Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2023/02029

 

 

2023 11 20 210/МА2023/02029

 

 

*******.*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2023/02671 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******.*******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ******* ХХК-д холбогдох

Гүйцэтгэх захирлын 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн *******9098 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Ил уурхайн үйл ажиллагаа Уурхайн үйл ажиллагааны хэлтэст тэсэлгээчний албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******аярмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Гүрбадам, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Өнөрмаа, хариуцагчийн өмгөөлөгч О.*******атсүх, *******.Өлзийцэрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. *******.******* нь ******* ХХК-д Ил уурхайн үйл ажиллагаа Уурхайн үйл ажиллагааны хэлтэст тэсэлгээчний албан тушаалд 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээ цуцлагдах хүртэл хугацаанд ажилласан.

2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хөдөлмөрийн харилцааны зөвлөх *******.Хулан болон албаны хүний хамт намайг дуудсан ба 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр ******* уурхай талбарын Админ барилгын гадна зогсоолд тавьсан автомашинаас хайрцагтай засварын багаж алдагдсан гэх мэдээллийн хүрээнд асуулт асууж, мэдүүлэг ярилцлага авсан. Уг ярилцлагаар 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр зогсоолд байсан LV5740 автомашины кабинаас ажлын ком багажийг бусдын хамт зөвшөөрөлгүй авсан, Кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрэм зөрчсөн гэх байдлыг *******.*******т тулган хүлээлгэсэн. Ярилцлагын явцад тулгасан асуулт тавьж, Т.Мөнхдэлгэр гэх ажилтны буруутай үйлдлийг намайг хамт үйлдсэн мэтээр хүлээлгэж, надаас хариулт авсан. Т.Мөнхдэлгэр гэх ажилтан бусдын ажлын багажийг санаатайгаар авах үед миний зүгээс түүнтэй үгсэн тохиролцож, түүнд заавар зөвлөгөө өгөөгүй, ямар нэг байдлаар нөлөөлөөгүй, багаж байгаа газрыг заагаагүй, бусдын эд хөрөнгийг зөвшөөрөлгүй авчих гэж ятгаж тулгаагүй атал намайг бусдын хамт багаж зөвшөөрөлгүй авсан гэх зүйлд буруутган хөдөлмөрийн гэрээг цуцалсан шийдвэр нь хууль эрх зүйн үндэслэлгүй болно.

1.2. Үүнээс хойш *******.*******т 2 удаагийн ажлаас түр чөлөөлөх тухай мэдэгдэл өгсөн. Мэдэгдэлд 2022 оны 04 дүгээр сарын 13-25-ны өдөр 14 хоногийн хугацаанд түр чөлөөлөх болсон. Намайг ажлаас 7, 7 хоногоор чөлөөлөх тухай ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал гаргаагүй атлаа мэдэгдэх хуудас өгсөнд гомдолтой. Учир нь ажлаас түр чөлөөлсөн тушаал гардан авах байх гээд хүлээж байтал шууд 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр *******9098 дугаартай Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал гардуулсан. Тухайн үед би ажлаас түр чөлөөлсөн гүйцэтгэх захирлын тушаалыг гардан аваад өөрийн хууль ёсны эрх ашгаа хамгаалуулах үүднээс холбогдох эрх бүхий байгууллагад гомдол гаргах эрхээ эдлэх хүсэлтэй байсан боловч ажилтан миний эрхийг ажил олгогч давуу байдлаараа хааж, гомдол гаргах эрхийг эдлүүлээгүйд гомдолтой байна.

1.3. Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалын заалтуудаас харахад намайг ажлаас түр чөлөөлсөн тушаал хүчингүй болсон эсэх, хүчинтэй байгаа эсэх нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байна. *******и ажлаас түр чөлөөлсөн тушаалаа гардан авч танилцаад гомдол гаргах эрхээ эдлэхийг туйлын их хүсэж байна. Энэ асуудлаа шийдвэрлүүлсний дараа хөдөлмөрийн гэрээг цуцлах, цуцлахгүй байх асуудал шийдвэрлэгдэх байсан.

1.4. Мөн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалд Хөдөлмөрийн тухай хууль болон хэд хэдэн дүрэм журмын заалтыг баримталсан нь хууль эрх зүйн үндэслэлгүй болсон.

Иймд ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн *******9098 дугаартай Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулан, ******* ХХК-ийн Ил уурхайн үйл ажиллагаа Уурхайн үйл ажиллагааны хэлтэст тэсэлгээчин албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс хойшхи хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Хариуцагч нь 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн *******9098 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал дараах үндэслэлээр үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Үүнд:

2.1.а. *******.*******ийн ******* ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлд Ажилтны хүлээх үүргийн ******* дэх заалтанд ажилтан компанийн аливаа заавар, тушаал, шийдвэр, бодлого, журам, дүрмийг баримтлан ажиллах, дагаж мөрдөх, сахин биелүүлэх, В дэх заалтанд ажилтан компанийн бодлого, журам, дүрмүүдэд заасан ажилтны ёс зүй болон мэргэжлийн зан төлвийн талаарх хэм хэмжээг сахин ажиллах үүрэгтэй гэж заасан байна.

Кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрмийн 9.1.5-д ...Компанийн эсвэл бусдын өмчлөлийн зүйлийг зөвшөөрөлгүй авах...-ыг ёс зүйн зохисгүй хэм хэмжээ гэж үзэж, уг зөрчил бүхий үйлдлийг журмын 19.3-д ноцтой зөрчилд тооцохоор заасан.

Сахилгын шийтгэл ногдуулах журмын 17.2, 17.2.7.4-д ...компанийн эсвэл бусдын өмчлөлийн эд хөрөнгө, бараа материалыг зөвшөөрөлгүй авах үйлдэл-ийг ноцтой зөрчилд тооцохоор заасан.

Хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.1.и-д ...компанийн бодлого, дүрэм, журам, стандарт (үүнд: ...Кэмпийн дотоод журам ба ёс зүйн дүрэм, ...ажлын гүйцэтгэлийн менежмент болон сахилгын шийтгэл ногдуулах тухай журам,)-д Ноцтой зөрчил гэж тооцсон, эсхүл ажлаас халах арга хэмжээ авахаар заасан зөрчил гаргасан гэж заасны дагуу бусдын өмчлөлийн зүйлийг зөвшөөрөлгүй авах нь Кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрэм, Сахилгын шийтгэл ногдуулах журамд заасны дагуу ноцтой зөрчилд тооцогдоно.

2.1.б. Хүлээн авсан нотолгоо ба зөвшөөрсөн тухай баримтаар *******.******* нь ******* ХХК-ийн Кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрэм, холбогдох бусад дүрэм журмуудтай уншиж танилцан, дагаж мөрдөхөө хүлээн зөвшөөрсөн болох нь нотлогдож байна.

2.1.в. Магадлан шалгалтын тайланд ... Т.Мөнхдэлгэр, *******.******* нар нь уурхайн талбарын админ оффисын зогсоолд байсан LV5740 машины кабинаас ногоон хайрцагтай ажлын ком багажийг зөвшөөрөлгүй авсан үйлдэл нь админ зогсоолын хяналтын камерын бичлэг болон ярилцлагаар нотлогдож байна гэж хянан шалгах ажиллагаагаар илэрсэн зүйл, холбогдох баримтуудыг тусган бичсэн.

Хариуцагчийн зүгээс холбогдох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу гэрч асуулгах, үзлэг хийлгэх тухай хүсэлтүүдийг гарган шүүхийн журмаар бүрдүүлсэн.

2.1.г. 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлд ...Т.Мөнхдэлгэр бид хоёр 219 руу очоод би ч хойд талд гэрэл дохиог шөнийн ээлж болж байгаа юм чинь юм мөргөчихнө, барьчихна хойд гэрлийн хагалчихна гээд тэрийг нь харчихаад эргээд машиндаа суусан чинь *******.******* нөгөө зөв талаар суухдаа энэ машинд багаж байна ш дээ авчих гээд тэгсэн. Тэр үед болохоор найзыгаа авчих гэсэн болохоор нь буугаад л шууд хойд хаалгыг нь нээгээд машиных нь хойд хаалганаас аваад жолооч талын хаалгаар өгсөн гэснээр нотлогддог.

2.1.д. М.*******атхолбоогийн Аюулгүй байдлын албанд бичиж өгсөн тайлбарт ... 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр машиндаа (кабин дотор арын суудал хооронд) ногоон өнгийн Ргоххоn ком багаж хийгээд 2022 оны 03 дугаар сарын 28-ны өглөөний 07:30 минутад тээврийн хэрэгсэлдээ үзэхэд байхгүй байсан тул Аюулгүй албанд хүсэлт гаргаж камер шүүж үзэв гэсэн байна.

2.1.е. Гэрч П.Уранзоригтын мэдүүлэгт ...товчхондоо гэрээт компанийн ажилтан багажаа алдлаа гэсний дагуу шалгаж байгаад камерын бичлэг дээрээс багаж авч байгаа хэсэг нь баталгаажсан. Тийм процесс болсон ... ярилцлага авсан. Эхэндээ тухайн өдөр ил уурхай руу унаж явах байсан машиныг *******.******* унаад Т.Мөнхдэлгэр зорчигчийн суудалд явахаар тийм нөхцөл байдалтай байсан. Тэгээд хоёулаа машин дээрээ очоод хажуу талын машины цонхоор өнгийж хараад машин руу орж суучихаад Т.Мөнхдэлгэр гараад машины хойд талын сандал дээрээс багаж авсан процесс болсон байдаг. Тухайн үед ... *******.******* машин барьж байсан болохоор машины хойд талын тэвшин дээр багаж тавьсан байсан би мэдээгүй гэдэг зүйл ярьж байсан. Шалгалтын явцад камераар баталгаажихад уучлаарай би яалт ч үгүй авсан гэдэг. Тэрийгээ өөрсдөө хүлээн зөвшөөрсөн. Анх мэдүүлж байснаасаа өөр болоод эхэлсэн. Камерын бичлэг үзээд... гэснээр нотлогддог.

2.1.ё. 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн үзлэгийн тэмдэглэлд ... *******арилгын гадна авто машины зогсоол руу харсан хяналтын камерт бичигдсэн үйл явдлыг харуулах бөгөөд бичлэгийн ...6 цаг 30 минут 47 секундэд зорчигчийн суудалд сууж байсан эрэгтэй машинаас бууж улмаар машиныхаа хойгуур тойрон яваад, зүүн талд зогсолж байсан машин дээр ирж харж зогсоод, улмаар 06 цаг 31 минут 02 секундэд баруун хойд талын хаалгыг онгойлгон хараад буцааж хаалгыг хаав. 06 цаг 31 минут 12 секундэд дахин баруун хойд хаалгыг онгойлгон дотроос нь ямар нэгэн зүйл аваад өөрийн сууж байсан машины жолоочийн хаалгыг онгойлгон жолоочийн суудалд сууж байсан эрэгтэйд дамжуулан өгөөд буцаад машины хойгуур тойрон өөрийн анх сууж байсан зорчигчийн суудалдаа сууж хамтдаа хөдөлж явав гэснээр нотлогддог.

Нэхэмжлэгч *******.******* нь 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Т.Мөнхдэлгэрийн хамт уурхайн талбарын админ оффисын зогсоолд байсан LV5740 машины кабинаас ногоон хайрцагтай ажлын ком багажийг зөвшөөрөлгүй авсан болох нь дээрх хэрэгт авагдсан баримтуудаар нотлогддог.

Иймд нэхэмжлэгч *******.Эрдэнбилэгийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-д холбогдох тус компанийн гүйцэтгэх захирлын 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн №******* 9098 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Ил уурхайн үйл ажиллагаа Уурхайн үйл ажиллагааны хэлтэст Тэсэлгээчний албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай *******.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатын шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг болон тогтоох хэсгийн заалтуудыг бүхэлд нь хүлээн зөвшөөрхгүй байна.

Учир нь болсон үйл явдал болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шүүх үнэлэхдээ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь дүгнэлт хийгээгүй. Тухайн зөрчил шалгах явцад Т.Мөнхдэлгэр нь дөнгөж ажилд ороод удаагүй учир *******.*******ийг авсан, өөрийгөө аваагүй гэх зүйлийг хэлсэн гэдгээ илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл *******.******* нь Т.Мөнхдэлгэрийг бодвол арай удаан ажиллаж байгаа тул ажлаас нь халчихгүй байх гэсэн зорилгоор багаж авсан үйлдлээ *******.******* рүү гүтгэж тайлбар гаргасан.

4.2. Нэхэмжлэгч *******.*******ийн гаргасан гэх зөрчлийн талаарх байдлыг шүүх анхааран үзээгүйд гомдолтой. Шүүх хэрэгт авагдсан баримтуудыг хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн. Тухайн хэргийн нөхцөлд болсон үйл баримтад хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

Анхан шатны шүүх хуралдаан дээр болон шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг тайлбарлахдаа ноцтой зөрчил гаргаагүй, ажил олгогч, ажилтан нар нь хөдөлмөрийн гэрээгээр ноцтой зөрчил гэдгийг харилцан тохиролцсон гэж үзэх боломжгүй. Өөрөөр хэлбэл гэрээнд ноцтой зөрчил гэдгийг нэрлэн заагаагүй, *******.*******ийн гаргасан гэх ноцтой зөрчлийг бүрэн дүүрэн нягтлан шалгаж тогтоогоогүй, уг зөрчил нь түүний хөдөлмөрлөх эрх болоод ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүрэг, ажил үүрэг гүйцэтгэх буюу ажлын байрны тодорхойлтод заагдсан ажил, үүргээ биелүүлэх явцдаа гаргаагүй. Уг ноцтой зөрчил гэх нь хөдөлмөрлөх харилцаатай харилцан хамааралгүй, ажилтны гаргасан зөрчил үйлдэл, эс үйлдэхүй нь тодорхой байх ёстой бөгөөд үйлдэл, үр дагавар, шалтгаант холбоог нотлоогүй, компанийн эсрэг ямар ч үйлдэл хийгээгүй, ямар ч хохирол учруулаагүй, зөрчил гаргасан ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ямар ямар арга хэмжээ авахыг хуульд заасан атал уг ажиллагааг хийлгүйгээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан нь үндэслэлгүй гэх хэд хэдэн зүйлийг үндэслэн маргаж мэтгэлцсэн. Гэтэл анхан шатны шүүх дээрх маргаж мэтгэлцсэн үндэслэл болсон үйл баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг бүрэн дүүрэн шийдвэрт заагаагүй.

4.З. Анхан шатны шүүхээс *******.*******ийн үйлдлийг Т.Мөнхдэлгэрийн хамт зөвшөөрөлгүйгээр авсан үйлдэл оролцоо тогтоогдож байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, гэрчийн мэдүүлэг, камерын бичлэг, бусад нотлох баримтыг хэрэгт хамааралтай, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнээгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4.3.а. *******усдын багажийг зөвшөөрөлгүй авсан үйлдэл хийсэн хүн нь хэн бэ гэдгийг хэрэгт цугларсан нотолгооны хэрэгсэл камерын бичлэг дээр Т.Мөнхдэлгэр өөрийн идэвхтэй үйлдлээр хажуу талын машинаас авсан нь тодорхой харагддаг. Машинаас буухдаа уг хайрцагтай зүйлийг мөн л Т.Мөнхдэлгэр өөрийн болгон эзэмших санаа зорилгоор машинаас авч буугаад цааш нь өөрийн ажил үүргээ гүйцэтгэдэг тээврийн хэрэгсэлд тавьсан үйл баримт тогтоогддог. Гэтэл түүний хэлснээр нь *******.******* цааш нь машинд суудал дээр нь тавьсан үйлдлийг хайрцагтай зүйл авсан гэж үзэх нь *******.*******ийн эрх зүйн байдлыг дордуулсан болно.

4.3.б. Харин *******.*******ийн алдаа юу байна вэ гэхээр ажилтан *******.******* нь Т.Мөнхдэлгэрийн бусдын машинаас хайрцагтай багаж авсныг эрх бүхий албан тушаалтанд шударгаар хэлэх ёстой байсан байхаар байдаг. Дээрх 2 үйлдлийн хувьд асар ялгаатай нь үйл баримтаар тогтоогдох ба хөдөлмөрийн харилцааны ноцтой зөрчлийг *******.******* гаргасан гэх үндэслэлгүй байна.

Сахилгын ноцтой зөрчил нь эрх зүйн бусад зөрчлөөс ялгаатай. Өөрөөр хэлбэл сахилгын ноцтой зөрчил гаргагч нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй ажилтан, зөрчлийн арга хэмжээ авах эрх бүхий этгээд нь ажил олгогч этгээд байдаг бөгөөд түүний хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчлийг зөрчих гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байна.

Үүнээс нэг зүйлийг тодруулвал *******.******* тухайн цаг хугацаанд ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргээ гүйцэтгэж эхэлсэн эсэх, хөдөлмөрлөж байсан эсэх холбогдоно. Тэгэхээр Т.Мөнхдэлгэрийн идэвхтэй үйлдлээр багаж авсан гэх цаг хугацаа дөнгөж ажлын наряд авахаас өмнө ажил үүргээ гүйцэтгэхээс өмнө, ажлынхаа байранд очоогүй байгааг шүүх анхаарч үзээгүй. Энэ талаар үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүй, мөн *******.*******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан эсэхэд үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй. *******.*******ийн тус компанид ажил үүргээ гүйцэтгэж эхлэх цаг 07 цаг 00 минут, ажил дуусах цаг оройн 19 цаг 00 минут. Тухайн үйл явдал болсон өдрийн өглөө 07 цаг 00 минутаас оройн 19 цаг 00 минут бол нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх, хөдөлмөрлөх цаг хугацаа болно. Энэ цаг хугацаанд *******.******* ноцтой зөрчил гаргасан эсэх нь нэхэмжлэлийн шаардлагатай уялдаж шийдвэрлэгдэх ёстой. Нэхэмжлэгчийн хувьд дээрх цаг хугацаанд зөрчил гаргаагүй гэж үзнэ. Нэхэмжлэгч *******ийн гаргасан гэх зөрчил нь ажилд гарахаас өмнө болсон үйлдэл юм. *******.*******ийн ажлын байр Оюу толгой ХХК-аас 15 км-ийн зайд байршдаг. Ажлын байрыг тодорхойлохын ач холбогдол нь дээрх нөхцөл байдлаас үзвэл *******.******* нь ажлын байранд хөдөлмөрлөх явцдаа ноцтой зөрчил битгий хэл хөдөлмөрийн харилцааны зөрчил гаргаагүй. Ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгчийг гаргасан гэх зөрчил нь хөдөлмөрлөх чиг үүрэгтэй холбоотой үйлдэл биш.

Анхан шатны шүүх *******.*******ийн гаргасан гэх ноцтой зөрчил хөдөлмөрлөх чиг үүрэгтэй холбоотой эсэхэд эрх зүйн дүгнэлт мөн хийлгүй орхигдуулсан. Ажлын байрны тодорхойлолтод нэхэмжлэгч нь ажлын байран дээр нийтдээ 14 чиг үүргийг гүйцэтгэхээр ажил олгогчтой гэрээгээр харилцан тохиролцсон. Гэтэл ажлын байрны тодорхойлолтод заагдсан 14 чиг үүргийн аль үүргийг буюу 14 төрлийн аль ажил үүргийг зөрчсөн, эсвэл хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан аль зөрчлийг хөдөлмөрлөх явцдаа гаргасан гэж үзсэн талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй шийдвэрлэсэнд гомдолтой.

Тэгэхээр нэхэмжлэгчийн хувьд гэрээгээр тохиролцсон 14 ажил үүргийн алийг ч зөрчөөгүй, хөдөлмөрлөх явцад хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргаагүй байхад зөрчил гаргасан гэх хууль зүйн дүгнэлт анхан шатны шүүх хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй юм.

4.4. Ноцтой зөрчил мөн эсэхэд нэхэмжлэгч маргасан ба шүүх шийдвэртээ тусган үгүйсгэн няцаагаагүй, харин зөрчил гаргасан гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй.

Учир нь Ноцтой зөрчил гэж юуг үзэх, ямар үйлдэл, эс үйлдэхүйг хөдөлмөрийн гэрээнд хэрхэн заах талаар Улсын дээд шүүхийн 2006.07.03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсгийн 15.4.2-т тодорхойлж өгсөн. Энэхүү тайлбараас үзвэл *******.*******ийн ноцтой зөрчил гаргасан гэх үйлдэл нь эдгээр шинж, үр дагаврыг бий болгоогүй, ноцтой зөрчил биш байна. Түүнчлэн анхан шатны шүүх дүгнэлт хийхдээ тухайн үйлдлийн шалтгаант холбоо болоод үр дагаварыг тогтоогоогүй.

4.5. Нэхэмжлэгч *******.******* нь тухайн хайрцагтай зүйлийг авах шалтгаан нь юу байв, хайрцагтай эд зүйлсийг авсанаар ямар үр дагаварт хүргэх байсан бэ гэдэг шалтгаант холбоог огт анхан шатны шүүх дүгнээгүй шийдвэр гаргасан.

Дээрх сахилгын ноцтой зөрчил гарсан гэх үйлдэл, хохирол буюу хор уршиг, мөн шалтгаант холбоо зэрэг сахилгын зөрчлийн бүрэлдэхүүнийг ажил олгогчийн зүгээс тогтоож өгөөгүй, шалгаагүй. Харин шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа ноцтой зөрчил гаргасан гэх үйлдлийг нотлох гэж гэрч асуулгах, бусад баримт гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй. зөрчлийг тухайн цаг хугацаанд нь нотлох ёстой байсан.

4.6. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, сахилгын зөрчлийн шинж үр, дагаврыг харгалзан хуулийн 123.2-т эаасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ гэж хуульчилсан. Үүний дагуу ажилтанд мэдэгдээгүй, тайлбар аваагүй, сахилгын зөрчлийн шинж үр дагаврыг харгалзан үзсэн талаарх маргаж мэтгэлцсэн боловч анхан шатны шүүх энэ талаар эрх зүйн дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хэрэгт цугларсан нотлох баримтаар нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулах талаар ажил олгогчийн зүгээс мэдэгдээгүй, тайлбар ч аваагүй, зөвхөн зөрчил гаргасан эсэх талаарх ажил олгогчийн дотоодын хянан шалгах ажиллагаа явагдах үед л мэдүүлэг тайлбар авсан байдаг. Хариуцагч талаас тайлбар авсан гэдэг ч хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл ажил олгогчийн зүгээс зөвхөн зөрчил гаргасан эсэх тал дээр тайлбар мэдүүлэг авдаг болохоос биш гаргасан зөрчлийг нотолчихоод *******.*******т сахилгын ийм төрлийн шийтгэл ногдуулна гэдгийг мэдэгдсэн зүйл байхгүй, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах шийтгэл ногдуулах эсэхэд ямар нэгэн тайлбар аваагүй болно. Ажил олгогч Хөдөлмөрийн хуулийн заалт зөрчсөн байхад анхан шатны шүүх нь энэ талаар огт дүгнэлт хийгээгүй төдийгүй, нэг талын тайлбарыг баримталсан, нотлох баримтыг үндэслэлтэй дүгнэлт хийгээгүйг давж заалдах шатны шүүх анхаарч үзнэ үү.

4.7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 7.2-т ...талуудын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.1 дэх хэсэгт хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох Ноцтой зөрчлүүдийг тухайлан зааж, тус хэсгийн и-д бусад; гээд Компанийн дотоод журам, Кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрэмд ноцтой эөрчил гэж тооцсон ... зөрчил гаргасан даруй.. ажил ологч хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар тохиролцжээ гэх хууль зүйн үндэслэлгүй дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өөрөөр хэлбэл ажилтан *******.*******тэй ноцтой зөрчил гэдгийг харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заагаагүй гэж үзэж байна. Ноцтой зөрчил гэдгийг гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцож тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байхыг шаарддаг.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар авагдсан Хөдөлмөрийн гэрээгээр *******.*******тэй Оюу толгой ХХК нь бусдын эд зүйлийг зөвшөөрөлгүй авах гэх зөрчлийг тусгайлан нэрлэн зааж өгөөгүй, ерөнхий хэм хэмжээг иш татан тухайн журмын нэрийг тусгасан байхад анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан гэх хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэнд гомдолтой байна.

Анхан шатны шүүх нь ... хариуцагч Оюу толгой ХХК түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасантай нийцжээ гэж дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ... хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж заасан байхад анхан шатны шүүх байгууллагын бусад дотоод хэм хэмжээнд заасан ноцтой зөрчил гаргасан байна гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж байгаад гомдолтой байна.

Зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заагаагүй тэр дундаа хөдөлмөрийн гэрээний заалтаас бусдын эд зүйлийг зөвшөөрөлгүй авах гэх зөрчлийг нэрлэн тодотгон заагаагүй тул харилцан тохиролцсон гэж үзэх эрх зүйн үндэслэлгүй байх тул давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн та бүхэн хэргийн материалд авагдсан нотлох баримт болон шийдвэрийг хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн анхан шатны шүүх маргааны үйл баримтад дүгнэлт хийгээгүй гэх тайлбар нь үндэслэлгүй. Шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд болон талуудын маргаж байгаа үндэслэл бүрд тайлбар хийсэн. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрийн 7-10 дугаар талд хууль зүйн дүгнэлт хийсэн. Мөн нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдолд дурдсан асуудлыг шийдвэрийн 1-3 дугаар талд дурдсан байдаг. Нэхэмжлэгч нь зөрчил гаргасан гэдэг нь тогтоогдсон. *******.******* нь ******* ХХК-д олон жил ажиллаж байгаа учир ямар зүйлийг ноцтой зөрчилд тооцох, бүх автомашиныг аюулгүйн байдлын үүднээс цоожилдоггүй гэдгийг сайн мэднэ. Өөрийнх нь барьж байгаа автомашин LV219, багаж авсан автомашин LV5740 юм. Өөрөөр хэлбэл, LV5740 Энержи интернэйшнл ХХК-ийн засварын багийн автомашин гэдгийг нэхэмжлэгч өөрөө мэдэж байгаа. ******* ХХК 1 хүнд олон төрлийн ажил үүрэг гүйцэтгүүлдэггүй. Өөрөөр хэлбэл, *******.*******, Т.Мөнхдэлгэр нар нь тус багажийг хэрэглэдэггүй. Иймд би мэдээгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

5.2. Хэрэгт авагдсан *******.*******, Т.Мөнхдэлгэр нарын ярилцлагын дуу дүрсний бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, ******* ХХК-ийн админ зогсоолын гаднах дүрс бичлэгийн тэмдэглэл, гэрч П.Уранзоригт, М.*******атхолбоо нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар тухайн автомашиныг онгойлгоод ард талынх нь суудлын завсраас багаж аваад нэг нь нөгөөдөө өгсөн үйл баримт тогтоогддог. Тус багаж нь засварын багийн багаж юм. Өөрөөр хэлбэл, хүний амь нас, техникийн аюулгүй байдлыг хангахад ашиглагддаг багажийг хулгай хийж байгаа нь өөрөө ноцтой зөрчил юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцож болно гэж заасан.

5.3. Талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.1.и-д компанийн дотоод журам, Кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрэмд заасан зөрчлийг ноцтой зөрчилд тооцож, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар тохиролцсон. Сахилгын шийтгэл ногдуулах журмын 17.2.7.4-д компанийн эсхүл бусдын өмчлөлийн, эзэмшлийн эд хөрөнгийг зөвшөөрөлгүй авах ноцтой зөрчил, 17.3.2-т ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохоор заасан. Мөн Кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрмийн 9.1.5-д компанийн эсхүл бусдын өмчлөлийн зүйлийг зөвшөөрөлгүй авах үйлдлийг зохисгүй хэмжээ гэж үзэж, 19.3-д 9.1.5-д заасан зөрчлийг ноцтой зөрчилд тооцох талаар тохиролцсон. Энэ талаар нэхэмжлэгч *******.******* анх хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа танилцаж, гарын үсэг зурж хүлээн зөвшөөрсөн байдаг. Хөдөлмөрийн дотоод журам, кэмпийн дотоод журам ажлын байр болон амралтын байранд ил байдаг. Анх тухайн 2 этгээд тайлбар өгөхдөө хэн авсан, аваагүйгээ тайлбарлаж хэлээд дараа нь тус тайлбарыг өгдөг. Анхан шатны шүүх процессын ажиллагаатай холбоотой дүгнэлт хийсэн. ******* ХХК нь хөндлөнгийн хараат бус хяналт шалгалт явуулж зөрчлийг тогтоодгоороо онцлогтой. Тус асуудлыг дүрс бичлэгээр баримтжуулсан бөгөөд хэрэгт авагдсан.

Иймд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэж хэргийг хянан шийдвэрлэсэх байх тул гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч *******.******* нь хариуцагч Оюу толгой ХХК-д холбогдуулан Гүйцэтгэх захирлын 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн *******9098 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Ил уурхайн үйл ажиллагаа Уурхайн үйл ажиллагааны хэлтэст тэсэлгээчний албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Оюу толгой ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн *******9098 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 83 дугаар зүйлийн 83.3, 123 дугаар зүйлийн 123.2.5, ажилтан *******.*******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.1.и, 10.4, Кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрмийн 9 дүгээр зүйл Ес зүйн журмын зохисгүй хэм хэмжээ-ний 9.1.5, 19.1, 19.3, 19.4 дэх заалтууд, Сахилгын шийтгэл ногдуулах журмын 13.1.4, 17.1, 17.2.7.4, 17.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн Уурхайн үйл ажиллагааны хэлтсийн тэсэлгээчин *******.******* нь 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Оюу толгой уурхайн талбарын админ оффисын зогсоолд байсан LV5740 машины кабинаас ажлын ком багажийг бусдын хамт зөвшөөрөлгүй авсан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж шийдвэрлэжээ. (хэргийн 1 дэх хавтас 5 дахь тал)

 

3.1. Нэхэмжлэгч *******.******* нь 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Оюу толгой уурхайн талбарын админ оффисын зогсоолд байсан LV5740 машины кабинаас ажлын ком багажийг ажилтан Т.Мөнхдэлгэрийн хамт зөвшөөрөлгүй авсан болох нь хэрэгт авагдсан Магадлан шалгалтын тайлан, *******.*******тэй хийсэн ярилцлагын дүрс бичлэг болон хяналтын камерын дүрс бичлэгт шүүхээс хийсэн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн үзлэгийн тэмдэглэл, гэрч М.*******атхолбоо, П.Уранзоригт нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон, уг үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ. (хэргийн 1 дэх хавтас 131-132, 145-169, 244-246 дахь тал)

 

3.2. Түүнчлэн нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.1.и, Кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрмийн 9.1.5, 19.3, Сахилгын шийтгэл ногдуулах журмын 17.2, 17.2.7.4 дэх заалтууд зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, нэхэмжлэгч бусдын өмчлөл, эзэмшлийн эд хөрөнгийг зөвшөөрөлгүй авсан нь ноцтой зөрчилд тооцогдохыг зөв дүгнэсэн байна. (хэргийн 1 дэх хавтас 12, 63, 71,79 дэх тал)

3.2.а. Хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлд гэрээ цуцлах үндэслэлүүдийг тусгахдаа 10.2.1-д хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох 10 ноцтой зөрчлийг нэрлэн заасны 10.2.1.и-д компанийн бодлого, дүрэм, журам, стандарт, тухайлбал Кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрэм, Сахилгын шийтгэл ногдуулах тухай журамд ноцтой зөрчил гэж тооцсон зөрчил хамаарч байх тул хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргаагүй гэх нэхэмжлэгчийн тайлбар, давж заалдах гомдол тус тус үндэслэлгүй.

3.2.б. Үүнээс гадна Кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрмийн 8.2.8-д зааснаар компанийн дүрэм, журам, стандарт, норм нормативыг дагаж мөрдөх нь ёс зүйн хэмжээнд хамаарах бөгөөд уг хэм хэмжээг зөрчсөн 26 төрлийн үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд, эдгээрээс 15 төрлийн зөрчлийг ноцтой зөрчилд тооцжээ. Өөрөөр хэлбэл ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.6-д зааснаар аж ахуйн нэгж, байгууллагын хэмжээнд дагаж мөрдөх хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг тогтоож мөрдүүлэх эрхтэй ба шүүх уг хэм хэмжээний хүрээнд ноцтой зөрчил эсэхийг тогтоох тул нэхэмжлэгч нь ноцтой зөрчил гаргаагүй, компанийн эсрэг үйлдэл хийгээгүй, хохирол учруулаагүй, түүний үйлдлийн шинж, үр дагавар, шалтгаант холбоог шүүх тогтоогоогүй гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.

3.2.в. Мөн нэхэмжлэгч нь Уурхайн үйл ажиллагааны хэлтсийн Тэсэлгээний багийн ахлагч А.Лхагважаргалын өгсөн үүргийн дагуу 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн өглөө 06 цаг 30 минутад Оюу толгой уурхайн талбарын админ оффисын зогсоолд ирж LV0219 автомашиныг ил уурхай руу хүргэхээр явах үедээ зөрчил гаргасан тул хөдөлмөрлөх харилцаатай хамааралгүй, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ биелүүлэх явцад зөрчил гаргаагүй гэх нэхэмжлэгчийн тайлбар, холбогдох гомдол үндэслэлгүй байна.

 

3.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохоор заасан тул Оюу толгой ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн *******9098 дугаартай тушаалаар ажилтан *******.*******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж шийдвэрлэснийг хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

3.3.а. Сахилгын шийтгэл ногдуулахдаа энэ талаар урьдчилан ажилтанд мэдэгдэх, мөн шийтгэл ногдуулахтай холбоотой ажилтнаас тайлбар авах журам хуульд тусгагдаагүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

4. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтыг зөв тогтоож, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2023/02671 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Д.ЗОЛЗАЯА