Шүүх | Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чадраабалын Жаргалан |
Хэргийн индекс | 129/2016/0107/и |
Дугаар | 115 |
Огноо | 2016-02-22 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 115
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан би Архангай аймгийн “Өрнөх” сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй
Гал овогт Энхболдын Амарсанаад /РД:АЮ95011734/ холбогдох
84.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 01 сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Өрнөх” сууц өмчлөгчдийн холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.Амарсанаа нь нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13.2.2 дахь заалтыг зөрчиж “Өрнөх” сууц өмчлөгчдийн холбоонд төлөх ёстой дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний нэг сарын зардал болох 6000 төгрөгийг 2014 оны 03 сар төлөөгүйгээс 18.000 төгрөг, 2015 оны 11 сар төлөөгүйгээс 66.000 төгрөг нийт 84.000 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.Амарсанаа шүүхэд гаргасан тайлбартаа: “Өрнөх” СӨХ-ийн нэхэмжилсэн 84.000 төгрөгийг 2016 оны 02 сарын 26-ны өдөр төлнө. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Өрнөх” сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй хариуцагч Э.Амарсанаагаас 84.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Амарсанаа 84.000 төгрөг төлөхийг зөвшөөрч байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд улсын тэмдэгтийн хураамжийг хуваарьлах талаар зохигчид тохиролцоогүй болно. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэх нь зүйтэй байна. Нэхэмжлэгч “Өрнөх” сууц өмчлөгчдийн холбооны улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 4550 төгрөгөөс 2280 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогоос 2280 төгрөг, хариуцагч Э.Амарсанаагаас 2280 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Гал овогтой Энхболдын Амарсанаа /РД:АЮ95011734/, нэхэмжлэгч “Өрнөх” сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжилсэн 84.000 /наян дөрвөн мянга/ төгрөгийг 2016 оны 02 сарын 26-ны өдрийн тодор төлөхийг зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Өрнөх” сууц өмчлөгчдийн холбооны улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 4450 төгрөгөөс 2280 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогоос 2280 төгрөг, хариуцагч Э.Амарсанаагаас 2280 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Өрнөх” сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийн хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН