Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
Хэргийн индекс | 146/2016/00211/И |
Дугаар | 146/ШШ2016/00227 |
Огноо | 2016-08-04 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 146/ШШ2016/00227
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн овоо баг, Өл 16-3 тоотод оршин суух, 1961 онд төрсөн, 55 настай, Хүрэл овгийн Дамбын Амаржаргал /РД: ЙС61081002/-гийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Амаржаргал, нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Амаржаргал шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “...Д.Амаржаргал миний бие Өвөрхангай аймгийн Хужирт сумын жуулчны баазад 1982 оны 04 дүгээр сарын 16-наас 10 дугаар сарын 15-н хүртэл зөөгч, үйлчлэгчээр, 1983 оны 04 дүгээр сарын 18-наас 10 дугаар сарын 10-ныг хүртэл, 1984 оны 04 дүгээр сарын 15-наас 1984 оны 10 дугаар сарын 10-ныг хүртэл тус баазад зөөгч, үйлчлэгчээр, 1986 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 1993 оны 08 дугаар сарын 31-нийг дуустал Хужирт сумын рашаан сувилалд байрны үйлчлэгчээр ажиллаж байсан. Миний хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдсэн боловч ажилд орсон гарсан тушаалыг тус тусад нь бичсэний улмаас ажилласан хугацаа тооцогдохгүй байна. Иймд дээрх ажиллаж байсан хугацааг тогтоож өгнө үү...” гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.Амаржаргал нь “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч Д.Амаржаргал нь
- 1982 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 1982 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Хужирт сумын жуулчны баазад зөөгч, үйлчлэгчээр,
- 1983 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 1983 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Хужирт сумын жуулчны баазад зөөгч, үйлчлэгчээр,
- 1984 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 1984 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Хужирт сумын жуулчны баазад зөөгч, үйлчлэгчээр,
- 1986 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 1993 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Хужирт сумын Рашаан сувилалд байрны үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарласан тайлбар, Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2013 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 597 тоот Архивын лавлагаа, 1985 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр нээсэн №021509 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, гэрч Л.Наранцэцэг, Ц.Цогзолмаа нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Хүрэл овгийн Дамбын Амаржаргалыг
- 1982 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 1982 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Хужирт сумын жуулчны баазад зөөгч, үйлчлэгчээр,
- 1983 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 1983 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Хужирт сумын жуулчны баазад зөөгч, үйлчлэгчээр,
- 1984 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 1984 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Хужирт сумын жуулчны баазад зөөгч, үйлчлэгчээр,
- 1986 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 1993 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Хужирт сумын Рашаан сувилалд байрны үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хүсэлт гаргагч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН