Шүүх | Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чадраабалын Жаргалан |
Хэргийн индекс | 129/2016/0296/и |
Дугаар | 259 |
Огноо | 2016-05-09 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 259
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Архангай аймгийн Булган сумын 2-р баг,Зуун мод,Хөтөлийн гудамжны 04 тоотод оршин суух Монголдорж овогт Чимэдийн Хоролмаагийн /РД:АБ65070803/ хүсэлттэй
Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд 1981 оны 05 сарын 04-ний өдрөөс 1984 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл мухлагийн худалдагчаар, Архангай аймгийн Цэцэрлэг хотын Худалдаа бэлтгэл нийтийн хоолны трестэд 1984 оны 01 сарын 01-ний өдрөөс 1986 оны 06 сарын 15-ны өдөр хүртэл худалдагчаар, Архангай аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газрын харъяа Цэцэрлэг сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1986 оны 06 сарын 15-ны өдрөөс 1990 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл худалдагчаар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Цэрэнханд оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ч.Хоролмаа шүүхэд гаргасан хүсэлтдээ: Чимэдийн Хоролмаа миний бие Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд 1981 оны 05 сарын 04-ний өдрөөс 1984 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл мухлагийн худалдагчаар, Архангай аймгийн Цэцэрлэг хотын Худалдаа бэлтгэл нийтийн хоолны трестэд 1984 оны 01 сарын 01-ний өдрөөс 1986 оны 06 сарын 15-ны өдөр хүртэл худалдагчаар, Архангай аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газрын харъяа Цэцэрлэг сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1986 оны 06 сарын 15-ны өдрөөс 1990 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл худалдагчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чимэдийн Хоролмаа Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн мухлагт 1981 оны 05 сарын 04-ний өдрөөс худалдагчаар орж ажиллаж байгаад 1984 оноос Архангай аймгийн Цэцэрлэг хотын Худалдаа бэлтгэл нийтийн хоолны трестэд 1984 оноос 1986 он хүртэл, Цэцэрлэг хотын Худалдаа бэлтгэлийн ангид 1986 оны 06-р сарын 05-ны өдрөөс 1990 он хүртэл худалдагчаар ажилласан. Иймд Ч.Хоролмааг Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн мухлагт, Архангай аймгийн Цэцэрлэг хотын Худалдаа бэлтгэл нийтийн хоолны трестэд мөн Архангай аймгийн Цэцэрлэг хотын Худалдаа бэлтгэлийн ангид тус тус 1981 оны 05 сарын 04-ний өдрөөс 1990 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл худалдагчаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ч.Хоролмаа ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хавтаст хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ
Хүсэлт гаргагч Ч.Хоролмаагийн Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд 1981 оны 05 сарын 04-ний өдрөөс 1984 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл мухлагийн худалдагчаар, Архангай аймгийн Цэцэрлэг хотын Худалдаа бэлтгэл нийтийн хоолны трестэд 1984 оны 01 сарын 01-ний өдрөөс 1986 оны 06 сарын 15-ны өдөр хүртэл худалдагчаар, Архангай аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газрын харъяа Цэцэрлэг сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1986 оны 06 сарын 15-ны өдрөөс 1990 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл худалдагчаар тус тус ажиллаж байсан болох нь Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1981 оны 07 сарын 06-ны өдрийн 37 тоот тогтоол, Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн даргын 1982 оны 10-р сарын 13-ны өдрийн 102 тоот тушаал, Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн Зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1983 оны 05 сарын 24-ний өдрийн 37 тоот тогтоол, Нийтийн хоолны трестийн даргын 1984 оны 10 сарын 31-ний өдрийн 105 дугаартай тушаал, Архангай аймгийн Цэцэрлэг хотын Худалдаа бэлтгэл нийтийн хоолны трестийн даргын 1985 оны 08 сарын 08-ны өдрийн 158 дугаартай тушаал, Архангай аймгийн Цэцэрлэг хотын Худалдаа бэлтгэл нийтийн хоолны трестийн даргын 1986 оны 06 сарын 02-ны өдрийн 104 дугаартай тушаал, Худалдаа Бэлтгэлийг Удирдах Газрын даргын 1988 оны 02 сарын 08-ны өдрийн 11 дугаартай тушаал, Архангай аймгийн Худалдаа Бэлтгэлийн Удирдах Газрын даргын 1989 оны 01 сарын 25-ны өдрийн 09 дугаартай тушаал, гэрч Д.Даваа, П.Амарсайхан нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож байна. Иймд Ч.Хоролмаагийн Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд 1981 оны 05 сарын 04-ний өдрөөс 1984 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл мухлагийн худалдагчаар, Архангай аймгийн Цэцэрлэг хотын Худалдаа бэлтгэл нийтийн хоолны трестэд 1984 оны 01 сарын 01-ний өдрөөс 1986 оны 06 сарын 15-ны өдөр хүртэл худалдагчаар, Архангай аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газрын харъяа Цэцэрлэг сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1986 оны 06 сарын 15-ны өдрөөс 1990 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл худалдагчаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэсэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Ч.Хоролмаагийн хүсэлтийг хангаж шийдвэрлэж байгаа учир түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Монголдорж овогт Чимэдийн Хоролмаагийн /РД:АБ65070803/ Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд 1981 оны 05 сарын 04-ний өдрөөс 1984 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл мухлагийн худалдагчаар, Архангай аймгийн Цэцэрлэг хотын Худалдаа бэлтгэл нийтийн хоолны трестэд 1984 оны 01 сарын 01-ний өдрөөс 1986 оны 06 сарын 15-ны өдөр хүртэл худалдагчаар, Архангай аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газрын харъяа Цэцэрлэг сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1986 оны 06 сарын 15-ны өдрөөс 1990 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд худалдагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ч.Хоролмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН