| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 170/2019/0001/Э |
| Дугаар | 01 |
| Огноо | 2018-12-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Төрболд |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 01
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Эрэнмаш овогт Намжилцэрэнгийн Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга ******* овогт *******гийн ******* Улсын яллагч ******* овогт *******гийн ******* Шүүгдэгч овогт Бат-гийн Ба- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ба-т холбогдох 1823001540115 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, ******* оны 10 дугаар сарын 31-ний өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт Завхан аймгийн ******* сумын ******* багийн нутаг гэдэг газар оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, овогт Бат-гийн Ба- Регистрийн дугаар: /ИП********/ Шүүгдэгч Б.Ба- нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Бат-гийн Ба- нь 2018 оны 11 дүгээр сарын 07-ны шөнө Завхан аймгийн ******* сумын ******* багийн нутаг Дух гэдэг газарт байрлах өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “машинаараа сумын төв явсан, ирсэн түлшний мөнгө өгсөнгүй” гэсэн шалтгаанаар иргэн Л.Бу-, Ц.Мө- нарыг зодсон хэргийн үйл баримт нь энэ талаар мэдүүлсэн хохирогч Л.Бу-ын... “2018 оны 11 дүгээр сарын 07-ны орой ...Ба- намайг цохиж аваад ...миний зүүн талын нүд хавдсан байсан. ...Мө- надад хэлэхдээ би гарч шээчихээд Ба-ийн гэрт ороод ирсэн чинь Ба- таныг дэвсээд зодож байхаар нь би хүүе болиочээ гээд салгасан ...намайг Ба- зодож байсан гэсэн...”гэсэн мэдүүлэг Хохирогч Ц.Мө-ын... “би бие засахаар гадагшаа гараад байж байтал гэрт хүн орилох шиг болохоор нь юу болов гээд яваад орсон чинь Ба- ах Бу- ахыг зодож байхаар нь би очоод салгах гэтэл намайг араас нэг хүн боож унагаад нүүр рүү нэг зүйлээр цохих шиг болсон. Тэгээд би Бу- ахыг босгоод хоёулаа явъя гээд ...сумын эмнэлэгт ирсэн..” гэсэн мэдүүлэг Гэрч Б.гийн... би шөнө 00 цаг 20 минутын үед ахындаа мотоциклтой очоод гэрийн гадаа нь очиж явахад ахын гэрт хүмүүс маргалдаж байгаа бололтой орилолдоод байхаар нь би яваад орсон. Яваад орсон чинь манай ахыг газарт унагачихсан нэг залуу дээрээс нь дараад байж байхаар нь би явж очоод та нар чинь юу болоод байна, одоо больцгоо гээд салгасан ...манай ах Мө- гэдэг залуутай харилцан бие биенээ цохиж аваад байхаар нь би одоо больцгоо гээд салгасан юм...” гэсэн мэдүүлэг, Гэрч Э.Өнөр-Эрдэнийн... “гаднаас 2 хүн орж ирээд манай нөхрийг машинаараа сумын төв яваад өгөөч гэж гуйгаад, тэгээд манай нөхөр тэр хоёр хүнтэй хамт машинаараа сумын төв яваад орой 23 цагийн үед гэртээ нөгөө хоёр хүнтэйгээ хамт ирэхдээ жаахан архи уусан бололтой ирээд тэр хоёр хүнтэйгээ нэг шил архи задалж уугаад байж байх үед нь хүүхэдтэйгээ унтаж байсан чинь хүмүүс хоорондоо зодолдоод эхлэхээр нь сэрсэн ...манай нөхөр нэг залуутай зодолдож байхаар нь би тэр хоёрыг салгах гээд хүчрэхгүй байж байтал манай нөхрийн дүү гаднаас орж ирээд тэр хоёрыг салгасан юм...” гэсэн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч Б.Ба-ийн үйлдлийн улмаас хохирогч Л.Бу-, Ц.Мө- нарын биед хөнгөн хохирол тус тус учирсан болох нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 13718 дугаартай “Ц.Мө-ын биед тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралттай, нүдний алимны салстад цус харвалт, нүдний доор шарх, баруун ухархайн дотор ба доод ханын хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь нэг бус удаагийн үйлчиллээр үүсгэгдэж болно. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлтээр, Мөн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 13716 дугаартай ... “Л.Бу-ын биед зүүн хацар шанаа орчмын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхи, хацрын дээд хэсэгт цус хуралт, нүдний алимны салст цус харвалт, ухархайн дотор ханы хугарал, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлчиллээр үүсгэгдэж болно. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлтээр тус тус тогтоогджээ. Хохирогч болон гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд Б.Ба-ийн үйлдэл, хэргийн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо. . , 16.3 2 . Түүнчлэн шүүгдэгч Б.Ба- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаангүй байна. 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнд 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байхаар заасан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх нөхцөл байдлаар тогтоогдож байх тул түүний дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй. Иймд түүнд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй. Хохирогч Л.Бу-, Ц.Мө- нар нь мөрдөн байцаалтын шат болон шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ “Б.Ба-аас нэхэмжлэх зүйл байхгүй, хохирол төлөгдсөн, гомдол саналгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй болохыг дурдах нь зүйтэй. Шүүгдэгч Б.Ба-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул улсын яллагчийн саналыг харгалзан түүнд торгох ял оногдуулах боломжтой гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 1.7, 1.8, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар овогт Бат-гийн Ба-ийг хохирогч Л.Бу-, Ц.Мө- нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ба-т 455 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 455000/ дөрвөн зуун тавин таван мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. 5.3 4 . 455 455000 / / 02 / / буюу сард 227500 /хоёр зуун хорин долоон мянга таван зуун мянга/ төгрөг хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Шүүгдэгч Б.Ба-т оногдуулсан 455 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 455000/ дөрвөн зуун тавин таван мянган/ төгрөгөөр торгох ялыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж /15000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.
5.Шүүгдэгч Б.Ба-т 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Шүүгдэгч Б.Ба-ийн хувьд ногдох хөрөнгөнөөс 1.200.000 төгрөгийн үнэ бүхий 2 тооны адууг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7.Шүүгдэгч Б.Ба- нь тогтоол гарахын өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.
9.Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА