Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 132

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан би

Архангай аймгийн Хайрхан сумын 4-р багийн Могой гэх газар оршин суух Монгол овогт Дэмчигдамбын Батболорын /РД:АК80061708/ нэхэмжлэлтэй,

 Архангай аймгийн Хайрхан сумын 3-р багийн Жарантай гэх газар оршин суух Харуул овогт Төмөрийн Лүндэнбаатарт /РД:АК71021015/ холбогдох

 Малын үнэ 1.120.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 02 сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад

 

                      ТОДОРХОЙЛОХ нь:

         

            Нэхэмжлэгч Д.Батболор шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Миний бие нөхрийгөө нас бархаас өмнө Т.Лүндэнбаатарынд малаа түр тавьж байсан. Малаа авах гэтэл “Танай мал үлдээгүй. Өгөхгүй” гэсэн тул 2 байдас, 1 даага, 1 эм хонь, 1 эм ямаа, 1 хурга, 1 ишиг нийт 7 тооны малын үнэ болох 1.120. төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

           

          Хариуцагч Т.Лүндэнбаатар шүүхэд гаргасан тайлбартаа:..Би Д.Батболорт

  1. Хээр зүсний хязаалан адуу 1 ширхэг
  2. Хээр зүсний соёолон адуу 1 ширхэг
  3. Хар зүсний даага 1 ширхэг
  4. Эм хонь 1 ширхэг
  5. Эм ямаа 1 ширхэг
  6. Хурга 1 ширхэг
  7. Ишиг 1 ширхэг  нийт долоон тооны малыг 2016 оны 03 сарын 15-ны өдрийн дотор өгнө. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Зохигчид шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Архангай аймгийн Хайрхан сумын иргэн Т.Лүндэнбаатар миний бие 2016 оны 03 сарын 15-ны өдрийн дотор Д.Батболорын нэхэмжилсэн

  1. Хээр зүсний хязаалан адуу 1 ширхэг
  2. Хээр зүсний соёолон адуу 1 ширхэг
  3. Хар зүсний даага 1 ширхэг
  4. Эм хонь 1 ширхэг
  5. Эм ямаа 1 ширхэг
  6. Хурга 1 ширхэг
  7.  Ишиг 1 ширхэг  нийт долоон тооны мал
  8.  Улсын тэмдэгтийн хураамжийн 15720 төгрөг, малын үнэлгээний 20.000 төгрөг, замын зардал 30.000 төгрөг нийт 65.720 төгрөгөнд нэг эр хонь өгч хохиролыг нь барагдуулах болно. Иймд эвлэрлийн гэрээг батлаж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж

Д.Батболор миний бие Т.Лүндэнбаатарын

  1. Хээр зүсний хязаалан адуу 1 ширхэг
  2. Хээр зүсний соёолон адуу 1 ширхэг
  3. Хар зүсний даага 1 ширхэг
  4. Эм хонь 1 ширхэг
  5. Эм ямаа 1 ширхэг
  6. Хурга 1 ширхэг
  7. Ишиг 1 ширхэг нийт долоон тооны мал
  8.  Улсын тэмдэгтийн хураамжийн 15720 төгрөг, малын үнэлгээний 20.000 төгрөг, замын зардал 30.000 төгрөг нийт 65.720 төгрөгөнд нэг эр хонь өгнө гэсэн тайлбартай танилцаж хариу тайлбарыг зөвшөөрч байна. Иймд эвлэрлийн гэрээг батлаж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.

           

          Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Батболор, хариуцагч Т.Лүндэнбаатараас 1.120.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.Батболор нэхэмжлэлийн шаардлага өөрчилж хээр зүсний хязаалан адуу 1, хээр зүсний соёолон адуу 1, хар зүсний даага 1, эм хонь 1, эм ямаа 1, хурга 1, ишиг 1,  Улсын тэмдэгтийн хураамжийн 15720 төгрөг, малын үнэлгээний 20.000 төгрөг, замын зардал 30.000 төгрөг нийт 65.720 төгрөгөнд нэг эр хонь нийт найман тооны малыг 2016 оны 03 сарын 15-ны өдрийн дотор авахаар, хариуцагч Т.Лүндэнбаатар хээр зүсний хязаалан адуу 1, хээр зүсний соёолон адуу 1, хар зүсний даага 1, эм хонь 1, эм ямаа 1, хурга 1, ишиг 1,  Улсын тэмдэгтийн хураамжийн 15720 төгрөг, малын үнэлгээний 20.000 төгрөг, замын зардал 30.000 төгрөг нийт 65.720 төгрөгөнд нэг эр хонь нийт найман тооны малыг 2016 оны 03 сарын 15-ны өдрийн дотор төлөхийг зөвшөөрч зохигчид эвлэрсэн нь тэдний шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.

Зохигч талуудын эвлэрэл бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж  хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

         

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 31.430 төгрөгнөөс 15.720 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж орон нутгийн орлогоос 15.720 төгрөгийг нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв. Хариуцагч Т.Лүндэнбаатар улсын тэмдэгтийн хураамжийн 15.720 төгрөгийг малаар тооцож өгөхөөр эвлэрлийн гэрээ байгуулсан болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.4, 123 дугаар зүйлийн 123.1-д  заасныг удирдлага болгон

 

     ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Монгол овогт Дэмчигдамбын Батболорын /РД:АК80061708/ нэхэмжлэлтэй хариуцагч Харуул овогт Төмөрийн Лүндэнбаатарт /РД:АК71021015/  холбогдох 1.120.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч хээр зүсний хязаалан адуу 1, хээр зүсний соёолон адуу 1, хар зүсний даага 1, эм хонь 1, эм ямаа 1, хурга 1, ишиг 1,  Улсын тэмдэгтийн хураамжийн 15720 төгрөг, малын үнэлгээний 20.000 төгрөг, замын зардал 30.000 төгрөг нийт 65.720 төгрөгөнд нэг эр хонь нийт найман тооны малыг 2016 оны 03 сарын 15-ны өдрийн дотор нэхэмжлэгчид өгөхөөр эвлэрсэн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 31.430 төгрөгнөөс 15.720 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж орон нутгийн орлогоос 15.720 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн       74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг  дурдсугай.

 

 

 

 

 

 

        ШҮҮГЧ                                       Ч.ЖАРГАЛАН