Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 01

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.2, 167.1.2-т заасныг тус тус удирдлага болгон 
ТОГТООХ НЬ:

Нэг. Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 196 дугаар шийдвэрт дор дурдсанаар өөрчилсүгэй.

1.1 Тогтоох хэсгийн 4 дэх заалтын “...О.Гантулгын 18200000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 2434650 төгрөгийн сэлбэгийн үлдэгдлийг О.Гантулгад олгож, хариуцагч С.Эрдэнэтуяагаас 6427675 төгрөг гаргуулж, О.Гантулгад олгосугай” гэснийг “Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 130 дугаар зүйлийн 130.3-т заасныг баримтлан С.Эрдэнэтуяагаас 6427675 төгрөг, 2434650 төгрөгийн үлдэгдэл сэлбэг зэргийг гаргуулж Эрдэнэцагаан сумын 2 дугаар багийн иргэн О.Гантулгад олгосугай” гэж 


1.2. Шийдвэрийн тогтоох хэсгийн 5 дахь заалтын “10747675 төгрөг” гэснийг “9925675 төгрөг” гэж тус тус өөрчилсүгэй.

Хоёр. Шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

Гурав. Хариуцагч О.Гантулгын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  
 
Дөрөв: Хариуцагч О.Гантулгын давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 201980 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Тав: Магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны журам зөрчсөн,  хуулийг буруу  хэрэглэсэн  гэж  үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн  дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол  гаргах  эрхтэй  болно.