Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 220

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар багт оршин суух Хиат боржигон овогт Үрчгэрийн Ганзориг /РД:АГ59090312/ хүсэлттэй,

           Архангай аймгийн Ихтамир сумын Гэрэлт зам нэгдэлд 1979 оны 06 сарын 01-ний өдрөөс 1980 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл, Архангай аймгийн Ихтамир сумын Нэгдэлд дундын үйлдвэрт 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1980 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд тус тус тракторын жолоочоор ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Буяннэмэх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнханд оролцов.                                                           

                                                           ТОДОРХОЙЛОХ нь: 

          Хүсэлт гаргагч Ү.Ганзориг шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Би Архангай аймгийн Ихтамир сумын Гэрэлт зам нэгдэлд 1979 оны 01 сарын 01-ний өдрөөс 1980 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл, Архангай аймгийн Нэгдэлд дундын үйлдвэрт 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1980 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд тракторын жолоочоор ажиллаж байсан. 1995 онд манай гэр шатахад миний бүх бичиг баримт шатсан болохоор тэтгэвэрт гарч чадахгүй байна. Иймд нотлох баримтыг үндэслэн намайг Архангай аймгийн Ихтамир сумын Гэрэлт зам нэгдэлд 1979 оны 01 сарын 01-ний өдрөөс 1980 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл, Архангай аймгийн Нэгдэлд дундын үйлдвэрт 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1980 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ. 

          Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлт болон тайлбартаа: Ү.Ганзориг нь Архангай аймгийн Ихтамир сумын Гэрэлт зам нэгдэлд 1979 оны 01 сарын 01-ний өдрөөс 1980 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл, Архангай аймгийн Нэгдэлд дундын үйлдвэрт 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1980 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд тус тус тракторын жолоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгоор хүсэлт гаргасан боловч хэрэгт гаргаж өгсөн нотлох баримтаа үндэслэн Ү.Ганзоригийг 1979 оны 06 сарын 01-ний өдрөөс 1980 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл, Архангай аймгийн Ихтамир сумын Гэрэлт зам нэгдэлд 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1980 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд тракторын жолоочоор тус тус ажиллаж байснаа тогтоолгохоор нэхэмжлэлийнхээ шаардлагыг өөрчилж байна гэжээ.

          Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

          Хүсэлт гаргагч ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагдсан байна. Үүнд:

  1. Архангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 04 сарын 11-ний өдрийн 171 тоот Үрчгэрийн Ганзоригийн Архангай аймгийн Ихтамир сумын Гэрэлт зам нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан үеийн 1979 оны 06 сараас 07 сар, 10 сараас 12 саруудад ажилласан хоног авсан бичилтэй цалингийн тодорхойлолт.
  2. Архангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 04 сарын 07-ны өдрийн 166 тоот Үрчгэрийн Ганзоригийн Архангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт тракторын жолоочоор ажиллаж байсан үеийн 1980 оны 05 сараас 12 саруудад ажилласан хоног авсан бичилтэй цалингийн тодорхойлолт зэрэг болно.

 

           Хүсэлт гаргагч Ү.Ганзоригийн  Архангай аймгийн Ихтамир сумын Гэрэлт зам нэгдэлд 1979 оны 06 сарын 01-ний өдрөөс 1980 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл, Архангай аймгийн Ихтамир сумын Нэгдэлд дундын үйлдвэрт 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1980 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд тус тус тракторын жолоочоор ажиллаж байсан болох нь Архангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 04 сарын 11-ний өдрийн 171 тоот тодорхойлолт, Архангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 04 сарын 07-ны өдрийн 166 тоот тодорхойлолт зэрэг нотлох баримтаар нотлогдож байна. Иймд Архангай аймгийн Ихтамир сумын Гэрэлт зам нэгдэлд 1979 оны 06 сарын 01-ний өдрөөс 1980 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл, Архангай аймгийн Нэгдэлд дундын үйлдвэрт 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1980 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд тус тус тракторын жолоочоор ажиллаж байснаа тогтоолгох гэсэн Ү.Ганзоригийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Хүсэлт гаргагч Ү.Ганзориг нь Архангай аймгийн Ихтамир сумын Гэрэлт зам нэгдэлд 1979 оны 01 сарын 01-ний өдрөөс 1980 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл, Архангай аймгийн Нэгдэлд дундын үйлдвэрт 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1980 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд тус тус тракторын жолоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргагчийн итгэмжлэгдэн төлөөлөгч Дамдингийн Буяннэмэх нь шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтаа үндэслэн Архангай аймгийн Ихтамир сумын Гэрэлт зам нэгдэлд 1979 оны 06 сарын 01-ний өдрөөс 1980 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор хүсэлтийн шаардлагыг өөрчилсөн болно.

            Хүсэлт гаргагч Ү.Ганзоригийн хүсэлтийг хангаж шийдвэрлэж байгаа учир түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээх нь зүйтэй байна.

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хиат боржигон овогт Үрчгэрийн Ганзоригийн /РД:АГ59090312/  Архангай аймгийн Ихтамир сумын Гэрэлт зам нэгдэлд 1979 оны 06 сарын 01-ний өдрөөс 1980 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл, Архангай аймгийн Ихтамир сумын Нэгдэлд дундын үйлдвэрт 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1980 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд тус тус тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

            2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ү.Ганзоригийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                   

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ч.ЖАРГАЛАН