Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 182

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: 1956 оны 02 сарын 14-ний өдөр төрсөн, эрэгтэй, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багт оршин суух, Бүлтэн овогт Банзрагчийн Сэрчинсүрэнгийн /РД:АД56021414/ хүсэлттэй,

           Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд 1971 оны 01 сарын 01-ний өдрөөс 1972 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд малчнаар, 1977 оны 09 сарын 21-ний өдрөөс 1992 оны 04 сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд жолоочоор, тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнханд оролцов.                                                           

                                                           ТОДОРХОЙЛОХ нь: 

          Хүсэлт гаргагч Б.Сэрчинсүрэн шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Миний Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд 1971 оны 01 сарын 01-ний өдрөөс 1972 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд малчнаар, 1977 оны 09 сарын 21-ний өдрөөс 1992 оны 04 сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ. 

          Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэчимэг шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Сэрчинсүрэнгийн ажилласан хугацааг шүүхээр тогтоолгохоор 1 сараас эхлэн явж байна. Энэ хүний тухайн нэгдэлд ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтэр нь байгаа боловч ажилд орсон болон ажлаас гарсан тушаал нь олдохгүй байгаа юм. Олдохгүй байгаа шалтгаан нь 1983 онд тухайн ажиллаж байсан Бадрал нэгдлийн санхүү шатсан юм байна. Тэгээд ажилд орсон тушаал нь олдохгүй байгаа юм.  Тэгэхдээ архивын лавлагаагаар энэ хүн тэр жилдээ ажилд ороод хурим хийж байсан тухай баримт олдсон. Тэгэхээр энэ хүн 1971 онд энэ байгууллагад ажилд орсон байна гэж үзэж болно. Мөн 1992 онд ажлаас гарсан тушаал нь олдохгүй байгаа. Энэ нь тухайн нэгдэл тарахдаа санхүүгийн болон бусад бичиг баримт нь тарсан, замбараагүй байсантай холбоотой юм. Хөдөлмөрийн дэвтэр дээр бүх бичилт нь бүрэн байгаа. Би өөрөө архивт сууж баримт шүүж үзсэн. Гэтэл дундаа завсарлагатай зарим баримтууд олдсон. Иймд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд 1971 оны 01 сарын 01-ний өдрөөс 1972 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд малчнаар, 1977 оны 09 сарын 21-ний өдрөөс 1992 оны 04 сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд жолоочоор тус тус  ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

          Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

          Хүсэлт гаргагч ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагдсан байна. Үүнд:

  1. Архангай аймгийн Өндөр-Улаан сум, насанд хүрээгүй хүмүүст олгох хөдөлмөрийн хуудас №23, 1971 оны 07 сарын 15-ны өдөр Банзрагчийн Сэрчинсүрэн 1971 оны 07 сарын 01-ны өдрөөс 1972 оны 12 сарыг дуустал ажилласан хоног авсан бичилттэй гэсэн.
  2. 1971 оны 07 сарын 01-ний өдрийн 144 тоот Монголын хувьсгалт залуучуудын холбооны илгээлт.  Банзрагчийн Сэрчинсүрэн нь Монголын хувьсгалт залуучуудын холбооны нэрийг өндөрт өргөсөн тул хүндэт илгээлт олгов гэсэн.
  3. Банзрагчийн Сэрчинсүрэнгийн 1977 оны 07 сарын 01-ний өдөр нээсэн үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэл:
  • 1977 оны 07 сараас 1977 оны 12 сард ажилласан хоног авсан цалингийн бичилт,
  • 1978 оны 01 сараас 1977 оны 12 сард ажилласан хоног авсан цалингийн бичилт,
  • 1979 оны 01 сараас 1979 оны 06 сард ажилласан хоног авсан цалингийн бичилт
  1. Банзрагчийн Сэрчинсүрэнгийн 1977 оны 10 сарын 01-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэрт:
  • Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдлийн даргын 1977 оны 09 сарын 21-ний өдрийн 68 тоот тушаалаар Б.Сэрчинсүрэнг Бадрал нэгдлийн жолоочоор томилон ажиллуулав гэсэн 1977 оны 09 сарын 21-ний өдрийн бичилт  
  • Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдлийн даргын 1992 оны 04 сарын 28-ны өдрийн 07 тоот тушаалаар Б.Сэрчинсүрэнг Бадрал нэгдлийн автын жолоочийн үүрэгт ажлаас чөлөөлөв гэсэн 1992 оны 04 сарын 31-ний өдрийн бичилт 
  1. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдлийн тэргүүлэгчдиийн 1977 оны 12 сарын 29-ний өдрийн 61 тоот хөрөнгө зарлага болгох тухай тогтоолд: Тус нэгдлийн жолооч Б.Сэрчинсүрэн нь ХАА-н нэгдэлд ажил хийж байгаа хугацаанд үр бүтээлтэй ажиллаж байгааг тэмдэглэж гэр бүл болж хурим хийхэд нь зориулж 249 төгрөг 10 мөнгөний бэлэг дурсгалын зүйлийг олгосугай  гэсэн.
  2. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдлийн тэргүүлэгчдиийн 1984 оны 07 сарын 14-ний өдрийн 70 тоот ардын нөхөрлөл байгуулах тухай тогтоолд: Бадрал нэгдлийн дэргэдэх нөхөрлөлийн даргаар Ч.Гомбосүрэн, гишүүдэд Б.Сэрчинсүрэн гэсэн.
  3. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдлийн тэргүүлэгчдиийн 1985 оны 01 сарын 24-ний өдрийн 06 тоот VII таван жилийн гавшгайчидад мөнгөн шагнал олгох тухай тогтоолд: Аймгийн АДХ-н гүйцэтгэх захиргаа, ҮЭ-ийн зөвлөлийн 1984 оны 10 сарын 20-ны өдрийн хурлын 21/24-р тогтоолоор VII таван жилийн гавшгайчаар батлагдсан нэгдлийн ажилчин, малчин 6 хүнийг тус бүр 200 төгрөгөөр бүгд 1200 төгрөгөөр шагнахаар тогтоож хавсралтыг баталсугай. Хавсралтын 5-рт Б.Сэрчинсүрэн жолооч 200 төгрөг гэсэн.
  4. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдлийн тэргүүлэгчдиийн 1986 оны 02 сарын 03-ны өдрийн 07 тоот шагнал олгох тухай тогтоолд: 1985 онд нэгдлийн үйлдвэрлэлийн ажилд идвэр зүтгэлтэй ажилласан 12 хүнийг нэгдлийн баяраар хавсралтанд заасан хэмжээгээр бүгд 780 төгрөгийг үнэ бүхий зүйлээр шагнахаар тогтоож, хавсралтыг баталсугай. Хавсралтад  Б.Сэрчинсүрэн жолооч 100 төгрөг гэсэн.
  5. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдлийн тэргүүлэгчдиийн 1987 оны 04 сарын 16-ны өдрийн 45 тоот шагнал олгох тухай тогтоолд: Техникийн ажилчдаас 1987 оны 1-р улирлын тээврийн ажилыг 100-аас дээш хувиар биелүүлсэн 7 жолоочийг хавсралтанд заасан хэмжээгээр шагнал олгохоор тогтоож баталсугай. Хавсралтын 6-рт Б.Сэрчинсүрэн жолооч 24 төгрөг гэсэн.
  6. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдлийн тэргүүлэгчдиийн 1988 оны 02 сарын 15-ны өдрийн 25 тоот шагнал олгох тухай тогтоолд: 1987 онд нэгдлийн үйлдвэрлэлд идвэх зүтгэлтэй ажиллаж амжилт гаргасан 24 хүнд хавсралтын дагуу 1150 төгрөгийн шагнал олгохоор тогтоож баталсугай. Хавсралтын 1-рт Б.Сэрчинсүрэн жолооч 50 төгрөг гэсэн.
  7. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдлийн 1991 оны техникийн ажилчдын цалингийн тооцооны хүснэгтэнд Б.Сэрчинсүрэн гэсэн.
  8. Гэрч Д.Цэрэннадмидын Би Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд 1970 оноос 1988 оныг хүртэл аж ахуйн нярав ажиллаж байсан. Б.Сэрчинсүрэн нь 1977 оноос 1992 оныг хүртэл Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд жолоочоор ажилласан. Манай гэр бүлийн хүн тус нэгдэлд хамт жолоочоор, би нэгдлийн аж ахуйн няраваар ажиллаж байсан болохоор Б.Сэрчинсүрэнгийн ажиллаж байсан талаар  сайна мэдэж байна байсан. Б.Сэрчинсүрэн нь их сайн жолооч байсан. Таван жилийн гавшгайч, нэгдлийн аварга, сумын депатут зэрэг болж байсан гэсэн мэдүүлэг.
  9. Гэрч Ч.Жарантай Би Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд 1974 оноос 1992 оныг хүртэл автын жолоочоор ажиллаж байсан. Б.Сэрчинсүрэн нь 1977 оноос 1992 оныг хүртэл Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд жолоочоор ажилласан. Манай гэр Б.Сэрчинсүрэнгийн гэртээ нэг гудамжны наан цаана байдаг, бид хоёр нэг нэгдэлд хамт жолоочоор ажиллаж байсан болохоор Б.Сэрчинсүрэнгийн ажиллаж байсан талаар нь сайна мэдэж байна байсан. Б.Сэрчинсүрэн нь цэвэрч, нямбай, нянгар, манай нэгдлийн сайн жолоочийн тоонд ордог, нэгдлийн зөвлөлийн хурлаар бид хоёр хамт тогтмол шагнуулдаг байсан. Үүнд: Таван жилийн гавшгайч, байгуулагын аварга, нэгдэл тарснас хойш осолгүй манлай жолооч болж байсан гэсэн мэдүүлэг зэрэг болно.

 

          Хүсэлт гаргагч Б.Сэрчинсүрэн Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд 1971 оны 07 сарын 01-ний өдрөөс 1972 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд малчнаар, 1977 оны 09 сарын 21-ний өдрөөс 1992 оны 04 сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд жолоочоор ажиллаж байсан болох нь Насанд хүрээгүй хүмүүст олгох хөдөлмөрийн хуудас, Монголын хувьсгалт залуучуудын холбооны илгээлт, 1977 оны 07 сарын 01-ний өдөр нээсэн үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэл, 1977 оны 10 сарын 01-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэр, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдлийн тэргүүлэгчдиийн 1977 оны 12 сарын 29-ний өдрийн 61 тоот тогтоол, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдлийн тэргүүлэгчдиийн 1984 оны 07 сарын 14-ний өдрийн 70 тоот тогтоол, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдлийн тэргүүлэгчдиийн 1985 оны 01 сарын 24-ний өдрийн 06 тоот тогтоол, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдлийн тэргүүлэгчдиийн 1986 оны 02 сарын 03-ны өдрийн 07 тоот тогтоол, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдлийн тэргүүлэгчдиийн 1987 оны 04 сарын 16-ны өдрийн 45 тоот тогтоол, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдлийн тэргүүлэгчдиийн 1988 оны 02 сарын 15-ны өдрийн 25 тоот тогтоол, гэрч Д.Цэрэннадмид, Ч.Жарантай мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож байна. Иймд Б.Сэрчинсүрэнгийн хүсэлтээс Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд 1971 оны 07 сарын 01-ний өдрөөс 1972 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд малчнаар, 1977 оны 09 сарын 21-ний өдрөөс 1992 оны 04 сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд жолоочоор ажиллаж байснаа тогтоолгох гэсэн хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

           Харин хүсэлт гаргагч Б.Сэрчинсүрэн 1971 оны 01 сарын 01-ний өдрөөс 1971 оны 07 сарын 01-ний хугацаанд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд ажилласан гэх боловч түүний шүүхэд өгсөн 1971 оны 07 сарын 15-ны өдөр нээсэн Архангай аймгийн Өндөр-Улаан сум, насанд хүрээгүй хүмүүст олгох хөдөлмөрийн хуудас №23, 1971 оны 07 сарын 01-ний өдрийн 144 тоот Монголын хувьсгалт залуучуудын холбооны илгээлт гэсэн нотлох  баримтуудад Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд  1971 оны 07 сарын 01-ний өдрөөс эхлэн малчнаар ажиллаж байснаар нь бичигдсэн байх тул Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд 1971 оны 01 сарын 01-ний өдрөөс 1977 оны 07 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн  хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

          Хүсэлт гаргагч Б.Сэрчинсүрэнгийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэж байгаа учир түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээх нь зүйтэй байна.

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

          1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Бүлтэн овогт Банзрагчийн Сэрчинсүрэнгийн /РД:АД56021414/ Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд 1971 оны 07 сарын 01-ний өдрөөс 1972 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд малчнаар, 1977 оны 09 сарын 21-ний өдрөөс 1992 оны 04 сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

          2.  Хүсэлт гаргагчийн Б.Сэрчинсүрэнгийн хүсэлтээс 1971 оны 01 сарын 01-ний өдрөөс 1971 оны 07 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

          3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Б.Сэрчинсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

          4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                   

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ч.ЖАРГАЛАН