Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2023/01901

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 10 30 210/МА2023/01901

 

 

******* ******* ******* ******* ******* ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч *******.Цогтсайхан даргалж, шүүгч Т.Бадрах, *******.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2023/03241 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******.*******, *******.*******эжидмаа нарт холбогдох

*******эрээний үүрэгт 11,549,580 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч *******.*******эжидмаагийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч *******.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******.Буянбадрал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТО*******ОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ХХК нь 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр суралцагч М.Энхбаясгаланг төлөөлж *******.*******эжидмаатай, 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр суралцагч М.Энхбаясгалан, М.Мөнхтэнүүн нарыг төлөөлж *******.*******тай Суралцагчдын эцэг, эх асран хамгаалагчдын хооронд хийсэн гэрээ-г тус тус байгуулсан. *******.*******эжидмаа, *******.******* нараас гэрээнд зааснаар сургалтын төлбөрийг биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч биелүүлэхгүй байна.

1.2. *******.*******эжидмаагаас гэрээний үлдэгдэл төлбөр 720,000 төгрөг, алданги 360,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 30,470 төгрөг, нийт 1,110,470 төгрөг, *******.*******аас гэрээний үлдэгдэл төлбөр 6,840,000 төгрөг, алданги 3,420,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 179,110 төгрөг, нийт 11,549,580 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч нар тайлбар гаргаагүй болно.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******.*******эжидмаагаас 1,080,000 төгрөг, хариуцагч *******.*******аас 10,260,000 төгрөг тус тус гаргуулж, ******* ******* ******* ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 209,580 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 209,580 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******.*******эжидмаагаас 30,470 төгрөг, хариуцагч *******.*******аас 179,110 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч *******.*******эжидмаагийн өмгөөлөгч Н.Энхбаярын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Учир нь сургалтын гэрээн дээр алдангийн талаар заасан гэх боловч сургалтын гэрээнээс татгалзаж буй шалтгаан, тухайн ******* ******* ******* хүүхдийн эрх зөрчиж, сургалтын төлбөрөө төлөөгүй гэх шалтгаанаар хүүхдийг явуулахгүй барьцаалсан мэт үйлдэл гаргасанд хариуцагч тал дургүйцэж хүүхдээ тус сургуулиас гаргахаар болсон.

4.2. Хэдийгээр сургалтын байгууллага төлбөрөө нэхэмжлэх үндэстэй ч алдангийн хувьд уян хатан хандах ёстой. *******эрээнээс татгалзах үндэслэлийг нэхэмжлэгч талаас шалтгаалсан тул алдангийг бууруулах үндэслэлтэй гэж үзэж байна. Хүүхдийн төлбөрөөс болж барьцаалах өөр бусад шаардлага тавих нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/233 дугаартай тушаал, ХЭТТ-ийн 26.1, Хүүхдийн эрхийн конвенцийн 28.1, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 зэрэг олон хууль тогтоомж зөрчсөнийг дурдах нь зүйтэй.

*******ээрх үндэслэлүүдээр алдангийн хэмжээг багасгаж өгнө үү гэжээ.

 

5. *******авж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Хариуцагч нь нэхэмжлэлийг гардан авснаас хойш ямар нэгэн хариу тайлбар гаргаж өгөөгүй, биечлэн оролцоогүй. Уг нөхцөл байдлын улмаас анхан шатны шүүхээс хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзсэн. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн.

5.2. Хариуцагч талын гаргасан алдангийн хэмжээ их, гэрээнээс татгалзсан нөхцөл байдал үүссэн гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Учир нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт анзын хэмжээ илт их байгаа тохиолдолд хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүхээс багасгаж болохоор эрх олгосон зохицуулалт байдаг. Уг хэрэгт авагдсан баримтуудын хувьд хариуцагч талын тайлбарласнаар нэхэмжлэгчийн хууль бус үйлдэл, гэрээ цуцлагдах, гэрээнээс татгалзсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. ******* ******* ******* ******* ******* нь ямар ч тохиолдолд гэрээ байгуулсан сурагчийг тухайн жилд 100 хувь сургалтад хамруулсан. Мөн хүүхдийг ямар нэгэн байдлаар хичээлээс чөлөөлөх, ялгаварлан гадуурхах, хичээлийн дараа үлдээх асуудал гарч байгаагүй. Уг асуудал гарч байсан бол хариуцагчийн буюу хүүхдийн асран хамгаалагчийн гомдлоор харьяалах шатны байгууллагаас холбогдох хяналт, шалгалтыг хийж торгууль, шийтгэлийг оногдуулах байсан гэж үзэж байна.

5.3. 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр анхан шатны шүүхээр тус хэргийг хянан шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэрт 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр давж заалдах гомдол гаргасан нь үндэслэлгүй байна. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдол нь Улсын *******ээд шүүхээс гаргасан тайлбарыг зөрчиж, анхан шатны шүүхээс өөрчлөлт оруулах, хүчингүй болгох, алдангийн зарим хэсгийг багасгах, хасах үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд давж заалдах гомдлыг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. *******авж заалдах шатны шүүх хариуцагч *******.*******эжидмаагийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ХХК нь гэрээний үүрэгт хариуцагч *******.*******эжидмаагаас 1,080,000 төгрөг, хариуцагч *******.*******аас 10,260,000 төгрөг, мөн улсын тэмдэгтийн хураамж 209,580 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нар шүүхэд тайлбар гаргаагүй байна.

 

3. ******* ******* ******* ******* ******* ХХК нь ******* ******* ******* ******* сургуулийн захиргаа болон суралцагчдын эцэг, эх асран хамгаалагчдын хооронд хийсэн гэрээ нэртэй гэрээг 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр *******.*******эжидмаатай, 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр *******.*******тай тус тус байгуулж, эдгээр гэрээгээр ******* ******* ******* ******* ******* ХХК нь эрх бүхий байгууллагаас баталсан ******* ******* бүрэн дунд сургалтын хөтөлбөрийг үндэслэн сургалтын стандартын түвшинд зохих мэдлэг суралцагчид олгох, *******.*******эжидмаа, *******.******* нар суралцагчийн эцэг, эхийн хувиар М.Энхбаясгалангийн 2020-2021 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрт 3,500,000 төгрөг, 2022-2023 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрт 3,600,000 төгрөг, М.Мөнхтэнүүнийн 2022-2023 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрт 3,600,000 төгрөг тус тус төлөх гол нөхцөлийг харилцан тохиролцжээ. (хэргийн 4-6 дахь тал)

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр талаар зөв дүгнэсэн байна.

 

4. Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагч *******.*******эжидмаагаас суралцагч М.Энхбаясгалангийн 2020-2021 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн үлдэгдэл 720,000 төгрөг, хариуцагч *******.*******аас суралцагч М.Энхбаясгалан, М.Мөнхтэнүүн нарын 2022-2023 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн үлдэгдэл 6,840,000 төгрөг тус тус гаргуулахаар шаардсан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй боловч хариуцагч *******.*******эжидмаа, *******.******* нар энэ үүргээ биелүүлээгүй.

Иймээс хариуцагч талыг мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж зааснаар нэхэмжлэлд дурдагдсан гэрээний дагуу хөлс төлөх үүргээ хариуцагч нар бүрэн биелүүлээгүй гэх нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэнэ.

 

5. Талуудын гэрээний *******өрөв-ийн 12-т Сургалтын төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй дүнд хоног тутамд 0.4%-ийн алданги тооцож төлнө гэж заасан нь алдангийн талаар зохицуулсан Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Түүнчлэн нэхэмжлэгчид гэрээгээр тохиролцсон хөлсийг хариуцагч *******.*******эжидмаа 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор, хариуцагч Т.******* 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор тус тус төлөх үүргээ биелүүлээгүй тул алдангид хариуцагч *******.*******эжидмаа 360,000 төгрөг, хариуцагч *******.******* 3,420,000 төгрөг тус тус төлөх үүрэгтэйг шүүх зөв тогтоосон байна.

 

6. Хариуцагч *******.*******эжидмаагийн өмгөөлөгч нэхэмжлэгч сургалтын байгууллага нь сургалтын төлбөр төлөөгүй гэх шалтгаанаар хүүхдийг явуулахгүй барьцаалж, хүүхдийн эрхийг зөрчсөний улмаас сургалтын гэрээнээс татгалзсан, алдангийг бууруулах үндэслэлтэй гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан ба хэрэгт ийм нөхцөл байдлыг нотолсон баримт авагдаагүй тул гомдол үндэслэлгүй.

 

7. Анхан шатны шүүх хариуцагч *******.*******эжидмаагаас 1,080,000 төгрөг, хариуцагч *******.*******аас 10,260,000 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ХХК-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцжээ. Мөн нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 209,580 төгрөг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар зохигчдод хуваарилагдах тул уг төлбөрийг нэхэмжлэлийн үнийн дүнд оруулж нэхэмжилснийг шүүх хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй.

 

8. *******ээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******.*******эжидмаагийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Харин давж заалдах гомдолд улсын тэмдэгтийн хураамж 200,000 төгрөг төлөгдсөн байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцон төлөхөөр заасан. *******авж заалдах гомдол гаргасан алданги 3,780,000 төгрөгт улсын тэмдэгтийн хураамж 75,430 төгрөг тооцогдох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар илүү төлөгдсөн 124,570 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцааж олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТО*******ТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2023/03241 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******.*******эжидмаагийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75,430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 124,570 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын *******ээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

*******АР*******АЛА*******Ч ШҮҮ*******Ч *******.ЦО*******ТСАЙХАН

 

ШҮҮ*******ЧИ******* Т.БА*******РАХ

 

*******.ЗОЛЗАЯА