Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 281

 

     Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох  тухай

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж

Нэхэмжлэгч: “Хаан” банкны нэхэмжлэлтэй

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар баг, Гэндэнгийн гудамж 16 тоотод оршин суух, Жам овгийн Цэрэнбалжирын Долгорсүрэн, Жоов овгийн Жагдалын Надмидцэрэн нарт холбогдох

 “Зээлийн гэрээний үүрэг болох 7420757,86 төгрөг, нотариатын зардал 14400 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт хариуцагч нарын  гаргасан тайлбарыг хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хаан банкыг төлөөлж Өвөрхангай аймаг дахь салбарын захирал Д.Энхбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Долгорсүрэн, Ж.Надмидцэрэн нар нь 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр ЗГ/1559 тоот зээлийн гэрээ байгуулан 8500000 төгрөгний цалингийн зээлийг жилийн 19,2 хувийн хүүтэй 36 сарын хугацаатайгаар авсан. Зээлдэгч нар нь зээлээ төлөлгүй 486 хоног хэтэрсэн  зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчиж, банкны тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байгаа байгаа тул Ц.Долгорсүрэн, Ж.Надмидцэрэн нараас үндсэн цалингийн зээлийн үлдэгдэл 4836614,58 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1100473,47 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 143465,25 төгрөг нийт 6080553,30 төгрөг. Мөг зээлдэгч нар нь 2014 оны 05 дугаар сары 13-ны өдөр 1303 тоот зээлийн гэрээ байгуулан 4500000 төгрөгний лизингийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар авсан зээлдэгч нь зээлээ төлөлгүй 310 хоног өнгөрсөн. Зээлийн гэрээний 7.1.1 дэх заалтанд заасан зээл буцаан төлөх хуваарийг удаа дараа зөрчсөн ба банк зээлдэгчээс зээлээ төлөхийг олон удаа шаардсан боловч зээлээ төлөхгүй байгаа. Иймд Үндсэн зээлийн үлдэгдэл 1094754,85 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1340204,56 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 18212,77 төгрөг нийт 2 зээлийн төлбөр 7420757,86 төгрөг, нотариатын хөлс 14400 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ц.Долгорсүрэн, хариуцагч Ж.Надмидцэрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэчимэг нар шүүхэд гаргасан тайлбартаа: Хаан банкны нэхэмжилж байгаа 7420757,86  төгрөг, нотариатын хөлс 14400 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2016 оны 10 дугаар сарын 25-ны дотор төлөх болно. Иймд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хаан банк нь “Ц.Долгорсүрэн, Ж.Надмидцэрэн нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 7420757,86  төгрөг, нотариатын хөлс 14400 төгрөгийг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

   

 Хариуцагч Ц.Долгорсүрэн, Ж.Надмидцэрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэчимэг нар нь зээлийн гэрээний үүрэг болох 7420757,86  төгрөг, нотариатын хөлс 14400 төгрөгийг  төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Хаан банкны “Зээлийн гэрээний үүрэг болох 7420757,86  төгрөг, нотариатын хөлс 14400 төгрөгийг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.Долгорсүрэн, Ж.Надмидцэрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэчимэг нар нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас 66956 төгрөг, орон нутгийн 5540607728 тоот данснаас 66956 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 133912 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.

4. Шүүгчийн захирамжинд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

                                  

                                      ШҮҮГЧ                                   Д.МӨНХТУЯА