Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 328

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2-р багт байрлах Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5-р баг, Наранбулагийн 25-03 тоотод оршин суух Боржигон овогт Цэдэн-Ишийн Алтанхундагат /РД:АЭ75091818/ холбогдох 42.700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Архангай аймгийн Цагдаагийн газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Алтанхундага нь 2016 оны 03 дүгээр сарын 02-ны өдөр Архангай аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Цэцэнбилэгийн №12 тоот шийтгэвэрээр Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар 7 /долоо/ хоног хүмүүжсэн ба ажлын хөлсний тооцооны 7 хоногийн 42.700 төгрөгийг төлөөгүй тул уг зардлыг зохих журмын дагуу төлүүлж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч Ц.Алтанхундага шүүхэд гаргасан тайлбартаа: Архангай аймгийн Цагдаагийн газрын нэхэмжилсэн 42.700 төгрөгийг төлөхөд маргах зүйл байхгүй. Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. 42.700 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.                    

                                                             ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Архангай аймгийн Цагдаагийн газар нь хариуцагч Ц.Алтанхундагаас албадан саатуулах байрны төлбөр 42.700 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Алтанхундага нь  нэхэмжлэгч Архангай аймгийн Цагдаагийн газрын нэхэмжилсэн 42.700 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр тайлбараа гаргажээ.

 

Хариуцагч Ц.Алтанхундага нь нэхэмжлэлийн шаардлага, үнийн дүнтэй маргаагүй бөгөөд түүний нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасан үндэслэлээр нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно. Энэ нь хариуцагчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх үндэслэл биш бөгөөд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа, зохигчид улсын тэмдэгтийн хураамжийг хуваарьлах талаар харилцан тохиролцоогүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэх нь зүйтэй байна. Нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамж болох 4550 төгрөгийг хэмжээг тал хувиар бууруулан тогтоож хариуцагч Ц.Алтанхундагаас 2275 төгрөгийг гаргуулан орон нутгийн орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

                                                      ЗАХИРАМЖЛАХ нь:

 

             1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Архангай аймгийн Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй, Ц.Алтанхундагат холбогдох 42.700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5-р баг, Наранбулагийн 25-03 тоотод оршин суух Боржигон овогт Цэдэн-Ишийн Алтанхундагын /РД:АЭ75091818/ зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Ц.Алтанхундагаас улсын тэмдэгтийн хураамжинд 2775 төгрөг гаргуулж орон нутгийн орлогод олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг  дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийн хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

                                            ШҮҮГЧ                                  Ч.ЖАРГАЛАН