Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 242

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 3-р хороо, Бага наран 12-08 тоотод оршин суух Боржигон овогт Ганжидсүрэнгийн Отгонбаяр /РД:АА66022224/ хүсэлттэй,

          Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдэлд 1985 оны 07 сарын 08-ны өдрөөс 1992 оны 12 сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд зоо техникчээр, Чингэлт ХХК-д 1993 оны 01 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд саальчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Амгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнханд оролцов.                                                           

                                                           ТОДОРХОЙЛОХ нь: 

          Хүсэлт гаргагч Г.Отгонбаяр шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Би 1985 оны 07 сарын 08-ны өдрөөс 1992 оны 12 сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдэлд зоо техникчээр тасралтгүй ажиллаж байсан бай мөн 1993 оноос 1994 онуудад нэгдэл тарж Чингэлт ХХК-д саальчнаар ажиллаж байсан. Иймд хэрэгт өгсөн нотлох баримтуудыг үндэслэн миний  Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдэлд 1985 оны 07 сарын 08-ны өдрөөс 1992 оны 12 сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд зоо техникчээр, Чингэлт ХХК-д 1993 оны 01 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ. Шүүхэд нэмж гаргаж өгөх нотлох баримт санал хүсэлт байхгүй тул шүүх хуралдааныг хийж өгнө үү гэжээ. 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөлөөгч Д.Амгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Отгонбаяр 1985 оноос 1992 оны хооронд Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдэлд, 1992 онд нэгдэлд тараад 1993 оноос 1994 он хүртэл Чингэлт уул ХХК-д саальчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандсан. Саальчнаар ажиллаж байх үеийн тушаалууд нь олдохгүй байгаа.  Г.Отгонбаяр нь миний ээжийн төрсөн дүү нь юм. Тиймээс би өнөөдөр шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Г.Отгонбаярын аав нь Ганжид гэдэг хүн байсан. Дүү нар нь Ганжид овогтой. Отгонбаярын овог Ганжидсүрэн гэж зарим бичиг баримтанд нь бичигдсан байгаа. 1985 оноос 1992 оны хооронд бичилттэй хөдөлмөрийн дэвтрийг нь хавтаст хэрэгт өгсөн байгаа. Ажилд томилсон тушаал байгаа боловч ажлаас халагдсан тушаал нь олдохгүй байгаа. Г.Отгонбаяр нь 1993 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 1944 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Чингэлт ХХК-д ажиллаж байсан. Нэхэмжлэлд бичсэнээр ажиллаж байсныг нь тогтоож өгнө үү гэв.

          Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

          Хүсэлт гаргагч Г.Отгонбаярын ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт авагдсан дараахь нотлох баримтууд авагдсан байна. Үүнд:

  1. 1974 оны 10 сарын 01-ний өдөр нээсэн сурагчийн хувийн хэрэгт: Ганжидын Отгонбаяр нь 1966 онд 07 сарын 20-ны өдөр төрсөн, эмэгтэй, 1974 оны 09 сарын 01-ний өдөр сургуульд орсон гэсэн.
  2. Ганжид овогтой Отгонбаяр элсэлтийн шалгалтын хуудаст: Архангай  аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны Ардын боловсролын хэлтэс гэсэн тамгатай, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сургуулийн зоотехникчийн ангид элссэн гэсэн.
  3. Бүрэн дунд боловсролын гэрчилгээнд: Ганжид овогтой Отгонбаяр, Архангай аймгийн Батцэнгэл сумын 10 жилийн дунд сургууль гэсэн.
  4. Батцэнгэл сумын 10 жилийн дунд сургуулийн Алтанбулаг хөдөө аж ахуйн сургуульд 8-р анги төгсөөд тусгай мэргэжлийн дунд сургуульд элсэгчдын бүртэлд: Ганжид овогт Отгонбаяр, 16 настай, эм, 8б анги төгссөн, гэрчилгээний дугаар 111567, сурлагын ерөнхий дүн сайн, нийгмийн гарал малчин, үндсэн захиргаа Батцэнгэл сум, томилолтын дугаар 06, элссэн мэргэжил зоотехникч гэсэн.  
  5. Ганжид овогтой Отгонбаярын сурлага, хүмүүжил , зан чанарын тодорхойлолтод: Хувьсгалч залуучуудын үүрийн дарга Ц.Ганаа, анги удирдсан багш Нямсүрэн гэсэн.
  6. БНМАУ-ын Хөдөө аж ахуйн яамын албан томиллолтын 286 дугаартай хуудаст: Архангай аймгийн Хөдөө аж ахуйн газар 1985 оны 06 сарын 24-ний өдрийн б/50 тоот тушаалаар Ганжидын Отгонбаярыг 1985 оны 07 сарын 01-ний өдрөөс зоо техникчээр ажлуулахаар томилов гэсэн.
  7. Ганжидсүрэн овогтой Отгонбаярын 1966 оны 02 сарын 22-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэрт:
  • Архангай аймгийн Хөдөө аж ахуйн удирдах газрын даргын 1985 оны 07 сарын 05-ны өдрийн 66 тоот тушаалаар Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдлийн зоотехникчээр авч ажлуулав гэсэн 1985 оны 07 сарын 08-ны өдрийн бичилт,
  • Архангай аймгийн Хөдөө аж ахуйн удирдах газрын даргын 1992 оны 12 сарын 25-ны өдрийн 35 тоот тушаалаар Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдлийн зоотехникчийн ажлаас чөлөөлөв гэсэн 1992 оны 12 сарын 25-ны өдрийн бичилт,
  1. Ганжид овогтой Отгонбаярын Монголын улаан загалмай нийгэмлэгийн гишүүний 300467 дугаартай бат илэрхийлэхэд:
  • 1983 оны жилийн татвар 4 төгрөг гэсэн бичилт,
  • 1984 оны жилийн татвар 4 төгрөг гэсэн бичилт,
  • 1985 оны жилийн татвар 4 төгрөг гэсэн бичилт,
  • 1986 оны жилийн татвар 4 төгрөг гэсэн бичилт,
  • 1987 оны жилийн татвар 4 төгрөг гэсэн бичилт,
  • 1988 оны жилийн татвар 4 төгрөг гэсэн бичилт,
  • 1989 оны оны жилийн татвар 4 төгрөг гэсэн бичилт,
  1. Ганжидын Отгонбаярын 1982 оны 10 сарын 25-ны өдөр нээсэн Монголын хувьсгалч залуучуудын гишүүний бат илэрхийлэхэд:
  • 1982 оны 10 сараас 12 сард ажилласан хоног авсан бичилтэй цалингийн тодорхойлолт,
  • 1983 оны 01 сараас 12 сард ажилласан хоног авсан бичилтэй цалингийн тодорхойлолт,
  • 1984 оны 01 сараас 12 сард ажилласан хоног авсан бичилтэй цалингийн тодорхойлолт,
  • 1985 оны 01 сараас 12 сард ажилласан хоног авсан бичилтэй цалингийн тодорхойлолт,
  • 1986 оны 01 сараас 12 сард ажилласан хоног авсан бичилтэй цалингийн тодорхойлолт,
  • 1987 оны 01 сараас 12 сард ажилласан хоног авсан бичилтэй цалингийн тодорхойлолт,
  • 1988 оны 01 сараас 12 сард ажилласан хоног авсан бичилтэй цалингийн тодорхойлолт
  • 1989 оны 01 сараас 12 сард ажилласан хоног авсан бичилтэй цалингийн тодорхойлолт
  • 1990 оны 01 сараас 06 сард ажилласан хоног авсан бичилтэй цалингийн тодорхойлолт
  1.  Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдлийн зөвлөлийн даргын 1986 оны 11 сарын 06-ны өдрийн 80 тоот ээлжийн амралт олгох тухай тушаалд 1986 оны ээжлийн амралт авах хүмүүсийг 1-р хавсралтаар олгосугай. Хавсралтаны 12-рт Ганжидын Отгонбаяр зоотехникч гэсэн.
  2. Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдлийн зөвлөл, үйлдвэрчний эвлэлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хамтарсан хурлын 1987 оны 01 сарын 25-ны өдрийн 09/02 тоот нэгдлын ажилчид, албан хаагчдын 1987 оны ээлжит амралтын хуваарийг батлах тухай тогтоолд: Хуваарийн дагуу амрагсдад мэдэгдэж амралтын тооцоог хэсгийн ахлагч нартай хийж байхыг боловсон хүчний эрхлэгч З.Жүгдэрт үүрэг болгосугай. Хавсралтын 180-рт Ганжид овогт Отгонбаяр гэсэн.
  3. Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдлийн даргын 1989 оны 08 сарын 30-ны өдрийн 69 тоот чөлөө олгох тухай тушаалд Улаанчулуу бригадын зоотехникч Ганжидын Отгонбаярт нярай хүүхдээ асрахад нь тэтгэмжгүй 3 сарын чөлөө олгосугай гэсэн.
  4. Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдлийн даргын 1990 оны 12 сарын 10-ны өдрийн 75 тоот чөлөө олгох тухай тушаалд Ганжидын Отгонбаярт 1990 оны 12 сарын 20-ны өдрөөс эхлэн нярай хүүхдээ асрахад нь тэтгэмжтэй 6 сарын чөлөө олгосугай гэсэн.
  5. Архангай аймгийн Төрийн архивын өмч хувьчлалын комиссын 1993 оны 07 сарын 06-ны өдрийн бага хувьчлалаар олгосон мал хөрөнгийн тооцоонд: Г.Отгонбаярт 15000 төгрөг, 23 толгой мал гэсэн.
  6. Архангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 04 сарын 11-ний өдрийн 169 тоот Ганжидсүрэнгийн Отгонбаярын Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаантуг нэгдэлд ажиллаж байсан үеийн цалингийн тодорхойлолт 
  • 1985 оны 11 сараас 12 сард ажилласан хоног авсан бичилтэй цалингийн тодорхойлолт
  • 1986 оны 01 сараас 10 сард ажилласан хоног авсан бичилтэй цалингийн тодорхойлолт
  • 1987 оны 02 сард ажилласан хоног авсан бичилтэй цалингийн тодорхойлолт
  • 1988 оны 04 сараас 12 сард ажилласан хоног авсан бичилтэй цалингийн тодорхойлолт
  • 1989 оны 02 сар, 05 сард ажилласан хоног авсан бичилтэй цалингийн тодорхойлолт
  • 1990 оны 07 сар, 09 сард ажилласан хоног авсан бичилтэй цалингийн тодорхойлолт
  • 1991 оны 01 сар, 03 сард ажилласан хоног авсан бичилтэй цалингийн тодорхойлолт
  1. Архангай аймгийн Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбооны 1998 оны 04 сарын 08-ны өдрийн 06 тоот тодорхойлолтонд: Ганжид овогтой Отгонбаяр нь 1985 оноос 1993 он хүртэл сумын, 1993 оноос 1995 он хүртэл тус суман дахь Чингэлтэй ХХК-д мал зүйчээр ажиллаж байсан болно гэсэн.
  2. Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2016 оны 04 сарын 28-ны өдрийн 2529 тоот Архивын лавлагаанд: Батцэнгэл сумын төвд үйл ажиллагаа явуулж байсан Чингэлт ББХК- 1992 онд Чингэлт ХК нь 1994 онуудад нийгмийн даатгалын шимтгэлийг 13.5 хувиар төлж байсан баримт нь Нийгмийн даатгалын хэлтсийн архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа болно. Лавлагаа авсан Ганжидсүрэнгийн Отгонбаяр гэсэн.
  3. Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн төрөл садангийн лавлагаанд: Боржигин овогт Ганжидын Хүрэлцэцэгийн /РД:АЭ70052404/ төрсөн эгч нь Боржигон овогт Ганжидсүрэнгийн Отгонбаяр /РД:АА66022224/ мөн болохыг тодорхойлов.
  4. Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн төрөл садангийн лавлагаанд: Боржигин овогт Ганжидын Лувсандоржийн /РД:АЭ75021510/ төрсөн эгч нь Боржигон овогт Ганжидсүрэнгийн Отгонбаяр /РД:АА66022224/ мөн болохыг тодорхойлов зэрэг болно.

 

          Хүсэлт гаргагч Г.Отгонбаярын Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдэлд 1985 оны 07 сарын 08-ны өдрөөс 1992 оны 12 сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд зоо техникчээр, Чингэлт ХХК-д 1993 оны 01 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд саальчнаар ажиллаж байсан болох нь Ганжидсүрэнгийн Отгонбаярын 1974 оны 10 сарын 01-ний өдөр нээсэн Ганжидын Отгонбаяр гэсэн сурагчийн хувийн хэрэг, Ганжид овогтой Отгонбаяр элсэлтийн шалгалтын хуудас, Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, Батцэнгэл сумын 10 жилийн дунд сургуулийн Алтанбулаг хөдөө аж ахуйн сургуульд 8-р анги төгсөөд тусгай мэргэжлийн дунд сургуульд элсэгчдын бүртэл, Ганжид овогтой Отгонбаярын сурлага, хүмүүжил, зан чанарын тодорхойлолт, БНМАУ-ын Хөдөө аж ахуйн яамын албан томилолтын 286 дугаартай хуудас, Ганжид овогтой Отгонбаярын 1966 оны 02 сарын 22-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэрт, Монголын улаан загалмай нийгэмлэгийн гишүүний 300467 дугаартай бат илэрхийлэх, Ганжидын Отгонбаярын 1982 оны 10 сарын 25-ны өдөр нээсэн Монголын хувьсгалч залуучуудын гишүүний бат илэрхийлэх, Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдлийн зөвлөлийн даргын 1986 оны 11 сарын 06-ны өдрийн 80 тоот ээлжийн амралт олгох тухай тушаал, Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдлийн зөвлөл, үйлдвэрчний эвлэлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хамтарсан хурлын тогтоол, Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдлийн даргын 1989 оны 08 сарын 30-ны өдрийн 69 тоот чөлөө олгох тухай тушаал, Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдлийн даргын 1990 оны 12 сарын 10-ны өдрийн 75 тоот чөлөө олгох тухай тушаал, Архангай аймгийн Төрийн архивын өмч хувьчлалын комиссын 1993 оны 07 сарын 06-ны өдрийн бага хувьчлал, Архангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 04 сарын 11-ний өдрийн 169 тоот лавлагаа, Архангай аймгийн Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбооны 1998 оны 04 сарын 08-ны өдрийн 06 тоот тодорхойлолт, Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн төрөл садангийн лавлагаа 2 ширхэг зэрэг нотлох баримтаар нотлогдож байна. Иймд Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдэлд 1985 оны 07 сарын 08-ны өдрөөс 1992 оны 12 сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд зоо техникчээр, Архангай аймгийн Батцэнгэл сумын Чингэлт ХХК-д 1993 оны 01 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд саальчнаар ажиллаж байснаа тогтоолгох гэсэн Г.Отгонбаярын хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Хүсэлт гаргагч Г.Отгонбаярын хүсэлтийг хангаж шийдвэрлэж байгаа учир түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээх нь зүйтэй байна.

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Ганжидсүрэнгий Отгонбаяр /РД:АА66022224/ Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдэлд 1985 оны 07 сарын 08-ны өдрөөс 1992 оны 12 сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд зоо техникчээр, Архангай аймгийн Батцэнгэл сумын Чингэлт ХХК-д 1993 оны 01 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Г.Отгонбаярын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

          3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                   

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Ч.ЖАРГАЛАН