Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2023/01982

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

******* Иргэний хэргийн давж заалдах шатны ******* шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус ******* танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

  Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2023/02785 дугаар *******тэй

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ******* ******* ******* ******* ******* холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2020/00762 дугаар *******ээр П.*******, ******* нараас 294,634,836 төгрөгийг гаргуулж *******-д олгож, үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд барьцаа 4 үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар *******лэсэн.

1.2. Шүүхийн ******* ******* ажиллагааны явцад барьцаа хөрөнгө болох ******* дугаартай, Налайх дүүрэг, 5 дугаар хороо, 77 байр, ******* хаягт байрлах, 52.38 м.кв талбайтай орон сууцыг 79,150,503 төгрөгөөр, ******* дугаартай, Налайх дүүрэг, 5 дугаар хороо, 75 байр, ******* хаягт байрлах, 28 м.кв талбайтай орон сууцыг 80,087,374 төгрөгөөр, ******* дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 20 байр, ******* хаягт байрлах, 48 м.кв талбайтай орон сууцыг 180,398,625 төгрөгөөр, ******* дугаартай, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 100 айл гудамж 65в байр, ******* хаягт байрлах, 54.27 м.кв талбайтай орон сууцыг 139,109,379 төгрөгөөр тус тус тогтоосон.

1.3. Гэвч дээрх үнэлгээг гаргах үед үнэлгээчин хөрөнгийн үнэлгээний олон улсын стандарт, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн дагуу үнэлгээ бодитой байх зарчмыг мөрдөөгүй байна.

Тодруулбал Налайх дүүрэгт байрлах 2 орон сууцыг үнэлэхдээ талбайн хэмжилтийг эрх бүхий этгээдээр гүйцэтгүүлээгүй, зөвхөн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээр тооцсон. Талбайн хэмжээ нь тухайн хөрөнгийн зах зээлийн үнэлгээнд гол нөлөө үзүүлдэг. Тус хөрөнгийн гэрчилгээн дээр талбайн хэмжээ багаар тусгагдсан, сайжруулсан үнэ цэнийг огт харгалзаагүй нь зах зээлийн үнэлгээ бага гарахад нөлөөлсөн байна. Уг орон сууцны дотор талын ханыг буулгасан тул талбайн хэмжээ гэрчилгээнээс илүү том байгаа. Эдгээр үл хөдлөх эд хөрөнгө тус бүрийн үнэлгээ 150,000,000 төгрөг байхад 80,000,000 төгрөгөөр үнэлж байгаа нь *******-ийн зээлийн үлдэгдэл болох 239,372,940 төгрөгтэй нийцүүлэн дөхүүлж гаргасан гэж үзэхээр байна.

Түүнчлэн үнэлгээчин нь зах зээлийн үнэлгээг гаргахдаа орон сууцуудад биечлэн үзлэг хийж, талбайн хэмжээг гаргаж, орон сууцны төлөв байдал, засан сайжруулалтыг харгалзан ижил төрлийн хөрөнгүүдтэй харьцуулах замаар бодит үнэлгээг тогтоох учиртай. Гэтэл төлбөр төлөгчийн орон сууцуудад засвар хийсэн нөхцөл байдал зэргийг харгалзаагүй, орон сууцыг бодитоор үзээгүй нь бусдын хөрөнгийг үнэгүйдүүлэхэд хүргэсэн.

Үнэлгээний байгууллага эргэлзээтэй тохиолдолд хэмжилт хийлгэх, урьж оролцуулах талаар үнэлгээний олон улсын стандартад заасныг хэрэглээгүй, шууд гэрчилгээнд тусгагдсан хэмжээгээр тооцсон. Тухайн байранд үнэлгээ хийхдээ өмчлөгчөөс үнийн санал аваагүй, мөн энэ талаар мэдэгдэж өөрсдөө худалдан борлуулах боломж олгоогүй гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2020/00762 дугаар *******, ******* Иргэний хэргийн давж заалдах шатны ******* 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1250 дугаар магадлал, Монгол Улсын Дээд ******* хяналтын шатны иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 001/ХТ2022/00385 дугаар тогтоолоор П.*******, ******* нараас 290,543,711 төгрөгийг гаргуулж *******-д олгохоор *******лэсэн.

2.2. Төлбөр төлөгч П.*******, ******* нарын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ******** дугаартай, Налайх дүүрэг, 5 дугаар хороо, 77 байр, ******* хаягт байрлах, 52.38 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 79,150,503 төгрөг, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, Налайх дүүрэг, 5 дугаар хороо, 75 байр, ******* хаягт байрлах, 28 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 80,087,374 төгрөг, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, 1 хороолол, 20 байр, ******* хаягт байрлах, 48 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 180,398,625 төгрөг, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 100 айл гудамж 65в байр, ******* хаягт байрлах, 54.27 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 139,109,379 төгрөгөөр тус тус шинжээчээс үнэлсэн.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу үнэлгээ тогтоох ******* ******* ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны ******* *******ийн тогтоох хэсгийн агуулга:

Шүүхийн ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Налайх дүүрэг, 5 дугаар хороо, 75 дугаар байр *******од байрлах 28 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг 80,087,374 төгрөгөөр үнэлсэн *******-ийн үнэлгээг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай хөрөнгийг 180,398,625 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай хөрөнгийг 79,150,503 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай хөрөнгийг 139,109,379 төгрөгөөр тус тус үнэлсэн *******-ийн үнэлгээг хүчингүй болгуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож *******лэсэн.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Шүүх хуралдаанд *******-ийн үнэлгээчинг гэрчээр асуухад үнэлгээчин нь орон сууцны м.кв-ыг хэмжих тусгай зөвшөөрөлгүй ч дээрх хөрөнгүүдийн м.кв-ыг хэмжсэний үндсэн дээр хөрөнгийн үнэлгээг тогтоосон гэдгээ хэлсээр байтал шүүх уг барьцаа хөрөнгүүдийн үнэлгээг хүчингүй болгоогүй нь хуульд нийцээгүй гэж үзэж байна.

Мөн тусгай мэдлэг шаардсан, тусгай зөвшөөрлийг нь авч байж хэрэгжүүлдэг ажил үүргийг түүнийг хийх эрхтэй этгээдийг урьж оролцууж гүйцэтгүүлэхээр хуульд заасан байдгыг дурдаж байна.

Иймд ******* *******ийн зарим хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад, гомдлыг хангахгүй орхиж, ******* *******ийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ******* ******* ******* ******* холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ******* ******* ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж маргажээ.

 

3. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2020/00762 дугаар *******, ******* Иргэний хэргийн давж заалдах шатны ******* 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1250 дугаар магадлал, Монгол Улсын Дээд ******* хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 001/ХТ2022/00385 дугаар тогтоолоор П.*******, ******* нараас 288,933,146 төгрөг гаргуулж *******-д олгож, төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд П.*******, ******* нарын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 20 байр, ******* хаягт байрлах, 48 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, Налайх дүүрэг, 5 дугаар хороо, 77 байр, ******* хаягт байрлах, 52.38 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, П.*******, ******* нарын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 100 айл гудамж 65в байр, ******* хаягт байрлах, 54.27 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, ********ын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, Налайх дүүрэг, 5 дугаар хороо, 75 байр, ******* хаягт байрлах, 28 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцын үнийн дүнгээс хангуулахыг ******* ******* ******* ******* ******* даалгаж *******лэжээ.

 

4. ******* ******* ******* ******* газар нь дээрх *******ийг албадан ******* баримт бичгийг үндэслэн ******* ******* ажиллагааг 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр үүсгэн ажиллагаа явуулсан.

Мөн барьцааны зүйл болох дээрх орон сууцуудыг 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр, 2023 оны 01 дүгээр сарын 25, 31-ний өдөр тус тус битүүмжилж, 2023 оны 02 дугаар сарын 14, 28-ны өдөр тус тус хураасан, эдгээр ажиллагаанд талууд гомдол гаргаагүй, хүчин төгөлдөр болсон байна. Уг үйл баримтыг анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

5. ******* ******* ******* ******* газар нь талуудаас үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал авахад төлбөр төлөгч ******* нь эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай орон сууцуудыг тус бүр 150,000,000 төгрөг, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай орон сууцыг 450,000,000 төгрөг, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай орон сууцыг 320,000,000 төгрөгөөр үнэлэх санал, өмчлөгч ******* эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай орон сууцыг 175,000,000 төгрөгөөр, өмчлөгч П.******* 250,000,000 төгрөгөөр тус тус үнэлэх санал өгчээ. Харин төлбөр төлөгч П.******* тодорхой үнийн санал өгсөн боловч уг саналаасаа татгалзаж, шинжээч томилуулах тухай хүсэлтийг, төлбөр авагч *******-аас мөн шинжээч томилуулах тухай хүсэлтийг тус тус гаргажээ.

******* ******* ******* ******* газар нь талуудыг үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар харилцан тохиролцоогүй гэж үзэж, ******* гүйцэтгэгчийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 3/72 дугаар тогтоолоор *******-ийн үнэлгээчин *******г шинжээчээр томилжээ.

Шийдвэр ******* байгууллагын дээрх ажиллагаа нь Шүүхийн ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу явагдсан талаарх анхан шатны ******* дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

 

6. Шинжээчийн дүгнэлтэд 4 орон сууцыг дор дурдсанаар үнэлжээ:

- эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 20 байр, ******* хаягт байрлах, 48 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц 180,398,625 төгрөг,

- эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, Налайх дүүрэг, 5 дугаар хороо, 77 байр, ******* хаягт байрлах, 52.38 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц 79,150,503 төгрөг,

- эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, Налайх дүүрэг, 5 дугаар хороо, 75 байр, ******* хаягт байрлах, 28 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц 80,087,374 төгрөг,

- эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 100 айл гудамж 65в байр, ******* хаягт байрлах, 54.27 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц 139,109,379 төгрөг.

6.1. Шийдвэр гүйцэтгэгч нь 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 4-152-4845 дугаар мэдэгдлээр төлбөр төлөгч, өмчлөгч П.*******, *******, *******, П.******* нарт, төлбөр авагч *******-д тус тус үнэлгээний талаар мэдэгдсэн байна. Энэ ажиллагаа нь Шүүхийн ******* ******* тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй.

6.2. Харин анхан шатны шүүх хариуцагчийг эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай орон сууцыг үнэлэх ажиллагааг явуулахдаа уг хөрөнгийн өмчлөгч ********аас үнийн санал аваагүй, шинжээчийн үнэлгээг танилцуулаагүй гэж дүгнэж, уг хөрөнгөд холбогдох үнэлгээг хүчингүй болгож *******лэсэн ба ийнхүү *******лэсэнд хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй. Иймээс хэрэг хянан *******лэх ажиллагааны талуудын зарчмын дагуу нэхэмжлэлийн энэ хэсэгт давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт өгөхгүй орхив.

6.3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ шинжээчийн үнэлгээ хөрөнгийн үнэлгээний тухай хууль тогтоомжид заасан үнэлгээ бодитой байх зарчимд нийцээгүй, шинжээч орон сууцуудад биечлэн үзлэг хийгээгүй, талбайн хэмжээг бодитой гаргаагүй буюу хэмжилтийг эрх бүхий этгээдээр гүйцэтгүүлээгүй, орон сууцуудын шинж байдал, засан сайжруулалтыг харгалзаагүй гэх агуулгаар тодорхойлсон.

Анхан шатны шүүх хуралдаанд шинжээч ******* оролцсон байх ба түүний тайлбарт олон улсын стандартын дагуу үнэлгээг хийсэн, үнэлгээнд орлого, зарлага, өртөг гэсэн 3 аргыг ашигласан, орон сууцуудыг очиж үзсэн, мөн орон сууцуудын талбайг хэмжсэн, энгийн хийцтэй байрууд байсан гэжээ.

Нэхэмжлэгч нь шинжээчийн үнэлгээ бодитой хийгдээгүй, хөрөнгө үнэгүйдүүлсэн гэх нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаар нотлоогүй талаар дүгнэсэн анхан шатны ******* дүгнэлт үндэслэлтэй.

 

7. Иймд шүүх хариуцагч ******* ******* ******* ******* ******* холбогдуулан гаргасан нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай орон сууцуудын үнэлгээг тус тус хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож *******лэсэн нь Шүүхийн ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт нийцжээ.

 

8. Дээрх үндэслэлээр анхан шатны ******* *******ийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2023/02785 дугаар *******ийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД   Т.БАДРАХ

 

Д.ЗОЛЗАЯА