Шүүх | Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чадраабалын Жаргалан |
Хэргийн индекс | 129/2016/0110/и |
Дугаар | 176 |
Огноо | 2016-03-30 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 176
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан би
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1-р багийн Цагаан давааны 08-01 тоотод оршин суух Боржигон овогтой Түвдэнгийн Ганчөдөрийн /РД:АЭ87110317/ нэхэмжлэлтэй
Архангай аймгийн Цэнхэр сумын 3-р багийн Цэнхэрийн гол гэх газар оршин суух Боржигон овогт Чүлтэмийн Өсөхжаргалд /РД:АО75042219/ холбогдох
4.218.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 01 сарын 27-ний өдөр хүлээн авч 2016 оны 02 сарын 03-ны иргэний хэрэг үүсгэн хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Ганчөдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие иргэн Ч.Өсөхжаргалд 2014 оны 12 сарын 23-нд сарын 12%-ийн хүүтэй 2.500.000 төгрөг зээлсэн. Ч.Өсөхжаргал нь мөнгө зээлэхдээ шүрэн толгойтой, манан хөөрөг барьцаанд тавьсан. 2 сарын 16-нд өмнөх хугацааны хүү болон үндсэн мөнгөнөөс 600.000 төгрөг өгч 1.900.000 төгрөг үлдсэн. Цагаан сар болох гэж байна шинэ өнгөрөөгөөд хөөргөө буцаагаад өгье гэж хэлээд хөөргөө аваад явсан. Эхнэр Түвшинжаргал нь 210.000 төгрөгөөр гутал, 200.000 төгрөгийн хүнсний барааг зээлж авсан. Ингэхдээ 1.900.000 төгрөгийг хүүтэй нь хавраас өгнө. Хүү нь хэдэн төгрөг болсон ч өгнө гэсэн. Намар хүүнээсээ хас гээд 600.000 төгрөгийг өгсөн. Түүнээс хойш одоог хүртэл зээлсэн мөнгө өгөхгүй чирэгдүүлж байна. Иймд би сарын 12% хүүтэй зээлсэн 1.900.000 төгрөг, түүний хүү 1.908.000 төгрөг нийт 4.218.000 төгрөг Ч.Өсөхжаргалаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ч.Өсөхжаргал шүүхэд гаргасан тайлбартаа: Т.Ганчөдөрийн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийг бүрэн зөвшөөрөхгүй. Харин зарим хэсгийг зөвшөөрч байна. Ч.Өсөхжаргал миний бие Баян-Уул ломбарднаас 2014 оны 12 сарын 23-ны өдөр 2.500.000 төгрөг авч барьцаанд нь хөөргөө тавьсан. 2015 оны 02 сарын 17-ны өдөр 600.000 төгрөг өгч, үлдсэн 1.900.000 төгрөгөнд гаансаа барьцаалсан. Уг гэрээг
Тэгээд 2015 оны 03 сарын 18-нд 1 сарын хүү 228.000 төгрөгийн хүүнээс 200.000 төгрөгийг өгч гэрээгээ 2015 оны 04 сарын 17-ны өдөр хүртэл 1 сарын хугацаатай сунгасан. Иймд би Ганчөдөрт үндсэн зээл 1.900.000 төгрөг, хүү 228.000 төгрөг, өмнөх хүүний үлдэгдэл 28.000 төгрөг, цагаан сараар авсан барааны үнэ 410.000 төгрөг нийт 2.566.000 төгрөг өгөхөөр байснаас 2015 оны намар Т.Ганчөдөрт 600.000 төгрөг өгсөн. Иймд үлдсэн 1.966.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Би барьцаанд тавьсан гаансаа үнэ тохирч чадвал Т.Ганчөдөрт өгөх боломжтой байна гэжээ.
Зохигчдид эвлэрлийн гэрээндээ: Т.Ганчөдөр миний бие Ч.Өсөхжаргалаас үндсэн зээл, зээлийн хүү, алданги, нийт 4.218.000 төгрөг нэхэмжлсэн. Хариуцагч Ч.Өсөхжаргалтай харилцан тохирч нэхэмжлэлийн шаардлагаасаа 2.252.000 төгрөгөөс татгалзаж, үлдсэн 1.966.000 төгрөгийн 966.000 төгрөгөнд барьцаанд авсан хэрэглэлтэй чулуун гаансыг авч, 1.000.000 төгрөгийг бэлнээр 2016 оны 04 сарын 20-ны өдрийн дотор Ч.Өсөхжаргалаас авахаар, хариуцагч Ч.Өсөхжаргал миний бие 966.000 төгрөгөнд барьцаанд өгсөн хэрэглэлтэй чулуун гаансыг өгч, 1.000.000 төгрөгийг бэлнээр 2016 оны 04 сарын 20-ны өдрийн дотор Т.Ганчөдөрт өгөхөөр эвлэрлийн гэрээ байгууллаа. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Ганчөдөр хариуцагч Ч.Өсөхжаргалаас 4.218.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Т.Ганчөдөр 2.252.000 төгрөгөөс татгалзаж, үлдсэн 1.966.000 төгрөгийн 966.000 төгрөгөнд барьцаанд авсан хэрэглэлтэй чулуун гаансыг авч, 1.000.000 төгрөгийг бэлнээр 2016 оны 04 сарын 20-ны өдрийн дотор Ч.Өсөхжаргалаас гаргуулж авахаар, хариуцагч Ч.Өсөхжаргал 1.966.000 төгрөгийн 966.000 төгрөгөнд барьцаанд авсан хэрэглэлтэй чулуун гаансыг өгч, 1.000.000 төгрөгийг бэлнээр 2016 оны 04 сарын 20-ны өдрийн дотор нэхэмжлэгч Т.Ганчөдөрт төлж барагдуулна гэж эвлэрлийн гэрээ байгуулсан бөгөөд зохигдчын эвлэрэл нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийн гэрээг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Улсын тэмдэгтийн хураамжийг хуваарьлах талаар зохигчид тохиролцоогүй болно. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцсон 1.966.000 төгрөгийн хэмжээнд улсын тэмдэгтийн хураамжийг тооцож шийдвэрлэх нь зүйтэй байна. Улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 82.440 төгрөгнөөс 50.990 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогоос 15.725 төгрөг, хариуцагч Ч.Өсөхжаргалаас 15.725 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Боржигон овогтой Түвдэнгийн Ганчөдөр нь /РД:АЭ87110317/ 4.218.000 /дөрвөн сая хоёр зуун арван найман мянган/ төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийнхээ 2.252.000 /хоёр сая таван зуун тавин хоёр мянган/ төгрөгөөс татгалзаж, үлдсэн 1.966.000 /нэг сая есөн зуун жаран зургаан мянган/ төгрөгийн 966.000 /есөн зуун жаран зургаан мянган/ төгрөгөнд барьцаанд авсан хэрэглэлтэй чулуун гаансыг авч, 1.000.000 /нэг сая/ төгрөгийг бэлнээр 2016 оны 04 сарын 20-ны өдрийн дотор хариуцагч Боржигон овогт Чүлтэмийн Өсөхжаргал /РД:АО75042219/ төлөхөөр тохиролцсон зохигдчын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Ганчөдөрийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 82.440 төгрөгнөөс 50.990 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогоос 15.725 төгрөг, хариуцагч Ч.Өсөхжаргалаас 15.725 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т.Ганчөдөрт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН