Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 301

 

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Архангай аймгийн Хайрхан сумын 3-р баг Жарантай гэх газар оршин суух Харуул  овогт Намчингийн Эрдэнэ-Очирын /РД:АХ58102510 / хүсэлттэй,

          Архангай аймгийн Хайрхан сумын Хамтын зориг нэгдэлд 1976 оны 01 сарын 15 ны өдрөөс 1991 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд тракторын жолоочоор ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнханд оролцов.                                                           

                                                           ТОДОРХОЙЛОХ нь: 

          Хүсэлт гаргагч Н.Эрдэнэ-Очир шүүхэд гаргасан хүсэлтдээ: Н.Эрдэнэ-Очир миний бие Хайрхан сумын Хамтын зориг нэгдлийн Эрдэнэ толгой бригадад 1976 оны 01 сарын 15 ны өдрөөс 1991 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд тракторын жолоочоор тасралтгүй ажиллаж байсан.Энэ байдлыг бичсэн хөдөлмөрийн дэвтрийг надад өгөөгүй.Үүнээс болж би тэтгэвэртээ орж чадахгүй хохироход хүрээд байна. Иймд Архангай аймгийн архивын лавлагааг үндэслэн намайг Архангай аймгийн Хайрхан сумын Хамтын зориг нэгдэлд 1976 оны 01 сарын 15 ны өдрөөс 1991 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд тракторын жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Эрдэнэ-Очир нь 1958 онд Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн. Архангай аймгийн Хайрхан сумын Хамтын зориг нэгдлийн Эрдэнэтолгой бригадад 1976 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд тракторын жолоочоор тасралтгүй ажиллаж байсан. Энэ байдлыг бичсэн хөдөлмөрийн дэвтэр нь өөрт байхгүй байгаа учраас тэтгэвэрт орж чадахгүйд хүрээд байна. Иймд Н.Эрдэнэ-Очирын дээрх хугацаанд ажиллаж байсан жилийг нь архивын лавлагааг үндэслэн тогтоож өгнө үү гэжээ.

   

          Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

          Хүсэлт гаргагч Н.Эрдэнэ-Очир ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт авагдсан дараахь нотлох баримтууд авагдсан байна. Үүнд:

  1. Архангай аймгийн Хайрхан сумын Хамтын зориг нэгдлийн зөвлөлийн даргын 1976 оны 01 сарын 15-ны өдрийн 23 тоот Тариан дээр ажиллах тракторчин томилох тухай тушаалд: Тракторчнаар Эрдэнэ-Очирыг ажиллуулахаар баталсугай гэсэн.
  2. Архангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 05 сарын 25-ны өдрийн 289 тоот Намчин овогтой Эрдэнэ-Очирын Архангай аймгийн Хайрхан сумын Хамтын зориг нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан үеийн цалингийн тодорхойлолт, 
  • 1979 оны 01 сараас 02 сар, 05 сар, 10 сараас 11 сард ажилласан хоног авсан бичилтэй цалингийн тодорхойлолт,
  • 1980 оны 02 сар, 04 сараас 05 сард ажилласан хоног авсан бичилтэй цалингийн тодорхойлолт,
  • 1983 оны 01 сараас 10 сард ажилласан хоног авсан бичилтэй цалингийн тодорхойлолт,
  • 1984 оны 01 сараас 07 сар, 11 сараас 12 сард ажилласан хоног авсан бичилтэй цалингийн тодорхойлолт,
  • 1985 оны 01 сараас 02 сар, 05 сараас  08 сар, 11 сард ажилласан хоног авсан бичилтэй цалингийн тодорхойлолт,
  • 1986 оны 01 сараас 06 сар, 08 сараас 09 сард ажилласан хоног авсан бичилтэй цалингийн тодорхойлолт,
  • 1987 оны 05 сараас 07 сар, 08 сар, 09 сараас 11 сард ажилласан хоног авсан бичилтэй цалингийн тодорхойлолт,
  • 1989 оны 03 сараас 04 сар, 06 сар, 08 сар, 10 сард ажилласан хоног авсан бичилтэй цалингийн тодорхойлолт,
  • 1990 оны 01 сард ажилласан хоног авсан бичилтэй цалингийн тодорхойлолт
  1. Архангай аймгийн Хайрхан сумын Хамтын зориг нэгдлийн зөвлөлийн даргын 1991 оны 12 сарын 30-ны өдрийн 186 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаалд Н.Эрдэнэ-Очир ар гэрийн гачигдлаар ажлаас гаргах болсон тул ажлаас чөлөөлсүгэй гэсэн зэрэг болно.

          Хүсэлт гаргагч Н.Эрдэнэ-Очирын Архангай аймгийн Хайрхан сумын Хамтын зориг нэгдэлд 1976 оны 01 сарын 15 ны өдрөөс 1991 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд тракторын жолоочоор ажиллаж байсан болох нь Архангай аймгийн Хайрхан сумын Хамтын зориг нэгдлийн зөвлөлийн даргын 1976 оны 01 сарын 15-ны өдрийн 23 тоот Тариан дээр ажиллах тракторчин томилох тухай тушаал, Архангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 05 сарын 25-ны өдрийн 289 тоот Намчин овогтой Эрдэнэ-Очирын Архангай аймгийн Хайрхан сумын Хамтын зориг нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан үеийн цалингийн тодорхойлолт, Архангай аймгийн Хайрхан сумын Хамтын зориг нэгдлийн зөвлөлийн даргын 1991 оны 12 сарын 30-ны өдрийн 186 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаал зэрэг нотлох баримтаар нотлогдож байна. Иймд Архангай аймгийн Хайрхан сумын Хамтын зориг нэгдэлд 1976 оны 01 сарын 15 ны өдрөөс 1991 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд тракторын жолоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэсэн Н.Эрдэнэ-Очирын хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Хүсэлт гаргагч Н.Эрдэнэ-Очирын хүсэлтийг хангаж шийдвэрлэж байгаа учир түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээх нь зүйтэй байна.

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Харуул  овогт Намчингийн Эрдэнэ-Очирын /РД:АХ58102510/ Архангай аймгийн Хайрхан сумын Хамтын зориг нэгдэлд 1976 оны 01 сарын 15 ны өдрөөс 1991 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Н.Эрдэнэ-Очирын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

          3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                   

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Ч.ЖАРГАЛАН