Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 334

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Архангай аймгийн Эрдэнэбулган  сумын 4-р  багийн Бор толгойн 58-02 тоотод оршин суух Боржигон овогт Самбуугийн Бямбаахүүгийн /РД:АЮ63040607/ хүсэлттэй,

          Улаанбаатар хотын Зөвлөлтийн барилгын 2-р трестийн СОТ-2-т 1981 оны 07 сарын 05-ны өдрөөс 1983 оны 06 сарын 13-ны өдрийг хүртэл 3-р зэргийн дулаалагчаар, Гурил тэжээлийн үйлдвэрийн нэгдлийн харъяа Баянхонгор аймаг дахь Адгийн цагаан тэжээлийг үйлдвэрт 1983 оны 06 сарын 25-ны өдрөөс 1984 оны 10 сарын 05-ны өдрийг хүртэл нормчиноор, Баянхонгор аймгийн Баацагаан сумын Адгийн цагаан тэжээлийн үйлдвэрийн цэцэрлэгт 1984 оны 10 сарын 15-ны өдрөөс 1985 оны 11 сарын 15-ны өдрийг хүртэл цэцэрлэгийн асрагчаар, Архангай аймгийн С.М.Немойн нэрэмжит нэгдсэн эмнэлгийн сүрьеэгийн больницод 1986 оны 02 сарын 07-ны өдрөөс 1987 оны 07 сарын 01-ний өдрийг хүртэл асрагчаар, Архангай аймгийн Цэцэрлэг хотын Хүүхдийн 6-р цэцэрлэгт 1988 оны 01 сарын 13-ны өдрөөс 1989 оны 04 сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд асрагчаар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнханд оролцов.                                                           

                                                           ТОДОРХОЙЛОХ нь: 

          Хүсэлт гаргагч С.Бямбаахүү шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Улаанбаатар хотын Зөвлөлтийн барилгын 2-р трестийн СОТ-2-т 1981 оны 07 сарын 05-ны өдрөөс 1983 оны 06 сарын 13-ны өдрийг хүртэл 3-р зэргийн дулаалагчаар, Гурил тэжээлийн үйлдвэрийн нэгдлийн харъяа Баянхонгор аймаг дахь Адгийн цагаан тэжээлийг үйлдвэрт 1983 оны 06 сарын 25-ны өдрөөс 1984 оны 10 сарын 05-ны өдрийг хүртэл нормчиноор, Баянхонгор аймгийн Баацагаан сумын Адгийн цагаан тэжээлийн үйлдвэрийн цэцэрлэгт 1984 оны 10 сарын 15-ны өдрөөс 1985 оны 11 сарын 15-ны өдрийг хүртэл цэцэрлэгийн асрагчаар, Архангай аймгийн С.М.Немойн нэрэмжит нэгдсэн эмнэлгийн сүрьеэгийн больницод 1986 оны 02 сарын 07-ны өдрөөс 1987 оны 07 сарын 01-ний өдрийг хүртэл асрагчаар, Архангай аймгийн Цэцэрлэг хотын Хүүхдийн 6-р цэцэрлэгт 1988 оны 01 сарын 13-ны өдрөөс 1989 оны 04 сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд асрагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.

          Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Боржигон овогт Самбуугийн Бямбаахүү нь  1963 онд төрсөн ам бүл 6. Одоо тэтгэврээ тогтоолгох нас болсон учир шүүхэд хандаж ажилласан жилээ тогтоолгох гэж байна. С.Бямбаахүү нь 1979 онд Барилгын материал техник, мэргэжлийн сургуулийн металь ба төмөр бетон хийц угсрагчийн ангид орж суралцан 1981 онд сургуулиа төгссөн. Тэгээд 1981 оны  7 сарын 5-ны өдрөөс 1983 оны 6 сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд Зөвлөлтийн барилгын 2-р трестийн харъяа СОТ-д 3-р зэргийн дулаалагчаар ажилласан. 1983 оны 6 сарын 25-ны өдрөөс 1984 оны 10 сарын 5-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянхонгор аймгийн Адгийн цагаан тэжээлийн үйлдвэрт нормчиноор ажиллаж байсан. Мөн 1984 оны 10 сарын 15-ны өдрөөс 1985 оны 11 сарын 15-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Адгийн цагаан тэжээлийн үйлдвэрийн цэцэрлэгийн асрагчаар ажилласан.  1986 оны 2 сарын 7-ны өдрөөс 1987 оны 7 сарын 1-ний өдрийг хүртлэх хугацааанд Архангай аймгийн Сүрьеэгийн больнецид асрагчаар, 1988 оны 1 сарын 13-ны өдрөөс 1989 оны 4 сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд Архангай аймгийн 6-р цэцэрлэгт асрагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан. Иймд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

   Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

          Хүсэлт гаргагч С.Бямбаахүү ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт авагдсан дараахь нотлох баримтууд авагдсан байна. Үүнд:

  1. Самбуугийн Бямбаагийн 1972 оны 09 сарын 01-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэрт:
  • Зөвлөлтийн барилгын 2-р трестийн дэргэдэх Монгол ажилчдын захиргааны даргын 1981 оны 07 сарын 08-ны өдрийн 272 тоот тушаалаар барилгын техникийн сургууль төгч яамны хувиараар ирсэн учир Зөвлөлийн барилгын 2-р трестийн харъяа СОТ-2-т 3-р зэргийн дулаалагчаар ажиллуулав гэсэн 1981 оны 07 сарын 05-ны өдрийн бичилт,
  • Зөвлөлтийн барилгын 2-р трестийн дэргэдэх Монгол ажилчдын захиргааны даргын 1983 оны 06 сарын 11-ний өдрийн 189 тоот тушаалаар гэр бүлийн хүн шилжих болсон тул Өвөрхангай аймгийн барилгын конторт шилжүүлэв гэсэн 1983 оны 06 сарын 13-ны өдрийн бичилт,
  • Тэжээлийн үйлдвэрийн даргын 1983 оны 06 сарын 25-ны өдрийн 41 тоот тушаалаар гэр бүлийн хүн шилжин ирсэн тул үйлдвэрт нормчиноор авч ажиллуулав гэсэн 1983 оны 06 сарын 25-ны өдрийн бичилт,
  • Үйлдвэрийн даргын 1984 оны 10 сарын 05-ны өдрийн 84 тоот тушаалаар Үйлдвэрийн дэргэдэх цэцэрлэгт ажиллах болсон учир нормчины үүрэгт ажлаас чөлөөлөв гэсэн 1984 оны 10 сарын 05-ны өдрийн бичилт,
  • Адгийн цагааны Цэцэрлэгийн даргын 1984 оны 10 сарын 15-ны өдрийн 04 тоот тушаалаар Үйлдвэрээс чөлөөлөгдөн шилжсэн учир цэцэрлэгийн асрагчаар авч ажиллуулав гэсэн 1984 оны 10 сарын 15-ны өдрийн бичилт,
  • Адгийн цагааны даргын 1985 оны 11 сарын 15-ны өдрийн 13 тоот тушаалаар Ар гэрийн гачигдлаар Архангай аймаг шилжих болсон учир цэцэрлэгийн асрагчийн ажлаас чөлөөлөв гэсэн 1985 оны 11 сарын 15-ны өдрийн бичилт,
  • Архангай аймгийн С.М.Немойны нэрэмжит нэгдсэн эмнэлгийн даргын 1986 оны 02 сарын 10-ны өдрийн 249 тоот тушаалаар Сүрьеэгийн бальницын түр асрагчаар авч ажиллуулав гэсэн 1986 оын 02 сарын 07-ны өдрийн бичилт,
  • Архангай аймгийн С.М.Немойны нэрэмжит нэгдсэн эмнэлгийн даргын 1987 оны 07 сарын 01-ний өдрийн 134 тоот тушаалаар өөрийн хүсэлтээр ажлаас гаргах болсон тул ажлаас чөлөөлөв гэсэн 1987 оны 07 сарын 01-ний өдрийн бичилт,
  • Цэцэрлэгийн эрхлэгчийн 1988 оны 01 сарын 13-ны өдрийн 01 тоот тушаалаар хүүхдийн 6-р цэцэрлэгт асрагчаар түр авч ажиллуулав гэсэн 1988 оны 01 сарын 13-ны өдрийн бичилт,
  • Хүүхдийн 6-р цэцэрлэгийн эрхлэгчийн 1989 оны 04 сарын 24-ний өдрийн 10 тоот тушаалаар хүүхдийн 6-р цэцэрлэгт асрагчийн үүрэгт ажиллаас чөлөөлөв гэсэн 1989 оны 04 сарын 24-ний өдрийн бичилт
  1. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Барилга, Барилга материалын үйлдвэрийн яамны зөвлөлтийн барилгын 2-р трестийн дэргэдэх Монгол ажилчдын захиргааны даргын 1981 оны 07 сарын 08-ны өдрийн 272 тоот тушаалын хавсралтанд: 3-р зэргийн /3 раз/ дулаалагчаар /изолировщик/ С.Бямбаахүү гэсэн.
  2. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Барилга, Барилга материалын үйлдвэрийн яамны Зөвлөлтийн барилгын 2-р трестийн дэргэдэх Монгол ажилчдын захиргааны даргын 1982 оны 05 сарын 26-ны өдрийн 151 тоот тушаалын хавсралтанд: 3-р зэргийн /3 раз/ дулаалагчаар /изолировщик/ С.Бямбаахүү гэсэн.
  3. Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2016 оны 02 сарын 23-ны өдрийн 119 тоот  архивын лавлагаанд: Иргэн Самбуугийн Бямбаахүү нь Адгийн цагаан тэжээлийн үйлдвэрт 1983-1984 онуудад нормчиноор, Адгийн цагааны цэцэрлэгт 1984-1985 онуудад асрагчаар ажилласан жилийн цалин, нотлох баримт шүүлгэх захилга ирүүлснээс дараах онд нормчиноор гарлаа. Үүнд: 1984 оны 05 сард 115, 06 сард 187, 08 сард 24, 09 сард 112 гэжээ. Энэ баримт аймаг дахь Төрийн архивын тасгийн сан хөмрөгийн Х№65, Б№01, ХН№04 дүгээр хадгаламжийн нэгжид хадгалагдаж байгаа болно гэсэн лавлагаа.
  4. Архангай аймгийн С.М.Немойны нэрэмжит нэгдсэн эмнэлгийн даргын 1986 оны 06 сарын 23-ны өдрийн 129 тоот ажилд түр томилох тухай тушаалд: Сүрьеэгийн бальницын асрагч Самбуугийн амралтын хугацаанд Бямбаахүүг 06 сарын 16-ны өдрөөс эхлэн түр ажиллуулсугай гэсэн.
  5. Архангай аймгийн С.М.Немойны нэрэмжит нэгдсэн эмнэлгийн даргын 1987 оны 07 сарын 01-ний өдрийн 134 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаалд: Сэтгэл мэдрэлд түр Сүрьеэ асрагч С.Бямбаахүү өөрийн хүсэлтээр ажлаас гаргах болсон тул 1987 оны 07 сарын 01-ний өдрөөс ажлаас чөлөөлсүгэй гэсэн. 
  6. Архангай аймгийн С.М.Немойны нэрэмжит нэгдсэн эмнэлгийн сүрьеэгийн тасагт асрагчаар ажиллаж байсан С.Бямбаахүүгийн цалингийн тодорхойлолтонд:
  • 1986 оны 07 сараас 09 сард ажилласан хоног авсан бичилтэй цалингийн бичилт,
  1. Шийлэгбатын Одончимэгийн 657 тоот төрсний гэрчилгээнд: Шийлэгбатын Одончимэг /РД:АЮ86102908/, эмэгтэй, 1986 оны 10 сарын 28-ны өдөр Архангай аймгийн төрөх газар төрснийг 1986 оны 12 сарын 12-ны өдөр 657-рт бүртгэв. Төрүүлсэн эцгийн нэр Дашжанцангийн Шийлэгбат, төрүүлсэн эхийн нэр Самбуугийн Бямбаа гэсэн.
  2. Архангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 03 сарын 14-ны өдрийн 105 тоот тодорхойлолтонд: Тус архивын сан хөмрөгт Цэцэрлэг, яслийн комбинатын материал шилжиж ирээгүй тул Самбуугийн Бямбаахүүд холбогдох лавлагаа гаргах боломжгүй болно гэсэн тодорхойлолт,
  3. Гэрч Б.Долзодмаагийн: Би Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн сүрьеэгийн больницод 1984 оноос 1989 он хүртэл хугацаанд асрагчаар ажиллаж байсан. Намайг ажиллаж байхад С.Бямбаахүү нь Архангай аймгийн С.М.Немойн нэрэмжит нэгдсэн эмнэлгийн сүрьеэгийн больницод 1986  оны эхээр асрагчаар ажиллаж орж, 1987 оны 07 сард ажлаасаа гаргарч Архангай аймгийн 6-р цэцэрлэгт ажилд орсон. С.Бямбаахүү бид хоёр хамт ажиллаж байсан болохоор ажиллаж байсан талаар нь мэдэж байна. С.Бямбаахүү нь өдрийн 8 цагаар ажилладаг байсан бөгөөд хаяа хүний оронд ээлжинд гардаг байсан. Тухайн үед шагнал урамшуулал авч байсан талаар сайн санахгүй байна. Өөрт ноогдсон ажлаа цаг тухай бүрд нь хийдэг байсан гэсэн мэдүүлэг.
  4. Гэрч Т.Чимэдлхамын: Би Архангай аймгийн ясли цэцэрлэгийн комбинатад 1982 онд ажилд орж, одоог хүртэл багшаар ажиллаж байна. Миний ажиллаж байгаа Архангай аймгийн ясли цэцэрлэгийн комбинат нь 1980-аад онд Архангай аймгийн 6-р цэцэрлэг болж нэр нь өөрчлөгдсөн. С.Бямбаахүү нь 1988 оны 01 сард орж 1989 оны 04 сард хүний оронд түр хугацаагаар ажлаад гарсан. Түр хугацаанд хүний оронд ажилласан болохоор шагнал урамшуулал гэх зүйл авч байгаагүй. Ямартай ч 1988 оноос 1989 оны хооронд асрагчаар ажиллаж байсан гэсэн мэдүүлэг зэрэг болно.

 

          Хүсэлт гаргагч С.Бямбаахүүг Улаанбаатар хотын Зөвлөлтийн барилгын 2-р трестийн СОТ-2-т 1981 оны 07 сарын 05-ны өдрөөс 1983 оны 06 сарын 13-ны өдрийг хүртэл 3-р зэргийн дулаалагчаар, Гурил тэжээлийн үйлдвэрийн нэгдлийн харъяа Баянхонгор аймаг дахь Адгийн цагаан тэжээлийг үйлдвэрт 1983 оны 06 сарын 25-ны өдрөөс 1984 оны 10 сарын 05-ны өдрийг хүртэл нормчиноор, Баянхонгор аймгийн Баацагаан сумын Адгийн цагаан тэжээлийн үйлдвэрийн цэцэрлэгт 1984 оны 10 сарын 15-ны өдрөөс 1985 оны 11 сарын 15-ны өдрийг хүртэл цэцэрлэгийн асрагчаар, Архангай аймгийн С.М.Немойн нэрэмжит нэгдсэн эмнэлгийн сүрьеэгийн больницод 1986 оны 02 сарын 07-ны өдрөөс 1987 оны 07 сарын 01-ний өдрийг хүртэл асрагчаар, Архангай аймгийн Цэцэрлэг хотын Хүүхдийн 6-р цэцэрлэгт 1988 оны 01 сарын 13-ны өдрөөс 1989 оны 04 сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд асрагчаар тус тус ажиллаж байсан болох нь Самбуугийн Бямбаагийн 1972 оны 09 сарын 01-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Барилга, Барилга материалын үйлдвэрийн яамны зөвлөлтийн барилгын 2-р трестийн дэргэдэх Монгол ажилчдын захиргааны даргын 1981 оны 07 сарын 08-ны өдрийн 272 тоот тушаал, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Барилга, Барилга материалын үйлдвэрийн яамны Зөвлөлтийн барилгын 2-р трестийн дэргэдэх Монгол ажилчдын захиргааны даргын 1982 оны 05 сарын 26-ны өдрийн 151 тоот тушаал, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2016 оны 02 сарын 23-ны өдрийн 119 тоот  архивын лавлагаа, Архангай аймгийн С.М.Немойны нэрэмжит нэгдсэн эмнэлгийн даргын 1986 оны 06 сарын 23-ны өдрийн 129 тоот ажилд түр томилох тухай тушаал, Архангай аймгийн С.М.Немойны нэрэмжит нэгдсэн эмнэлгийн даргын 1987 оны 07 сарын 01-ний өдрийн 134 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаал, Шийлэгбатын Одончимэгийн 657 тоот төрсний гэрчилгээ, Архангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 03 сарын 14-ны өдрийн 105 тоот тодорхойлолт, гэрч Б.Долзодмаа, Т.Чимэдлхам нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож байна. Иймд Улаанбаатар хотын Зөвлөлтийн барилгын 2-р трестийн СОТ-2-т 1981 оны 07 сарын 05-ны өдрөөс 1983 оны 06 сарын 13-ны өдрийг хүртэл 3-р зэргийн дулаалагчаар, Гурил тэжээлийн үйлдвэрийн нэгдлийн харъяа Баянхонгор аймаг дахь Адгийн цагаан тэжээлийг үйлдвэрт 1983 оны 06 сарын 25-ны өдрөөс 1984 оны 10 сарын 05-ны өдрийг хүртэл нормчиноор, Баянхонгор аймгийн Баацагаан сумын Адгийн цагаан тэжээлийн үйлдвэрийн цэцэрлэгт 1984 оны 10 сарын 15-ны өдрөөс 1985 оны 11 сарын 15-ны өдрийг хүртэл цэцэрлэгийн асрагчаар, Архангай аймгийн С.М.Немойн нэрэмжит нэгдсэн эмнэлгийн сүрьеэгийн больницод 1986 оны 02 сарын 07-ны өдрөөс 1987 оны 07 сарын 01-ний өдрийг хүртэл асрагчаар, Архангай аймгийн Цэцэрлэг хотын Хүүхдийн 6-р цэцэрлэгт 1988 оны 01 сарын 13-ны өдрөөс 1989 оны 04 сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд асрагчаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэсэн С.Бямбаахүүгийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

          Хүсэлт гаргагч С.Бямбаахүүгийн хүсэлтийг хангаж шийдвэрлэж байгаа учир түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээх нь зүйтэй байна.

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Самбуугийн Бямбаахүүг /РД:АЮ63040607/ Улаанбаатар хотын Зөвлөлтийн барилгын 2-р трестийн СОТ-2-т 1981 оны 07 сарын 05-ны өдрөөс 1983 оны 06 сарын 13-ны өдрийг хүртэл 3-р зэргийн дулаалагчаар, Гурил тэжээлийн үйлдвэрийн нэгдлийн харъяа Баянхонгор аймаг дахь Адгийн цагаан тэжээлийг үйлдвэрт 1983 оны 06 сарын 25-ны өдрөөс 1984 оны 10 сарын 05-ны өдрийг хүртэл нормчиноор, Баянхонгор аймгийн Баацагаан сумын Адгийн цагаан тэжээлийн үйлдвэрийн цэцэрлэгт 1984 оны 10 сарын 15-ны өдрөөс 1985 оны 11 сарын 15-ны өдрийг хүртэл цэцэрлэгийн асрагчаар, Архангай аймгийн С.М.Немойн нэрэмжит нэгдсэн эмнэлгийн сүрьеэгийн больницод 1986 оны 02 сарын 07-ны өдрөөс 1987 оны 07 сарын 01-ний өдрийг хүртэл асрагчаар, Архангай аймгийн Цэцэрлэг хотын Хүүхдийн 6-р цэцэрлэгт 1988 оны 01 сарын 13-ны өдрөөс 1989 оны 04 сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд асрагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

  1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч С.Бямбаахүүгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

          3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                   

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Ч.ЖАРГАЛАН