Шүүх | Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чадраабалын Жаргалан |
Хэргийн индекс | 129/2016/0351/и |
Дугаар | 319 |
Огноо | 2016-06-03 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 319
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багт оршин суух Халх овогт Долзодын Нарантуяагийн /РД:ИЭ64081507/ хүсэлттэй,
Архангай аймгийн Хотонт сумын 10 жилийн сургуульд 1980 оны 08 сарын 15-ны өдрөөс 1985 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд цэвэрлэгчээр, 1985 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд угаагчаар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнханд оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхбаяр шүүхэд гаргасан хүсэлтдээ: Д.Нарантуяа нь ажлаасаа гарахдаа хөдөлмөрийн дэвтрээ боловсон хүчнээсээ аваагүй гарсан бөгөөд дэвтрээ авах гэж сураглахад олон хүн дамжаад хаана байгаа нь мэдэгдэхгүй үрэгдсэн байна. Иймд Архангай аймгийн Хотонт сумын Засаг даргын тамгын газрын архиваас авсан сургуулийн материал болон аймгийн архивын тасгийн баримтуудыг үндэслэн намайг Архангай аймгийн Хотонт сумын 10 жилийн дунд сургуульд 1980 оны 04 сарын 15-ны өдрөөс 1984 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл цэвэрлэгчээр, 1985 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд сургуулийн угаагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Нарантуяа нь 1980 оны 8 сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 сарыг дуустал хугацаанд Архангай аймгийн Хотонт сумын 10 жилийн дунд сургуульд ажиллаж байсан. Ингэж ажиллаж байхдаа 1980 оны 8 сарын 15-ны өдрөөс 1984 оны 12 сарыг дуустал хугацаанд цэвэрлэгчээр, 1985 оны 1 сарын 1-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тухайн сургуулийнхаа гал тогоонд угаагчаар ажиллаж байсан. Ажиллаж байсан байдлыг нотлох баримтууд хавтаст хэрэгт хангалттай авагдсан байгаа. Энд Архангай аймгийн Хотонт сумын санхүүтэй холбогдсон материалууд нь сумынхаа архивт байдаг юм байна. Яагаад сумын санхүүгийн материал сумынхаа архивт байдаг юм бэ? гэхээр тэр сумын нягтлан нь сумынхаа бүх төрийн байгууллагуудыг хариуцан ажилладаг байсан юм байна. Харин захиралынх нь тушаалыг аймгийн архиваас гаргуулж авсан. Хавтаст хэрэгт нийт 44 хуудас материалыг хавсаргасан байгаа. Иймд дээр нотлох баримтуудыг үндэслэн ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.Нарантуяа ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт авагдсан дараахь нотлох баримтууд авагдсан байна. Үүнд:
Хүсэлт гаргагч Д.Нарантуяа Архангай аймгийн Хотонт сумын 10 жилийн сургуульд 1980 оны 08 сарын 15-ны өдрөөс 1985 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд цэвэрлэгчээр, 1985 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд угаагчаар тус тус ажиллаж байсан болох нь Архангай аймгийн Хотонт сумын 10 жилийн дунд сургуулийн захиралын 1980 оны 08 сарын 15-ны өдрийн 28 тоот ажилчин авах тухай тушаал, Архангай аймгийн Хотонт сумын 10 жилийн дунд сургуульд 1980 оноос 1987 оны хоорондох хугацааны цалингийн үеийн цалингийн хавтгай, Архангай аймгийн Хотонт сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1981 оны 06 сарын 15-ны өдрийн 34 тоот ажилчид нарт амралт олгох тухай тушаал, Архангай аймгийн Хотонт сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1983 оны 07 сарын 14-ний өдрийн 49 тоот ажилчдад нарт амралт олгох тухай тушаал, Архангай аймгийн Хотонт сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1984 оны 06 сарын 18-ны өдрийн 54 тоот бага тушаалын ажилчдын ээлжийн амралт олгох тухай тушаал, Архангай аймгийн Хотонт сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 10 сарын 02-ны өдрийн галын аюулын үед баримтлах заавар, Архангай аймгийн намын үүр, Хотонт сумын 10 жилийн дунд сургуулийн захиргаа нарын сайшаалын үнэмлэх, Архангай аймгийн Хотонт сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1986 оны 05 сарын 04-ний өдрийн 35 тоот гал тогооны ажилчдыг шинэчлэн батлах тухай тушаал, Архангай аймгийн Хотонт сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1987 оны 02 сарын 11-ний өдрийн 10 тоот ажилчдад талбай хариуцуулан ажиллуулах тухай тушаал, Архангай аймгийн Хотонт сумын Засаг даргын тамгын газрын 2016 оны 04 сарын 27-ны өдрийн 2/98 тоот тодорхойлолт зэрэг нотлох баримтаар нотлогдож байна. Иймд Архангай аймгийн Хотонт сумын 10 жилийн сургуульд 1980 оны 08 сарын 15-ны өдрөөс 1985 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд цэвэрлэгчээр, 1985 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд угаагчаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэсэн Д.Нарантуяагийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Д.Нарантуяагийн хүсэлтийг хангаж шийдвэрлэж байгаа учир түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Халх овогт Долзодын Нарантуяаг /РД:ИЭ64081507/ Архангай аймгийн Хотонт сумын 10 жилийн сургуульд 1980 оны 08 сарын 15-ны өдрөөс 1985 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд цэвэрлэгчээр, 1985 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд угаагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Д.Нарантуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН