Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 302

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Архангай аймгийн Эрдэнбулган  сумын 5-р  багт оршин суух Боржигон овогт Ихэрийн Даваадоржийн /РД:АИ60010415 / хүсэлттэй,

          Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Сангийн аж ахуйд 1978 оны 07 сарын 26-ны өдрөөс 1982 оны 01 сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд гагнуурчнаар, 1982 оны 01 сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд тус тус тракторын жолоочоор ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Баянмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнханд оролцов.                                                           

                                                           ТОДОРХОЙЛОХ нь: 

          Хүсэлт гаргагч И.Даваадорж шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Сангийн аж ахуйд 1978 оны 07 сарын 26-ны өдрөөс 1982 оны 01 сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд гагнуурчнаар, 1982 оны 01 сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд тус тус тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Баянмөнх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би И.Даваадоржийн төрсөн дүү нь байна. Манай ах 1978 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Архангай аймгийн Төвшрүүлэх суманд тракторын жолооч, гагнуурчинаар ажиллаж байсан. Иймд миний ах И.Даваадоржийн дээрх хугацаанд ажиллаж байсан жилийг тогтоож өгнө үү гэв.

 

   Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

          Хүсэлт гаргагч И.Даваадорж ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт авагдсан дараахь нотлох баримтууд авагдсан байна. Үүнд:

  1. Архангай аймгийн Төвшрүүлэх сумын сангийн аж ахуйн даргын 1978 оны 07 сарын 26-ны өдрийн 115 тоот ажилд томилох тухай тушаалд: Тракторын жолоочоор Ихэрийн Даваадоржийг авто засварт гагнуурчнаар ажиллуулсугай гэсэн.
  2. Тракторын жолооч Ихэр овогт Даваадоржийн САА-д ажилласан хугацааны амралт, амралтын тооцоо
  • 1978 оны 07 сарын 26-ны өдрөөс 1979 оны 07 сарын 26-ны өдөр 1-р амралт
  • 1980 оны 07 сарын 08-ны өдрөөс 1981 оны 07 сарын 08-ны өдөр 2-р амралт
  • 1981 оны 07 сарын 08-ны өдрөөс 1982 оны 07 сарын 08-ны өдөр 3-р амралт
  • 1982 оны 07 сарын 08-ны өдрөөс 1983 оны 07 сарын 08-ны өдөр 4-р амралт
  • 1984 оны 07 сарын 08-ны өдрөөс 1984 оны 07 сарын 09-ний өдөр 5-р амралт
  • 1985 оны 07 сарын 08-ны өдрөөс 1985 оны 07 сарын 09-ний өдөр 6-р амралт
  • 1986 оны 07 сарын 08-ны өдрөөс 1987 оны 07 сарын 09-ний өдөр 7-р амралт
  • 1988 оны 07 сарын 08-ны өдрөөс 1989 оны 07 сарын 09-ний өдөр 8-р амралт
  1. Урьдчилгаа цалин тавьж олгох тухай 1981 оны 04 сарын 10-ны өдрийн авто салбарын хүснэгтэнд: Ц.Даваадорж гэсэн.
  2. Архангай аймгийн Төвшрүүлэх сумын сангийн аж ахуйн даргын 1982 оны 01 сарын 20-ны өдрийн 15 тоот ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай тушаалд: Ихэрийн Даваадоржийг гагнуурчнаас чөлөөлж, тракторын жолоочоор ажиллуулсугай гэсэн.
  3. Архангай аймгийн Төвшрүүлэх сумын сангийн аж ахуйн даргын 1982 оны 09 сарын 14-ний өдрийн 142 тоот ээлжийн амралт олгох тухай тушаалд: ажилтан албан хаагч бүгд 47 хүнийг 1982 оны ээлжийн амралт тооцсон сар өдрөөс эхлэн 1-р хавсралтаар олгосугай. Хавсралтын 5-рт: И.Даваадорж гэсэн.
  4. Архангай аймгийн Төвшрүүлэх сумын сангийн аж ахуйн даргын 1983 оны 01 сарын 21-ний өдрийн 16 тоот ээлжийн амралт олгох тухай тушаалд: ажилтан албан хаагч, малчин бүгд 21 хүнийг 1983 оны 01 сарын 21-ний өдрөөс эхлэн 1-р хавсралтаар олгосугай. Хавсралтын 24-рт: И.Даваадорж гэсэн.
  5. Архангай аймгийн Төвшрүүлэх сумын сангийн аж ахуйн 1984 оны цалингийн хавтгайд:  Тракторч И.Даваадорж 07 сараас 08 сард  ажилласан хоног авсан бичилтэй цалингийн бичилт,
  6. Архангай аймгийн Төвшрүүлэх сумын сангийн аж ахуйн даргын 1986 оны 04 сарын 14-ний өдрийн 47 тоот Социалист уралдааны болзол дүгнэх тухай тушаалд: Социалист уралдааны комиссын өвс, тээвэрлэхэд зарласан социалист уралдааны болзолыг дүгнэсэн 1986 оны 04 сарын 10-ны өдрийн 16-р протоколыг үндэслэж тушаах нь: Булган аймгийн Магсаржав САА-н нутагт хадаж авсан өвсийг богино хугацаанд тус САА-д тээвэрлэхэд сайн ажиллаж 1-р байр эзэлсэн авто машин ба тракторын жолооч нэр бүхий 15 хүнийг 1-р хавсралтаар 1442 төгрөг, үнэ бүхий зүйлээр мөн 2,3-р байр эзэлсэн тракторын жолооч нэр бүхий 8 хүнийг 2-р хавсралтаар 700 төгрөгөөр шагнасугай. Хавсралтын 3-рт: И.Даваадорж гэсэн.
  7. Архангай аймгийн Төвшрүүлэх сумын сангийн аж ахуйн даргын 1987 оны 03 сарын 31-ний өдрийн шагнах тухай тушаалд: Газар тариалангийн үйлдвэрлэлд идэвх зүтгэлтэй  ажиллаж байгаа механикжуулагч 140 хүнийг тус бүр 10 төгрөгийн үнэ бүхий зүйлээр шагнасугай. Хавсралтанд И.Даваадорж 10 төгрөг гэсэн.
  8. Архангай аймгийн Төвшрүүлэх сумын сангийн аж ахуйн даргын 1988 оны 02 сарын 12-ны өдрийн 31 тоот ээлжийн амралт олгох тухай тушаалд: ажилтан албан хаагч, малчин бүгд 37 хүнийг 1988 оны 02 сарын 13-ний өдрөөс эхлэн 1-р хавсралтаар олгосугай. Хавсралтын 3-рт: И.Даваадорж гэсэн.
  9. Архангай аймгийн Төвшрүүлэх сумын сангийн аж ахуйн 1989 оны 12 сарын 26-ны өдрийн цалингийн хавтгайд:  48 хоног, 6744 цаг 46 минут ажилласан хоног авсан бичилтэй цалингийн бичилт,
  10. Архангай аймгийн Төвшрүүлэх сумын сангийн аж ахуйн даргын 1990 оны 12 сарын 01-ний өдрийн 200 тоот ажлаас чөлөөлж компанид шилжүүлэх тухай тушаалд: САА-ын бүтэн зохион байгуулалт, өөрчлөгдөж компани болон задарсан тул И.Даваадоржийг ажлаас чөлөөлж, Багахангай ХХК-д хариуцаж байгаа техниктэй нь хамт шилжүүлсүгэй гэсэн зэрэг болно.

          Хүсэлт гаргагч И.Даваадоржийн Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Сангийн аж ахуйд 1978 оны 07 сарын 26-ны өдрөөс 1982 оны 01 сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд гагнуурчнаар, 1982 оны 01 сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд тус тус тракторын жолоочоор ажиллаж байсан болох нь Архангай аймгийн Төвшрүүлэх сумын сангийн аж ахуйн даргын 1978 оны 07 сарын 26-ны өдрийн 115 тоот ажилд томилох тухай тушаал,  Тракторын жолооч Ихэр овогт Даваадоржийн САА-д ажилласан хугацааны амралт, амралтын тооцоо, Урьдчилгаа цалин тавьж олгох тухай 1981 оны 04 сарын 10-ны өдрийн авто салбарын хүснэгт, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын сангийн аж ахуйн даргын 1982 оны 01 сарын 20-ны өдрийн 15 тоот ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай тушаал, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын сангийн аж ахуйн даргын 1982 оны 09 сарын 14-ний өдрийн 142 тоот ээлжийн амралт олгох тухай тушаал, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын сангийн аж ахуйн даргын 1983 оны 01 сарын 21-ний өдрийн 16 тоот ээлжийн амралт олгох тухай тушаал, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын сангийн аж ахуйн 1984 оны цалингийн хавтгай, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын сангийн аж ахуйн даргын 1986 оны 04 сарын 14-ний өдрийн 47 тоот Социалист уралдааны болзол дүгнэх тухай тушаал, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын сангийн аж ахуйн даргын 1987 оны 03 сарын 31-ний өдрийн шагнах тухай тушаал, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын сангийн аж ахуйн даргын 1988 оны 02 сарын 12-ны өдрийн 31 тоот ээлжийн амралт олгох тухай тушаал, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын сангийн аж ахуйн 1989 оны 12 сарын 26-ны өдрийн цалингийн хавтгай, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын сангийн аж ахуйн даргын 1990 оны 12 сарын 01-ний өдрийн 200 тоот ажлаас чөлөөлж комданид шилжүүлэх тухай тушаал зэрэг нотлох баримтаар нотлогдож байна. Иймд Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Сангийн аж ахуйд 1978 оны 07 сарын 26-ны өдрөөс 1982 оны 01 сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд гагнуурчнаар, 1982 оны 01 сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд тус тус тракторын жолоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэсэн И.Даваадоржийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Хүсэлт гаргагч И.Даваадоржийн хүсэлтийг хангаж шийдвэрлэж байгаа учир түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээх нь зүйтэй байна.

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Ихэрийн Даваадоржийн /РД:АИ60010415/ Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Сангийн аж ахуйд 1978 оны 07 сарын 26-ны өдрөөс 1982 оны 01 сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд гагнуурчнаар, 1982 оны 01 сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд тус тус тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч И.Даваадоржийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

          3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                   

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Ч.ЖАРГАЛАН