Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 05

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Эрэнмаш овогт Намжилцэрэнгийн Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга Алаг адуун овогт Батцэнгэлийн Долгорсүрэн Улсын яллагч ******* овогт *******ын ******* Шүүгдэгч овогт *******гийн ******* овогт ын Ма- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн С.Ня-д, мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ё.Ма- нарт холбогдох 1823001450111 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Монгол Улсын иргэн, 1982 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Завхан аймгийн сумд төрсөн, 36 настай, эрэгтэй, , боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-3, 2 хүүхдийн хамт Завхан аймгийн Сантмаргаз сумын багт оршин суудаг, урьд Нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 349 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жил хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж байсан, хэрэг хариуцах чадвартай, овогт *******гийн *******, Регистрийн дугаар: /ИТ*******, хаа, гуян дээрээ буудай тамгатай, сартай халтар зүсмийн шүдлэн үрээг бусдад төхөөрөн өгч завшсан буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт, шүүгдэгч С.******* нь Ё.Ма-той бүлэглэн Ч.*******ийн хар болон улаан халзан зүсмийн эрлийз хоёр бярууг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мал хулгайлах” гэмт хэрэгт тус тус холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.******* нь иргэн Ц.*******гаас худалдан авсан дааганы үнийг төлөхдөө Х.ийн өмчлөлийн өөрийн маллагаанд байсан халтар зүсмийн шүдлэн үрээг төхөөрч өгсөн хэргийн үйл баримт нь шүүгдэгч С.Ня-д үрээгээ маллуулахаар үлдээсэн тухайгаа мэдүүлсэн хохирогч Х.ийн “...зөв гуя, зөв хаан дээрээ буудай тамгатай, халтар зүсний, шүдлэн үрээг С.*******...авч ирэхээр нь хариулаад байж бай, би хөлс мөнгийг нь өгнө гэж хэлээд явуулсан. ...Би адуугаа асууж сураглалгүй найдвартай хүн дээр хүн дээр тавьчихсан байгаа гэж бодож явсан чинь ...хулгай хийсэн байсан” гэсэн мэдүүлгээр, С.*******оос дааганыхаа үнэнд адуу авсан талаараа мэдүүлсэн гэрч Ц.*******гийн “2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн орой 20 цагийн орчим *******той утсаар яриад “миний урьдны өгсөн дааганы өрийг яаж төлөх гэж байнаа” гэсэн чинь манайд нэг үрээ байгаа тэрийг аваа гэж хэлэхээр нь найз болох той Ня-йн гэрт очоод бор халтар үрээг бид 2 газар дээр нь нядлаад тэднийд хоноод...” гэсэн мэдүүлгээр, Хохирогч Х.ийн өмчлөлийн адууг С.******* төхөөрч Ц.*******д өгсөн талаар мэдүүлсэн гэрч Ч.ийн “манай найз ******* манайд ирээд *******оос нэг адуу авч байгаа юм, тэрийг нийлээд гаргаад өгөөч” гэхээр нь бид 2 явж очоод Ня-йн үүдэнд нэг халтар үрээ байсныг газар дээр нь бид 3 нядлаад тэдний гэрт хоноод, ******* бид 2 маргааш өглөө нь махыг нь авч яваад сумын төв ороод... гэсэн мэдүүлгээр тогтоогджээ. Завхан аймгийн Түдэвтэй сумын Шар нуруу багийн “” гэх газраас 2018 оны 04 дүгээр сарын 18-наас 23-ны хооронд Ч.*******ийн хар болон улаан халзан зүсмийн эрлийз хоёр бяруу алдагдсан нь үхрээ /бяруугаа/ алдсан талаар мэдүүлсэн хохирогч Ч.*******ийн “...Тэгээд 2018 оны 04-р сарын 23, 24-ний өдөр над руу утсаар яриад ...2 тооны бяруу байхгүй байна шүү, 2 бяруу дутуу байна гэсэн” юм. ...2, 3 хоногийн дараа өөрөө очиж үзээд 2 тооны, улаан халзан зүсмийн эр бяруу 1 ширхэг, хар халзан эр бяруу 1 ширхэг тус тус алга болсон байсан. ...Улаан халзан, хар халзан зүсмийн хоёулаа эр, 2 настай, хоёулаа им тамгаггүй, хоёулаа засаатай, хоёулаа мах сүүний чиглэлийн эрлийз үнээнүүдээс гарсан, хоёулаа эрлийз, биеэр монгол үхрийг бодвол том биетэй, тэр хавьдаа их содон бяруунууд байсан юм..” гэсэн мэдүүлгээр, Гэрч Г.гийн “...2018 оны 04 сарын 23-ны үед надад харуулахаар 15 үхэр аваачиж өгсөн юм аа. ...2018 оны 04 дүгээр сарын 23-ны үед 2 ширхэг бяруу алга болсон, хар халзан, улаан халзан зүстэй бяруунууд байсан” гэсэн мэдүүлгээр, Гэрч Ч.*******ийн “...2018 оны 04-р сарын сүүлээр Ч.******* ах эрлийз улаан халзан, хар халзан зүсмийн 2 тооны , хоёулаа засаатай эр бяруугаа Түдэвтэй сумын Шар нуруу багийн “” гэх газраас алдчихсан гэж ярьж байсан. Мөн би Ч.******* ахтай хамт тэр 2 бярууг нь эрж хайж, сурч машинтай шар нуруу баг, Нөмрөг сумын Баянзүрх баг, Хүнхийн хоолой гэх газруудаар их явсан юм. Мөн өөрөө ч бас ******* ах тэр 2 бяруугаа хайж ийш тийшээ их явсан” мэдүүлгээр Дээрхи хулгайд алдагдсан 2 үхрийг шүүгдэгч С.*******, Ё.Ма- нар бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан болох нь гэрч Д.ын “...Би 2018 оны 06 дугаар сарын эхээр ...ойр зуурын юм яриад сууж байхад Ма- Ня-йг чи надад хэдэн төгрөг өгчихөөд нөгөө 2 бяруугаа авахгүй юу надад мөнгөний хэрэг болоод байна гэж ярьж байсан юм. ...Ма- надаас та надад 300.000 төгрөг өгөөд 2 бяруу авахгүй юм уу? гэж асуухаар нь би бяруу авахгүй ээ, надад бярууны хэрэг байхгүй гэж хэлсэн юм” гэсэн мэдүүлгээр, Гэрч Б.ийн “...С.******* нь 2018 оны зун 06 сард байхаа над руу утсаар яриад танай үхэр дотор 2 бяруу байна уу, хар халзан, улаан халзан зүсмийн 2 тооны бяруу үзэгдэж харагдав уу? гэж асууж байсан юм. Тэгээд би үхэр малаа үзээгүй байна, мэдэхгүй гэж хэлсэн юм. ...Утсаар ярьж асуусныхаа дараа С.******* өөрөө сумын төвийн нэг цагдаатай хамт сумын төвийн баруун урд тал руу байх Холбоо нуурын баруун талд байсан манай хаваржааны гэрт ирээд 2 тооны бяруу танай үхэрт нийлсэн байна уу? гээд дахиад асуухаар нь би үхэр малаа хараагүй болохоор сайн мэдэхгүй байна. Манай үхэрнүүд сумын төвийн зүүн талаас сумын төвийн урдуур гараад наашаа гарч ирсэн байх ёстой, та нар өөрсдөө очоод үзэхгүй юу гэж хэлээд явуулсан” гэсэн мэдүүлгээр болон шүүгдэгч нарын яллагдагчаар өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгч С.*******, Ё.Ма- нарын үйлдлийн улмаас хохирогч Ч.*******т 760000 төгрөгийн, шүүгдэгч С.Ня-йн үйлдлийн улмаас хохирогч Х.т 450000 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай байх тул шийдвэрийнхээ үндэслэл болголоо. Шүүгдэгч С.*******, Ё.Ма- нар нь хохирогч Ч.*******ийн 2 тооны бярууг хулгайлсан, шүүгдэгч С.******* нь хохирогч Х.ийн 1 тооны адууг бусдад төхөөрөн өгч завшсан болохоо мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр давхар нотлогдож байна. Шүүгдэгч С.*******, Ё.Ма- нарын бусдын 2 тооны үхрийг /малыг/ нууц далд аргаар хулгайлсан үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй. Мөн шүүгдэгч С.******* нь маллуулахаар шилжүүлсэн адууг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр захиран зарцуулах боломжгүй бөгөөд Х.ийн итгэмжлэн хариуцуулсан нэг тооны адууг бусдад өгөх өглөгөндөө өгч завшсан үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд шүүгдэгч С.*******, Ё.Ма- нар нь тээврийн хэрэгсэл ашиглан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эзэмшлийн 02 тооны бярууг хулгайлсан буюу “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч С.Ня-йг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь үндэстэй. Шүүгдэгч С.*******, Ё.Ма- нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч С.Ня-йг мөн Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тэдэнд эрүүгийн хариуцлага тус тус хүлээлгэх нь зүйтэй. Шүүгдэгч С.*******, Ё.Ма- нар гэм буруугийн талаар маргаагүй, хохирлоо нөхөн төлсөн, хохирогч нар нь шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлээгүй, улсын яллагчийн санал болгосон эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хүлээн зөвшөөрч байгааг дурдах нь зүйтэй. Шүүгдэгч С.*******, Ё.Ма- нарт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн учир тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******, Ё.Ма- нарыг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ня-йг бусдын эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******, Ё.Ма- нарыг 240/ хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ня-йг 240/ хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ня-д ногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр, Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 480/ дөрвөн зуун наян/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

4. 5.4 4 . 480/ дөрвөн зуун наян/ , . 240/ хоёр зуун дөчин/ .

5.Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч нар шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6.Шүүгдэгч нарын хувьд ногдох хөрөнгөнөөс эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

7.Шийтгэх тогтоолыг уншиж сонгосноор хүчинтэй болно.

8.Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ШҮҮГЧ Н.ДЭЛГЭРМАА