Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 106

 

                     

 

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох баг Өлөн гэх газар оршин суух Тайж овогт Доржийн Гантулгын /РД:АИ56030617/ хүсэлттэй

Архангай аймгийн Мод боловсруулах үйлдвэрт 1978 оны 07 сарын 31-ний өдрөөс 1979 оны 06 сарын 25-ны өдөр хүртэл мужаанаар, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Сангийн аж ахуйд 1982 оны 08 сарын 01-ний өдрөөс 1982 оны 10 сарын 04-ны өдөр хүртэл хадлангийн бригадад грушикээр, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Сангийн аж ахуйн уурын зууханд 1982 оны 10 сарын 04-ний өдрөөс 1983 оны 08 сарын 10-ны өдөр хүртэл грушикээр, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Сангийн аж ахуйд 1983 оны 08 сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Гантулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнгөнтуяа оролцов.          

      

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

         

          Хүсэлт гаргагч Д.Гантулга шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Ажиллаж байсан байдлыг бичсэн хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэнээс болж ажилласан жил орохгүй хохирход хүрээд байна. Иймд Архивын газрын лавлагаа болон бусад нотлох баримтуудыг үндэслэн миний Архангай аймгийн Мод боловсруулах үйлдвэрт 1978 оны 07 сарын 31-ний өдрөөс 1979 оны 06 сарын 25-ны өдөр хүртэл мужаанаар, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Сангийн аж ахуйд хадлангийн бригадад 1982 оны 08 сарын 01-ний өдрөөс 1982 оны 10 сарын 04-ны өдөр хүртэл грушикээр, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Сангийн аж ахуйн уурын зууханд 1982 оны 10 сарын 04-ний өдрөөс 1983 оны 08 сарын 10-ны өдөр хүртэл грушикээр, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Сангийн аж ахуйн үр тарианы 1,2-р тасагт 1983 оны 08 сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд тракторын жолоочоор тус тус ажиллаж  байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ. 

 

Хүсэлт гаргагч Д.Гантулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би техник мэргэжлийн сургууль төгсөөд 1978 онд Архангай аймгийн Модны үйлдвэрт хувиарлагдаж Архангай аймгийн Төвшрүүлэхийн сангийн аж ахуйнд ажилласан. 1979 онд цэргийн албанд татагдаж, 1982 онд цэргээс халагдаж, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын хадлангийн салааны грүшикээр ажилласан. Өвөл нь уурын зууханд нормчноор ажилласан. 45 хоногийн курст суралцаж, үр тарианы тасагт ээлжийн жолоочоор 1988 оныг хүртэл тасралтгүй ажилласан. 1988 онд төлчнөөр ажилласан. 1988 оны 10 сард түр цэрэгт 45 хоног явсан. 1988 оны 10 сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтэй байна гэжээ.

 

            Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

          Хүсэлт гаргагч Д.Гантулгын ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хавтаст хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ

 

  1. Архангай аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн даргын 1978 оны 07 сарын 31-ний өдрийн Тэтгэмж олгох тухай 94 тоот тушаалд: Ойн ТМС төгөөд яамны шийдвэрээр хувиарлагдсан доор нэр заасан хүмүүсэд тэтгэмж олгосугай. Доржийн Гантулга гэсэн.
  2. Архангай Архангай аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн даргын 1979 оны 06 сарын 25-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай 79 тоот тушаалд: Цэргийн албанд татагдсан нэр бүхий 13 ажилчдыг 1979 оны 06 сарын 25-наар тасалбар болгон ажлаас нь чөлөөлсүгэй. Хавсралтын 7-рт Доржийн Гантулга гэсэн.

 

  1. Архангай аймгийн Төвшрүүлэхийн сангийн аж ахуйн даргын  1982 оны 10 сарын 04-ний өдрийн ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай 144 тоот тушаалд: Доржийн Гантулгыг 1982 оны 10 сарын 05 өдрөөс уурын зууханд грушикээр томилон ажлуулсугай гэсэн.

 

  1. Арханай аймгийн Төвшрүүлэхийн сангийн аж ахуйн даргын  1983 оны 08 сарын 10-ны өдрийн ажилд томилох тухай 132 тоот тушаалд: 1982-1983 онд тус сангийн аж ахуйнд трактор комбайны жолоочоор курс төгссөн доорхи нэр бүхий хүмүүсийг үр тарианы 1,2-р тасагт хувиарлаж тушаах нь. Д.Гантулга гэсэн.

 

  1. Арханай аймгийн Төвшрүүлэхийн сангийн аж ахуйн даргын  1984 оны 08 сарын 31-ний өдрийн Социалист уралдааны болзол дүгнэх тухай 202 тоот тушаалд: Сангийн аж ахуйн барилгын салбарын хамт олон 1984 онд 444 мянган төгрөгийн барилга угсралтын ажил гүйцэтгэж сарын төлөвлөгөөг 102.%-иар биелүүлсэн тул тушаах нь. Хавсралтын 12-рт Д.Гантулга гэсэн.

 

  1. Арханай аймгийн Төвшрүүлэхийн сангийн аж ахуйн даргын 1985 оны 10 сарын 17-ны өдрийн ажил мэргэжилийн уралдаан дүгнэх тухай 185 тоот тушаалд: Сангийн аж ахуйн барилгын салбарын хамт олон 400 хүүхдийн сургуулийн барилга дээр зохиосон өндөр бүтээлийн уралдааны өдрүүдэд 3050 м2 талбайн шавардлагын ажил хийж уралдаанд оролцогчид 9 хоног нормоо 168%-иар давуулан биелүүлсэн ажилтаныг тэмдэглэн уралдааны зохин байгуулах комисс шүүгчдийн хурлын протоколыг үндсэлэн тушаах нь. Хавсралтын 23-рт Д.Гантулга гэсэн.

 

  1. Арханай аймгийн Төвшрүүлэхийн сангийн аж ахуйн даргын  1987 оны 07 сарын 27-ны өдрийн ажлаас чөлөөлөх ажилд томилох тухай 128 тоот тушаалд: Д.Гантулгыг 08 сарын 01-ний өдрөөс тракторчноор томилон ажиллуулсугай гэсэн.

 

  1. Арханай аймгийн Төвшрүүлэхийн сангийн аж ахуйн даргын 1988 оны 10 сарын 10-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай 140 тоот тушаалд: Сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны шийдвэрийг үндэслэн 1988 оны ардын цэргийн албанд татагдсан Д.Гантулгыг  10 сарын 10-ны өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлсүгэй гэсэн тушаалууд болон хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг болно.

 

          Хүсэлт гаргагч Д.Гантулгын Архангай аймгийн Мод боловсруулах үйлдвэрт 1978 оны 07 сарын 31-ний өдрөөс 1979 оны 06 сарын 25-ны өдөр хүртэл мужаанаар, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Сангийн аж ахуйн уурын зууханд 1982 оны 10 сарын 04-ний өдрөөс 1983 оны 08 сарын 10-ны өдөр хүртэл грушикээр, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Сангийн аж ахуйд 1983 оны 08 сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь Архангай аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн даргын 1978 оны 07 сарын 31-ний өдрийн Тэтгэмж олгох тухай 94 тоот тушаал, Архангай Архангай аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн даргын 1979 оны 06 сарын 25-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай 79 тоот тушаал, Архангай аймгийн Төвшрүүлэхийн сангийн аж ахуйн даргын  1982 оны 10 сарын 04-ний өдрийн ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай 144 тоот тушаал, Арханай аймгийн Төвшрүүлэхийн сангийн аж ахуйн даргын  1983 оны 08 сарын 10-ны өдрийн ажилд томилох тухай 132 тоот тушаал, Арханай аймгийн Төвшрүүлэхийн сангийн аж ахуйн даргын  1984 оны 08 сарын 31-ний өдрийн Социалист уралдааны болзол дүгнэх тухай 202 тоот тушаал, Арханай аймгийн Төвшрүүлэхийн сангийн аж ахуйн даргын 1985 оны 10 сарын 17-ны өдрийн ажил мэргэжилийн уралдаан дүгнэх тухай 185 тоот тушаал, Арханай аймгийн Төвшрүүлэхийн сангийн аж ахуйн даргын  1987 оны 07 сарын 27-ны өдрийн ажлаас чөлөөлөх ажилд томилох тухай 128 тоот тушаал, Арханай аймгийн Төвшрүүлэхийн сангийн аж ахуйн даргын  1987 оны 10 сарын 10-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай 140 тоот тушаал, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

         

          Харин хүсэлтийн шаардлагаас Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Сангийн аж ахуйн хадлангийн бригадад 1982 оны 08 сарын 01-ний өдрөөс 1982 оны 10 сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд грушикээр ажиллаж байсан гэх хэсгийг нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

         

          Хүсэлт гаргагч Д.Гантулгын хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэж байгаа учир түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээх нь зүйтэй байна.

 

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Тайж овогт Доржийн Гантулгын /РД:АИ56030617/ Архангай аймгийн Мод боловсруулах үйлдвэрт 1978 оны 07 сарын 31-ний өдрөөс 1979 оны 06 сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд мужаанаар, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Сангийн аж ахуйн уурын зууханд 1982 оны 10 сарын 04-ний өдрөөс 1983 оны 08 сарын 10-ны өдөр хүртэл грушикээр, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Сангийн аж ахуйд 1983 оны 08 сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

          2. Хүсэлт гаргагч Д.Гантулгын хүсэлтийн шаардлагаас Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Сангийн аж ахуйн хадлангийн бригадад 1982 оны 08 сарын 01-ний өдрөөс 1982 оны 10 сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд грушикээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

          3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Д.Гантулгын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн  дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                   

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ч.ЖАРГАЛАН