Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Чадраабалын Жаргалан |
Хэргийн индекс | 129/2016/0277/и |
Дугаар | 275 |
Огноо | 2016-05-17 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 275
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5-р баг, Наранбулагийн 04-06 тоотод оршин суух Боржгин овогт Данзангийн Оюунчимэгийн /РД:АЮ63122336/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Архангай аймгийн Эрдэнбулган сумын 4-р баг, Бортолгойн 19-18 тоотод оршин суух Боржгин овогт Галбадрахын Өлзийсайханд /РД:АЮ69122176/ холбогдох
850.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 04 сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Оюунчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2016 оны 03 сарын 18-нд найз 2 хүн хамт согтуу орж ирж, хоорондоо маргалдаж, ууж байсан шилтэй архиа шидсэнээс болж 40*90 харьцаатай 42 инчийн TGL маркийн зурагтын нүүрийг хагалж 850.000 төгрөгийн хохирол учруулсан. Иймд Г.Өлзийсайханаас зурагтын зах зээлийн үнэ 850.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Д.Оюунчимэг шүүхэд гаргасан тайлбартаа: Г.Өлзийсайхан нь 2016 оны 05 сарын 15-ны өдөр зурагт авч өгсөн тул би 850.000 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Оюунчимэг нь хариуцагч Г.Өлзийсайханаас 850.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.Оюунчимэг хариуцагч Г.Өлзийсайхан нь зурагт авч өгсөн гэсэн үндэслэлээр 850.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан тайлбарыг шүүхэд ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн татгалзлалыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дүгээр зүйлийн 56.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тавин хувиар хөнгөлж нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 24950 төгрөгнөөс 12475 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж орон нутгийн орлогоос 12475 төгрөг, хариуцагчаас 12475 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Оюунчимэгт олгохоор шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар, хариуцагч Боржгин овогт Галбадрахын Өлзийсайханд /РД:АЮ69122176/ холбогдох 850.000 /найман зургаан тавин мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн хэмжээгээр татгалзсан нэхэмжлэгч Боржгин овогт Данзангийн Оюунчимэгийн /РД:АЮ63122336/ татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24950 төгрөгөөс 12475 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, орон нутгийн орлогоос 12475 төгрөг, 12475 төгрөг тус тус гаргуулж Д.Оюунчимэгт олгосугай.
3. Зохигч энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН