Шүүх | Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чадраабалын Жаргалан |
Хэргийн индекс | 129/2016/0146/и |
Дугаар | 139 |
Огноо | 2016-03-09 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 139
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 21-р хорооны 02-01 тоотод оршин суух Боржигин овогт Шагдаржавын Дашсамбуугийн /РД:АА60040515/ хүсэлттэй,
Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдэлд 1977 оны 01 сарын 01-ний өдрөөс 1978 оны 06 сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд малчнаар, 1981 оны 07 сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчин, няраваар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнханд оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ш.Дашсамбуу шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Би Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдэлд 1977 оны 01 сарын 01-ний өдрөөс 1978 оны 06 сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байгаад 1978 оны 6 сарын 20-ны өдрөөс 1981 оны 06 сарын 09-ний өдөр хүртэл хугацаанд цэргийн алба хааж халагдаж ирээд 1981 оны 07 сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал малчин, няраваар ажиллаж байсан. Хэрэгт өгсөн нотлох баримтуудыг үндэслэн намайг Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдэлд 1977 оны 01 сарын 01-ний өдрөөс 1978 оны 06 сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд малчнаар, 1981 оны 07 сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчин, няраваар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт авагдсан дараахь нотлох баримтууд авагдсан байна. Үүнд:
Хүсэлт гаргагч Ш.Дашсамбуу Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдэлд 1977 оны 01 сарын 01-ний өдрөөс 1978 оны 06 сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд малчнаар, 1981 оны 07 сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчин, няраваар ажиллаж байсан болох нь Шагдаржавын Дашсамбуугийн 1977 оны хөдөлмөрийн дэвтэрт, Шагдаржавын Дашсамбуугийн 1981 оны 07 сарын 08-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэр, Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдлийн ерөнхий хорооны зөвлөлийн тэргүүлэгчдийн 1983 оны 02 сарын 26-ны өдрийн 37 тоот тогтоол, Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдлийн ерөнхий хорооны зөвлөлийн тэргүүлэгчдийн 1985 оны 03 сарын 30-ны өдрийн 33 тоот тушаал, Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдлийн ерөнхий хорооны зөвлөлийн тэргүүлэгчдийн 1986 оны 04 сарын 17-ны өдрийн 27 тоот тушаал, Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдлийн ерөнхий хорооны зөвлөлийн тэргүүлэгчдийн 1987 оны 01 сарын 25-ны өдрийн 02 тоот тогтоол, Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдлийн ерөнхий хорооны зөвлөлийн тэргүүлэгчдийн 1989 оны 01 сарын 26-ны өдрийн 01 тоот тогтоол, Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдлийн ерөнхий хорооны зөвлөлийн тэргүүлэгчдийн 1990 оны 01 сарын 22-ны өдрийн 01 тоот тогтоол, Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдлийн ерөнхий хорооны зөвлөлийн тэргүүлэгчдийн 1991 оны 04 сарын 02-ны өдрийн 32 тоот тогтоол зэрэг нотлох баримтаар нотлогдож байна. Иймд Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдэлд 1977 оны 01 сарын 01-ний өдрөөс 1978 оны 06 сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд малчнаар, 1981 оны 07 сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчин, няраваар ажиллаж байснаа тогтоолгох гэсэн Ш.Дашсамбуугийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Хүрэлчулуун шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон тул өөрийг нь оролцуулахгүй шүүх хуралдааныг хийж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
Хүсэлт гаргагч Ш.Дашсамбуугийн хүсэлтийг хангаж шийдвэрлэж байгаа учир түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигин овогт Шагдаржавын Дашсамбууг /РД:АА60040515/ Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдэлд 1977 оны 01 сарын 01-ний өдрөөс 1978 оны 06 сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд малчнаар, 1981 оны 07 сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчин, няраваар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ш.Дашсамбуугийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН