Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 290

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан би

Нэхэмжлэгч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1-р багт байрлах “МЦХ”-ын Архангай аймгийн холбооны газрын нэхэмжлэлтэй  

Хариуцагч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-р багийн “Урлах ухаан” ХХК-ийн 2 давхар байшинд оршин суух Батмөнхийн Мөнхсайханд /РД:АЭ77082777/ холбогдох

79.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад: 

 

                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “МЦХ”-ын Архангай аймгийн холбооны газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Мөнхсайхан 2014 оны 12 сараас 2016 оны 04 сарыг дуустал хугацаанд Катв ашигласны төлбөр 79200 төгрөгийг төлөөгүй учир хуулийн дагуу барагдуулж өгнө үү  гэжээ.

 

Нэхэмжлэгч “МЦХ”-ын Архангай аймгийн холбооны газар шүүхэд гаргасан тайлбартаа: Би 2016 оны 04 сарын 25-ны өдөр 79.200 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Б.Мөнхсайхан нь 79.200 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “МЦХ”-ын Архангай аймгийн холбооны газар нь хариуцагч Б.Мөнхсайхангоос 79.200 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “МЦХ”-ын Архангай аймгийн холбооны газар нь хариуцагч Б.Мөнхсайхан нэхэмжлэлийн шаардлага болох 79.200 төгрөгийн төлсөн үндэслэлээр 79.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан тайлбарыг шүүхэд ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн татгалзлалыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дүгээр зүйлийн 56.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тавин хувиар хөнгөлж нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4550 төгрөгнөөс 2280 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж орон нутгийн орлогоос 2280 төгрөг, хариуцагчаас 2280 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч “МЦХ”-ын Архангай аймгийн холбооны газарт олгохоор шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

 

                                                     ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар, хариуцагч Батмөнхийн Мөнхсайханд /РД:АЭ77082777/ холбогдох 79.200 /далан есөн мянга хоёр зуун/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн хэмжээгээр татгалзсан нэхэмжлэгч “МЦХ”-ын Архангай аймгийн холбооны газрын татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгөөс 2280 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, орон нутгийн орлогоос 2280 төгрөг, хариуцагч Б.Мөнхсайхангаас 2280 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч “МЦХ”-ын Архангай аймгийн холбооны газарт олгосугай.

 

 3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг  дурдсугай.

 

4.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

        ШҮҮГЧ                                         Ч.ЖАРГАЛАН