Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 342

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1-р багт оршин суух Зая гэгээн овогт Ширнэнгийн Цэвэлмаагийн  /РД:АЮ66042601/ хүсэлттэй,

          Архангай аймгийн Цэцэрлэг хотын 8 жилийн 1-р сургуульд 1986 оны 10 сарын 10-ны өдрөөс 1993 оны 06 сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд үйлчлэгчээр, Архангай аймгийн Цэцэрлэг хотын 3-р 10 жилийн дунд сургуульд 1993 оны 06 сарын 18-ны өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ш.Цэвэлмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнханд оролцов.                                                           

                                                           ТОДОРХОЙЛОХ нь: 

          Хүсэлт гаргагч Ш.Цэвэлмаа шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Намайг Архангай аймгийн Цэцэрлэг хотын 8 жилийн 1-р сургуульд 1986 оны 10 сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 сар хүртэл хугацаанд үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Миний ажиллаж байсан байдлыг сайн мэдэх Д.Оюунчимэг, Б.Цэвэгмэд нарыг гэрчээр асууж өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч Ш.Цэвэлмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Архангай аймгийн 1-р 8 жилийн дунд сургуульд 1986 онд үйлчлэгчээр ажилд орж байсан. Тэгээд тэндээ тасралтгүй ажиллаж байгаад 1995 оныг хүртэл ажилласан. Архангай аймгийн 1-р 8 жилийн дунд сургууль нь 1993 онд Хүмүүн 3-р сургууль болсон. Миний ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

          Хүсэлт гаргагч Ш.Цэвэлмаа ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт авагдсан дараахь нотлох баримтууд авагдсан байна. Үүнд:

  1. Архангай аймгийн Архивын тасгийн 2006 оны 02 сарын 27-ны өдрийн 116 тоот Ш.Цэвэлмаагийн ажлын тухай тодорхойлолтонд:
  • Цэцэрлэг хотын 8 жилийн 1-р дунд сургуулийн захирлын 1986 оны 10 сарын 10-ны өдрийн 38 тоот тушаалд: Үйлчлэх ажилчнаар Ширмэн овогтой Цэвэлмааг 1986 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн авч ажиллуулсугай. /Захирал С.Лхамжав/ СХ-19, ХД-39 гэсэн.
  • Мөн сургуулийн 10 жилийн 3-р сургуулийн 1994 оны 05 сарын 16-ны өдрийн 32 тоот тушаалд: Багш ажилчдын 1994 оны ээлжийн амралтыг хавсралтаар баталсугай. Хавсралтад: Малчин Ш.Цэвэлмаа ажлын 24 хоногоор 1994 оны 06 сарын 01-ний өдрөөс эхлэн ээлжийн амралтыг олгосугай гэсэн тодорхойлолт, 
  1. Архангай аймгийн Цэцэрлэг хотын 8 жилийн 1-р дунд сургуулийн захирлын 1987 оны 01 сарын 15-ны өдрийн 03 тоот Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай тушаалд: Ш.Цэвэлмааг 01 сарын 16-ны өдрөөс эхлэн бохирын үйлчлэгчээр ажиллуулсугай гэсэн.
  2. Архангай аймгийн Цэцэрлэг хотын 8 жилийн 1-р дунд сургуулийн захирлын 1989 оны 06 сарын 17-ны өдрийн 19 тоот Багш ажилчдын амралт олгох тухай тушаалд: Багш ажилчдын 1988 оноос 1989 оны хичээлийн жилийн ээлжийн амралтыг хавсралт 1, 2-оор олгосугай. Хавсралт №2-т  Ш.Цэвэлмаа гэсэн.
  3. Архангай аймгийн Цэцэрлэг хотын 8 жилийн 1-р дунд сургуулийн захирлын 1992 оны 03 сарын 19-ний өдрийн 09 тоот түр ажиллуулах тухай тушаалд: Хөдөлмөрийн хуулийн 15 дугаар зүйлийг үндэслэн Ш.Цэвэлмаа жирэмсний амралт авсан тул Ширмэнг 03 сарын 19-ний өдрөөс эхлэн малчнаар түр ажиллуулсугай гэсэн.
  4. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 10 жилийн 3-р дунд сургуулийн захирлын 1994 оны 05 сарын 16-ны өдрийн 32 тоот ээлжийн амралт олгох тухай тушаалд: Багш ажилчдын 1994 оны ээлжийн амралтыг хавсралт 1, 2-оор олгосугай. Хавсралт №2-т  Ш.Цэвэлмаа гэсэн.
  5. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-р сургуулийн 2016 оны 06 сарын 16-ны өдрийн 151 тоот тодорхойлолтонд: Архангай аймгийн Засаг даргын 1993 оны 06 сарын 18-ны өдрийн захирамжаар тус сургуулийг Хүмүүн 3-р цогцолбор сургууль болгосон нь үнэн болно гэсэн.
  6. Гэрч Д.Оюунчимэгийн: Би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 8 жилийн 1-р сургуульд 1980 оны 09 сараас одоог хүртэл хугацаанд бага ангийн багшаар ажиллаж байна. Ш.Цэвэлмаа нь Лхамжав захиралыг ажиллаж байхад буюу 1984 онд сургуульд үйлчлэгчээр хүний оронд түр ажилд орж 1996 оны хүртэл хугацаанд ажиллаж байгаад ажлаасаа гарсан. Ш.Цэвэлмаа нь сургуулийн бохирын болон манай ангийг цэвэрлэдэг байсан ба хариуцсан ажлаа сайн хийдэг, цэвэрч нямбай байсан. Шагнал урамшуулал авч байсан талаар сайн мэдэхгүй байна. Бид хоёр нэг газар хамт ажиллаж байсан, манай ангийг цэвэрлэдэг байсан болохоор Ш.Цэвэлмаагийн ажиллаж байсныг сайн мэдэж байна гэсэн мэдүүлэг.
  7. Гэрч Б.Цэвэгмэдийн: Би Архангай аймгийн 8 жилийн 1-р дунд сургуульд 1983 оны 06 сарын 16-ны өдөр үйлчлэгчээр ажилд орж одоог хүртэл хугацаанд үйлчлэгчээр ажиллаж байна. Тус сургууль 1980 онд  Архангай аймгийн 8 жилийн 1-р дунд сургууль нэртэй байгуулагдаж 1993 онд Архангай аймгийн Хүмүүн 3-р сургууль болж нэр нь өөрчлагдсөн. Ш.Цэвэлмаа нь Лхамжав захирлыг ажиллаж байхад буюу 1984 онд үйлчлэгчээр ажилд орж 1996 онд ажлаасаа гарсан. Ш.Цэвэлмаа сургуулийн бохирын цэвэрлэдэг байсан. Бид хоёр нэг газар хамт үйлчлэгчээр ажиллаж байсан болохоор Ш.Цэвэлмаагийн ажиллаж байсныг сайн мэдэж байна гэсэн мэдүүлэг зэрэг болно.

 

          Хүсэлт гаргагч Ш.Цэвэлмаагийн Архангай аймгийн Цэцэрлэг хотын 8 жилийн 1-р сургуульд 1986 оны 10 сарын 10-ны өдрөөс 1993 оны 06 сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд үйлчлэгчээр, Архангай аймгийн Цэцэрлэг хотын 3-р 10 жилийн дунд сургуульд 1993 оны 06 сарын 18-ны өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан болох нь Архангай аймгийн Архивын тасгийн 2006 оны 02 сарын 27-ны өдрийн 116 тоот Ш.Цэвэлмаагийн ажлын тухай тодорхойлолт, Архангай аймгийн Цэцэрлэг хотын 8 жилийн 1-р дунд сургуулийн захирлын 1987 оны 01 сарын 15-ны өдрийн 03 тоот Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай тушаал, Архангай аймгийн Цэцэрлэг хотын 8 жилийн 1-р дунд сургуулийн захирлын 1989 оны 06 сарын 17-ны өдрийн 19 тоот Багш ажилчдын амралт олгох тухай тушаал, Архангай аймгийн Цэцэрлэг хотын 8 жилийн 1-р дунд сургуулийн захирлын 1992 оны 03 сарын 19-ний өдрийн 09 тоот түр ажиллуулах тухай тушаал, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 10 жилийн 3-р дунд сургуулийн захирлын 1994 оны 05 сарын 16-ны өдрийн 32 тоот ээлжийн амралт олгох тухай тушаал, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-р сургуулийн 2016 оны 06 сарын 16-ны өдрийн 151 тоот тодорхойлолт, гэрч Д.Оюунчимэг, Б.Цэвэгмэд нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож байна. Иймд Архангай аймгийн Цэцэрлэг хотын 8 жилийн 1-р сургуульд 1986 оны 10 сарын 10-ны өдрөөс 1993 оны 06 сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд үйлчлэгчээр, Архангай аймгийн Цэцэрлэг хотын 3-р 10 жилийн дунд сургуульд 1993 оны 06 сарын 18-ны өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэсэн Ш.Цэвэлмаагийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Хүсэлт гаргагч Ш.Цэвэлмаагийн хүсэлтийг хангаж шийдвэрлэж байгаа учир түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээх нь зүйтэй байна.

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Зая гэгээн овогт Ширнэнгийн Цэвэлмаагийн  /РД:АЮ66042601/ Архангай аймгийн Цэцэрлэг хотын 8 жилийн 1-р сургуульд 1986 оны 10 сарын 10-ны өдрөөс 1993 оны 06 сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд үйлчлэгчээр, Архангай аймгийн Цэцэрлэг хотын 3-р 10 жилийн дунд сургуульд 1993 оны 06 сарын 18-ны өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ш.Цэвэлмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

          3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                   

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Ч.ЖАРГАЛАН