Шүүх | Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чадраабалын Жаргалан |
Хэргийн индекс | 129/2016/0238/и |
Дугаар | 270 |
Огноо | 2016-05-12 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 270
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр багийн Их зам хороололд оршин суух Дэмбэрэл овогт Баарайгийн Уранчимэгийн /РД:АЮ66022605/ хүсэлттэй,
Архангай аймгийн Барилга угсралтын конторт 1982 оны 07 сарын 03-ны өдрөөс эхлэн 1991 оны 01 сарын 15-ны өдрийг хүртэл, Архангай аймгийн Барилга угсралтын Гурван тамир пүүсэд 1991 оны 01 сарын 15-ны өдрөөс 1993 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл Архангай аймгийн Барилга угсралтын Гурван тамир ХК-д 1993 оны 01 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд тус тус шаварчин, будагчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.Уранчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнханд оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.Уранчимэг шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Би Архангай аймгийн Барилга угсралтын конторт 1982 оны 07 сарын 03-ны өдрөөс эхлэн 1991 оны 01 сарын 15-ны өдрийг хүртэл тасралтгүй шаварчин, будагчнаар ажиллаж байгаад 1991 оны 01 сарын 15-ны өдрөөс 1992 оныг дуустал барилгын Гурван тамир пүүсэд шаварчин, будагчнаар Гурван тамир ХК-д 1993 оны 01 сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл тасралтгүй ажиллаж байсан. Иймд миний хөдөлмөрийн дэвтэр болон архивын лавлагаа зэргийг үндэслэн намайг Архангай аймгийн Барилга угсралтын конторт 1982 оны 07 сарын 03-ны өдрөөс эхлэн 1991 оны 01 сарын 15-ны өдрийг хүртэл шаварчин, будагчнаар, 1991 оны 01 сарын 15-ны өдрөөс 1992 оныг дуустал барилгын Гурван тамир пүүсэд шаварчин, будагчнаар Гурван тамир ХК-д 1993 оны 01 сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Б.Уранчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Архангай аймгийн Барилга угсралтын конторт 1982 оны 07 сарын 03-ны өдрөөс эхлэн 1991 оны 01 сарын 15-ны өдрийг хүртэл, Архангай аймгийн Барилга угсралтын Гурван тамир пүүсэд 1991 оны 01 сарын 15-ны өдрөөс 1993 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл Архангай аймгийн Барилга угсралтын Гурван тамир ХК-д 1993 оны 01 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд тус тус шаварчин, будагчнаар ажиллаж байсан. Нийгмийн даатгалын хэлтэс ажилласан жилээ шүүхээр тогтоолго гэсэн. Иймд намайг Архангай аймгийн Барилга угсралтын конторт 1982 оны 07 сарын 03-ны өдрөөс эхлэн 1991 оны 01 сарын 15-ны өдрийг хүртэл, Архангай аймгийн Барилга угсралтын Гурван тамир пүүсэд 1991 оны 01 сарын 15-ны өдрөөс 1993 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл Архангай аймгийн Барилга угсралтын Гурван тамир ХК-д 1993 оны 01 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд тус тус шаварчин, будагчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.Уранчимэг ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт авагдсан дараахь нотлох баримтууд авагдсан байна. Үүнд:
Хүсэлт гаргагч Б.Уранчимэгийн хүсэлтийг хангаж шийдвэрлэж байгаа учир түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Дэмбэрэл овогт Баарайгийн Уранчимэгийн /РД:АЮ66022605/ Архангай аймгийн Барилга угсралтын конторт 1982 оны 07 сарын 03-ны өдрөөс эхлэн 1991 оны 01 сарын 15-ны өдрийг хүртэл, Архангай аймгийн Барилга угсралтын Гурван тамир пүүсэд 1991 оны 01 сарын 15-ны өдрөөс 1993 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл Архангай аймгийн Барилга угсралтын Гурван тамир ХК-д 1993 оны 01 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд тус тус шаварчин, будагчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Б.Уранчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН