Шүүх | Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чадраабалын Жаргалан |
Хэргийн индекс | 129/2016/0218/и |
Дугаар | 202 |
Огноо | 2016-04-07 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 202
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Азарга багт оршин суух Ванчиг Осор овогт Доржийн Оюунмандахын /РД:АД61100603/ хүсэлттэй,
Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1988 оны 03 сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд саальчнаар, 1988 оны 03 сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдлийн сүү тосны зовадад тос цохигчоор тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн Д.Оюунмандах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнханд оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Оюунмандах шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Миний Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1988 оны 03 сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд саальчнаар ажиллаж байгаад 1988 оны 03 сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд тос цохигчоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн Д.Оюунмандах шүүхэд гаргасан тайлбартаа:
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагдсан байна. Үүнд:
Хүсэлт гаргагч Д.Оюунмандахын Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1988 оны 03 сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд саальчнаар, 1988 оны 03 сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдлийн сүү тосны зовадад тос цохигчоор тус тус ажиллаж байсан болох нь Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1981 оны 10 сарын 17-ны өдрийн 57 тоот шагнасан хөрөнгийг зарлага болгох тухай тогтоол, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдлийн зөвлөлийн даргын 1983 оны 05 сарын 20-ны өдрийн ээлжийн амралт олгох тухай тушаал, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1986 оны 02 сарын 18-ны өдрийн 11 тоот хөрөнгийг зарлага болгох тухай тогтоол, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1987 оны 03 сарын 06-ны өдрийн 27 тоот шагнал олгох тухай тогтоол, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 03 сарын 28-ны өдрийн 15 тоот ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай тушаал, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдлийн зөвлөлийн даргын 1990 оны 10 сарын 20-ны өдрийн 55 тоот ээлжийн амралт олгох тухай тушаал зэрэг нотлох баримтаар нотлогдож байна. Иймд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1988 оны 03 сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд саальчнаар, 1988 оны 03 сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдлийн сүү тосны зовадад тос цохигчоор тус тус ажиллаж байснаа тогтоолгох гэсэн Д.Оюунмандахын хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Д.Оюунмандахын хүсэлтийг хангаж шийдвэрлэж байгаа учир түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ванчиг Осор овогт Доржийн Оюунмандахын /РД:АД61100603/ Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1988 оны 03 сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд саальчнаар, 1988 оны 03 сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдлийн сүү тосны зовадад тос цохигчоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Д.Оюунмандахын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН