Шүүх | Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чадраабалын Жаргалан |
Хэргийн индекс | 129/2016/0343/и |
Дугаар | 306 |
Огноо | 2016-05-26 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 306
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багт оршин суух Боржгин овогт Цэрэнбалжирын Эрдэнэчимэгийн /РД:АГ65072807/ хүсэлттэй,
Архангай аймгийн Ихтамир сумын “Гэрэлт зам” нэгдэлд 1980 оны 06 сарын 01-ний өдрөөс 1991 оны 07 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд саальчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ц.Эрдэнэчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнханд оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Эрдэнэчимэг шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Архангай аймгийн Ихтамир сумын “Гэрэлт зам” нэгдэлд 1980 оны 06 сарын 01-ний өдрөөс 1991 оны 07 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд саальчнаар ажилласан. Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн болохоор өндөр насныхаа тэтгэвэрт гарч чадахгүй байна. Иймд намайг Архангай аймгийн Ихтамир сумын “Гэрэлт зам” нэгдэлд 1980 оны 06 сарын 01-ний өдрөөс 1991 оны 07 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Ц.Эрдэнэчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1980 онд 8-р ангиа төгсөөд илгээлтийн эзнээр Архангай аймгийн Ихтамир сумын Гэрэлт зам нэгдэлд 1980 оны 6 дугаар сараас туслах төлчин малчнаар ажилд орж 1991 оны 7 дугаар сар хүртэл саальчнаар ажилласан. Тухайн үед хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлчихсэн. Иймд намайг 1980 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Архангай аймгийн Ихтамир сумын Хөхнуур бригадад саальчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Эрдэнэчимэг ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт авагдсан дараахь нотлох баримтууд авагдсан байна. Үүнд:
Хүсэлт гаргагч Ц.Эрдэнэчимэгийн Архангай аймгийн Ихтамир сумын “Гэрэлт зам” нэгдэлд 1980 оны 06 сарын 01-ний өдрөөс 1991 оны 07 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд саальчнаар ажиллаж байсан болох нь Архангай аймгийн Ихтамир сумын Гэрэлт зам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1983 оны 01 сарын 29-ний өдрийн 06 тоот төлчид шагнах тухай тогтоол, Архангай аймгийн Ихтамир сумын Гэрэлт зам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1989 оны 06 сарын 19-ний өдрийн 28 тоот төлчид шагнах тухай тогтоол, Архангай аймгийн Ихтамир сумын Ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргааны, Гэрэлт зам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хамтарсан хурлын 1988 оны 12 сарын 24-ний өдрийн 78 тоот нярай хүүхэдтэй эхчүүдэд тэтгэмж олгох тухай тогтоол, Архангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 05 сарын 23-ны өдрийн 276 тоот тодорхойлолт, Архангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 05 сарын 24-ний өдрийн 288 тоот тодорхойлолт зэрэг нотлох баримтаар нотлогдож байна. Иймд Архангай аймгийн Ихтамир сумын “Гэрэлт зам” нэгдэлд 1980 оны 06 сарын 01-ний өдрөөс 1991 оны 07 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд саальчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэсэн Ц.Эрдэнэчимэгийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Ц.Эрдэнэчимэгийн хүсэлтийг хангаж шийдвэрлэж байгаа учир түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Цэрэнбалжирын Эрдэнэчимэгийн /РД:АГ65072807/ Архангай аймгийн Ихтамир сумын “Гэрэлт зам” нэгдэлд 1980 оны 06 сарын 01-ний өдрөөс 1991 оны 07 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ц.Эрдэнэчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН