Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 22

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лханаасүрэн,

Улсын яллагчаар хяналтын прокурор Х.Гүнжидмаа,

Хохирогч байгууллагын төлөөлөгч Г.Б ,

Шүүгдэгч Ш.Б , Б.Б , Б.Т , тэдгээрийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Бэсүд овогт Ш-ийн Б , Даргынхан овогт Б-ийн Б , Бэсүд овогт Б-ийн Т нарт холбогдох 1816002610008 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

1. Монгол Улсын иргэн, халх, Говь-Алтай аймгийн Алтай сумын харьяат, Говь-Алтай аймгийн ........сумын ...... багийн ....... тоотод оршин суух, 1981 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, 38 настай эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ...... мэргэжилтэй, Зэвсэгт хүчний ......... салбарын ахлах плантетчин, .......... ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй, ...... регистрийн дугаартай, Бэсүд овогт Ш-ийн Б .

2. Монгол Улсын иргэн, халх, Говь-Алтай аймгийн Алтай сумын харьяат, Говь-Алтай аймгийн .....сумын ..... багт оршин суух, 1990 оны 07 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Зэвсэгт хүчний ...... ........ ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй, ....... регистрийн дугаартай, Даргынхан овогт Б-ийн Б .

3. Монгол Улсын иргэн, халх, Говь-Алтай аймгийн Алтай сумын харьяат, Говь-Алтай аймгийн ....сумын ...... багийн ...... тоотод оршин суух, 1988 оны 08 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой..... мэргэжилтэй, Зэвсэгт хүчний ............ ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй, ....... регистрийн дугаартай, Бэсүд овогт Б-гийн Т .

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ш.Б , Б.Б , Б.Т нар нь бүлэглэн 2018 оны 11 сарын 02-ны шөнө 02 цагийн үед Говь-Алтай аймгийн Алтай сумын Бадрал багийн Зөөлөн гэх газарт .... улсын дугаартай Прадо маркын тээврийн хэрэгсэл ашиглан ховор ан амьтан болох 2 ширхэг хар сүүлтий зээрийг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж, улсад 7.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох:

 

Шүүгдэгч Шүүгдэгч Ш.Б , Б.Б , Б.Т  нар нь бүлэглэн 2018 оны 11 сарын 02-ны шөнө 02 цагийн үед Говь-Алтай аймгийн Алтай сумын Бадрал багийн Зөөлөн гэх газарт 20-49 ГАҮ улсын дугаартай Прадо маркын тээврийн хэрэгсэл ашиглан ховор ан амьтан болох 2 ширхэг хар сүүлтий зээрийг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж, улсад 7.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Шүүгдэгч Ш.Б-ны шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...2018 оны 11 сарын 02-ны өдөр манай байгууллага соёл хүмүүжлийн ажлаар зааланд гар бөмбөгийн тэмцээн болсон юм. Тэмцээнээс гарч ирээд  сургуулийн амралтаар хөдөө явсан хүүгээ авч ирэхээр хөдөө явсан юм. Т-ыг газарчлаад яваад ирээч гэж хэлж байхад Б.Б нь би хамт явъя гээд явсан юм. Би машинаа аваад  Б.Т , Б  нарыг гэрээс  нь очиж авахад Б.Б  нь  буу авч гарж ирсэн юм. Буугаар  яах гэж байгаа  юм гэж асуухад Зөөлөн рүү чоно нохой элбэг байна гэсэн  гээд буу аваад явсан юм. Дэлгүүрээс ус авах гээд байж байтал С , Л нартай таараад хаашаа явах гэж байгаа талаар асуугаад хамт явъя гээд хамт явсан юм. Тэгээд Ба эгчийнд очоод хоол цай идээд хүүхдээ аваад гарсан юм. Замдаа явж байтал миний нойр хүрээд байхаар нь жолоогоо Б-ид шилжүүлсэн юм. Баяраа эгчээс Т  нь буу гэрэл хоёроо авсан. Удалгүй гэрлийн үзүүрт хоёр зээр орж ирэхэд нь Т  нь гэрэлтүүлж , Бя  нь буудсан юм. Хар сүүлтийг ховор амьтан буудаж хороож болохгүй гэдгийг мэддэггүй байсан юм. Энэ хэрэгт холбогдсоноос хойш мэддэг болсон. Маш их гэмшиж байна. Бид нар шиг мэдэхгүй хүмүүст мэдээлэл  өгөх сургалт зохион байгуулж хамруулах бодолтой байна... Ба  нь Т-ын эгч байгаа. Газар мэдэхгүй болохоор нь Т-ыг газарчлаад яваад ирээч гэж гуйсан юм. Бид хоёрыг хоорондоо ярьж байхад Бя  нь сонсоод  хамт явъя гээд хамт явсан... Бя чоно нохой таарч магадгүй гээд буу авсан юм... Айлаас гарч яваад миний нойр хүрээд Бя-д жолоогоо өгөөд унтсан юм... Би хар сүүлийг агнаж тээвэрлэж болдоггүй гэдгийг мэддэггүй байсан юм... Би унтаж явж байгаад зам руу ороод Бя  нь үүрэглээд байхаар нь би жолоо барьсан юм... Би гэм буруутай ... Би ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна. Цаашдаа   хорихоос өөр төрлийн ял  шийтгэж өгнө үү...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Б.Бя-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...2018 оны 10 сарын 01 ны өдөр зааланд тоглож байгаад хөдөө явсан юм. Б-ны хүүхэд нь амралтаараа хөдөө байсан учраас хүүхдийг нь авахаар Т , Б  нарын хамт орой 19 цагийн үед хөдөө явсан юм. Зөөлөн гэх газарт  Ба гэх айлд очоод хүүхдийг нь аваад буцаад явж байтал хоёр хар сүүлт зээр машины гэрэлд орж ирсэн юм. Тэгэхээр нь дуво сохор гэрлийг залгаж гэрэлтүүлж  гэрлийг нь Б. Т  барьж би машины лүүкээр гарч  хоёр хар зүүлт зээрийг буудсан. Сумын төв рүү орж ирээд Т-ын гадаа  байж байтал хоёр цагдаа ирсэн юм... Би машин жолоодож явж байгаад буудсан... Гэмшиж байна... Хохирлыг бид гурав хувааж төлсөн юм... Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Өөрийн хайхрамжгүй байдлаас болоод ийм гэмт хэрэгт холбогдлоо.  Энэ талаар  сайн хэлж ярьж байх болно...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Б.Т-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...2018 оны 10 сарын 01-ны өдөр зааланд тогтож байхад Б  нь Зөөлөн рүү  яваад манай хүүг аваад ирье . Би газар мэдэхгүй байна. Чи газарчлаад яваад ирээч гэсэн юм. Орой 18 цагийн үед Ш.Б  намайг ирээд авсан юм. Тэгээд бид хоёр цуг яваад Бя-ийг гэрээс нь аваад дэлгүүрээс ус авах гээд буутал Л , С  нар нь хамт ирсэн юм. Хаашаа явах гэж байгаа юм гэж асуухад нь Б-ны хүүхдийг хөдөөнөөс  авч ирэх гэж байна гэхэд бид хоёр хамт яваад ирье гээд хамтдаа явсан юм. Шөнө 11 цагийн үед Зөөлөн гэх газарт айлд очиж  хоо цай идээд гарсан юм. Удалгүй Ш.Б  нь миний нойр хүрээд байна гээд Бя-д жолоогоо шилжүүлсэн юм. Тэгээд цааш явж байтал гэрлийн үзүүрт хоёр хар сүүлт орж ирэхэд нь гэрэлтүүлээд буудсан. Бид нар мах шөлийг нь янзлаад сумын төвд манай гадаа ирээд байж байтал цагдаа нар ирээд  шалгагдсан юм... Би гэрэл барьж өгсөн юм... Нэг буу нь Бя-ийн буу нөгөө буу нь миний буу... Ба гэдэг айл нь манай хадам эгч.  Ганцаараа байдаг юм. Чоно нохой эргээд байна гэхээр нь  гэрэл буу нь эгчид байсан юм. Харин 11 сард бууг номержуулна буугаа авч ирж байгаад  тийм зүйл болсон... Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Ан амьтадыг хамгаалах талаар арга хэмжээ сумандаа авна. Бусад хүмүүс бид нар шиг байдлаас болоод гэм хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлнэ... Байгаль орчин ан амьтадын талаарх хуулийг мэдэхгүй байдлааасаа болоод ийм хэрэгт холбогдсон. Ажлын хамт олондоо сургалт  хийх болно. Хорих ялгүй шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг,

Хохирогч байгууллагын төлөөлөгч Г.Б  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Монгол оронд 2 төрлий зээр байдаг. Сүүлийн жилүүдэд хар сүүлт зээрийн тоо цөөрч байна 1960 оны үед нь агнахыг хориглож байсан. Манай аймгийн хувьд их нуруудийн хотгор  нутгаар зээр нь байдаг. МУ-ын хуулиар ЗГ-ийн тогтоолоор нь ховор амьтанд оруулсан  байгаа. Хар сүүлт зээрийг агнасан шүүгдэгч нар нь хохирлоо төлж барагдуулсан байгаа.  Хохирогчийн хувь ямар нэг гомдол санал байхгүй байна... Говь-Алтай аймгийн Алтай сумын Зөөлөн гэх газар нь  Хонь усны хоолой дагасан Ажийн нурууны арын салбар уулс байгаа. Улсын тусгай хамгаалалтад  орохгүй  газар. Говийн их Дархан цаазат А бүсэд ордог нутаг... Ховор амьтны төрөлд орсон амьтныг агнаж барьж болно. Гэхдээ Төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлийн үндсэн дээр соёл урлаг судалгаа шинжилгээ, сүргийн бүтцэд ямар нэг халдварт өвчин гарсан үед агнаж болно...”гэх мэдүүлэг,

Хохирогч байгууллагын төлөөлөгч Г.Билэгсайханы мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2018 оны 11 сард хууль бусаар хоёр ширхэг хар сүүлт зээр агнагдсан байсан Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолоор эр хар сүүлт 1.700.000 төгрөг, эм хар сүүлт 2.000.000 төгрөгний үнэлгээтэй байдаг Хууль бусаар агнасан тохиолдолд амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу 2 дахин нугалж төлүүлэх заалттай. Иймээс хОёр хар сүүлт зээр нь эм эр хоёр байсан учир нийт дүн нь 7.400 000 төгрөг болж байна. Алтай сумын Баян-Овоо багийн нутаг Зөөлөн гэх газар нь улсын тусгай хамгаалалтын газарт орохгүй Орчны бүсэд хамаардаг юм Хохирол төлөгдөөгүй байна Хохирлоо төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг/хх 31-33-рт/,

Шүүгдэгч Ш.Б-ны мөрдөн байцаалтад гэрчээр мэдүүлсэн: “...2018 оны 11 сарын 02-ны өдөр зааланд тоглож байгаад манай хүү А сургуулийн ээлжийн амралтаараа Алтай сумын Бадрал багийн Зөөлөн гэх газар байх Ба  гэх айлд амарч байсан тул тараад хамт яваад хүүг аваад ирэх үү гэж Т-д хэлэхэд тэгье гэсэн. Тэгээд өдөр 19 цагийн орчимд гэрээсээ гараад Т-ыг аваад дараа нь Бя-ийг аөаад дэлгүүрээс ус авах гээд сумын төвийн дэлгүүрийн үүдэнд зогсоод Бя  дэлгүүрлүү ус аөах гэж орсон. Манай ажлын С. Л  нар хаа явах гэж байгаа юм гэхээр нь хөдөө явж хүүхдээ аөах гэж байна гэсэн чинь цуг явъя гэхээр нь тэг тэг гээд суулгаад хамт Бадрал багт Ба  гэдэг айлд очсон. Айлд очоод хоол цай идэж уугаад шөнийн 11 цаг болж байхад айлаас гараад явж байтал миний нойр хүрээд байхаар нь Б-оор машинаа жолоодуулаад ард нь унтаад явсан. Бя  машины гэрэлд 2 зээр ороод ирлээ гэрэлтүүлье гээд дува сохор нэртэй гэрэл аккумляторт холбоод Т  жолоочийн хажууд сууж явсан тул нөгөө гэрлийг нь бариад хоёр зээрийг гэрэлтүүлээд явсан Бя машины лүкээр гараад хоер зээрийг нэг нэг удаа буудаж алсан Тэгээд буудаж алсан хоер зээрнийхээ хажууд нь ирж зогсоод хамт явсан хүмүүс 2 зээрийн арьсыг өвчөөд байх байхад би машины ар тал цус болчих байх гээд цоохор гялгар цаас дэвссэн. Тэгээд зээрийн арьсыг өвчиж дуусаад машины ар талд хийгээд сумын төврүү орж ирээд Т-ын гадаа байжбайтал цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг/хх 35-36-рт/,

Шүүгдэгч Б.Б-ийн мөрдөн байцаалтад гэрчээр мэдүүлсэн: “...Батсайхан ах хөдөө явж хүүхдээ авахаар болоход нь би хамт яахаар болсон. Орой 19 цагийн орчимд гэртээ байж байтал Б . Т  нар ирэхээр нь машинд суугаад дэлгүүр орж ус авах гээд явж байтал С . Л  хоёр гудманд тааралдаад хаа хүрэх гэж байна гэхээр нь хөдөө явж хүүхэд авч ирэх гэж байна гэтэл маргааш амралтын өдөр юм байна хамт явчихаад ирье гээд машинд суусан. Бадрал багийн Зөөлөн гэх газарт очиж Б  ахын хүүхдийг аваад 23 цагийн орчимд буцаад ирсэн замаараа явж байтал 2 хар сүүлт зээр машины гэрэлд орж ирэхээр нь дува сохор нэртэй гэрэл аккумляторт холбоод Т  ах гэрэл тусгаад би машины лүкээр цээжээ гаргаж байгаад хоёр хар сүүлт зээрийг нэг нэг удаа буудаж алсан. Тэгээд хоёр хар сүүлт зээрийн арьсыг нь өвчиж, махыг нь машины ар талд хийгээд сумын төврүү орж ирээд Түвшинжаргалын гадаа зогсож байхад цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг /хх 38-39-рт/,

Шүүгдэгч Б.Т ын мөрдөн байцаалтад гэрчээр мэдүүлсэн: “... 19 цагийн үед Б  ах гэрийн гадаа ирээд намайг авсан Бид хоёр Б-ийн гэрийн гадаа очиж Б-ийг аваад дэлгүүр орж ус авахаар дэлгүүрийн гадаа очоод Л , С хоёрыг дагуулаад гараад ирсэн. Буцаад явж байтал машины гэрлийн үзүүрт хоёр ширхэг хар сүүлт зээр ороод ирэхээр нь дува сохор нэртэй гэрлээ аккумляторт холбоод би гэрлийг нь бариад Б  машин жолоодоод нилээд хэдэн км явсан. Хөөж байгаад зогсохоор нь хоёр хар сүүлт зээрийг Б  машины лүкээр цээжээ гаргаж байгаад буудсан. Тэгээд хоёр хар сүүлт зээрийн арьсыг өвчөөд махыг нь машины ар талд хийсэн...” гэх мэдүүлэг /хх 41-42-рт/,

Гэрч С.С-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Ш.Б-ны машинтай Ш.Б . Б.Б , М.Л  бид 5 хөдөө явсан. Айлд очоод буцаад явж байтал машины гэрлийн үзүүрт зээр ороод ирлээ гэж хэлсэн. Б  хоёр зээрийг буудаж алсан. Алсан зээрийн арьсыг хуулаад махыг нь машинд ачаад сумын төв явсан...” гэх мэдүүлэг /хх 42-43-рт/,

Гэрч М.Л-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “.. Б ахын хүүхдийг хөдөө айлаас очиж аваад буцаад Алтай сумын төврүү явж байтал машины гэрлийн үзүүрт зээр ороод ирлээ гээд машинаа зогсоогоод аккумляторт гэрэл холбоод хөдөлсөн Т  ах гэрлээ тусгаад нөгөө хоёр зээрийг олоход Б  машинаа зогсоогоод машины лүкээр цээжээ гаргаж байгаад 2 удаа буудаж хоёр зээрийг алсан...” гэх мэдүүлэг /хх 44-45-рт/,

Насанд хүрээгүй гэрч Б.А-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Ба гэдэг айлаас аав Б  намайг ирж аваад шөнө сум руу явсан юм. Тэгээд би замдаа унтаад өгсөн юм. Замд юу болсон талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг/хх 57-рт/,

Шинжлэх ухааны академи Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн шинжээч Г.Цогтжаргалын 2018 оны 11 сарын 30-ны өдрийн 29 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Шинжилгээнд ирүүлсэн арьсыг хуулсан 2 ширхэг амьтны мах нь Тугалмайтны овгийн зээрийн төрөлд хамаарах Хар сүүлтийн/ Gazella subgutturosa/ мах болно. Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг хар сүүлтийн маханд үзлэг хийж үзэхэд эр. эм бодгалийнх байна. Өөрөөр хэлбэл нас бие гүйцсэн 1 эр, 1 эм бодгаль байна. Шинжилгээнд ирүүлсэн арьсыг хуулсан 2 ширхэг хар сүүлтийн агнагдсан хугацааг тоггоох боломжгүй. Шинжилгээнд арьсыг хуулсан 2 ширхэг хар сүүлтийн эр бодгалийн баруун талын гэдэс орчимд 3-4 дүгээр хавирганы үзүүр хэсэг болох мөгөөрсөн хавирга орчимд нэг сумны нүх олдсон. 1 ширхэг эм бодгалийн хүзүү орчимд цус хуралдаж нөжирсөн байдалтай байсан бөгөөд үзлэгийн явцад хүзүү орчимд нэг сумны нүх илэрсэн болно. Эндээс харахад тус амьтныг буугаар буудан агнасан байна. Хар сүүлтий нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтанд ховор зэрэглэлээр бүртгэгдсэн болно. Хар сүүлтийн экологи-эдийн засгийн үнэлгээ нь эр бодгаль 1.700.000 төгрөг, эм бодгаль 2.000.000 төгрөг байдаг байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх 62-65-рт/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч, цагдаагийн дэд хурандаа Б.Хос-Эрдэнийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн №6662 дугаартай “...1.Шинжилгээнд 5,6 мм-ийн /хуучинаар/ ЗХУ-д 1956 онд үйлдвэрлэгдсэн сангийн анги 18167, замаг 251 гэсэн дугаартай, спорт-ангийн зориулалттай ТОЗ-8 загварийн бага калибрийн винтов бууг ирүүлсэн байна. Энэ буунд эвдрэл гэмтэл байхгүй, буудлага үйлдэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн буу нь гох дараагүй байхад буюу /доргилт, цохилт/-оос буудагдана.

3. Дээрх бууны эд ангийг засварлаж өөрчлөөгүй байна.

4. Шинжилгээнд хонгио ирүүлээгүй.

5. Шинжилгээнд ирүүлсэн сангийн анги 18167, замгийн 251 дугаартай буу нь ШШҮХ-ийн галт зэвсгээр үйлдэгдээд одоогоор эзэн холбогдог нь тогтоогдоогүй хэргийн газраас илрүүлж хураан авсан хошуу хонгионы санд бүртгэгдээгүй байна...” гэх дүгнэлт/хх 75-76-рт/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч, цагдаагийн дэд хурандаа Б.Хос-Эрдэнийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн №6741 дугаартай “...1.Шинжилгээнд 5,6 мм-ийн /хуучинаар/ ЗХУ-д 1950 онд үйлдвэрлэгдсэн сангийн анги 8531, замаг 24437 гэсэн дугаартай, спорт-ангийн зориулалттай ТОЗ-8 загварийн бага калибрийн винтов бууг ирүүлсэн байна. Энэ буунд эвдрэл гэмтэл байхгүй, буудлага үйлдэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн буу нь гох дараагүй байхад буюу /доргилт, цохилт/-оос буудагдана.

3. Дээрх бууны эд ангийг засварлаж өөрчлөөгүй байна.

4. Шинжилгээнд хонгио ирүүлээгүй.

5. Шинжилгээнд ирүүлсэн сангийн анги 8531, замгийн 24437 дугаартай буу нь ШШҮХ-ийн галт зэвсгээр үйлдэгдээд одоогоор эзэн холбогдог нь тогтоогдоогүй хэргийн газраас илрүүлж хураан авсан хошуу хонгионы санд бүртгэгдээгүй байна...” гэх дүгнэлт/хх 78-79-рт/,

Автомашины техникийн үнэлгээ/хх 94-96-рт/,

Хэсгийн төлөөлөгч О.Баярмагнайн илтгэх хуудас/02-рт/,

Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/03-16-рт/,

Говь-Алтай аймгийн Алтай сумын 1, 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт/хх 203-205-рт/,

Зэвсэгт хүчний 304 дүгээр Тусгай салбарын захирагчийн тодорхойлолт/хх 208, 209, 211-рт/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/хх 213, 214, 217-рт/,

Хохирол төлсөн баримт/2-р хх 02-рт/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр хэсгийн төлөөлөгчийн  Баярмагнайн илтгэх хуудас,  хх-ийн 4-р хуудсанд авто машинд үзлэг хийсэн тэмдэглэл,  гэрэл, улаан өнгийн  малгай, жолооч нарын хэлсэнээр хар шүүлтийн мах гэв. Цагаан өнгийн шуудай байв гэсэн тэмдэглэл байна. ХХ-ийн 18-р хуудсанд мөрдөн шалгах ажиллага явуулсан тэмдэглэл,  хх-ийн 25-26 хуудсанд эр хөрөнгө  бүтүүмжилсэн тэмдэглэл, хх-ийн 32-33-р хуудсанд хохирогч Билэгсайханы мэдүүлэг, хх-ийн 41-42, 38-39 хуудсанд, хх-ийн 35-36 хуудсанд С-ын мэдүүлэг, Л-ын мэдүүлэг,  хар сүүлт зээрийг агнарах идэвхтэй үйлдэл хийгээгүй гэх үндэслэлээр , гэрч Ө-ны мэдүүлэг, А-ийн мэдүүлэг, хх-ийн 62-63 хуудсанд дүгнэлт, хх-ийн 64-65 хуудсанд гэрэл зургийн үзүүлэлт , хх-ийн 75-85 хуудсанд шинжээчийн дүгнэлт, хх-ийн 95-96 хуудсанд авто машины үнэлгээ тогтоосон дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг,

Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн хүсэлтээр: хх-ийн 24-р хуудсанд эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл , 34-37-40 хуудсанд гэрчээр өгсөн мэдүүлэг, 48-р хуудсанд гэрч саруулцэцэгийн мэдүүлэг, уг мэдүүлэгтээ,  хх-ийн 49-р хуудсанд гэрч Б-гийн мэдүүлэг, 50-р хуудсанд П-гийн мэдүүлэг,  хх-ийн 51-р хуудсанд гэрч Н-н мэдүүлэг,  ХХ-ий 52 –р хуудсанд гэрчийн мэдүүлэг,  хх-ийн 53-р хуудсанд З-ын мэдүүлэг, хх-ийн 56-р хуудсанд гэрч Б-гийн мэдүүлэг,  хх-ийн 57-р хуудсанд насан хүрээгүй гэрч А-ийн мэдүүлэг, хх-ийн 95-96 хуудсанд яллагдгачаар татаж өгсөн мэдүүлэг, мэдүүлэгт гэм буруугаа хүлээсэн байгаа. Хувийн байдлыг тодруулсан багийн засаг даргын тодорхойлолт, Б  овгийн Т-ын мэдүүлэг, 01 дугаартай тодорхойлолт, хх-ийн 209 хуудсанд Б  овгийн Т-ын тодорхойлолт, хх-ийн 210 дугаар хуудсанд Б-ийн тодорхойлолт , хх-ийн 213 хуудсанд ял шалгах  хуудас ХХ-ийн 215 хуудсанд  ял шалгах хуудас, Нөхөн төлбөр төлсөн баримт, шинээр гаргаж өгсөн нотлох баримт нь Б.Б-ны хувьд 10 настай, 1 настай гэх бага насны хүүхэдттэй гэсэн тодорхойлолт, Говь-Алтай аймгийн Алтай  сумын эмнэлгийн хяналтанд байдаг гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалж,

 

Хэрэгт эд мөрийн баримтаар “...Эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг буу 1 ширхэг сум, дува сохор нэртэй гэрэл, цагдаагийн байгууллагын эд мөрийн баримт  хадгалах байранд хоёр ширхэг гулууз мах зэргийг эд мөрийн баримтаар тооцож хурааж авсан. ТОЗ-8 маркийн 8538 гол төмөртэй бууг Б-оос, ТОЗ-8 маркийн 1867 дугаартай 251 замгийн дугаартай буу, дува сохор нэртэй гэрэл зэргийг  Б.Т-аас хурааж авсан. Мөн 1 ширхэг сум зэрэг байна...” зэрэгт үзлэг хийв.

 

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгч Ш.Б , Б.Б , Б.Т  нарыг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, хэрэгт хамраалтай ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Монгол Улсын Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5 дахь хэсэгт “...Төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлөөр буюу

1. Судалгаа, шинжилгээ, соёл, урлаг, эмчилгээний зориулалтаар,

2. Монгол Улсын болон гадаадын иргэн тусгай төлбөр төлсөн,

3. Тодорхой нутаг дэвсгэрт амьтны сүргийн бүтцийг зохицуулах болон халдварт өвчний голомтыг эрүүлжүүлэх зорилгоор ховор амьтныг агнаж, барьж болно гэж заасан байх бөгөөд мөн хуулийн 7.6 дахь хэсэгт Ховор амьтны жагсаалт, ховор амьтныг агнах, барих зөвшөөрөл олгох журмыг Засгийн газар батална...” гэж тус тус заасан байна.

 

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт Нэг: Хөхтөн амьтны 10 дугаарт Хар сүүлтий/Gazella subgutturosa/-г ховор амьтны жагсаалтад орсон, Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “ Ан амьтны экологи- эдийн засгийн үнэлгээ “-г тогтоож хар сүүлтийг эрийг нь 1.700.000, эмийг нь 2.000.000 төгрөгний үнэлгээтэй байна гэж заажээ.

 

Шүүгдэгч Ш.Б , Б.Б , Б.Т  нар нь төрийн захиргааны төв байгууллагаас ховор амьтныг агнах тусгай зөвшөөрлийг авсан эсэх талаарх нотлох баримт байхгүй ба шүүхийн хэлэлцүүлэгт “... гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэж гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа өөрсдөө сайн дураар хүлээн зөвшөөрсөн байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ...”, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохироцсоныг эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно...”, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ...” гэж  заасан байх бөгөөд хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Б.Б  нь шүүгдэгч Ш.Б-ны эзэмшлийн TOYOTA LAND CRUISER PRADO 70 маркын 2049 ГАҮ улсын дугаартай автомашинийг жолоодож, шүүгдэгч Б.Т  нь Дува сохор нэртэй гэрэл тусгаж, шүүгдэгч Б.Бя  нь ТОЗ-8 маркын буугаар буудаж 2 ширхэг хар сүүлтий зээрийг агнасан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул шүүгдэгч нар нь урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэн байх тул дээрх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ш.Б , Б.Б , Б.Т  нарын хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдал нь уг гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна гэж шүүх үзлээ.

 

Хохирогч байгууллагын төлөөлөгч Г.Билэгсайхан нь шүүхийн хэлэлцүүлэг өгсөн мэдүүлэгтээ: “...Хохирогчийн хувь ямар нэг гомдол санал байхгүй байна ...” гэсэн, мөн 2 дугаар хавтаст хэргийн 02 дугаарт Төрийн сангийн 100050100952 тоот дансанд хохирлын 7.400.000 төгрөгийг тушаасан байх тул шүүгдэгч Ш.Б , Б.Б , Б.Т  нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүхээс үзэв.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

 

Шүүгдэгч Ш.Б , Б.Б , Б.Т  нар нь ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ш.Б , Б.Б , Б.Т нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн этгээдэд таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байх бөгөөд дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

 

Шүүгдэгч Ш.Б , Б.Б , Б.Т нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/хх 213, 214, 217-рт/-аар тогтоогдож байх бөгөөд хохирогч нь гомдол, саналгүй гэснийг учруулсан хохирлыг төлсөн гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял шийтгэл оногдуулахдаа харгалзаж үзсэн бөгөөд харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч Ш.Б , Б.Б , Б.Т  нарыг ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга  ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн улсын яллагчаас гаргасан дүгнэлт тайлбар,  шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт, тайлбар, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг шүүгдэгч Ш.Б , Б.Б , Б.Т  нарт оногдуулахгүйгээр 2 жилийн  хугацаагаар тэнсэж, мөн хугацаанд байгаль орчныг хамгаалах талаар сургалтанд хамрагдаж, оршин суугаа нутаг дэвсгэрийн хэмжээнд байгалийн баялаг, ан амьтан, хүрээлэн буй орчныг хамгаалах чиглэлээр ажил зохион байгуулах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ТОЗ-8 маркын 8531 дугаартай гол төмөртэй, 24437 замгийн дугаартай буу 1 ширхэг, ТОЗ-8 маркын 18167 дугаартай гол төмөртэй, 251 замгийн дугаартай буу 1 ширхэг, мөн 1 ширхэг сум зэргийг Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлж, Дува сохор нэртэй гэрэл 1 ширхэгийг шүүгдэгч Б.Т-д буцаан олгож, 2 ширхэг хар сүүлтий зээрийн гулууз махыг устгаж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл болох шүүгдэгч Ш.Батсайханы өмчлөлийн 1.600.000 төгрөгийн үнэлгээ бүхий TOYOTA LAND CRUISER PRADO 70 маркын 2049 ГАҮ улсын дугаартай автомашинийг хураан авч, улсын орлого болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Бэсүд овогт Ш-ийн Б , Даргынхан овогт Б-ийн Б , Тайжууд овогт Б-гийн Т нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б , Б.Б , Б.Т  нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тус бүрийг 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаанд байгаль орчныг хамгаалах талаар сургалтанд хамрагдаж, оршин суугаа нутаг дэвсгэрийн хэмжээнд байгалийн баялаг, ан амьтан, хүрээлэн буй орчныг хамгаалах чиглэлээр ажил зохион байгуулах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл болох шүүгдэгч Ш.Б-ны өмчлөлийн 1.600.000 төгрөгийн үнэлгээ бүхий TOYOTA LAND CRUISER PRADO 70 маркын 2049 ГАҮ улсын дугаартай автомашинийг хураан авч, улсын орлого болгосугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ТОЗ-8 маркын 8531 дугаартай гол төмөртэй, 24437 замгийн дугаартай буу 1 ширхэг, ТОЗ-8 маркын 18167 дугаартай гол төмөртэй, 251 замгийн дугаартай буу 1 ширхэг, мөн 1 ширхэг сум зэргийг Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлж, Дува сохор нэртэй гэрэл 1 ширхэгийг шүүгдэгч Б.Тү-д буцаан олгож, 2 ширхэг хар сүүлтий зээрийн гулууз махыг устгасугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлэлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн санаатай болон болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг шүүгдэгч Ш.Б . Б.Б, Б.Т нарт сануулсугай.

6. Шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ш.Б, Б.Бямбадорж, Б.Т  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.МӨНХТУЯА