| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 170/2019/0002/Э |
| Дугаар | 02 |
| Огноо | 2018-12-25 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Б.Төрболд |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 02
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Боржигон овогт Зоригоогийн Нандинцэцэг даргалж, Нарийн бичгийн дарга Тайж овогт Баньдхүүгийн Алтансолонго Улсын яллагч ******* овогт *******гийн ******* Шүүгдэгч ******* овогт *******-гийн *******- ******* овогт *******-ын *******- Шүүгдэгч нарын өмгөөлөгч ******* овогт гийн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.*******-, М.*******- нарт холбогдох 1823001570108 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Завхан аймгийн сумд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-5, эцэг, эх, дүү нарын хамт Завхан аймгийн сум багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогтой *******-гийн *******-, /Регистрийн дугаар: ИА********/
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,000 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Завхан аймгийн сумд төрсөн, 18 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл-3, эцэг, эхийн хамт Завхан аймгийн сум баг ийн хэсэг гудамж тоотод оршин суух хаягтай, одоогоор сум багт түр оршин сууж байгаа, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогтой *******-ын *******-, /Регистрийн дугаар: ИЭ********/
Шүүгдэгч П.*******-, М.*******- нар нь бүлэглэн018 оны 11 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө3 цагийн орчимд Завхан аймгийн сум баг “Луугарын Цохио” гэх газарт бэлчиж байсан иргэн И.-ын өмчлөлийн хээр зүсмийн морийг хулгайлсан, В.-ын өмчлөлийн гүүг хулгайлахыг завдсан буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлах, Эрүүгийн хуулийн.8 дугаар зүйлд заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлахыг завдах гэмт хэрэгт тус тус холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч П.*******-, М.*******- нар нь бүлэглэн,018 оны 11 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө3 цагийн орчимд Завхан аймгийн сум баг “Луугарын Цохио” гэх газарт бэлчиж байсан адуун сүргээс морь бугуйлдаж авсан боловч нэг морь нь тэдний хүсэл зоригоос үл шалтгаалан алдуурсан, нэг морийг авсан хэргийн үйл баримт нь өөрийнх нь гүү толгойдоо бугуйлтай байсан, хариулж байсан адуунаас нь 1 адуу алдагдсан талаар мэдүүлсэн хохирогч В.-ын “2018 оны 11 сарын 13-наас 14-нд шилжих шөнө адуунаас нийт 3 тооны адуу алдсан. Тэгээд адуугаа шүүж үзэхэд халтар зүсмийн мухар дормон тамгатай гүү хүзүүндээ толгой хэсэг нь сүлжмэл, харганан чагттай 6 алд орчим урттай суран бугуйлтай байсан... Надад бол тухайн хэргээс болж хохирол учраагүй миний нэг моринд бугуйл зүүлттэй байсан. Тэр морийг хулгай хийх гэж бугуйлдсан байх. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлгээр, өөрийн алдсан адуугаа хайж байгаад Луугарын цохио гэх газраас бэртсэн байхад нь олсон талаар мэдүүлсэн хохирогч И.-ын “2018 оны 11 сарын 14-нд 09 цагийн орчим манай адууг хариулж байгаа В.- залгаад адуунаас дутсан байна гэж хэлсэн. ... манай адуунаас зөв талын хаан дээрээ хатансүйх тамгатай хээр морь байхгүй байсан. Тэгээд хайж байгаад018 оны 11 сарын 15-нд буюу маргааш нь Завхан аймгийн сум багийн нутаг “Луугарын Цохио” гэх газраас олоход хүзүү нь мултарч, толгой нь хавдсан нүд нь юм харахаа байчихсан байсан... Тэр морь мал болохооргүй гэмтэлтэй болсон байсан, морио төлүүлж авмаар байна... М.*******-, П.*******- нар надад учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан, ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлгээр болон мөрдөн байцаалтын шатанд өөрийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн П.*******-ийн “...018 оны 11 сарын 13-наас 14-нд шилжих шөнө3 цагийн үед сумын баг “Луугарын Цохио” гэх газарт урдаас хойшоо явж байсан адуун дээр М.*******-ийн хамт бид хоёр морьтой явж очоод адууны урдуур би ээрч байхад *******- бараан зүсмийн нэг адуу бугуйлдаад авсан байхаар нь би наанаас нь очоод барьж авах гэсэн чинь *******- бугуйлаа тавьчихсан. Тэгээд бид хоёр бугуйлтай адуугаа хайгаад олохгүй байхаар нь буцаад уруудаад явж байхад адууны сүүлд 10 гаран тооны адуу явж байхаар нь тасдаж хөөгөөд гэрийнхээ ард байдаг цохионы мухарт шахаад *******- гэрээс бас нэг бугуйл авч гарч ирээд тэнд шахсан адуунаас хээр морь барьж аваад урд талын цохионд байх хадны завсарт би араас нь туугаад *******- бүсээр хаднаас уяад авч явсан уяагаараа чөдөр хийж чөдөрлөөд орхисон. Тэгээд маргааш нь огт очихгүй байж байгаад шөнө морио аргамжихдаа очиж үзэхэд тухайн морь хадны завсар уясан газартаа бэртээд толгой халцарсан, хавдсан байсан. Тэгээд тэндээс хөтөлж аваачаад гэрийн хойд руу тавьсан...” гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. Шүүгдэгч нарын үйлдэл нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогджээ. Шүүгдэгч нарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг нь хохирогч гэрчийн мэдүүлгээр давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно. *******рдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчээс авсан мэдүүлэг, нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, гэрч хохирогчийн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны баримтууд байна. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч В.-д 600000 төгрөг, И.-т 600000 төгрөг, нийт 1200000 төгрөгийн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна. Шүүгдэгч П.*******-, М.*******- нар нь И.-ын 1 морийг бугуйлдан авч өөрийн өмчлөлд аван өөр газар уяж орхисноор гэмт хэрэг төгс үйлдэгдсэн байна. Харин -ын гүүг М.*******- бугуйлдсан боловч шүүгдэгч нарын хүсэл зоригоос үл шалтгаалан бугуйл алдуурч гүүг алдаж өмчлөлдөө авч чадаагүй хэргийн үйл баримт нь мал хулгайлахыг завдсан гэмт хэргийн шинжтэй байна. П.*******-, М.*******- нарын Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхэд халдаж бусдын гүүг нууц далд аргаар авахыг завдсан, бусдын морийг нууц далд аргаар авсан үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах, Эрүүгийн хуулийн.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгий тооцсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар гэмт хэрэг бүлэглэж үйлдснийг хүндрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус харгалзан үзлээ. Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэхдээ өөрсдийн өмчлөлийн морийг ашигласан нь хэрэгт авагдсан шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдэхэд ашигласан морь, бугуйл, ногтыг улсын орлого болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 5 м бүсийг М.*******-ид буцаан олгож, 4 м урттай цэнхэр өнгийн судалтай реминэн уяаг устгах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.8-д заасныг, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч нь ******* овогтой *******-гийн *******-, ******* овогтой *******-ын *******- нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах, Эрүүгийн хуулийн.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлахыг завдах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******-ийг 300 / гурван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, М.*******-ийг 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******-, М.*******- нар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч П.*******-, М.*******- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн П.*******-ийн 600000 төгрөгийн үнэ бүхий морь, М.*******-ийн 600000 төгрөгийн үнэ бүхий морийг, 14м урттай суран бугуйл-1 ширхэг,1.5 м урттай цагаан судалтай гар аргаар хийсэн ногт-1 ширхэг, 14.1 м урттай суран бугуйл-1 ширхэгийг тус тус улсын орлого болгосугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 5 м урттай шаргал өнгийн дурдан бүсийг шүүгдэгч М.*******-ид буцаан олгож, 4 м урттай цэнхэр өнгийн судалтай реминин уяаг устгасугай.
7. Шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
8. Шүүгдэгч П.*******-ийн өмчлөлийн халиун зүсний 1 морийг битүүмжилсэн018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 5/90 дугаартай прокурорын тогтоолыг, М.*******-ийн халиун зүсний 1 морийг битүүмжилсэн прокурорын018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 5/89 дугаартай прокурорын тогтоолыг тогтоол биелэгдтэл тус тус хэвээр үлдээсүгэй.
9. Шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн цахим үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхний лавлагаа, цахим үнэмлэхний хуулбар хэрэгт авагдсан болохыг тус тус дурьдсугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.
11. Шийтгэх тогтоолыг улсын яллагч болон түүний дээд шатны прокурор, шүүгдэгч , хохирогч тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ З.НАНДИНЦЭЦЭГ