Шүүх | Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чадраабалын Жаргалан |
Хэргийн индекс | 129/2016/0111/и |
Дугаар | 137 |
Огноо | 2016-03-09 |
Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 137
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Архангай аймгийн Өгийнуур сумын Орхон багт оршин суух Хорчин овогт Дагийразын Дарханбаатарын /РД: АЖ77020213/ хүсэлттэй
Соёо овогт Мандаагийн Мягмартай /РД: ЙР80020565/ 2010 оны 08 сарын 27-ны өдрөөс 2014 оны 12 сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Дарханбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнханд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Дарханбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: ... М.Мягмартай 2011 онд танилцаж, хайр сэтгэлтэй болж улмаар 2012 онд хуримаа гэр бүл болсон. Хамт амьрах хугацаанд охин Д.Өлзийзаяа нь төрсөн юм. Гэтэл миний эхнэр М.Мягмар нь 2014 оны 12 сарын 27-ны өдөр нас барсан. Бид хоёр албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй юм. Иймд намайг М.Мягмартай хамтын амьдралтай байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.Дарханбаатар, М.Мягмартай 2010 оны 08 сарын 27-ны өдрөөс 2014 оны 12 сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байснаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Хавтаст хэрэгт дараах нотлох баримтууд авагдсан байна. Үүнд:
1. Нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбарт: Монгол улсын иргэн, Архангай аймгийн Өгийнуур сумын Орхон багт оршин суух, эмэгтэй, 34 настай, Соёо овогт Мандаагийн Мягмартай /РД: ЙР80020565/ 2014 оны 12 сарын 07-ны өдөр нас барсныг 2014 оны 12 сарын 07-ны өдөр нас барсны бүртгэлийн 13 дугаарт бүртгэв гэсэн.
2. Хорчин овогт Дарханбаатарын Өлзийзаяа /РД: ЙР12302906/ төрсний 256 дугаартай гэрчилгээнд: Эцгийн нэр Хорчин овогт Дагийразын Дарханбаатар /РД: АЖ77020213/, эхийн нэр Соёо овогт Мандаагийн Мягмар /РД: ЙР80020565/ гэсэн.
3. Архангай аймгийн Өгийнуур сумын 2011 оны хүн амын бүртгэлийн 508-рт Д.Дарханбаатар, 509-рт М.Мягмар гэсэн
4. Архангай аймгийн Өгийнуур сумын Орхон багийн засаг даргын 2015 оны 10 сарын 26-ны өдрийн 651 тоот тодорхойлолтод: Тус багийн иргэн Мандаагийн Мягмар, Дагийразын Дарханбаатартай 2012 оноос 2013 онуудад хамт амьдарч байсан нь үнэн болохыг тодорхойлов гэсэн.
5. Гэрч М.Мягмарсүрэн: Д.Дарханбаатар, М.Мягмар нар 2011 танилцаж, 2012 оноос хуримаа хийж хамт амьдрах болсон. Энэ хоёр маань хоорондоо эв найртай, малаа маллаад сайхан амьдардаг байсан. Хамт амьдрах хугацаандаа 2012 онд Өлзийзаяа гэдэг охинтой болсон. Манай хүргэн Д.Дарханбаатар хүн сайтай, муу хэлээд байх зүйлгүй, сайн хүн. Д.Дарханбаатар, М.Мягмар хоёр маань хэрэлдэж маргадаггүй сайхан хосууд байсан. М.Мягмарын шилжих хөдөлгөөн нь хийгдэхгүй байсаар байгаад нас барахаас нь өмнө 2-3 сарын өмнө шилжүүлэг нь хийгдсэн юм. Тэгсэн гэрлэлтээ батлуулж чадаагүй нас барсан гэсэн мэдүүлэг.
6. Гэрч Б.Дагийраз: Д.Дарханбаатар, М.Мягмар нар 2011 танилцаж 2012 оноос хуримаа хийж хамт амьдрах болсон. Амьдарч байх хугацаандаа 2012 онд Өлзийзаяа гэдэг охинтой болсон. Манай хоёр хүүхэд хоорондоо эв найртай, сайхан амьдардаг байсан. 2014 оны 12 сарын 27-ны өдөр М.Мягмар нь өвчний улмаас нас барсан гэсэн мэдүүлэг зэрэг болно.
Д.Дарханбаатар, М.Мягмар нар хамтын амьдралтай байсан болох нь М.Мягмарын нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Дарханбаатарын Өлзийзаяагийн төрсний гэрчилгээний хуулбар, Архангай аймгийн Өгийнуур сумын Орхон багийн засаг даргын 2015 оны 10 сарын 26-ны өдрийн 651 тоот тодорхойлолт, гэрч М.Мягмарсүрэн, Б.Дагийраз нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул М.Мягмартай 2010 оны 08 сарын 27-ны өдрөөс 2014 оны 12 сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлт гаргагч Д.Дарханбаатарыг хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэж байгаа учир улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээсүгэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Хорчин овогт Дагийразын Дарханбаатар /РД: АЖ77020213/, Соёо овогт Мандаагийн Мягмар /РД: ЙР80020565/ нарыг 2010 оны 08 сарын 27-ны өдрөөс 2014 оны 12 сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Д.Дарханбаатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН