Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 180

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан би

Жаргалан би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1-р багийн Цагаан давааны 35-02 тоотод оршин суух Цагаан шувуут овогт Амгалангийн Пүрвээгийн /РД:АГ75021317/ нэхэмжлэлтэй,

Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар баг, Баян-Уулын 09-02 тоотод оршин суух Боржгин овогт Жамъянгаравын Өнөрбаянд /РД:АГ77062412/ холбогдох

1.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 02 сарын 22-ны өдөр хүлээн авч 2016 оны 02 сарын 29-ний иргэний хэрэг үүсгэн хянаад:

 

                      ТОДОРХОЙЛОХ нь:

         

            Нэхэмжлэгч А.Пүрвээ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2013 оны 11 сард 63-98 УНБ улсын дугаартай “Истана” маркийн машингийг 4.500.000 төгрөгөөр зарсан. Дээрх 4.500.000 төгрөгийн 3.000.000 төгрөгийг хувааж өгсөн. Үлдсэн 1.500.000 төгрөгийг өгөхгүй чирэгдэл учруулж байна. Иймд Ж.Өнөрбаянаас 1.500.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч Ж.Өнөрбаян шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие А.Пүрвээгийн нэхэмжилсэн 1.500.000 төгрөгийг 2016 оны 06 сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулах болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

           

Нэхэмжлэгч А.Пүрвээ шүүхэд гаргасан тайлбартаа: Би Ж.Өнөрбаянгийн тайлбартай танилцлаа. 1.500.000 төгрөгийг 2016 оны 06 сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахийг зөвшөөрч байна Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

          Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                               ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.Пүрвээ хариуцагч Ж.Өнөрбаянгаас 1.500.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.Өнөрбаян 1.500.000 төгрөгийг 2016 оны 06 сарын 01-ний өдрийн дотор төлөхийг зөвшөөрч, нэхэмжлэгч А.Пүрвээ хариуцагч Ж.Өнөрбаянгийн 2016 оны 06 сарын 01-ний өдөр 1.500.000 төгрөгийг төлж барагдуулна гэсэн тайлбарыг зөвшөөрч байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд улсын тэмдэгтийн хураамжийг хуваарьлах талаар зохигчид тохиролцоогүй болно. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэх нь зүйтэй байна. Нэхэмжлэгч А.Пүрвээгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 38.950 төгрөгөөс 19475 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогоос 19475 төгрөг, хариуцагч Ж.Өнөрбаянгаас 19475 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч А.Пүрвээд олгохоор шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д  заасныг удирдлага болгон

 

 

     ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Цагаан шувуут овогт Амгалангийн Пүрвээд /РД:АГ75021317/, 1.500.000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгийг 2016 оны 06 сарын 01-ний өдрийн дотор төлөхийг хариуцагч Боржгин овогт Жамъянгаравын Өнөрбаянгийн /РД:АГ77062412/ зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар  зүйлийн 56.2, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч А.Пүрвээгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 38.950 төгрөгөөс 19475 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогоос 19475 төгрөг, хариуцагч Ж.Өнөрбаянгаас 19475 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч А.Пүрвээд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн       74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг  дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

        ШҮҮГЧ                                       Ч.ЖАРГАЛАН