Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 177

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунгэрэл би даргалж, нарийн бичгийн дарга О.Энхжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н*******, П.О*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б*******, гуравдагч этгээд “******* ХХК-ийн өмгөөлөгч Б.Э*******, гуравдагч этгээд “*******” ББСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Х******* нарыг оролцуулан “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “*******” ХХК-ийн эзэмшлийн 7712А, 7713А тоот тусгай зөвшөөрлийг “*******” ХХК-нд шилжүүлсэн Ашигт малтмалын  газрын Кадастрын хэлтсийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 453, 454 тоот шийдвэр, 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 496, 497 дугаар шийдвэрийг тус тус хууль бус болохыг тогтоолгох, “*******” ХХК-ийн эзэмшлийн Булган, Төв аймгийн Бүрэгхангай, Заамар сумын нутаг дахь “*******” нэртэй газарт орших 2532,61 гектар талбай бүхий МҮ-007712 тоот, “******* 1” нэртэй газарт орших 604,88 гектар талбай бүхий МҮ-007713 тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг тус тус хүчингүй болгуулж, анхны эзэмшигч “*******” ХХК-ний нэр дээр гаргаж, холбогдох өөрчлөлтийг хамт оруулахыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н*******, П.О******* нар шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: “...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Их  *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох захиргааны хэрэг хянан хэлэлцэгдэж байгаа билээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байгаа тул хуульд заасан дагуу хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү.” гэжээ

ҮНДЭСЛЭХ нь:

“*******” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “*******” ХХК-ийн эзэмшлийн 7712А, 7713А тоот тусгай зөвшөөрлийг “*******” ХХК-нд шилжүүлсэн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 453, 454 тоот шийдвэр, 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 496, 497 дугаар шийдвэрийг тус тус хууль бус болохыг тогтоолгох, “*******” ХХК-ийн эзэмшлийн Булган, Төв аймгийн Бүрэгхангай, Заамар сумын нутаг дахь “*******” нэртэй газарт орших 2532,61 гектар талбай бүхий МҮ-007712 тоот, “******* 1” нэртэй газарт орших 604,88 гектар талбай бүхий МҮ-007713 тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг тус тус хүчингүй болгуулж, анхны эзэмшигч “*******” ХХК-ний нэр дээр гаргаж, холбогдох өөрчлөлтийг хамт оруулахыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах” тухай нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан дээр  бичгээр гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь “..нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх” эрхтэй бөгөөд мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2-д “нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ гэж тус тус заасан байна. 

“*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Уээс Н.Н*******д 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр олгосон итгэмжлэл, Н.Н*******ээс  П.О*******т 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр олгосон итгэмжлэл тус бүрт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан төлөөлөгчийн бүрэн эрх болон нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн татгалзах эрх олгогдсон байна. 

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н*******, П.О******* нар нь итгэмжлэлд заасан бүрэн эрхийн хүрээнд нэхэмжлэлээсээ татгалзах хүсэл зоригоо илэрхийлж, шүүхэд бичгээр хүсэлт гаргасан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н*******, П.О******* нарт Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй”, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар “...Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй” талаар тайлбарласан бөгөөд  зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй байна. 

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн  66.1 дэх хэсэгт заасныг баримтлан *******” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “*******” ХХК-ийн эзэмшлийн 7712А, 7713А тоот тусгай зөвшөөрлийг “*******” ХХК-нд шилжүүлсэн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 453, 454 тоот шийдвэр, 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 496, 497 дугаар шийдвэрийг тус тус хууль бус болохыг тогтоолгох, “*******” ХХК-ийн эзэмшлийн Булган, Төв аймгийн Бүрэгхангай, Заамар сумын нутаг дахь “*******” нэртэй газарт орших 2532,61 гектар талбай бүхий МҮ-007712 тоот, “******* 1” нэртэй газарт орших 604,88 гектар талбай бүхий МҮ-007713 тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг тус тус хүчингүй болгуулж, анхны эзэмшигч “*******” ХХК-ний нэр дээр гаргаж, холбогдох өөрчлөлтийг хамт оруулахыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах” нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.ОЮУНГЭРЭЛ