Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 138

 

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт оршин суух Боржигон овогт Дагиргаваагийн Доржсүрэн /РД:АО54051019/ хүсэлттэй,

           Архангай аймгийн Цэнхэр сумын Социализмын зам нэгдэлд 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд тасралтгүй малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнханд оролцов.

                                                            

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

         

          Хүсэлт гаргагч Д.Доржсүрэн шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Би 1978 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Архангай аймгийн Цэнхэр сумын Социализмын зам нэгдэлд малчнаар тасралтгүй 12 жил ажилласан. Энэ байлыг бичсэн хөдөлмөрийн дэвтрээ гээсэн тул  ажилласан жил хүрэхгүй хохироод байна. Ийм хэрэгт өгсөн нотлох баримтуудыг үндэслэн намайг Архангай аймгийн Цэнхэр сумын Социализмын зам нэгдэлд 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд тасралтгүй малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ. 

 

          Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

          Хүсэлт гаргагч Д.Доржсүрэн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт авагдсан дараахь нотлох баримтууд авагдсан байна. Үүнд:

          1. Архангай аймгийн Цэнхэр сумын Социализмын зам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1981 оны 07 сарын 08-ны өдрийн 45 тоот ардын хувьсгалын 60 жилийн ойг угтсан ажилд амжилт гаргасан малчдыг шагнах тухай тогтоолд: Оны эхэнд хариуцсан малаа 100% онд оруулж, гарсан төлөө хорогдолгүй бойжуулсан хоньчин 2, адуучин 9, үхэрчин 8, бүгд 19 хүнийг суурийн малчинд тус бүр 50 төгрөгөөр шагнасугай.  45 дугаар тогтоолын хавсралтын 1-рт Доржсүрэн гэсэн.

          2. Архангай аймгийн Цэнхэр сумын Социализмын зам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1982 оны 07 сарын 08-ны өдрийн 54 тоот социалист уралдааны болзол дүгнэх тухай тогтоолд: Том мал төлийн хорогдолгүй суурьт аялуулсан 5-р дарцагийн 1,2,3,4-р саруудын шагнал /3-р хавсралт/ 2530 төгрөгний үнэ бүхий зүйл, баярын бичгээр шагнаж, урамшуулсугай. Хавсралтын 11-рт Доржсүрэн гэсэн.

          3. Архангай аймгийн Цэнхэр сумын Социализмын зам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1983 оны 01 сарын 27-ны өдрийн 08 тоот 1982 онд зарласан Социалист уралдааны болзол биелүүлсэн суурь шагнах тухай тогтоолд: Хариуцсан малаа 100% онд оруулсан нэр бүхий хүмүүсийг үнэ бүхий зүй.лээр шагнасугай. 08 дугаар тогтоолын хавсралтад Доржсүрэн гэсэн.

          4. Архангай аймгийн Цэнхэр сумын Социализмын зам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1984 оны 01 сарын 24-ний өдрийн 09 тоот Социалист уралдааны болзол дүгнэх тухай тогтоолд: Болзлын 2-р заалтыг биелүүлсэн нэр бүхий 12 хүнийг шагнасугай.  Хавсралтын 6-рт Доржсүрэн гэсэн.

          5. Архангай аймгийн Цэнхэр сумын Социализмын зам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1985 оны 01 сарын 08-ны өдрийн 03 тоот Өвчний бус шалтгаанаар хорогдсон малд бичигдсэн тодорхойлолтыг тухай тогтоолд: 1984 оны 3,4-р улиралд арчилгаа маллагааны муугаас мал хорогдуулсан нэр бүхий малчдаар 10 толгой малыг төлүүлсүгэй. Хавсралтын 4-рт Доржсүрэн гэсэн.

          6. Архангай аймгийн Цэнхэр сумын Социализмын зам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1986 оны 02 сарын 07-ны өдрийн 17 тоот Социалист уралдааны болзол дүгнэх тухай тогтоолд: 5 жил амжилтаа бататган ажилласан Доржсүрэнг баярын бичиг 600 төгрөгөөр шагнасугай гэсэн.

          7. Архангай аймгийн Цэнхэр сумын Социализмын зам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1987 оны 02 сарын 24-ний өдрийн 27 тоот ажилчин албан хаагчдын ээлжийн амралтын хуваарийг батлах тухай тогтоолд: Нэгдлийн ажилчин албан хаагчдын 1987 оны ээлжийн амралтын хуваарийг хавсралтаар баталсугай.  Хавсралтын 125-рт Доржсүрэн гэсэн.

          8. Архангай аймгийн Цэнхэр сумын Социализмын зам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988 оны 07 сарын 07-ны өдрийн 52 тоот Нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэж тогтоох нь: Оны эхэнд хариуцсан малаа 100% онд оруулж, гарсан төлөө хорогдолгүй бойжуулсан хоньчин 2, адуучин 9, үхэрчин 8, бүгд 19 хүнийг суурийн малчинд тус бүр 50 төгрөгөөр шагнасугай. Хавсралтын 1-рт Доржсүрэн гэсэн.

          9. Архангай аймгийн Цэнхэр сумын Социализмын зам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1989 оны 02 сарын 14-ний өдрийн 17 тоот малчидын амралтын хуваарь батлах тухай. 1989 оны ээлжийн амралт хэсэгт тус бүрээр хавсралтаар баталсугай. Хавсралтын 53-рт Доржсүрэн гэсэн.

          10. Архангай аймгийн Цэнхэр сумын Социализмын зам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1990 оны 12 сарын 24-ны өдрийн 47 тоот жингийн хэмнэлт, он оролтоос түрээсийн гэрээгээр давуулсан малыг малчидад шагнал болгон олгосугай. Хавсралтад Доржсүрэн гэсэн.

          11. Миний эзгүйд шүүх хуралдааныг хийж өгнө үү гэсэн хүсэлт

          12. Архангай аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 03 сарын 07-ны өдрийн 450 дугаартай архивт үзлэг хийх тухай захирамж

          13. Архангай аймгийн Архивын тасагт үзлэг хийсэн  тэмдэглэл

         

          Хүсэлт гаргагч Д.Доржсүрэнгийн Архангай аймгийн Цэнхэр сумын Социализмын зам нэгдэлд 1978 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд тасралтгүй малчнаар ажиллаж байсан болох нь Архангай аймгийн Цэнхэр сумын Социализмын зам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1981 оны 07 сарын 08-ны өдрийн 45 тоот тогтоол, Архангай аймгийн Цэнхэр сумын Социализмын зам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1982 оны 07 сарын 08-ны өдрийн 54 тоот тогтоол, Архангай аймгийн Цэнхэр сумын Социализмын зам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1983 оны 01 сарын 27-ны өдрийн 08 тоот тогтоол, Архангай аймгийн Цэнхэр сумын Социализмын зам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1984 оны 01 сарын 24-ний өдрийн 09 тоот тогтоол, Архангай аймгийн Цэнхэр сумын Социализмын зам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1985 оны 01 сарын 08-ны өдрийн 03 тоот тогтоол, Архангай аймгийн Цэнхэр сумын Социализмын зам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1986 оны 02 сарын 07-ны өдрийн 17 тоот тогтоол, Архангай аймгийн Цэнхэр сумын Социализмын зам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1987 оны 02 сарын 24-ний өдрийн 27 тоот тогтоол, Архангай аймгийн Цэнхэр сумын Социализмын зам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988 оны 07 сарын 07-ны өдрийн 52 тоот тогтоол, Архангай аймгийн Цэнхэр сумын Социализмын зам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1989 оны 02 сарын 14-ний өдрийн 17 тоот тогтоол, Архангай аймгийн Цэнхэр сумын Социализмын зам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1990 оны 12 сарын 24-ны өдрийн 47 тоот тогтоол зэрэг нотлох баримтаар нотлогдож байна. Иймд Д.Доржсүрэнг Архангай аймгийн Цэнхэр сумын Социализмын зам нэгдэлд 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд тасралтгүй малчнаар ажиллаж байснаа тогтоолгох гэсэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

          Хүсэлт гаргагч Д.Доржсүрэн шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон тул өөрийг нь оролцуулахгүй шүүх хуралдааныг хийж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

          Хүсэлт гаргагч Д.Доржсүрэнгийн хүсэлтийг хангаж шийдвэрлэж байгаа учир түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээх нь зүйтэй байна.

 

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Дагиргаваагийн Доржсүрэнг /РД:АО54051019/ Архангай аймгийн Цэнхэр сумын Социализмын зам нэгдэлд 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Д.Доржсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

          3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн  дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                   

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ч.ЖАРГАЛАН