Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2023/01983

 

 

******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Т.*******адрах, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

  Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2023/02095 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******.*******-*******, *******.*******олорцэцэг нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 20,390,690 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Зээлдэгч *******.*******-*******, *******.*******олорцэцэг нар нь 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 9486У************** улсын дугаартай, ******* арлын дугаартай, Тоёота королла аксио (Тоуоtа cогоllа axio) маркийн автомашиныг барьцаалан 10,850,000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 2.9 хувийн хүүтэй нөхцөлөөр зээлийн гэрээ болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулан зээлсэн.

1.2. *******арьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах боломжгүй, автомашин эвдрэлтэй байгаа тул мөнгөн хөрөнгөөр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

Иймд *******.*******-эрдэнэ, *******.*******олорцэцэг нараас зээлийн үлдэгдэл 9,545,030 төгрөг, зээлийн хүү 8,370,320 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,475,340 төгрөг, нийт 20,390,690 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч *******.*******-Эрдэнийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. *******и 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр тус байгууллагатай барьцаат зээлийн гэрээ байгуулан тухайн үед 5,000,000 төгрөгийн урдчилгаа төлж авсан автомашиныг барьцаалан 10,850,000 төгрөгийн зээл авсныг хүлээн зөвшөөрч байна.

2.2. Энэ зээлээр авсан автомашинаар миний дүү ******* ажлын хажуугаар тээвэр хийж зээлийг төлөх зорилготой байсан. ******* нь зээл авсан цагаас эхлэн сар бүр 500,000 төгрөг нийт 4,000,000 төгрөг төлж барагдуулж байсан ч тухайн үед Ковид-19 цар тахал гарч, давагдашгүй хүчин зүйл нөлөөлж, зээлийн хүүгээ төпж чадалгүй 2 сар гаруй болсон. Гэтэл 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр урьдчилан мэдэгдэлгүй ******* ******* *******-ийн ажилчид гэх 3 хүн ирж барьцааны хөрөнгө болох автомашиныг хурааж авч явсан. Танайх зээлийн хүүг төлөхгүй болохоор манайх автомашинаа авч байна, энэ бол манай өмч гэсэн. ******* ******* *******-д би автомашинаа авч зараад зээлээ төлье гэсэн ч 4,000,000 төгрөгийг төлөөд авч болно, төлөхгүй бол барьцааны хөрөнгөөр өрийг барагдуулдаг гэсэн тул дахиж би очоогүй, намайг тус компаниас дуудаагүй, ямар нэг шаардлага гаргаагүй 3 жил 5 сар болсон.

2.3. ******* ******* ******* өөрсдөөр нь дамжуулан худалдан авсан 19,850,000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг давуу байдлаа ашиглан хураан авч 3 жил 5 сар ашигласан. ******* ******* *******-д зээлийн гэрээний нөхцлөөр барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломж, цаг хугацаа хангалттай байсан. Учир нь автомашины зах зээлийн үнэ огцом өссөн үед автомашиныг хураан авсан байсан.

2.4. ******* ******* ******* нь миний дүү *******ын орлого олж, зээлээ төлж, цаашид тогтмол орлоготой, хувийн автомашинтай болох амьдралын зорилгыг нь хааж автомашиныг урдчилан ямар нэг мэдэгдэл, боломж өгөлгүй хураан авснаас болж 25,000,000 төгрөгийн орлого олох боломжийг хаасан.

Иймд ******* ******* *******-ийн нэхэмжлэлд заасан 20,390,690 төгрөгийг надаас гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

3. Хариуцагч *******.*******олорцэцэгийн татгалзал, тайлбарын агуулга:

Миний нөхөр *******.*******-******* 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр тус байгууллагатай барьцаат зээлийн гэрээ байгуулан автомашин барьцаалан 10,850,000 төгрөгийн зээл авч, дүүдээ автомашин авч өгсөн. Уг зээлд би баталгаа гаргасныг хүлээн зөвшөөрч байна. Шүүхэд *******.*******-Эрдэнийн гаргасан тайлбартай адил тайлбартай байна.

Иймд ******* ******* *******-ийн нэхэмжлэлд заасан 20,390,690 төгрөг биднээс гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 235 дугаар зүйлийн 235.4-т заасныг тус тус баримтлан хариуцагч *******.*******-*******, *******.*******олорцэцэг нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 20,390,690 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ******* *******-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 259,904 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.1. Нэхэмжлэгч байгууллагыг зээл гаргах үедээ зээлийн үйл ажиллагаа явуулах эрхгүй байсан тухай шүүх зөв тодорхойлсон боловч Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт заасны дагуу фидуцийн гэрээний дагуу үүргийн гүйцэтгэл хангагдсан гэж үзсэн нь хууль зөрчсөн шийдвэр гэж үзэж байна. Учир нь фидуцийн гэрээг зөвхөн тусгай зөвшөөрөлтэй зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй байгууллага хийдэг байхаар зохицуулсан байдаг, тухайн зээл гаргах үед нэхэмжлэгч байгууллага зээлийн үйл ажиллагааны эрхээ аваагүй байсан юм.

5.2. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг үндэслэн иргэн *******.*******-*******, *******.*******олорцэцэг нартай зээлийн гэрээ байгуулж, 10,850,000 төгрөгийн зээлийг сарын 2.9 хувийн хүүтэй олгосон. Энэ зээлийн гэрээгээр Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх заасны дагуу зээлийн хүүг зээлдүүлэгч тал шаардах хууль зүйн үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, зээлдэгч *******.*******-*******, *******.*******олорцэцэг нар зээлийн гэрээний дагуу зээл болон зээлийн хүүг төлөх үүрэг хүлээсэн байна. Нэхэмжлэгчийн хувьд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу тодорхой төрлийн зээлийн үйл ажиллагаа явуулсан бөгөөд энэ нь хуулиар хориглоогүй зээлийн үйл ажиллагаа юм.

5.3. Зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд зээлийн гэрээ байгуулагдсан, хүүгийн хэмжээн дээр маргадаггүй. Манай байгууллага анх нэхэмжлэл гаргахдаа фидуцийн гэрээнээс татгалзсан бөгөөд үүргийн гүйцэтгэлд хангуулах шаардлагагүй гэж үзэж зээлийн гэрээний дагуу төлбөрөө авч барьцаа хөрөнгийг зээлдэгчид буцаан олгох талаар дурдсан.

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагаас нэмэгдүүлсэн хүүгийн дүнг хасаж, үндсэн зээл болон түүний хүү 17,827,400 (Үндсэн зээл 9,545,029.97 төгрөг + Үндсэн хүү 8,282,371 төгрөг) төгрөгийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

6.1. ******* ******* ******* нь *******.*******-*******, *******.*******олорцэцэг нартай барьцаатай зээлийн гэрээ байгуулсан. Тухайн үед *******.*******олорцэцэг, *******.*******-******* нар зээлийн хүүг 2 сар төлөөгүй учраас ******* ******* ******* нь барьцааны зүйлийг хураан авсан. Уг нөхцөл байдлаас хойш ******* ******* *******-аас ямар нэгэн шаардлага ирүүлээгүй.

6.2. ******* ******* ******* нь зээлийн гэрээг байгуулахдаа хуульд заасны дагуу байгуулаагүй. Өөрт олгогдоогүй банкны тухай хууль тогтоомж, журамд заасан эрх мэдлийг ашиглан *******.*******-*******, *******.*******олорцэцэг нартай зээлийн гэрээ байгуулсан. ******* ******* ******* нь зээлдэгчийн эрх мэдлийг орхигдуулсан тохиолдол бүрт хариуцлага оногдуулж, өөрийн хариуцлагыг тусгаагүй. ******* ******* ******* нь эрхлэх үйл ажиллагааны чиглэл, үндсэн зорилгоо компанийн дүрэмд үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн үйл ажиллагаа, тээврийн хэрэгслийн түрээсийн ажиллагааг эрхлэхээр улсын бүртгэлд бүртгүүлсэн. Гэтэл өөрийн үйл ажиллагааны үндсэн зорилгоо зөрчиж, банк бус санхүүгийн үйл ажиллагаа явуулж, *******.*******-*******, *******.*******олорцэцэг нартай зээлийн гэрээ байгуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад, гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ******* ******* ******* нь хариуцагч *******.*******-*******, *******.*******олорцэцэг нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20,390,690 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3. ******* ******* ******* болон *******.*******-*******, *******.*******олорцэцэг нарын хооронд 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч ******* ******* ******* нь 10,850,000 төгрөгийг сарын 2.9 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч *******.*******-*******, *******.*******олорцэцэг нар нь зээл, зээлийн хүүг хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон байна.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн ц281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулсан, уг гэрээ нь хүчин төгөлдөр талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Мөн талууд дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ (фидуци) байгуулж, үүрэг хүлээгч *******.*******-*******, *******.*******олорцэцэг нар нь 9486У************** улсын дугаартай, Тоёота королла аксио (Toyota corolla axio) маркийн автомашиныг үүрэг гүйцэтгүүлэгч ******* ******* *******-ийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцоо нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 235.5 дахь хэсэгт заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байгуулсан байна.

 

Нэхэмжлэгч нь зээл олгох үед барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлж байсан гэж тайлбарлаж байх боловч уг үйл баримтыг баримтаар нотлоогүй, мөн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд тээврийн хэрэгслийн болон үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн үйл ажиллагааны чиглэл бүртгэгдсэн.

 

Дээрх хэргийн үйл баримтаас үзэхэд Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.4 дэх хэсэгт заасан хориглосон зохицуулалтад хамаарахгүй тул зохигчдын хооронд байгуулагдсан фидуцийн гэрээ байгуулах эрхтэй, уг гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэх үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан фидуцийн гэрээг зөвхөн тусгай зөвшөөрөлтэй зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй байгууллага байгуулдаг... гэх агуулгатай давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй.

 

4. Нэхэмжлэгч нь хариуцагч нарт зээл 10,850,000 төгрөгийг шилжүүлсэн, хариуцагч нар нь автомашины гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлсэн үйл баримт тус тус хавтаст хэрэгт цугларсан бичгийн баримтаар тогтоогдож байна.

 

5. Хариуцагч нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу сард 492,667 төгрөг төлөх үүрэг хүлээж, нэхэмжлэгчийн тооцоолсноор нийт 4,349,755 төгрөг төлсөн ба хариуцагч нь гэрээний үүргийн зөрчил гаргасан үндэслэлээр нэхэмжлэгч нь 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр фидуцийн зүйл болох автомашиныг хариуцагч талаас бодитоор шилжүүлэн авсан болох нь тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангах боломжгүй, автомашин эвдрэлтэй гэж тайлбарласан байх боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй.

 

Үүнээс гадна автомашиныг нэхэмжлэгч нь эзэмшилдээ шилжүүлэн авах үе буюу 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 9,545,029 төгрөг, зээлийн хүү 92,268 төгрөг, нийт 9,637,297 төгрөг байсан бөгөөд талуудын хооронд байгуулсан фидуцийн гэрээний 2.2-т автомашины түргэн борлогдох үнэ гэж тусгасан 13,440,000 төгрөг гэж тохиролцсон үнэлгээтэй харьцуулан дүгнэхэд зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгох боломжтой байсан гэж үзнэ.

Иймд хариуцагч зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс нэхэмжлэгч нь фидуцийн гэрээнд заасны дагуу автомашиныг бодитойгоор гаргуулан авснаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангагдсан гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт нийцсэн.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд ... анх нэхэмжлэл гаргахдаа фидуцийн гэрээнээс татгалзсан бөгөөд үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагагүй гэж үзэж зээлийн гэрээний дагуу төлбөрөө авч барьцаа хөрөнгийг зээлдэгчид буцаан олгох талаар дурдсан гэх гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

Учир нь, нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй боловч фидуцийн гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэл хангуулах зорилгоор 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр өөрийн эзэмшилд авсан атлаа 2 жил гаруй хугацааны дараа фидуцийн гэрээнээс татгалзсан гэх агуулгатай тайлбарыг шүүхэд гаргаж байгаа нь үндэслэлгүй.

 

7. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр өөрчлөх үндэслэл тогтоогдоогүй тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2023/02095 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247,087 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   С.ЭНХ*******АЯР

 

ШҮҮГЧИД   Т.*******АДРАХ

 

Д.ЗОЛЗАЯА