Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 283

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан би

Нэхэмжлэгч: Архангай аймгийн Хашаат сумын Баян багт оршин суух Бэрх овогт Дашдоржийн Дэлгэрсайханы /РД:АС83091108/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Архангай аймгийн Хашаат сумын Баян багт оршин суух Дайрт овогт Даваажавын Ичинхорлоод /РД:АЖ72041601/ холбогдох

1.515.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 04 сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад: 

 

                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Дэлгэрсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.Ичинхорлоогийн хүсэлтээр 1.400.000 төгрөгийг зээлүүлсэн боловч зээлсэн мөнгөө өгөхгүй өнөөдрийг хүртэл өгөхгүй байна. Иймд Д.Ичинхорлоогоос үндсэн зээл 1.400.000 төгрөг, хүү 95.000 төгрөг, замын зардал 20.000 төгрөг нийт 1.515.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Дэлгэрсайхан шүүхэд гаргасан тайлбартаа: Би 2016 оны 04 сарын 25-ны өдөр 1.515.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Д.Ичинхорлоо нь 2016 оны 05 сарын 10-ны өдөр 1.515.000 төгрөгийг төлсөн тул би 1.515.000 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Дэлгэрсайхан нь хариуцагч Д.Ичинхорлоогоос 1.515.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.Дэлгэрсайхан нь хариуцагч Д.Ичинхорлоо нэхэмжлэлийн шаардлага болох 1.515.000 төгрөгийн төлсөн үндэслэлээр 1.515.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан тайлбарыг шүүхэд ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн татгалзлалыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дүгээр зүйлийн 56.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тавин хувиар хөнгөлж нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 39.190 төгрөгнөөс 19.600 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж орон нутгийн орлогоос 19.600 төгрөг, хариуцагчаас 19.600 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Дэлгэрсайханд олгохоор шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

 

                                                     ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар, хариуцагч Дайрт овогт Даваажавын Ичинхорлоод /РД:АЖ72041601/холбогдох 1.515.000 /нэг сая таван зуун арван таван мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн хэмжээгээр татгалзсан нэхэмжлэгч Бэрх овогт Дашдоржийн Дэлгэрсайханы /РД:АС83091108/ татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

2.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39.190 төгрөгөөс 19.600 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, орон нутгийн орлогоос 19.600 төгрөг, хариуцагч Д.Ичинхорлоогоос 19.600 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Дэлгэрсайханд олгосугай.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

            4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг  дурдсугай.

 

 

 

 

 

 

 

        ШҮҮГЧ                                         Ч.ЖАРГАЛАН