Шүүх | Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чадраабалын Жаргалан |
Хэргийн индекс | 129/2016/0371/и |
Дугаар | 335 |
Огноо | 2016-06-14 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 335
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 9-р хороо, Дэнжийн 17-0452 тоотод оршин суух Боржигин овогт Зундуй Гэндэнсүрэн /РД:АЮ66021026/ хүсэлттэй,
Архангай аймгийн Барилга угсралтын конторт 1981 оны 02 сарын 10-ны өдрөөс 1991 оны 04 сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд шаварчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнханд оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч З.Гэндэнсүрэн шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би Архангай аймгийн Барилга угсралтын конторт 1981 оны 02 сарын 10-ны өдрөөс 1991 оны 04 сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд шаварчнаар ажиллаж байсан. Хэрэгт өгсөн нотлох баримтуудыг үндэслэн намайг Архангай аймгийн Барилга угсралтын конторт 1981 оны 02 сарын 10-ны өдрөөс 1991 оны 04 сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд шаварчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Миний биеийн байдал муу эмнэлгийн хяналтанд байдаг тул намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч З.Гэндэнсүрэн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт авагдсан дараахь нотлох баримтууд авагдсан байна. Үүнд:
Хүсэлт гаргагч З.Гэндэнсүрэнгийн Архангай аймгийн Барилга угсралтын конторт 1981 оны 02 сарын 10-ны өдрөөс 1991 оны 04 сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд шаварчнаар ажиллаж байсан болох нь Архангай аймгийн Барилга угсралтын конторын даргын 1981 оны 02 сарын 10-ны өдрийн 14 тоот ажилд томилох тухай тушаал, Архангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 05 сарын 30-ны өдрийн 301 тоот Зундуй овогтой Гэндэнсүрэнгийн Барилга угсралтын конторт шаварчнаар ажиллаж байсан үеийн цалингийн тодорхойлолт, Архангай аймгийн Барилга угсралтын конторын даргын 1985 оны 02 сарын 13-ны өдрийн 14 тоот ээлжийн амралт олгох тухай тушаал, Архангай аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1991 оны 04 сарын 18-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай тушаал зэрэг нотлох баримтаар нотлогдож байна. Иймд Архангай аймгийн Барилга угсралтын конторт 1981 оны 02 сарын 10-ны өдрөөс 1991 оны 04 сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд шаварчнаар ажиллаж байснаа тогтоолгох гэсэн З.Гэндэнсүрэнгийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч З.Гэндэнсүрэн шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон тул өөрийг нь оролцуулахгүй шүүх хуралдааныг хийж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
Хүсэлт гаргагч З.Гэндэнсүрэнгийн хүсэлтийг хангаж шийдвэрлэж байгаа учир түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигин овогт Зундуй Гэндэнсүрэнг /РД:АЮ66021026/ Архангай аймгийн Барилга угсралтын конторт 1981 оны 02 сарын 10-ны өдрөөс 1991 оны 04 сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд шаварчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч З.Гэндэнсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН