Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ламжавын Соёлмаа |
Хэргийн индекс | 148/2016/00294/И |
Дугаар | 360 |
Огноо | 2016-07-01 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 360
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн, шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа би Зүүнбүрэн сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй Б.Долгорт холбогдох “Сум хөгжүүлэх сангийн зээл, зээлийн хүү, хугацаа хэтэрсэн алданги 2.015.928 төгрөг гаргуулах“ тухай иргэний хэргийг 2016 оны 06-р сарын 22-ны өдөр хүлээн авч танилцаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Жаргалант 1-р багт оршин суух Баасанхүүгийн Долгор нь 2013 оны 04-р сарын 04-ний өдөр Сум хөгжүүлэх сангаас “Сүү, сүүн бүтээгдэхүүн” төсөл хэрэгжүүлэхээр 2.500.000 төгрөгийг 2015 оны 03-р сарын 04-ний өдөр эргэн төлөх нөхцөлтэйгээр зээлж авсан.
Иргэн Б.Долгор нь зээлээ гэрээнд заасны дагуу зээлийн төлөлт, түүний хүүг хугацаа хэтрүүлсэн, зээлийн гэрээний 2.5 дахь заалтыг зөрчиж удаа дараа зээл төлөх шаардлага, мэдэгдэл хүргүүлсэн боловч одоог хүртэл төлж барагдуулаагүй тул зээлийн үлдэгдэл 850.000 төгрөг, зээлийн хүү 94.928 төгрөг, хугацаа хэтэрсэн алданги 1.071.000 төгрөг, нийт 2.015.928 төгрөгийг төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Зохигчид нь шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:
Нэг талаас нэхэмжлэгч Зүүнбүрэн сумын Засаг даргын Тамгын газрын Төрийн сангийн мэргэжилтэн, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батцэцэг
Нөгөө талаас хариуцагч Зүүнбүрэн сумын Жаргалант 1-р багийн 1-р хэсгийн 34 тоотод амьдран суугч Баасанхүүгийн Долгор
1.ЕВ-59021708 регистрийн дугаартай Баасанхүү овогтой Долгорын Сум хөгжүүлэх сангийн зээл 850.000 төгрөг, хүү 94.928 төгрөг, нийт 850.000 төгрөгөнд бодогдсон алданги 1.071.000 төгрөгийг хүчингүй болгох эвлэрлийн гэрээ байгуулав.
2.Баасанхүү овогтой Долгор нь үндсэн зээл 850.000 төгрөг, хүү 94.928 төгрөг нийт 944.928 төгрөгийг зээл төлөх графикийн дагуу 2016 оны 10-р сарын 01-ний дотор төлж дуусгах, төлж дуусаагүй тохиолдолд гэрээн заасны дагуу алданги тооцох болно.
Б.Долгорын Сум хөгжүүлэх сангийн зээл төлөх график:
2016 оны 07-р сарын 30-ны өдөр -157.500 төгрөг
2016 оны 08-р сарын 31-ний өдөр -157.500 төгрөг
2016 оны 09-р сарын 30-ны өдөр -157.500 төгрөг
2016 оны 10-р сарын 31-ний өдөр -157.500 төгрөг
2016 оны 11-р сарын 30-ны өдөр -157.500 төгрөг
2016 оны 12-р сарын 30-ны өдөр -157.500 төгрөг нийт 945.000 төгрөг.
Эвлэрлийн гэрээ байгуулсан:
Нэхэмжлэгчийн
итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батцэцэг
Хариуцагч Б.Долгор гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Зүүнбүрэн сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй Б.Долгорт холбогдох “Сум хөгжүүлэх сангийн зээл, зээлийн хүү, хугацаа хэтэрсэн алданги 2.015.928 төгрөг гаргуулах“ тухай иргэний хэргийн зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Уг гэрээгээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батцэцэг нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох хугацаа хэтэрсэн алданги 1.071.000 төгрөгнөөс татгалзаж, үлдэх 944.928 төгрөгийг гаргуулахаар, хариуцагч Б.Долгор нь уг мөнгийг 6 сарын дотор буюу 2016 оны 07-р сарын 30-ны өдрөөс эхлэн сар бүрийн 30-ны өдөр 157.500 төгрөгийг графикийн дагуу төлж барагдуулахаар, уг графикийн дагуу төлж барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэгч талаас гэрээнд заасны дагуу алданги тооцохоор болж талууд эвлэрэн хэлэлцсэн байна.
Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Мөн нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаад, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлага болох 944.928 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 27.228 төгрөгний тал хувь 13.614 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Зүүнбүрэн сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй хариуцагч Б.Долгорт холбогдох “Сум хөгжүүлэх сангийн зээл, зээлийн хүү, хугацаа хэтэрсэн алданги 2.015.928 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийн зохигчид нь 944.928 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч Зүүнбүрэн сумын Засаг даргын Тамгын газар нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаад, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлага болох 944.928 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 27.228 төгрөгний тал хувь 13.614 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Л.СОЁЛМАА