд их хурдан болж өнгөрсөн.

...баруун эгэмний яс хугарсан, сээрний 12 дугаар нугалам хугарсан, 4, 5 дугаар хавирга хугарсан, гэмтсэн.

...баримтаар гарсан 1867150 төгрөгөө нэхэмжилнэ. Одоо би гэртээ хэвтрийн дэглэм барьж байгаа.” гэх мэдүүлэг /хэргийн 28-29/,

 

-Б.Т гийн биед сээрний 12 дугаар нугалмын их биеийн хугарал, баруун эгэмний далд хугарал, 4-5 хавирганы далд хугарал, баруун мөр, гуя, зүүн шилбэний цус хуралт гэмтэл  тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн №14136 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 36-37/,

 

-“4059 ДАР улсын дугаартай Тоёота Приүс-20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Д.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлэг 12.3-т “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчсөнөөс уг зам тээврийн осол гарсан.

Явган зорчигч Б.Т  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5 дугаар бүлгийн 5.6-д заасан “явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна.” гэсэн заалтыг зөрчсөн.

Зам тээврийн ослын А цэгийг жолооч Д.Оюунгэрэлээр заалгаж тогтоосон. Мөн хэргийн газрын үзлэг зэргээр тогтоосон. Явган зорчигч Б.Т  нь явган зорчигчийн гарцаар гараагүй, мөн 4059 ДАР улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Д.О нь зам орчны нөхцөл байдлаа мэдэрч замын хөдөлгөөнд оролцоогүй.” гэх 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хэргийн 41/,

 

-“Дээрх автомашинд зам тээврийн ослын улмаас учирсан эвдрэл, гэмтэл байхгүй байгаа болохыг тодорхойлов.” гэх 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн автомашинд учирсан хохирлыг үнэлсэн тухай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 46-48/,

 

-“Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS 4598:2011 Улсын стандартын 5.5 дахь заалтын шаардлага хангасан тээврийн хэрэгслээр зам, тээврийн хөдөлгөөнд оролцсон байна. Техникийн хувьд бүрэн бүтэн, эвдрэл гэмтэлгүй байсан байна. Техникийн хувьд бүрэн бүтэн осол гарахад техникийн хувьд нөлөөлсөн зүйлгүй байна. Ослын дараах эвдрэл, гэмтэл гараагүй байна. Д.О жолоодож явсан 40-59 Дар дугаартай Тоёота приус-20 маркийн автомашины бүхээгний зүүн гар талын урд хойд талын хаалга зурагдсан байгаа нь ослын өмнөх гэмтэл байна.” гэх 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 69 дугаартай тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тухай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 53-57/,

 

-Хохиролтой холбоотой баримтууд /хэргийн 88-91/,

-Шүүгдэгч Д.О-с хохирогч Б.Т д хохирол төлбөр төлсөн тухай баримт /хэргийн 92,114,123/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх ба шүүгдэгч нь хэргээ хүлээн мэдүүлж, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй байна.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Т гийн биед “сээрний 12 дугаар нугалмын их биеийн хугарал, баруун эгэмний далд хугарал, 4,5 хавирганы далд хугарал, баруун мөр, гуя, зүүн шилбэний цус хуралт” бүхий гэмтэл учирсан бөгөөд энэ нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарч байх тул аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна гэж шүүх үзлээ.

 

Иймд шүүгдэгч Д.О-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзлээ.

 

Хохирогч Б.Т  нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1867150 төгрөг нэхэмжилж, холбогдох нотлох баримтаа ирүүлсэн бөгөөд шүүгдэгч Д.О нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1400300 төгрөг төлж, үлдэх 466850 төгрөгийг төлж барагдуулаагүй байна.

 

Хохирогч Б.Т  нь замын хөдөлгөөнд оролцохдоо  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5 дугаар бүлгийн 5.6-д заасан “явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна.” гэсэн заалтыг зөрчсөн болох нь 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр /хэргийн 41/ нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-т “гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно.” гэж хуульчилсан байх тул 466850 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болно.

 

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч Д.О нь 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 08 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт байх “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХК-ийн ертөнцийн зүгээр хойд талын төв асфальтан зам дээр өөрийн өмчлөлийн 40-59 ДАР улсын дугаартай “Toyota Prius-20” маркийн цэнхэр өнгийн автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.3-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, явган зорчигч Б.Т  нь мөн тус дүрмийн 5 дугаар бүлгийн 5.6-д заасан “явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэх дүрмийн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Т гийн  эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Д.О нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тодорхой хэмжээнд төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, ар гэрийн амьдралын нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулж, мөн нөхцөл байдлыг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд эхний 2 сард 150000 төгрөгөөр, сүүлийн сард 200000 төгрөгөөр тус тус хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Д.О-д  үүрэг болгож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Д.О өмчлөлийн NHW203032950 арлын дугаартай, 40-59 ДАР улсын дугаартай “Toyota prius-20” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохоор шийдвэрлэснийг дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Д.О-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.О-д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-т зааснаар торгох ялын 500000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд эхний 2 сард 150000 төгрөгөөр, сүүлийн сард 200000 төгрөгөөр тус тус хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Д.О-д  үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч Д.О-д  анхааруулсугай.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 3, 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, 466850 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Д.О өмчлөлийн NHW203032950 аралын дугаартай, 40-59 ДАР улсын дугаартай “Toyota prius-20” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О-д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Я.ТУУЛ