Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 0362

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж 

нарийн бичгийн дарга:А.Уламбаяр

улсын яллагч: Ч.Батбаяр

хохирогч : Б.Х

шүүгдэгч : Д.Ц  өмгөөлөгч:  Н.Ганбат

шүүгдэгч: О.Н, Ц.Н нарын өмгөөлөгч: Ц.Мандал

шүүгдэгч: Д,Ц, О.Н, Ц.Н нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт Б овогт О Н, Б овогт Ц Н Б овогт Д Ц нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1906000000192 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 19-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгч нарын   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт О Н, 19  оны  дугаар  сарын 26-ны  өдөр Говьсүмбэр аймгийн Чойр суманд төрсөн,  настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам  бүл 10, ээж, эгч, дүү, эхнэр, хүүхдүүдийн хамт  гэх газарт оршин суух хаягтай, хотод Баянзүрх дүүргийн  дугаар хороо Ногоочины  дугаар гудамжны Б тоотод  түр оршин суудаг, РД: ,

 2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Ц Н 19 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн  настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн  дугаар хороо Холбоо толгойн  дүгээр гудамжны  тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, 1996 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 243 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн  тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн  хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 241 дүгээр зүйлд зааснар 6 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг нь хүндэд нь багтааж бүгд 2 жилийн хугацаагаар холрих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, 1999 оны 4 дүгээр сарыг 15-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 202 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, 2002 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 478 дугаартай таслан  шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 1231 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 240 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлд зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан, мөн хуулийн  ерөнхий  ангийн 37 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар 1231 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялд  мөн хуулийн тусгай ангийн 240 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг багтааж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн  138 дугаар зүйлд зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялын 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар тогтоосон, 2005 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан, 2008 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 481 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 50.00 төгрөгийн эд хөрөнгө хурааж 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан, РД: ,

3.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт  Д Ц, 19  оны 8 дугаар  сарын 24-ний  өдөр Дундговь  аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам  бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт  Баянзүрх дүүргийн  дугаар хороо дугаар гудамжны  тоотод  түр оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,  РД: ,

 

Холбогдсон хэргийн талаар:

          О.Н нь Д.Ц бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Их цуурайн 7 тоотод байрлах П.Т малын саравчинд хашаатай байсан бор хүрэн зүсмийн үхрийг хулгайлан авч 750.000 төгрөгийн хохирол учруулсан,

         Үргэлжилсэн үйлдлээр Д.Ц бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Туул голын орчимд бэлчээрлэж байсан Г.Бсартай буган зүсмийн  Алтайвоо үүлдрийн гунжин үхрийг хулгайлан авч 2.394.760 төгрөгийн хохирол учруулсан,

        Үргэлжилсэн үйлдлээр Д.Ц, Ц.Н нартай бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Улиастайн фермийн 10 тоотод байрлах Б.Х малын саравчинд хашаатай байсан хар алаг  зүсмийн  7 настай хээтэй үнээг хулгайлан авч 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан,

        Ц.Н нь  О.Н,  Д.Ц нартай бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 17-18-нд шиджих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Улиастайн фермийн 10 тоотод байрлах Б.Х малын саравчинд хашаатай байсан хар алаг  зүсмийн  7 настай хээтэй үнээг хулгайлан авч 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан,

          Д.Ц нь  О.Н бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Их цуурайн 7 тоотод байрлах П.Т малын саравчинд хашаатай байсан бор хүрэн зүсмийн үхрийг хулгайлан авч 750.000 төгрөгийн хохирол учруулсан,

         Үргэлжилсэн үйлдлээр О.Н бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Туул голын орчимд бэлчээрлэж байсан Г.Б сартай буган зүсмийн  Алтайвоо үүлдрийн гунжин үхрийг хулгайлан авч 2.394.760 төгрөгийн хохирол учруулсан,

        Үргэлжилсэн үйлдлээр О.Н, Ц.Н нартай бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 17-18-нд шиджих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Улиастайн фермийн 10 тоотод байрлах Б.Х малын саравчинд хашаатай байсан хар алаг  зүсмийн  7 настай хээлтэй үнээг хулгайлан авч 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт  тус тус холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав

          Шүүгдэгч  О.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 1 дүгээр сарын 5-6-нд шилжих шөнө Цхойшоо ферм орсон. Цаашаа алхаж очоод айлын хашаанаас уяатай байсан үхэрийг авч гарсан. Машиныхаа хажууд байж байгаад Ц ах үхрийг цохиж унагаад машиндаа ачсан. Тухайн үед нь ажиллаад Шонхор зах дээр зарсан. Дараа нь бид хоёр туулын бургаснаас бэлчиж байсан үхэрнээс нэгийг авсан. Бид хоёр машиныхаа хажууд цохиж унагаад машинд нь ачиж явсан. Хашаанд очиж янзалчихаад дэнжийн мянгад чэнжид зарсан. Дараа нь Нэрийг буулгаж байгаад, орой гэртээ ирсэн. Намайг тэр үед утсаар Нн хашаанд хүрээд ир гэж хэлэхээр нь би очсон. Тэгэхэд намайг вагон буулгана гэж хэлсэн гэв.

          Шүүгдэгч  Д.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Н нийлж айлын саравчтай хашаанаас шүдлэн үхэр хулгай хийж авч явсан. Тухайн үхрээ цохиж унагаагаад машиндаа  ачаад явсан. Тэрийгээ Дэнжийн мянгад чэнжид аваачиж өгсөн. Нийт 1.035.000 төгрөг болсон. Удалгүй өдөр нь цагдаад баригдсан гэв.         

          Шүүгдэгч  Ц.Н  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Ц, Н хоёртой 1 дүгээр сарын 17-18-ны шилжих шөнө, хашаанаас үхрийг нь гаргаж аваад машиныхаа хажууд унагааж гэдэс дотрийг нь гаргаж орхиод машинд ачаад явсан гэв.

          Хохирогч Б.Хр шүүхийн хэлэлэцүүлэгт мэдүүлэхдээ: Би хашаанаасаа малаа алдсан. Эхнэр эмнэлэгт байсан. Анх 1 дүгээр сарын 17-18-ны шилжих шөнө, манай хадам ээж, хоёр хүүхэд байсан. Тухайн үед манай хашааны хаалгаар гаргаад, сүүлд нь чирсэн байсан. Би дуудлага өгчихөөд такси бариад очсон. Утсан дээрээ гутлын мөрний зургийг нь авсан. Над руу орой 5.00 цагийн үед яриад танай мал олдсон гэж хэлсэн. 5-6-ны шилжих шөнө нэг үхэр авчихаад дахиж манайх руу ирсэн байсан. Хар алаг үхэр, 7 настай үнээ. Одоогоор 1.700.000 төгрөгөөр үнлэгдсэн. Эд нараас нэг хүсэлт байна. Хоёр нь хохирол төлбөрөө төлсөн. Би айсандаа биш, энэ хүний цаана ямар хүн байгааг мэдмээр байна. Өчнөөн мал алга болж байна. Эд нар бүгд яваад сурчихсан хүмүүс байна гэв.

          Шүүгдэгч  О.Н  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 1 дүгээр сарын яг хэдний өдөр байсныг сайн санахгүй байна манай хойд талын хашаанд эхнэр 2 хүүхэдтэйгээ амьдардаг Цт ах намайг өдөр 15.00 цагийн орчимд гэртээ байж байхад миний утас руу залгаад манайд ороод ирээч гэхээр нь гэрт нь ортол Ц ах хоёулаа Улиастайн фермрүү яваад гишүү түүгээд ирий гэхээр нь би за тэгий гэсэн. Бид хоёр Ц ахын саарал өнгийн Аксент маркийн машинаар Улиастайн фермрүү явсан. Ц ах гэрээсээ төмөр лантуу, төмөр иштэй сүх зэргийг машиныхаа суудал доор хийсэн. Тэгээд Улиастайн ферм орохоос өмнө бургасны үзүүрт машинаа зогсоогоод Монхоо хоёулаа айлын үхэр хулгайлаад мөнгөө хувааж авья гэхээр нь би айгаад байна гэсэн. Тэгээд тэр хавиар үхэр хайж баахан явсан боловч олдоогүй. Тэгээд шөнө 23.00 цаг өнгөрч байхад Цт ахын машиныг Улиастайн фермийн баруун талд 2-3 км зайнд үлдээгээд бид хоёр алхаад Улиастайн фермийн баруун захад ертөнцийн зүгээр зүүн тийш харсан хоёр давхар модон байшинтай байшингийн баруун талд малын саравчтай айл байсан ба Ц ах намайг хүн харж байгаарай гээд малын саравчны үүдэнд үлдээгээд өөрөө малын саравч руу орсон. Тэгээд төд удалгүй Ц ах бор алаг зүсмийн 1 тооны үхэр хөтлөөд ирсэн. Бид хоёр уг үхрийг хөтлөөд   машины хажууд аваачаад Цт ах машинаас төмөр лантуугаа гаргаж ирээд намайг үхэрний уяа барьж  бай гээд өөрөө лантуугаар үхрийн духанд нь цохиж муужруулж унагаагаад машиныхаа багаажанд үхрийг хийсэн. Тэгээд Цт ахын хашаанд ирээд үхрээ буулгаад Ц ах үхрийг ажилласан би үхрийн арьснаас нь хуулалцаж махыг нь түшиж өгсөн. Тэгээд үхрээ янзлаад дууссаны  дараа үхрийн мах, толгой, 4 ширхэг шийр, арьс, гэдэс дотрыг машиндаа ачаад Цагаан давааны хогийн цэгт толгой, 4 ширхэг шийр, арьс, гэдэс дотрыг нь хаясан. Тэгээд Дэнжийн мянгын Хүчит шонхор зах ороод нэг танихгүй эрэгтэй ченжид 500.000 төгрөгөөр үхрийн махаа зарсан. Ц ах надад 200.000 төгрөг өгөхөөр нь би гэртээ хоол ундны зүйл аваад мөнгөө дуусгасан. Би үхэр хулгайлсан айлаа зааж өгч чадна. 2019 оны 1 дүгээр сард мөн өдрийг нь санахгүй байна. Улиастайн фермээс үхэр хулгайлсанаас хойш 5 хоногийн дараа байх Ц ахын машинтай өдөр 16.00 цагт гэрээсээ гараад хуучин байсан Баянзүрхийн товчоо руу явдаг замаар явж байгаад урагшаа Туул гол руу орсон шороон замаар салаад Адам Эвагийн хөшөөнөөс баруун зүгт 1 км зайд 20-иод тооны үхэр бэлчээрт байхаар нь Ц ах бид хоёр хашиж байгаад хар алаг зүсмийн 1 тооны үхэр барьж аваад хүзүүнээс нь уяагаар уяад баруун тийш хөтөлж яваад төмөр замын гүүрний наахан талд очоод модноос үхрээ уяж үлдээгээд машин руугаа яваад машинаа унаж ирсэн. Тэгээд Цт ах машинаасаа төмөр лантуугаа гаргаж ирээд намайг үхэр барьж бай гээд өөрөө үхрийг лантуугаар цохиж унагаагаад  үхрийг гэдэс дотрыг тэнд нь гаргаж хаяад машиныхаа багаажинд үхрээ ачаад гэрлүүгээ явсан. Тэгээд Цт ахын хашаанд үхрээ буулгаад арьсыг нь өвчөөд үхрийн мах, арьс, толгой, 4 ширхэг шийрийг машиндаа ачаад Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооллын хойд талд байдаг цэргийн ангийн хашаанд үхрийн арьс толгой, 4 ширхэг шийрийг хаяад маргааш өглөө нь Дэнжийн мянгын Хүчит шонхор зах ороод нэг танихгүй эрэгтэй ченжид үхрийн махыг 1.033.000 төгрөгөөр зарсан. Ц ах надад 500.000 төгрөг өгсөн. Үхрийн гэдэс хаясан газраа би зааж өгч чадна. 2019 оны 1 дүгээр сарын 17-ны орой 20.00 цагийн орчимд гэртээ байж байтал Ц ах утасдаад хаана байна гэхээр нь гэртээ байна гэхэд Бор ахынхаа хашаанд хүрээд ир гэхээр нь очтол Ц ах, Б ахтай хоёулаа уут ялгаад байж байсан. Тэр хоёр намайг хойшоо яваад ирий гэхээр нь би хаашаа гэхэд хүнтэй уулзаад ирий гэсэн. Тэгээд Ц ах машинаа бариад Б ах бид гурав Улиастайн ферм явсан. Явж байх замдаа 1 шил 0.5 граммын архи уусан. Тэгж явж байхдаа мөн нэг айлын саравч руу тэр хоёр ороод намайг хүн харж бай гэсэн. Төд удалгүй тэр хоёр хар алаг зүсмийн үхрийг Б ах хөтлөөд Ц ах араас нь туучихсан гарч ирсэн. Нөгөө үхрээ туугаад машиныхаа дэргэд ирээд Бор ах лантуугаар нөгөө үхрээ цохиж унагаасан. Ц ах үхрийг барьж өгсөн би хүн харж байсан. Үхрийн гэдэс дотрыг гаргаж хаяад машины багажинд үхрийг ачсан. Уг үхэр хээлтэй байсан хээлийг нь гэдэстэй нь хамт хаясан. Үхрийн махыг Ц ахын үүдний амбаарт хийсэн. Үхрийн толгой шийрийг нь тэдний урд байдаг хогийн цэг дээр хаясан. Мал хулгайлах санааг Цт ах эхэлж гаргасан гэжээ. /хх-ийн 109-110/

          Шүүгдэгч  Д.Цт мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 1 дүгээр сарын 17-ны орой 16.00 цагийн орчимд танилцаад 3 сар орчим болж байсан Н ах Налайхаас манайд ирсэн. Тэгээд юм ярьж сууж байтал урд айлын таньдаг залуу Н жаахан халамцуу орж ирсэн. Тэр та хоёр хойшоо явах гэж байгаа юм уу гэхээр нь үгүй үгүй гэж хэлсэн. Гэтэл Нж ах хаашаа явах юм гэхэд хойшоо ферм ордог юм билүү мөнгөний хэрэг байна банк мөнгөө нэхээд байна гэж хэлсэн. Тэгсэн чинь Н ах ахад нь ч гэсэн мөнгөний хэрэг байна одоо цагаан сар боллоо гэсэн. Тэгээд бид гурав ярилцаж байгаад миний  улсын дугаартай Верна машинтай 22.00 цагийн орчимд манайхаас гараад Улиастайн ферм рүү явсан. Явах замдаа Н ах, Н хоёр дэлгүүрээс 0.5 литрийн архи авч хувааж уусан. Улиастайн ферм дээр очоод бургасны үзүүрт машинаа тавиад бид гурав дээшээ Улиастайн фермийн тийшээ алхсан. Тэгээд хөндлөн шургааган хашаатай хашаан дотроо гэртээ, хойд талдаа малын саравчтай айлын саравч руу Нж ах ороод нэг тооны алаг үхэр хөтлөөд гараад ирсэн. Уг үхрийг хөтлөөд доошоогоо уруудаад бургасны үзүүрт цохиж унагаасан. Уг үхэр хээлтэй байсан. Махыг нь манай амбаарт дэлгэж тавьсан. Толгой, шийрийг нь хог дээр хаясан. Тэгж байж байгаад цагдаад баригдсан гэжээ. 

          Шүүгдэгч  Ц.Н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 19 оны 4 дүгээр сарын 18-нд Улаанбаатар хотод төрсөн. Ан Ц гэдэг хүний 3 дахь хүүхэд юм. 19 оноос Улиастайн фермд илгээлтээр гарч бяруу маллаж байсан. 19 онд цэргийн албанаас халагдсан. 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр найз болох Д.Цн хашаанд гэрээ буулгаад хураачихаад хувцасаа аваад найз болох А гэрт очиж хувцасаа эхнэрээрээ угаалгаад Цн гэрт хувцасаа хатаахаар 18.00 цагийн орчимд очсон. Тэнд кино үзэж сууж байгаад амбаараа эргэхээр гарсан. Гэтэл Ц ах ганц үхэр нухчихуу гэхээр нь тэгий гэсэн. Тэгээд Ц ах Н вогон буулгий гэж дуудаад бид 3 Цын гэрлүү очиж машиныг нь аваад 23.00 цагийн орчимд от гэдэг газар луу явсан. Замдаа бид 3 нэг шил архи хувааж уусан.  Бид гурав вагон буулгий гэтэл ажиллахгүй гэсэн. Тэгээд Ц гурвуулаа  ганц юманд явий гэхээр нь зөвшөөрөөд Улиастайн фермийн чиглэлд 8-10 км яваад бургасны ёроолд машинаа тавьчихаад олон гудамжаар явж айлуудын хашааг судалж байгаад хамгийн хойно ертөнцийн зүгээр баруун хойд талын уулын дэнж дээр байсан айлын пүнз рүү би ороод 3 тугал, 4 үхэр байсны хар алаг зүсмийн үхрийг ногтлоод уясан байхаар нь уяагаар нь тайлж хөтлөөд гарч явсан. Тэгээд шар хад талруугаа явж байгаад би Ц бариулж байгаад сүхдэж алсан. Уг үхэр хээлтэй байсан. Бид гэдэс дотор хээлийг нь тэндээ хаяад махыг ачаад явсан. Махыг Цн үүдний амбаарт дэлгэж тавьсан. Н гэрлүүгээ явсан. Цт бид хоёр тэднийд унтаж амарсан.  Анх үхэр хулгайлж алах санааг Ц гаргасан гэжээ. /хх-ийн 79/

         Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 10-16/

         Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 17-22/

         Эд зүйл баримт бичиг,гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэт тусгах тухай мөрдөгчийн тогтоолд: /хх-н 23-26/ Б.Х гаргаж өгсөн зарлагын баримтыг хэрэгт хавсаргасугай гэжээ.

        Мэдүүлэг газар дээр нь шалгасан тэмдэглэлд : Ц.Н мэдүүлгийг өөрийнх зөвшөөрсөнөөр мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа явуулав гэжээ. /хх-н 29-30/

          Мэдүүлэг газар дээр нь шалгасан тэмдэглэлд : Д.Ц мэдүүлгийг өөрийнх зөвшөөрсөнөөр мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа явуулав гэжээ. /хх-н 31-33/

          Мэдүүлэг газар дээр нь шалгасан тэмдэглэлд : О.Нн мэдүүлгийг өөрийнх зөвшөөрсөнөөр мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа явуулав гэжээ. /хх-н 34-35/

       Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоолд:  /хх-н 36/ төмөр алх нэг ширхэг, модон иштэй алх нэг ширхэг, модон иштэй хутга нэг ширхэг, хар иштэй эвхдэг хутга нэг ширхэгийг эд мөрийн баримтаар тооцсугай гэжээ. /хх-н 36/

          Хохирогч Б.Х  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өглөө 09.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн  дугаар хороо Шархадны хоёрын автобусны буудал дээр үйл ажиллагаа явуулдаг дугуй засварын газар ажлаа хийгээд байж байтал манай дунд охин А миний утас руу залгаад өчигдөр шөнө малын саравчнаас Бундаа нэртэй хээлтэй үнээг хулгайч малын саравчнаас хөтлөөд явсан байна. Хүний мөр байна гэхээр нь би мөрөн дээр нь хувин тавьчих гэж хэлсэн. Тэгээд би цагдаа аваад хөдөө гэртээ очтол манай үхрийн саравчнаас нэг чих нь онь имтэй, нөгөө чих нь цуулбар имтэй хар алаг зүсмийн 7 настай хээлтэй үнээг хулгайч хөтлөөд аваад явсан байсан. Би үнээгээ 2.0 сая төгрөгөөр үнэлнэ. Манай хамгийн тарган үнээ байсан юм гэжээ.  /хх-н 37-42/

          Хохирогч П.Т мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Манай нөхөр Б.Д бид хоёр Баянзүрх дүүргийн  дугаар хороо  тоот хашаанд  тооны үхэрт тэжээл өгч хариулж малладаг юм. 2019 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр 9 тооны үхрээ саравчнаас гаргалгүй өвс тэжээл өгөөд өнжсөн. 2019 оны 1 дүгээр сарын 6-ны өглөө саравчнаасаа духан дээрээ жижигхэн сартай, имгүй, бор эрээн зүсмийн охин шүдлэн үхэр хулгайд алдсаныг мэдээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Манай шүдлэн үхрийг хулгайлсан хүн малын саравчинд эвхдэг хутгаа хаяад явсан байсан. Би хулгайд алдсан үхрээ 1.0 сая төгрөгөөр үнэлнэ гэжээ. /хх-н 103-106/

          Хохирогч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр 13.00 цагийн орчимд үхэрнүүдээ туул гол дээр бэлчээрт явуулж байгаад орой 18.00 цагийн орчимд авчраад тоолж үзэхэд сартай буган зүсмийн гунжин үнээ алга байсан. Тухайн өдөр хайгаад олоогүй. Маргааш орой нь буюу 1 дүгээр сарын 9-ны орой 18.00 цагийн орчимд манай аав Ганчанга үхэрнийхээ сэвсийг олчихлоо гээд тэр даруйд нь цагдаад мэдэгдсэн. Манай хулгайд алдсан үнээ Алтайвоо үүлдрийн саалийн үнээ байсан. 2.5 сая төгрөгөөр үнэлнэ гэжээ.  /хх-н 154-155/

          Гэрч Д.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр 12.00 цагийн орчимд үхрээ гаргаад орой 18-н цагт үхэр маань ирж байгаа харагдсан. Тэгтэл хүрэн халзан зүсмийн гунжин үхэр ирээгүй болохоор нь тэр хавиар хайгаад олоогүй. Тэгээд 2019 оны 1 дүгээр сарын 9-ны өдөр дахиад хайж байтал манай гэрийн ард талд 200 метрийн зайд үхрийн сэвс байна гэхээр нь цагдаад мэдэгдсэн. Би үхрээ 2.5 сая төгрөгөөр үнэлнэ гэжээ.  /хх-н 156-157/

          Гэрч С.П мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 1 дүгээр сарын 6-ны өглөө 09.00 цагийн орчимд малын саравчиндаа ороод үхрээ гаргах гэтэл малын саравчинд уясан байсан шүдлэн насны үхэр байхгүй уяаг нь тасалсан байсан. Тэгэхээр нь би цагдаад мэдэгдсэн. Би алдсан үхрээ 1.0 сая төгрөгөөр үнэлнэ гэжээ. /хх-н 107/

           Гэрч Ц.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Ц.Н бол миний төрсөн дүү юм. 1971 онд Улаанбаатар хотод төрсөн. Ц 3 дахь хүүхэд байгаа юм. Доороо 6 дүүтэй байснаас одоо 4 дүү нь байгаа. Голдуу мал маллаж байсан. Хүнд их тусархаг номхон дөлгөөн зантай хүний үгээр хүүхэд байгаа юм гэжээ. /хх-н 50/

           Гэрч Н.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би нөхөр Нямдоржтой танилцаж хамт амьдраад 2 жил болж байна. Би хороололд авто угаалгын газарт ажиллаж байхдаа нөхөртэйгээ танилцсан юм. Н бид хоёрын дундаас нэг хүүхэд төрсөн. Би өөрөө 2 хүүхэдтэй байсан. Н гэр орондоо их халамжтай ах дүүсдээ нэр хүндтэй хүн байгаа юм. Ажил олдохгүй болохоор янз бүрийн л ажил хийдэг юм гэжээ /хх-н 51/

           Гэрч Э.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би нөхөр Цэрэнбаттай 2012 онд танилцаж суугаад 7 жил болж байна. Бид дундаасаа 2 хүүхэдтэй. Нэг хүүхэд нь миний дагавар хүүхэд байгаа юм. Ц бол тайван зантай, янз бүрийн ааш авир байхгүй. Ажилд сайн гэртээ зүгээр байна гэж байхгүй байнга л гэр орны ажил хийдэг юм.  Хааяа нэг архи уудаг уухаараа янз бүрийн зан гаргадаггүй юм гэжээ.  /хх-н 52/

           Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 53/

           Эд зүйлийн үнэлгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 25/

           Тод үнэлгээ ХХК-ны үнэлсэн хар алаг зүсмийн 7 настай хээлтэй үнээ-1.600.000 төгрөгөөр үнэлжээ. /хх-н 55/    

          Эд зүйлийн үнэлгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н  111/

          Дамно ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайланд: шүдлэн насны үхрийг 750.000 төгрөгөөр үнэлжээ /хх-н 113-114/

          Эд зүйлийн үнэлгээг танилцуулсан тэмдэглэл /хх-н 115/   

          Эд зүйлийн үнэлгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 161/

          Тод үнэлгээ ХХК-ны үнэлсэн Алтайвоо үйлдрийн гунжин үнээ 2.394.760 төгрөгөөр үнэлжээ. /хх-н 153/ 

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримтууд /хх-н 56-59, 116-117, 154-157/

         Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгийн санал, шүүгчийн захирамжууд /хх-н 60-71,/

          Эрүүгийн хэрэг нэгтгэх,тусгаарлах тухай мөрдөгчийн санал /хх-н 139/, прокурорын тогтоол /хх-н 140/,

          Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зэргийн үзүүлэлтүүд /хх-н 145-148/  

          Хохиролын тооцоо /хх-н 194/

           Ц.Н  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 176/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан  эсэхийг шалгах хуудас /хх-н 177 /, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-н /

          О.Н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 182/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан   эсэхийг шалгах хуудас /хх-н 183 /, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-н 186/

          Д.Ц  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 189/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан  эсэхийг шалгах хуудас /хх-н 190/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-н 42/

          О.Н Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 72,128/, прокурорын тогтоол /хх-н 003-004, 135-136, 172-173/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 73-76, 137-138, 174-175/

               Д.Ц Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 128, 167/, прокурорын тогтоол /хх-н 005-006, 135-136, 168-169/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 80-83, 131-134, 137-138, 170-1741/

          Ц.Н Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 52-55/, прокурорын тогтоол /хх-н 001-002/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 77-79/

       Эрүүгийн хэрэг нэгтгэх тухай мөрдөгчийн санал прокурорын тогтоол /хх-н 84-85/

          Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 90-94/

          Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 101/. Модон хүрээтэй эвхдэг хутга нэг ширхэгийг эд мөрийн баримтаар тооцсугай гэжээ зэрэг болно.

          О. нь Д.Ц бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн  дугаар хороо  тоотод байрлах П.Т малын саравчинд хашаатай байсан бор хүрэн зүсмийн үхрийг хулгайлан авч 750.000 төгрөгийн хохирол учруулсан,

         Үргэлжилсэн үйлдлээр Д.Ц бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Туул голын орчимд бэлчээрлэж байсан Г.Б сартай буган зүсмийн  Алтайвоо үүлдрийн гунжин үхрийг хулгайлан авч 2.394.760 төгрөгийн хохирол учруулсан,

        Үргэлжилсэн үйлдлээр Д.Ц, Ц.Н нартай бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн  дугаар хороо  тоотод байрлах Б.Хн малын саравчинд хашаатай байсан хар алаг  зүсмийн  7 настай хээлтэй үнээг хулгайлан авч 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан,

        Ц.Н нь  О.Н,  Д.Ц нартай бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 17-18-нд шиджих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Улиастай фермийн 10 тоотод байрлах Б.Х малын саравчинд хашаатай байсан хар алаг  зүсмийн  7 настай хээлтэй үнээг хулгайлан авч 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан,

          Д.Ц нь  О.Н бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн  дугаар хороо  тоотод байрлах П.Т малын саравчинд хашаатай байсан бор хүрэн зүсмийн үхрийг хулгайлан авч 750.000 төгрөгийн хохирол учруулсан,

         Үргэлжилсэн үйлдлээр О.Н  бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Туул голын орчимд бэлчээрлэж байсан Г.Б сартай буган зүсмийн  Алтайвоо үүлдрийн гунжин үхрийг хулгайлан авч 2.394.760 төгрөгийн хохирол учруулсан,

        Үргэлжилсэн үйлдлээр О.Н, Ц.Н нартай бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 17-18-нд шиджих шөнө Баянзүрх дүүргийн  дугаар хороо Улиастай фермийн 10 тоотод байрлах Б.Х малын саравчинд хашаатай байсан хар алаг  зүсмийн  7 настай хээлтэй үнээг хулгайлан авч 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус  үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн...хохирогч Б.Хосбаярын  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн... манай үхрийн саравчнаас нэг чих нь онь имтэй, нөгөө чих нь цуулбар имтэй хар алаг зүсмийн 7 настай хээлтэй үнээг хулгайч хөтлөөд аваад явсан байсан. Би үнээгээ 2.0 сая төгрөгөөр үнэлнэ. Манай хамгийн тарган үнээ байсан юм гэсэн мэдүүлэг .  /хх-н 37-42/

          Хохирогч П.Т мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... саравчнаасаа духан дээрээ жижигхэн сартай, имгүй, бор эрээн зүсмийн охин шүдлэн үхэр хулгайд алдсаныг мэдээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Манай шүдлэн үхрийг хулгайлсан хүн малын саравчинд эвхдэг хутгаа хаяад явсан байсан. Би хулгайд алдсан үхрээ 1.0 сая төгрөгөөр үнэлнэ гэсэн мэдүүлэг  /хх-н 103-106/

          Хохирогч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... туул гол дээр бэлчээрт явуулж байгаад орой 18.00 цагийн орчимд авчраад тоолж үзэхэд сартай буган зүсмийн гунжин үнээ алга байсан. Тухайн өдөр хайгаад олоогүй. Маргааш орой нь буюу 1 дүгээр сарын 9-ны орой 18.00 цагийн орчимд манай аав Ганчанга үхэрнийхээ сэвсийг олчихлоо гээд тэр даруйд нь цагдаад мэдэгдсэн. Манай хулгайд алдсан үнээ Алтайвоо үүлдрийн саалийн үнээ байсан. 2.5 сая төгрөгөөр үнэлнэ гэсэн мэдүүлэг   /хх-н 154-155/

          Шүүгдэгч  О.Н  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Цт ах хоёулаа Улиастайн фермрүү яваад гишүү түүгээд ирий гэхээр нь би за тэгий гэсэн. Бид хоёр Ц ахын саарал өнгийн Аксент маркийн машинаар Улиастайн фермрүү явсан. Ц ах гэрээсээ төмөр лантуу, төмөр иштэй сүх зэргийг машиныхаа суудал доор хийсэн. Тэгээд Улиастайн ферм орохоос өмнө бургасны үзүүрт машинаа зогсоогоод М хоёулаа айлын үхэр хулгайлаад мөнгөө хувааж авья гэхээр нь би айгаад байна гэсэн. Тэгээд тэр хавиар үхэр хайж баахан явсан боловч олдоогүй. ...Ц ах намайг хүн харж байгаарай гээд малын саравчны үүдэнд үлдээгээд өөрөө малын саравч руу орсон. Тэгээд төд удалгүй Ц ах бор алаг зүсмийн 1 тооны үхэр хөтлөөд ирсэн. Бид хоёр уг үхрийг хөтлөөд   машины хажууд аваачаад Ц ах машинаас төмөр лантуугаа гаргаж ирээд намайг үхэрний уяа барьж  бай гээд өөрөө лантуугаар үхрийн духанд нь цохиж муужруулж унагаагаад машиныхаа багаажанд үхрийг хийсэн. Тэгээд Ц ахын хашаанд ирээд үхрээ буулгаад Ц ах үхрийг ажилласан би үхрийн арьснаас нь хуулалцаж махыг нь түшиж өгсөн. Тэгээд үхрээ янзлаад дууссаны  дараа үхрийн мах, толгой, 4 ширхэг шийр, арьс, гэдэс дотрыг машиндаа ачаад Цагаан давааны хогийн цэгт толгой, 4 ширхэг шийр, арьс, гэдэс дотрыг нь хаясан. Тэгээд Дэнжийн мянгын Хүчит шонхор зах ороод нэг танихгүй эрэгтэй ченжид 500.000 төгрөгөөр үхрийн махаа зарсан. Ц ах надад 200.000 төгрөг өгөхөөр нь би гэртээ хоол ундны зүйл аваад мөнгөө дуусгасан.. Адам Эвагийн хөшөөнөөс баруун зүгт 1 км зайд 20-иод тооны үхэр бэлчээрт байхаар нь Ц ах бид хоёр хашиж байгаад хар алаг зүсмийн 1 тооны үхэр барьж аваад хүзүүнээс нь уяагаар уяад баруун тийш хөтөлж яваад төмөр замын гүүрний наахан талд очоод модноос үхрээ уяж үлдээгээд машин руугаа яваад машинаа унаж ирсэн. Тэгээд Цт ах машинаасаа төмөр лантуугаа гаргаж ирээд намайг үхэр барьж бай гээд өөрөө үхрийг лантуугаар цохиж унагаагаад  үхрийг гэдэс дотрыг тэнд нь гаргаж хаяад машиныхаа багаажинд үхрээ ачаад гэрлүүгээ явсан. Тэгээд Ц ахын хашаанд үхрээ буулгаад арьсыг нь өвчөөд үхрийн мах, арьс, толгой, 4 ширхэг шийрийг машиндаа ачаад Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооллын хойд талд байдаг цэргийн ангийн хашаанд үхрийн арьс толгой, 4 ширхэг шийрийг хаяад маргааш өглөө нь Дэнжийн мянгын Хүчит шонхор зах ороод нэг танихгүй эрэгтэй ченжид үхрийн махыг 1.033.000 төгрөгөөр зарсан. Ц ах надад 500.000 төгрөг өгсөн. Ц ах машинаа бариад Б ах бид гурав Улиастайн ферм явсан. Явж байх замдаа 1 шил 0.5 граммын архи уусан. Тэгж явж байхдаа мөн нэг айлын саравч руу тэр хоёр ороод намайг хүн харж бай гэсэн. Төд удалгүй тэр хоёр хар алаг зүсмийн үхрийг Б ах хөтлөөд Ц ах араас нь туучихсан гарч ирсэн. Нөгөө үхрээ туугаад машиныхаа дэргэд ирээд Бор ах лантуугаар нөгөө үхрээ цохиж унагаасан. Ц ах үхрийг барьж өгсөн би хүн харж байсан. Үхрийн гэдэс дотрыг гаргаж хаяад машины багажинд үхрийг ачсан. Уг үхэр хээлтэй байсан хээлийг нь гэдэстэй нь хамт хаясан. Үхрийн махыг Ц ахын үүдний амбаарт хийсэн. Үхрийн толгой шийрийг нь тэдний урд байдаг хогийн цэг дээр хаясан. Мал хулгайлах санааг Ц ах эхэлж гаргасан гэсэн мэдүүлэг /хх-ийн 109-110/

          Шүүгдэгч  Д.Цн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Тэгсэн чинь Н ах ахад нь ч гэсэн мөнгөний хэрэг байна одоо цагаан сар боллоо гэсэн. Тэгээд бид гурав ярилцаж байгаад миний  улсын дугаартай Верна машинтай 22.00 цагийн орчимд манайхаас гараад Улиастайн ферм рүү явсан. Явах замдаа Нж ах, Нж хоёр дэлгүүрээс 0.5 литрийн архи авч хувааж уусан. Улиастайн ферм дээр очоод бургасны үзүүрт машинаа тавиад бид гурав дээшээ Улиастайн фермийн тийшээ алхсан. Тэгээд хөндлөн шургааган хашаатай хашаан дотроо гэртээ, хойд талдаа малын саравчтай айлын саравч руу Нж ах ороод нэг тооны алаг үхэр хөтлөөд гараад ирсэн. Уг үхрийг хөтлөөд доошоогоо уруудаад бургасны үзүүрт цохиж унагаасан. Уг үхэр хээлтэй байсан. Махыг нь манай амбаарт дэлгэж тавьсан. Толгой, шийрийг нь хог дээр хаясан гэсэн мэдүүлэг . 

          Шүүгдэгч  Ц.Нн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Ц ах ганц үхэр нухчихуу гэхээр нь тэгий гэсэн. Тэгээд Цэрэнбат ах Нямдоржийг вогон буулгий гэж дуудаад бид 3 Цын гэрлүү очиж машиныг нь аваад 23.00 цагийн орчимд т гэдэг газар луу явсан. Цт гурвуулаа  ганц юманд явий гэхээр нь зөвшөөрөөд Улиастайн фермийн чиглэлд 8-10 км яваад бургасны ёроолд машинаа тавьчихаад олон гудамжаар явж айлуудын хашааг судалж байгаад хамгийн хойно ертөнцийн зүгээр баруун хойд талын уулын дэнж дээр байсан айлын пүнз рүү би ороод 3 тугал, 4 үхэр байсны хар алаг зүсмийн үхрийг ногтлоод уясан байхаар нь уяагаар нь тайлж хөтлөөд гарч явсан. Тэгээд шар хад талруугаа явж байгаад би Цр бариулж байгаад сүхдэж алсан. Уг үхэр хээлтэй байсан. Бид гэдэс дотор хээлийг нь тэндээ хаяад махыг ачаад явсан. Махыг Цн үүдний амбаарт дэлгэж тавьсан.Анх үхэр хулгайлж алах санааг Цт гаргасан гэсэн мэдүүлэг. /хх-ийн 79/ зэрэг бичгийн  нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

         Д.Ц, Ц.Н, О.Н нар нь мөнгөтэй болох зорилгоор шөнийн цагаар  айлын үхрийг саравчиндаа байхад, мөн бэлчиж байхад хулгайлан авч газар дээр нь гаргаж гэдэс, дотор, толгой шийрийг  нь хаяж махаа Хүчит шонхор зах дээр махны ченжүүдэд зарж мөнгө болгож авсан нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар  хангалттай тогтоогдож байна.Тэдэнд холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байна.

   Иймд .Ц, Н, О.Н нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн  тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг бүлэглэн  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоож тухайн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Д.Ц нь хохирогч нарт төлөх ёстой 1.939.380 төгрөгийг төлөхөөр хохирогчийн дансанд хийсэн, Ц.Н нь хохирогч Б.Х төлөх ёстой 367.000 төгрөгийг хохирогчийн  дансанд хийсэн байх тул Д.Ц, Ц.Нж нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 О.Нж нийт 3 хохирогчид төлөх ёстой 1.939.380 төгрөгнөөс шүүхийн дансанд 970.000 төгрөгийг хохиролд өгөхөөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын 100900005406 тоот дансанд хийсэн байна. Үүнээс 367.000 төгрөгийг Б.Х, 375.000 төгрөгийг П.Тт, 228.000 төгрөгийг Бт олгож, Б төлөгдөөгүй үлдсэн 969.380 төгрөгийг О.Нс гаргуулж хохирогч Г.Бт олгохоор шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн төмөр алх нэг ширхэг, модон иштэй алх нэг ширхэг, модон иштэй хутга нэг ширхэг, хар иштэй эвхдэг хутга нэг ширхэг, модон хүрээтэй эвхдэг хутга нэг ширхэг зэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Баянзүх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн Тамгын газарт шилжүүлэх нь зүйтэй гэж үзэв.          

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

        Шүүх шүүгдэгч нарт  ял шийтгэл оногдуулахдаа  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, учирсан хохирол, хор уршигийн шинж чанар, хөнгөрүүлэх  нөхцөл байдал зэргийг  харгалзан үзэж тухайн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахаар шийдвэрлэв.

         Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4. 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Бн овогт Он Н, Бн овогт Ц Н, Б овогт Д Ц нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн  тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг бүлэглэн  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн  тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар О.Н 8 сарын хугацаагаар хорих ялаар, Д.Ц, Ц.Н  нарыг тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар О.Н, Д.Цт, Ц.Н  нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус  эдлүүлсүгэй.

4. О.Н 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс энэ өдөр хүртэл цагдан хоригдсон 42 хоног, Д.Цн 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс энэ өдөр хүртэл  цагдан хоригдсон  47 хоногийг, Ц.Нн  2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн цагдан хоригдсон  47 хоногийг хорих ял эдлэсэн хугацаанд нь тус тус оруулан тооцсугай.

5. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Н, Д.Ц, Ц.Н  нарт цагдан хорихоор  авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн төмөр алх нэг ширхэг, модон иштэй алх нэг ширхэг, модон иштэй хутга нэг ширхэг, хар иштэй эвхдэг хутга нэг ширхэг, модон хүрээтэй эвхдэг хутга нэг ширхэг зэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Баянзүх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.

  7. Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг тус тус дурьдсугай.

  8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Ногоочин 103б тоотод оршин суух ЕЙ93082616 регистрийн дугаартай О.Н 969.380 төгрөгийг гаргуулж Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Хүрхрээ 09 тоотод оршин суух, УК94122933 тоот регистрийн дугаартай Г Бт олгох,   Д.Ц, Ц.Н нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.      

          9. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол О.Н, Д.Ц, Ц.Н  нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                        ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН