Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 193

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Архангай аймгийн Хангай сумын Ар баясгалан багт оршин суух Цоохүү овогт Булчулууны Одонгаваагийн /РД:АЙ64072801/ хүсэлттэй,

           Өвөрхангай аймгийн Уянга сумын Өрнөл нэгдэлд мал эмнэлэгт 1983 оны 10 сарын 01-ний өдрөөс 1984 оны 01 сарын 30-ны өдрийг хүртэл лаборантоор,  Хэнтий аймгийн Дархан сумын Дархан оргил нэгдэлд 1991 оны 01 сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Цэндээхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнханд оролцов.                                                           

                                                           ТОДОРХОЙЛОХ нь: 

          Хүсэлт гаргагч Б.Одонгаваа шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Би Өвөрхангай аймгийн Уянга сумын Өрнөл нэгдэлд мал эмнэлэгт 1983 оны 10 сарын 01-ний өдрөөс 1984 оны 01 сарын 30-ны өдрийг хүртэл  лаборантоор ажлаад Архангай аймгийн Хангай сумын Цэрэндондогтой гэр бүл болж 1984 оноос 1990 оны хүртэл Архангай аймгийн Ардын зориг нэгдэлд малчин, саальчнаар, Хэнтий аймгийн Дархан сумын Дархан оргил нэгдэлд 1991 оны 01 сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд  малчнаар ажиллаж байсан. Иймд миний Өвөрхангай аймгийн Уянга сумын Өрнөл нэгдэлд мал эмнэлэгт 1983 оны 10 сарын 01-ний өдрөөс 1984 оны 01 сарын 30-ны өдрийг хүртэл лаборантоор, Хэнтий аймгийн Дархан сумын Дархан оргил нэгдэлд 1991 оны 01 сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 сарын 30-ны өдрийн хүртэл хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ. 

          Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Цэндээхүү шүүхэд гаргасан тайлбартаа: Одонгаваа нь Өвөрхангай аймгийн Уянга сумын Өрнөл нэгдэлд 1983 оны 01 дүгээр сараас 1984 оныг дуустал ажиллаж байсан. Мөн 1991 оны 01 дүгээр сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал Дархан аймгийн Дархан оргил нэгдэлд саальчнаар ажиллаж байсан. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

          Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

          Хүсэлт гаргагч ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагдсан байна. Үүнд:

  1. Өвөрхангай аймгийн Уянга сумын Архивын тасгын 2015 оны 10 сарын 06-ны өдрийн 03/383 тоот архивын лавлагаанд Булчулууны Одонгаваагийн Өвөрхангай аймгийн Уянга сумын мал эмнэлэгт ажиллаж байсан үеийн цалингийн тодорхойлолтонд:
  • 1983 оны 10 сарын 01-ний өдрөөс 12 сард цалин авч байсан үеийн бичилт,
  • 1984 оны 01 сард цалин авч байсан үеийн бичилт,

 

  1. Монгол ардын хувьсгалт намын Өвөрхангай аймгийн Уянга сумын намын хорооны 1984 оны 01 сарын 02-ны өдрийн баярын бичигт: Хүндэт Б.Одонгаваа Монгол ардын хувьсгалт намын 18-р их хурлын шийдвэрийг сурталчлах, хөдөлмөрчдөд урлаг уран сайхнаар үйлчилж, аймгийн бүх сумдыг социалист уралдаанд уриалж үүрэг авсан 1983 онд урлаг соёлын бахдам ажилт гаргасныг тэмдэглэж баярын бичиг үнэ бүхий зүйлээр сайшаан шагнав гэсэн.

 

  1. Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний 1980 оны 10 сарын 01-ний өдөр нээсэн 461210 дугаартай бат илэрхийлэхэд:
  • 1980 оны 09 сараас 1980 оны 12 сард ажилласан хоног авсан цалингийн бичилт,
  • 1981 оны 01 сараас 1981 оны 12 сард ажилласан хоног авсан цалингийн бичилт,
  • 1982 оны 01 сараас 1982 оны 12 сард ажилласан хоног авсан цалингийн бичилт,
  • 1983 оны 01 сараас 1983 оны 07 сард ажилласан хоног авсан цалингийн бичилт,

 

  1. Булчулууны Одонгаваагийн 1991 оны 11 сарын 23-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэрт:
  • 1991 оны 01 сараас 1991 оны 12 сард ажилласан хоног авсан цалингийн бичилт,
  • 1992 оны 01 сараас 03 сар, 05 сараас 07 сар, 09 сараас 10 сард ажилласан хоног авсан цалингийн бичилт,

 

  1. Сумын мал эмнэлэгийн тасгийн 1983 оны 10 сарын 22-ны өдрийн баярын бичигт: Хүндэт Одонгаваа мал эмнэлэгийн зоотехникийн алба байгууллагдсаны 60 жилийн ойн баярыг тохиолдуулан ажилд чинь өндөр амжилт, амьдралд чинь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, баярын бичиг үнэ бүхий зүйлээр сайшаан шагнав гэсэн зэрэг болно.

 

          Хүсэлт гаргагч Б.Одонгаваагийн Өвөрхангай аймгийн Уянга сумын Өрнөл нэгдэлд мал эмнэлэгт 1983 оны 10 сарын 01-ний өдрөөс 1984 оны 01 сарын 30-ны өдрийг хүртэл  лаборантоор,  Хэнтий аймгийн Дархан сумын Дархан оргил нэгдэлд 1991 оны 01 сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан болох нь Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний 1980 оны 10 сарын 01-ний өдөр нээсэн 461210 дугаартай бат илэрхийлэх, Булчулууны Одонгаваагийн 1991 оны 11 сарын 23-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэр, Монгол ардын хувьсгалт намын Өвөрхангай аймгийн Уянга сумын намын хорооны 1984 оны 01 сарын 02-ны өдрийн баярын бичиг, Хэнтий аймгийн Дархан сумын Өвөрхангай аймгийн Уянга сумын Архивын тасгын 2015 оны 10 сарын 06-ны өдрийн 03/383 тоот архивын лавлагаа зэрэг нотлох баримтаар нотлогдож байна. Иймд Өвөрхангай аймгийн Уянга сумын Өрнөл нэгдэлд мал эмнэлэгт 1983 оны 10 сарын 01-ний өдрөөс 1984 оны 01 сарын 30-ны өдрийг хүртэл  лаборантоор,  Хэнтий аймгийн Дархан сумын Дархан оргил нэгдэлд 1991 оны 01 сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байснаа тогтоолгох гэсэн Б.Одонгаваагийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Хүсэлт гаргагч Б.Одонгаваагийн хүсэлтийг хангаж шийдвэрлэж байгаа учир түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээх нь зүйтэй байна.

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Цоохүү овогт Булчулууны Одонгаваагийн /РД:АЙ64072801/ Өвөрхангай аймгийн Уянга сумын Өрнөл нэгдэлд мал эмнэлэгт 1983 оны 10 сарын 01-ний өдрөөс 1984 оны 01 сарын 30-ны өдрийг хүртэл  лаборантоор,  Хэнтий аймгийн Дархан сумын Дархан оргил нэгдэлд 1991 оны 01 сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд  малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Б.Одонгаваагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

          3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                   

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ч.ЖАРГАЛАН