Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 04

 

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж, шүүгч Н.Нарантуяа, Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй,

 

Нарийн бичгийн дарга М.Бүрэнжаргал,

Улсын яллагч Б.Байгалмаа,

Иргэдийн төлөөлөгч Б.Гаамаа,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Цогтбаатар

Шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Д.Бд холбогдох эрүүгийн 1811 00000 0768 дугаартай хэргийг 2018 оны 11 сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, Боржигон овогт Дуламсүрэнгийн Базаррагчаа, 1987 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын ажил эрхлэдэг, ам бүл 5, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын 10-180 тоотод оршин суух, урьд өмнө ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай,  /РД:ХВ87061311/

 

Шүүгдэгч Д.Б нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, 2018 оны 08 сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо: Хувьсгалчдын Г-ийн задгай тоотод эхнэр Г.Хишигбаярыг архи уулаа гэх шалтгаанаар хэвлийн тус газарт өшиглөж хэвлийн битүү гэмтэл нарийн гэдэс, их сэмжний урагдал бүхий хүнд гэмтлийг эрүүл мэндэд нь учруулсаны улмаас Н.Хишигжаргал нь 2018 оны 08 сарын 16-ны өдрөөс, 2018 оны 08 сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчилэгдэж байгаад нас барсан гэмт хэрэгт холбогджээ

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Бгаас мэдүүлэхдээ: “..Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй..” гэв.

 

Шүүгдэгч Б.Базаррагчаагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-69-70/ “..Би 2007 оны үед Эхнэр Хишигбаяртай танилцаад 2009 оноос хамт амьдарч эхэлсэн юм. Бид албан ёсны гэр бүлийн баталгаа байхгүй боловч хамт амьдраад дундаасаа 3 хүүхэдтэй. 2018 оны 8 сарын 14-ний орой 20 цагийн үед би ажлаа тараад гэртээ очсон. Намайг гэрт очиход манай эхнэр Хишигбаяр нь согтуу 3 хүүхэдтэйгээ байж байсан. Хоол унд хийгээгүй гаднаас ирээд удаагүй юм шиг байсан. Эхнэр хоол хийгээгүй байна хэдүүлээ гоймон идчих үү гэхээр нь би тэгье гээд манай эхнэр том хүү Чинхүслэнгийн хамт дэлгүүр гарсан. Удалгүй эхнэр чанадаг гоймон 2 ширхэг, 0,33 граммын Монгол Стандарт нэртэй архи 1 шилийг барьж орж ирсэн. Гэрт орж ирээд гоймонгийн ус тогоон дээр тавиад буцлах хооронд нь авч ирсэн архиа задлаад надад аягалж өгсөн. Би архи уухгүй гэж хэлээд амсаад аягатай архийг нь буцааж өгөөд яах гэж архи авдаг юм бэ, ууж идэж ханадаггүй юм уу гэж хэлсэн. Эхнэр унтахаасаа өмнө 1 шил юм уучихаад унтья гээд надад архи уулгах гээд өгөөд байсан би уугаагүй орон дээр гараад хэвтсэн. Орон дээр гарч хэвтээд зурагт харж байгаад жаахан зүүрмэглээд сэрээд харахад Хишигбаяр ганцаараа архиа уугаад юм яриад сууж байсан. Тэгэхээр нь би архи ууж ханадаггүй юм уу гээд шилтэй архийг нь авахад 0,33 граммын архинаас 50, 60 орчим грамм архи үлдсэн байхаар нь гэрээс гараад хашааны баруун урд зүг рүү шилтэй архийг нь шидсэн. Эргэж гэрт орж ирээд бид хоёр хүүхдүүдтэйгээ гоймонгоо хувааж идсэн. Гоймон идчихээд одоо унтья гээд гэрийн хоймор хэсгээр гудас тавиад 2 том хүүхдээ өвөртлөөд хэвтсэн. Хишигбаяр болохоор баруун талын орон дээр бага хүүтэйгээ байсан. Тэгээд би унтаж байхад хүүхэд уйлаад байхаар нь босоод харсан чинь бага хүү мээм, мээм гээд уйлж байхаар нь очиход манай эхнэр хувцастайгаа орон дээр хөндлөн унтаж байсан. Хишигбаярыг би дуудаад хүүхдээ хөхүүл хувцасаа тайлаад унт гээд сэрээхэд байж бай би жаахан унтаадахая гээд унтаад байсан, тэгэхээр нь би сэрээх гээд бос хүүхдээ хөхүүл гэхэд байж бай гээд байхаар нь Хишигбаярын зүүн талын хацар луу нь баруун гараараа 1 удаа зөөлөн алгадсан. Сэрээх гээд л зөөлөн алгадсан юм. Гэтэл Хишигбаяр чи өөрөө хүүхдээ хөхүүлэхгүй юу гөлөг минь гээд над руу дайраад байсан. Тэгэхээр нь би хүүхдээ хөхүүлээд хүүхдүүд амраа гэхэд зайл муу гөлөг минь гэж хэлээд нүүрлүү болон цээж рүү гараараа цохиод байхаар нь би уурандаа цааш нь орлуу түлхээд баруун хөлөөрөө Хишигбаярын хэвлий тус /гэдэс/ газар нь өшиглөсөн. Гэтэл Хишигбаяр гздсээ дараад эвхрээд ор налаад доошуу суусан. Би бодохдоо аймхай руу нь өшиглөчихлөө, арай ч дэндүүлчихвүү гэж бодоод чи унт л даа гэсэн. Бид хоёрыг хэрүүл маргаан үүсгэхэд хүүхдүүд сэрчихсэн байсан. Тэгээд гэдсээ дараад байсан учраас би аргадах маягтай одоо унт хүүхдүүдээ унтуул орой болсон байна гэхэд “ёо ёо” чи гэдэс рүү цохичих юм гэж хэлээд өөр юм ярихгүй байсан. Эхнэрээ цохичихоод би тухайн үед яагаад гэдэс рүү нь цохичихвоо гэж бодоод өөртөө гэмшиж байсан. ..Би өрөөнийх нь үүдэнд зогсож байхад Гэмтлийн эмнэлгийн цагдаа ороод манай эхнэрээс яасан юу болсон хүнд зодуулсан юм уу яасан юм гээд асуухад эхнэр Цагдаад шатан дээрээс уначихсан гэж хэлсэн. Цагдаа эргэж гарч ирээд Хишигбаярын ар гэрийхэн байна уу гэхээр нь би байна гээд уулзсан тэгээд цагдаа өрөөрүүгээ намайг дагуулаад ороод танай эхнэр чинь яасан юм бэ хэвлий тус газраа хүнд гэмтсэн байна гэнэ хүн амьтанд цохиулсан юмуу чи хамт байсан юм уу, яасан юм бэ, гэж асуухаар нь би сайн мэдэхгүй байна, шатан дээрээс унасан л гэж надад хэлсэн би хамт байгаагүй гэж хэлсэн. Түрүүнд өрөөний үүдэнд зогсож байхад манай эхнэр өөрөө цагдаад хэлэхдээ би шатан дээрээс унасан гэсэн гээд хэлчихсэн юм. ..Уурын мунхагаар уурандаа эхнэрээ өшиглөсөндөө маш их харамсаж гэмшиж байна. 3 хүүхэд минь өнчин хоцорч байна гэхээр маш их харамсаж байна. Талийгаач эмнэлэг явах уу гэхээр яах юм бэ гайгүй байна гээд байсан учраас гайгүй болчих юм болов уу гээд байгаад байсан. ..2018 оны 8 сарын 16-ны өдөр Хишигбаярыг би ГССҮТ-д хүргэж өгөөд эмнэлэгт үзүүлсэн тэгэхэд эмч үзэж шинжилгээ хийгээд яаралтай хагалгаанд оруулахаар болсон хагалгаанд ороод арай гайгүй болоод тасаг руу гарсан, тасагт нилээн хэд хоносон би байнга л хүүхдээ аваад ирж очоод байнга асарч байсан. Миний хувьд бол одоо ингээд гайгүй болчих байх эмнэлэгт хэвтээд хагалгаанд орчихсон юм чинь гайгүй л байх гэж бодож байтал нас барахаас 2, 3 хоногийн өмнө Хишигбаяр надад эмч хэлсэн дахиж хагалгаанд орж магадгүй юм шиг байна гэж хэлсэн гэсэн. Ингээд дахин хагалгаанд ороод талийгаач тэсэлгүй нас барсан миний хувьд маш их харамсалтай байна. Талийгаач 11 хоног эмчлэгдэж байгаад нас барсан..” гэх мэдүүлэг,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Цогтбаатараас шүүх хуралдаанд үед мэдүүлэхдээ: “..Би шүүгдэгчийн эсрэг мэдүүлэг өгөхгүй. Гэхдээ нэг хэлэх тайлбар байна. Чингэлтэй дүүргийн засаг даргын тамгын газрын захирамжаар манай ах дүү нар хуралдаад намайг асран хамгаалагчаар тогтоосон. Бага хүүхэд нь Төмөрбаатар ах дээр байгаа. Төмөрбаатар ах дээр очоод 2 хүүхдийг нь та авах уу гэхэд би 2 хүүхдийг нь авахгүй. Базаррагчаагийн 2 хүүхэд хүмүүжилгүй хүүхдүүд учир би асрахгүй гэж өөрөө хэлсэн. Мөн би Базаррагчаа ахын 3 хүүхдийг асран хамгаалахаас татгалзаагүй. Манай эгч архинд ороод олон жил болж байсан. Архинаас гаргах гэж маш их оролдсон боловч гарч чадаагүй. Сүүлийн үед ааш зан нь хүртэл өөрчлөгдсөн байсан. Сүүлд утсаар ярихаар дандаа хэрүүл хийдэг болсон байсан. Одоо бол гурван хүүхдийг нь бодсон ч ямар нэгэн гомдол санал байхгүй. Өөр нэмж мэдүүлэх зүйлгүй гэв...” гэв.

 

Хохирогч Г.Цогтбаатараас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн /хх-23-24/: “..Би Г.Хишигбаярын төрсөн дүү нь байгаа юм. Талийгаач айлын дунд охин. Би хамгийн бага нь бидний дээр Хишигжаргал гэж нэг эгч байгаа. 2018 оны 08 сарын 16-ны орой 17, 18 цагийн үед талийгаачийн утаснаас миний утсанд “яаралтай залга Базраа байна” гэсэн мессеж ирэхээр нь би уг дугаарлуу нь залгахад Базаррагчаа аваад Хишигбаяр хагалгаанд орчихлоо чи яаралтай ГССҮТ дээр хүрээд ир гэхээр нь шууд ГССҮТ дээр очиход Базаррагчаа ганцаараа байсан, юу болсон талаар асуухад Хишигбаяр 2 хоногийн өмнө шатнаас унаад хагалгаанд орсон. Нарийн гэдэс нь тасарсан гэнэ гэхээр нь би Базаррагчаатай ярилцаж байгаад орой ажлаа хүлээлгэж өгөх гээд буцаад явсан. Маргааш нь өдөр Гэмтлийн эмнэлэг дээр очиход тапийгаач сэхээний өрөөнд байсан. Өдөр 13 цагт орох ёстой цагт нь би
Сэхээний өрөө рүү нь орж Хишигбаяртай уулзахад ухаан орчихсон ярьж байсан.
Тэгэхээр нь би юу болсон талаар асуусан чинь би шатнаас уначихсан юм гэж
хэлсэн. Хүн зодсон юм биш үү үнэнээ хэл гэхэд үгүй би шатнаас унасан гээд
хэлэхгүй байсан. Ингээд уулзах цаг дуусаад би гарсан. Би гэрлүүгээ явсан. Базаррагчаа сахиж хононо гэсэн. Би гэртээ очиж хоночихоод 2018 оны 08 сарын 18-ны өдөр ахиад Гэмтлийн эмнэлэг дээр очиход Сэхээний өрөөнд байсан
өдөр 13 цагт Хишигбаяр дээр ороход бие нь арай дээр болсон байдалтай байсан
юм ярьж байсан учраас ахиад л би хүнд зодуулсан уу үнэнээ хэлчих би ганцаараа байна гэхэд би шатнаас унасан л гээд байсан..Тэгээд 08 сарын 27-ны
өдөр би хамаатны ах нарын хамт эмч нартай нь уулзахад талийгаачийг ганцааранг
нь нэг өрөөнд оруулсан байсан. Тэгээд талийгаачийн хагалгааны оёдлоос идээ
гараад байсан учраас дахин хагалгаанд ороод сэхээн амьдруулах тасагт байж
байгаад 08 сарын 28-ны өглөө нас барсан. Талийгаач өөрөө шатан дээрээс
унасан гэдгээс өөр зүйл хэлэхгүй байсан. Харин талийгаачийн том хүү
Чинхүслэнгээс юу болсон талаар асуухад “ээж согтуу архи барьж ирсэн дүү уйлаад
байсан. аав архийг нь гаргаж асгасан, аав ээж хоёр хэрэлдээд байсан, дүүг хөхүүл
гэхэд ээж хөхүүлэхгүй байсан, аав уурлаад ээжийн хэвлий гэдэс рүү хөлөөрөө
өшиглөсөн гэж хэлсэн. ..Нэгэнт нас барсан хүний араас гомдол санал нэхээд байх
зүйл алга Хуулийн дагуу шалган шийдвэрлэж өгнө үү. Базаррагчаагийн хувьд 3
нялх хүүхэд үлдэж байхад гомдол нэхээд байх шаардлагагүй гэж шийдсэн байгаа.
Талийгаач Хишигбаяр нь Гандан дээр будаа зардаг учраас тэнд байдаг хүмүүстэй байнга нийлээд архи уучихдаг өдөр бүр л архи уудаг байсан. Надтай байнга л согтуу ярьдаг..” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Г.Хишигжаргалаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-26-28/ “..Ганбаатар овогтой Хишигбаяр нь миний яг доод талын төрсөн дүү бөгөөд бид эхээсээ 3-уулаа талийгаач маань доороо Цогтбаатар гэх эрэгтэй дүүтэй...Манай дүү Цогтбаатар над руу 3 удаа залгасан байсан бас фэйсбүүкийн чатаар надруу манай ээжийн төрсөн дүү Гансүхийн эхнэр Долгор надруу Хишигбаяр хагалгаанд орлоо яаралтай холбоо барь гэсэн мэссэж үлдээсэн байсан..Би 2018 оны 08 сарын 22-ны өглөө шуудангийн автобусаар хот руу гараад орой 17 цаг өнгөрч байхад хотод ирээд шууд гэмтлийн эмнэлэг орсон. Тэгээд эмнэлэг дээр очоод шууд дүүгийнхээ хэвтэж байгаа тасаг руу хүмүүсээс утсаар асуугаад очсон. Тэгэхэд манай дүү хагалгаанд орчихсон сэхээнээс гараад тасагт ороод 2 хонож байна гээд өөрөө хүнээр түшүүлээд явж байсан ба эргэлтийн цонхон дзэр ирж уулзсан..Тэгээд байж байтал манай дүүгийн хагалгаа хийлгэсэн оёдол нь бохир ороод бохирдсон байсан ба тэр нь үнэр орчихсон өмхий үнэртэж байсан. Тэгсэн тасагт нь хамт байсан хүмүүс өмхий үнэртээд байна наад хүнээ тусгаарла гэж эмч нартаа хэлсэн юм шиг байсан, Хүмүүс тэгээд байсан учраас өөрөө ичээд санаа зовоод тэрийгээ олигтой цэвэрлэж чадаагүй бохирдуулчихсан гэж надад хэлсэн. Тэгж байгаад 1 дэх өдөр өглөө орж ирээд үзлэг хийхэд нь би “гуурснаас нь гарахаа болиод гэдэснээс нь ингэж гараад байна гээд үзүүлсэн чинь эмч нь түгжрэл болж байна хагалгаанд бэлд” гэж хэлсэн ба 1 дэх өдөр дахиад 2 дахь хагалгаандаа орсон..Тэгээд хагалгааны дараа гарч ирээд оёдол хийж болохгүй байна оёдолоо дийлэхгүй задараад байна шулуун гэдэснээс нь тайрсан байгаа тэгээд арьсийг нь оёсон байгаа биеийн байдал нь хүнд байгаа гэж нөхөрт нь хэлсэн байсан. Тэгээд 3 хоногийн дараа харж байгаад бие нь дийлэх юм бол дахиж хагалгаанд оруулна гэж хэлсэн байсан..2 дахь хагалгаанаасаа гарч ирээд сэхээн амьдаруулах тасагт ухаангуй байж байгаад 09:00 цагт зүрх нь зогсоод нас барсан. Гэмтэл дээр анх ирээд хагалгаанд орохоосоо өмнө гэмтлийн цагдаад би уначихсан юмаа гэж хэлсэн байсан. Тэгээд би өөрөөс нь асуусан тэгэхэд би гэрлүүгээ орох гэж яваад гэрлүүгээ өгсдөг шатан дээрээс уначихсан юмаа, тэгээд гэрт ороод гэнэт гэдэс рүү өвдөөд байсан гэж хэлсэн ба өөрөө тухайн үедээ өвчин намдаах эм уусан гэсэн. Тэгээд гэдэс нь өвдөөд байхаар нь шартаад байна гэж бодоод нөхөрийгөө “кока кола” ундаанд явуулсан ба бараг ганцаараа тэр ундаагаа уугаад буцаагаад бөөлжөөд гаргасан гэсэн, тэгээд дахиад бэлэн гоймонд явуулсан гэсэн тэгэхэд бас идээд бөөлжөөд гаргасан гэсэн тэгээд бие нь өвдөөд байхаар нь гэртээ хэвтсэн байсан тэгээд л бүр болохгүй болохоор нь түргэн дуудаад гэмтлийн эмнэлэг очсон гэж байсан. Эмч нар бол юунаас болж яаж гэмтсэн тэр талаар бид нар тодорхой юм яриагүй өөрийх нь хэлснээр л унасан гэж хэлсэн гээд байсан. Гэхдээ нарийн шулуун гэдэс нь тасарсан байна тэгээд залгаж оёсон л гэж хэлсэн. Манай дүү сүүлийн 5-6 жил архинд орсон ба жил ирэх тусам л архинд хамааралтай байсан тэгээд нөхөр 3 хүүхэдтэйгээ амьдардаг ба гандан дээр будаа зардаг байсан, тэгэхдээ 3 хүүхдээ дагуулаад явдаг байсан. Нөхөр нь хүртэл байнга архи ууж байна хэцүү байна гээд ярьж байсан. Үнэндээ өдөр болгон л гандан дээр ирэхээрээ тэнд байдаг хүмүүстэйгээ нийлээд уучихдаг байсан..” гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Осороос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-29-31/ “..Би эмнэлэг дээр очоод..эрчимт эмчилгээний эмчтэй уулзаж Хишигбаяр гэдэг хүн өнөөдөр хагалгаанд орсон уу гэж асуусан чинь тэр эмч надад та юу яриад байгаа юм бэ энэ хүн чинь аягүй хүнд байгаа ах дүү нар нь гадаа энүүгээр байгаа шүү дээ Хишигбаяр нь одоо 2 дахь хагалгаанд орж байна энэ хүн чинь өтгөн шингэн нь холилдож ирсэн цаг алдсан байна бие нь их муу байна, их хүнд байгаа шүү сэтгэл зүйн бэлтгэлтэй байгаарай гэж хэлсэн..Тэгээд би Улаанаа яасан юм бэ яагаад хагалгаанд орчихвоо хэзээ орсон юм бэ? гээд асуусан чинь Улаанаа юмнаас ойчсон 2 дахь хагалгаанд орж байна гэж л хэлсэн. Тэгэхээр нь би хүн унахад ийм болдоггүй юмаа чи зодсон юм бишүү гэж..Базаррагчаад хэлээд миний дүү чи ханийгаа арай хэтрүүлсэн юм бишүү би эмчтэй нь уулзлаа биеийн байдал нь маш хүнд гэж байна 3 хүүхэд чинь өнчирөх гэж байна шүү дээ гэж хэлсэн чинь хүнд байна гэсээн гэж хэлээд толгойгоо дохиод тэгсэнээ Улаанаа өөрөө уначихсан юм аа гэж маш сул дуугараад доошоо харсан..Тэгээд Хишигжаргал Цогтбаатар нар нь Хишигбаярыг ухаантай байхад нь уулзсан яасан ийсэн талаар нь асууж ярьсан тэгэхэд Хишигбаяр нь би шатан дээрээс унасан юм аа л гэж хэлсэн байсан өөр юу ч хэлээгүй гэсэн..” гэх мэдүүлэг.

 

Гэрч Н.Майцэцэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-32/ “..Хишигбаяр Гандан дээр ирэхгүй болохоор нь түүний 8899-2580 гэж дугаар луу залгахад нөхөр Базаррагчаа нь аваад гадуур ажилтай явж байна Хишигбаяр гэртээ байгаа гэсэн. Хэдний өдөр залгасан болохоо санахгүй байна. Тэгээд 2018 оны 08 дугаар сарын 25-ны Бямба гаригт байх Хишигбаярын эгч нь над руу залгаад “Хишигбаяр хагалгаанд орсон. Чи 2 дахь өдөр ирээд сахиад өгчих. Эгч нь хөдөө явах ажилтай байна” гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд өнөөдөр Гандан дээр будаа зардаг Мөнхцэцэг эгчтэй ярихад Хишигбаярыг нас барсан талаар надад хэлсэн..Нөхөр Базаррагчаа нь ч надад юу ч хэлээгүй юм. Хишигбаяр Гандан дээр будаа зардаг хүмүүстэй нийлж архи уудаг..” гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Төмөрбаатараас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би талийгаач Хишигбаярын ээж Балдандоржийн Долгорсүрэнгийн төрсөн ах бөгөөд талийгаачийн нагац ах байгаа юмаа..Би гэмтлийн эмнэлэг дээр очсон чинь талийгаач сэхээнд байсан болохоор уулзаж чадаагүй, нөхөр Базараатай нь уулзаад “юу болсон юм бэ” гэсэн чинь “би сайн мэдэхгүй байна, өөрөө уначихсан гээд байсан” юм. Тэгээд 2 хоног гэртээ гэдсээр нь өвдөж байна гэж өнжөөд өнөөдөр ирсэн чинь гэдэс нь жоохон цоорчихсон юм шиг байнаа тэгээд гэдэсний хагалгаанд орсон” гэж хэлсэн..Би талийгаачтай уулзаад юу болсонг асуусан чинь талийгаач “би согтуу явж байгаад уначихсан юм. Тэгээд гэдэс эвгүй болоод байхаар нь гэртээ гайгүй болох байлгүй дээ гээд 2 хоносон чинь бүүр өвдөөд болохгүй ирээд үзүүлсэн чинь гэдэс цоорчихсон байсан. тэгээд хагалгаанд орлоо” гэж хэлсэн. Тэр өдрөө би эмчтэй нь уулзаад талийгаачийн биеийн байдлыг асуусан чинь “гэдэс нь цоорсон байна,
хугацаа алдаад 2-3 хоног болчихсон байсан болохоор өтгөн шингэн нь биеэр нь тараад хордлогонд орсон байна, тэгээд хагалгаанд орсон” гэж хэлсэн. ...Үүнээс
хойш тасагт шилжсэний дараа талийгаачтай би уулзаад чи яагаад гэмтсэн юм бэ,
хүнд зодуулсан юм уу, нөхөртэй зодуулсан юмуу, үнэнээ хэлчих” гэсэн чинь “үгүй
ээ ахаа, би өөрөө согтуу явж байгаад уначихсан юмаа” гээд байсан. Би ахын хувьд
уг нь учир байдлыг нь тодруулах гэж их л олон удаа асуусан бөгөөд талийгаач
согтуудаа унасан л гээд байсан. Талийгаачид би “чи залуу хүн байж архинаас л ийм юм болж байгааг мэдэж байна уу” гэсэн чинь талийгаач “харин тиймээ, би дахиж архи уухгүй” гэж байсан ..” гэх мэдүүлэг,

 

Гэрч Д.Уртнасангаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-37-38/  “..Базаррагчаа миний төрсөн дүү бөгөөд талийгаач Хишигбаяр нь Базаррагчаагийн эхнэр байсан юм. Базаррагчаа, Хишигбаяр нар нь гэр бүлээ батлуулаагүй байсан боловч дундаасаа 1,5,7 насны хүүхэдтэй юмаа..Манай нөхөр Мөнхбаяр миний дансруу 200.000 төгрөг шилжүүлсэн байсныг би Базаррагчаад гэмтлийн эмнэлэг дээр аваачиж өгсөн. Намайг эмнэлэг дээр очих үед Уугий буюу Хишигбаяр өөрийнхөө төрсөн эгчтэйгээ хамт гарч ирсэн бөгөөд би Хишигбаяраас биеийн байдлыг нь асуусан чинь “хүчдхэн л байна, маргааш дахиад хагалгаанд орох юм шиг байна” гэсэн бөгөөд уулзаж байх үед Хишигбаярын гэдэснээс шингэн юм урсаад байсан. Маргааш өглөө нь буюу өнөөдөр өглөө 10 цагийн үед Базаррагчаа надруу яриад “Уугий өнгөрчихлөө” гэж уйлаад ярьсан..Базаррагчаа надруу яриад “Уугий хагалгаанд орж байна” гэхээр нь анх эмнэлэгт очсон бөгөөд Базаррагчаагаас юу болсонг асуусан чинь уби мэдэхгүй байна, Уугий согтуу орж ирээд би шатнаас уначихлаа гэж хэлсэн. Тэгээд 2 хоног гэдэс нь өвдөөд байна гээд өвчин намдаах эм уугаад өнжсөн бөгөөд бүүр өвдөөд болохгүй болохоор нь гэмтлийн эмнэлэгт ирсэн чинь гэдэс нь цоорсон байна гэж хэлсэн” гэсэн. Эмчтэй нь уулзахад “гэдэс нь хагараад баас нь гэдсээр нь тарсан байсан” гэж хэлсэн гэсэн..” гэх мэдүүлэг,

 

Насанд хүрээгүй гэрч Х.Чинхүслэнгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-47/ “..Олон хоногийн өмнө /он, сар, өдрийг хэлж мэдэхгүй байв/ аав, манай дүү Энхжин, Чинзо бид хэдийг гэртээ орой унтах гээд байж байтал ээж гаднаас согтуу орж ирсэн..Тэгсэнээ ээж согтуу орж ирээд аавыг “ганц юм уучихья” гээд байсан чинь аав “тэг, тэг гэхдээ би уухгүй шүү” гэж хэлсэн. Аав гараад дэлгүүрээс бэлэн гоймон, хиам талх, архи авчирсан. Ээж архийг задлаад өөрөө ууснаа аавд хийж өгөөд “уу, уу” гээд байсан. Аав “би архи уухгүй гэж хэлээд уурлаад ээжээс шилтэй архийг нь аваад хаалгаар шидээд асгачихсан. Манай бага дүү уйлаад байхаар нь аав ээжийг “хүүхдээ хөхүүлээч” гэхэд “өөрөө хөхүүлээч гөлөг минь” гэж хэлсэн. Тэгээд ээж босч ирснээ “архийг нь хагалж асгалаа” гэж уурлаад аавыг хэвтэж байхад нь өшиглөөд дэрээр цохиод байсан чинь аав уурлаад “яадаг юм, чи архины донтой юм уу, үр хүүхдээ бодооч” гэж хэлээд ээжийн толгой руу нь гараараа нэг удаа цохиод дараа нь хөлрүү нь өшиглөсөн /баруун гуяа заав/. Түүний дараа ээжийг орон дээр хэвтэж байхад нь гэдсэн дээр нь нэг удаа ингээд өшиглөсөн /хөлийнхөө өсгийгөөр шалан дээр цохиж харуулав/. Гэтэл ээж гэдсээ 2 гараараа дараад "ёо ёо" гээд өндийгөөд босоод ирсэн. Ээж сууж байснаа гэдсээ даавуугаар боосон, “ус ус” гээд байхаар нь аав ус хийж өгсөн. Би дүү Энхжин, аав 2-ынхоо хамт газраар унтсан. Ээж бага дүүтэй хамт орон дээр унтсан. Маргааш өглөө нь намайг сэрэхэд ээж “гэдэс өвдөөд байна” гэж хэлэхэд аав түргэн дуудаж эмч ирээд өвчин намдаадаг эм өгөөд явсан. Эмч ирэх үед би гадаа тоглож байсан. Эмчийг явсаны дараа ээж “эм үйлчлэхгүй байна. гэдэс өвдөөд байна” гэж хэлсэн чинь аав дуугарахгүй байсан. 1 хоногийн дараа манай бага дүү буцалж байсан хоолонд гараа түлчихсэн чинь аав ээж 2 дүүг эмнэлэг үзүүлнэ гээд аваад явсан. Ээжийн гэдэс нь өвдөөд байсан болохоор ээжийг ч гэсэн эмнэлэгт үзүүлнэ гэж хэлээд явсан, би дүү Энхжинтэй гэртээ үлдсэн. Ээжийгээ эмнэлэг явснаас хойш би дахиж уулзаагүй..Аав ээжийн гэдэс рүү өшиглөх үедээ гэртээ өмсдөг цэнхэр өнгийн тавчиктай байсан. Аав архи уугаагүй, эрүүл байсан..” гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Баясгалангаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-48-49/ “../Нийслэлийн түргэн тусламжийн төвийн хүний их эмч/ 2018 оны 08 дугаар сарын 15-ны өглөө үүрээр 04 цагт төвөөс хэвлийгээр хатгуулж өвдөөд байна гэсэн утгатай дуудлага ирсэн. Дуудлага өгсөн гэж 88992580 дугаарын утас өгсөн..Уг гэрт ороход Баруун талын орон дээр туранхайдуу биетэй эмэгтэй хүн хэвтэж байсан. Тэгэхээр нь тэр эмэгтэйгийн даралт, судасны цохилтыг үзээд хэлийг нь харахад өнгөр тогтсон байсан амнаас нь архи үнэртэж байсан учраас та архи уусан уу гэхэд, архи уусан гэж өөрөө хэлсэн. Өвчтөнөөс зовиурыг асуухад хэвлийгээр хатгуулж өвдөнө, дотор муухайрна гэсэн зовиур хэлсэн. Тэгэхээр нь та зодуулж цохиулсан гэмтэл байна уу

Гэхэд өвчтөн архи ууж байгаад бусдад зодуулсан гэж хэлсэн гэхдээ яг хэнд зодуулсан гэдгээ огт хэлээгүй. Тэгэхээр нь би тодруулаад толгой руугаа цохиулсан уу, гар хөлрүүгээ цохиулсан уу гэж тодруулж асуухад өвчтөн хэвлий рүүгээ өшиглүүлсэн гэж хэлсэн..Тэгэхээр нь би өвчтөнд хандаж 24 цаг ГССҮТ-д үзүүлэхэд үнэгүй байдаг юм хэвлийн ЭХО-д харуулж онош тодруулах шаардлагатай байна гэхэд өвчтөн би эмнэлэг явахгүй гэртээ байна гээд татгалзаж байсан, харин өвчин намдаах эм тариа хийлгээд үлдье гэхээр нь би эмнэлэгт очихгүй бол болохгүй гэхэд явахгүй гээд байсан тэгэхээр нь би өвчин намдаах тариаг тайвшруулах вальдол эм хэлэн доор нь тавьж өгсөн, парацетамол уухаар 2 ширхэгийг үлдээгээд та ер нь эмнэлэг рүү явах ёстой гэхэд болохгүй бол би өөрөө эмнэлэгт очоод үзүүлье гэсэн, тэгэхээр нь би заавал эмнэлэгт үзүүлээрээ, чихэртэй байхуу цай, шингэн юм бага зэрэг уугаарай гэж хэлээд гарсан..” гэх мэдүүлэг,

 

Гэрч Х.Орхонтуулаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “../НЦГ-ын цагдаа/ ...Би ГССҮТ-ийн цагдаагийн хэлтэст 24 цагийн үүрэг гүйцэтгэж байсан. Энэ хугацаанд Ганбаатарын Хишигбаяр гэж эмэгтэй яаралтай тусламжийн хүлээн авахын эмчид үзүүлж байсан. Тухайн үед Хишигбаяр нь хэвлийн хэсгээр хүчтэй өвдөөд байна гээд орон дээр хэвтэж байхаар нь юу болсон талаар асуухад 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр гэртээ харьж яваад явганаас шатан дээр уначихсан юм гэхээр нь ямар нэгэн гэмт халдлагад өртсөн зүйл байна уу, цагдаагийн байгууллагаар шалгуулах зүйл байна уу гэхэд цагдаагаар шалгуулах зүйл байхгүй, би өөрөө унасан гэж хэлсэн. Хишигбаярын нөхөр Базаррагчаа гэх залуугаас асуухад манай эхнэр Xишигбайр нь шатнаас унасан гээд хэвтэж байсан, бид хоёр гайгүй байх гэж бодоод хоёр хоног гэртээ байсан, хүндрээд бие нь өвдөөд байхаар нь өөрсдөө эмнэлэгт хандаж байна. Цагдаагийн байгууллагаар шалгуулах зүйл байхгүй гзсэн..” гэх мэдүүлэг,

 

Гэрч П.Баярсайханаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-54/ “..Өвчтөнг үзэхэд биеийн байдал маш хүнд хэвлийн битүү гэмтэлтэй ерөнхий биеийн хордлоготой хэвлийн хөндий эхо харахад сул шингэнтэй байсан. Мэс засалд ороход нарийн гэдэс нь дээд 3-ны 1 хэсэгт язарч цоорсон. Цоорсон хэсгээр гэдэсний агуулагдахуун гарч байсан. Гэдэс хэвлийн хөндий дотроо баас нь их хэмжээгээр байсан тул нарийн гэдэсний шархыг нь оёж битүүлэн нарийн гэдсэнд гуурс тавьсан. Биеийн байдал хүндэрч 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр дахин мэс засалд орсон. Хэвлийн хөндийг шалгахад нарийн гэдэсний оёдол тавигдсан мөн гэдсэнд гуурс тавьсан хэсгийн оёдол тавигдсан байсан тул гэдсийг тайрч гэдсэ залгах мэс засал хийгдсэн. Өвчтөний биеийн байдал маш хүнд байсан, эрчимт эмчилгээ хийлгэж байгаад 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 8 цаг 30 минутанд нас барсан..” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 сарын 19-ний өдрийн №1922 дугаар шинжээчийн дүгнэлтэнд: /хх-81-84/ “..1. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр нарийн гэдэсний задрал, хэвлийн хөндийд шингэн хуралдалт, /600-800мл/ их сэмжний урагдал, баруун бугалга, баруун, зүүн өгзөгт цус хуралт, хамрын баруун угалзад зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 2. Талийгаачид үхэлд хүргэх архаг өвчин тогтоогдсонгүй. 3. Талийгаач нь ГССҮТ-д 12 хоног эмчлэгдсэн тул цусанд спиртийн зүйл үзэх боломжгүй. 4. ГССҮТ-ийн 10216 тоот өвчний түүхэнд талийгаач нь 2018.08.28-ны өдрийн 09:00 минутанд нас баржээ. 5. Талийгаач нь хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэс, их сэмжний урагдал задралын улмаас хэвлийн гялтангийн түгмэл үрэвсэлээр хүндэрч олон эрхтэний дутагдалд орж нас баржээ..” гэх дүгнэлт,

 

Шинжээч Б.Долгормаагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-104-105/ “..Талийгаачийн цогцост учирсан хэвлийн битүү гэмтэл нь өөрийн биеийн өндрөөс унах, ойчих, үед үүсэх, боломжгүй, харин мохоо зүйлд цохигдох, цохих үед үүсэх боломжтой. Мохоо зүйл гэдэгт хөлөөр өшиглөх, гараар цохих бусад мохоо зүйл хамаарна..Эмнэлэг шаардлагатай бүх арга хэмжээг авсан гэж үзэж болно..” гэх мэдүүлэг,

 

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын 783 тоот дүгнэлтэнд: /хх-90-92/ “..1. Д.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 2. Д.Б нь төрөлхийн болон олдмол сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 3. Д.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 4. Д.Б нь тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанаас хойш сэтгэцийн ямар нэгэн өвчинөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. 5. Д.Б нь мэдүүлэг өгөх чадвартай байна..” гэх дүгнэлт зэрэг мөрдөн шалгах явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

2018 оны 08 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-ийн задгай тоотод Шүүгдэгч Д.Б нь эхнэр Г.Хишигбаярыг архи уулаа, хүүхдээ хөхүүлсэнгүй гэж маргалдан хэвлийн тус газарт өшиглөж хэвлийн битүү гэмтэл нарийн гэдэс, их сэмжний урагдал бүхий хүнд гэмтлийг учруулсаны улмаас Н.Хишигжаргал нь 2018 оны 08 сарын 16-ны өдрөөс, 2018 оны 08 сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлэгдэж байгаад нас баржээ.

Шүүгдэгч Д.Б нь хохирогчийг хэвтэж байхад хэвлийн тус газар өшиглөж гэмтэл учруулсан талаараа мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн ба Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр хохирогч Г.Хишигбаярт учирсан гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэж дүгнэсэн бөгөөд үүнийг хохирогчид хүнд хохирол учруулсан, уг гэмтлийн улмаас талийгаач нь хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэс, их сэмжний урагдал задралын улмаас хэвлийн гялтангийн түгмэл үрэвсэлээр хүндэрч олон эрхтэний дутагдалд орж нас барсан болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Б нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсаны улмаас хохирогч нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Энэ хэрэг нь гэр бүлийн хүрээнд үйлдэгдсэн бөгөөд шүүгдэгч талийгаач нар эхнэр, нөхөр байсан, эхнэр нь байнга архи согтууруулах ундааны зүйлс хэрэглэдэгээс болж гэр бүлд нь хэрүүл маргаан үүсдэг ба үүнээс гадна тухайн үед талийгаач эсэргүүцэл үзүүлээгүй, хэвтэж байхад нь зодсон үйлдлийг  шүүгдэгч гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж дээрхи хэргийг үйлдсэн гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч хохирогчийг өшиглөсөн, үүний улмаас түүнд хүнд зэргийн гэмтэл учирсан, эмнэлэгийн тусламж авалгүй удсаны улмаас хүндрэл үүсч нас барсан, энэ хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс маргаагүй болно.

Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Иймд шүүгдэгч Д.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэн түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд хорих ял оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Цогтбаатар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Д.Б нь шүүх хуралдаан болохоос өмнө 114 хоног цагдан хоригдсон байх тул түүний эдлэх ялд оруулан тооцох, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Дуламсүрэнгийн Базаррагчааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсаны улмаас хохирогч нас барсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь хэсэгт зааснаар Д.Бг 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бгийн шүүх хуралдаан болохоос өмнө цагдан хоригдсон 114 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Шүүгдэгч Д.Б нь бусдад төлөх төлбөргүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөөлөгч, гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                   ДАРГАЛАГЧ,

                                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                   Б.МӨНХБАЯР

 

                                                 ШҮҮГЧИД                          Н.НАРАНТУЯА

 

                                                                                            Б.ХАЛИУН