| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэнцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 161/2019/0024/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/024 |
| Огноо | 2019-02-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Ф |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 2019/ШЦТ/024
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Д даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е,
Орчуулагч, хэлмэрч А.Е,
Улсын яллагч Х.Ө,
Хохирогч П.А,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т
Шүүгдэгч Е.Е нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.ӨЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1913000290025 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, яс үндэс казах, Ш овогт Е-ы Е, 1985 оны 06 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** дүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар БЙ****
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Е.Е нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Н ” үйлчилгээний газарт 2018 оны 12 дугаар сарын 24-ний шөнийн 00 цагийн үед тус газрын галч, манаач П.Аыг тухайн үйлчилгээний төвд цайллага хийх үедээ хөтлөгч олж өгсөнгүй гэх шалтгаанаар зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Е.Б-ы 23 дугаартай: “...Иргэн П.Аын хамрын хянга хэсэгт мэс заслын оёдол тавьсан язарсан шарх, хамрын яс таславчийн хугарал зэрэг гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /хх-ийн 82 дугаар хуудас/ гэх шинжээчийн дүгнэлт,
- Хохирогч П.Аын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 00 цаг өнгөрч байхад би Н-Д үйлчилгээний төвд гал түлэхээр 2 давхар руу гарах гээд явж байтал урдаас нэг эрэгтэй хүн ирээд шууд миний хамар руу цохиод би доошоо тонгойгоод хоцорсон бөгөөд тухайн хүн өөрөө шууд зугатаагаад яваад өгсөн юм. ...Би 2 удаа хагалгаанд орсон. Эмчилгээнд 1.400.000 төгрөгийн зардал гарсан. Хагалгаанаас болж 2 сар ажлаа хийж чадаагүй. Иймээс 2 сарын 600000 төгрөг нийт 2.000.000 төгрөгийн хохирол төлвөл болно.” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,
- Гэрч Е.Г-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Шатаар уруудаж явж байгаад уг залуутай тааралдаад шууд цохисон. Ах тус төвийн 2 дугаар давхарт байхдаа энэ төвийн даргыг дуудаж өг гэж орилсон бөгөөд тухайн зодуулсан хүн ахын урдаас яасан бэ гэж хэлээд гараад ирэхэд нь ах уг хүнийг Н-Д төвийн дарга гэж бодсоны улмаас цохисон байх.” гэх мэдүүлэг хх-ийн 65-66 дугаар хуудас/,
- Гэрч Ы.М-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Цайллага тарж байсан тул би 2 дугаар давхрыг цэвэрлэхээр шатаар өгсөх гэж байтал манай галч А гал түлэхээр дээшилсэн бөгөөд шатнаас уруудаж ирж байсан цайллага зохион байгуулсан эрэгтэй Аын хамар руу нэг удаа гараараа цохиод шууд гараад явчихсан юм. Тухайн үед түүний хажууд хоёр эмэгтэй хүн явж байсан бөгөөд тухайн эрэгтэйг хөтлөөд аваад гарчихсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 68 дугаар хуудас/,
- Шүүгдэгч Е.Е мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед өгсөн: “...Би тухайн үед уурлаж даргаа дууд гэж хэлсэн боловч хүмүүс нь дуудаагүй бөгөөд цайллага тарах үеэр шатан дээр нэг залуу таарсан бөгөөд би тэр залууг тухайн үйлчилгээний газрын менежер юм байх гэж бодоод хамар руу нэг удаа гараараа цохиод тэгээд явчихсан юм. ...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжилж буй 2.000.000 төгрөгийг төлөх болно. Мөн цаашид эмчилгээ хийлгэсэн тохиолдолд гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж байна. Хуулийн хөнгөлөлт үзүүлж торгох ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг /хх-ийн 89-90 хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Е.Е дээрх гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарч байх бөгөөд мөн бүлгийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Е.Еы бусдын хуулиар хамгаалагдсан эрхэд халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч П.Аын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.
Иймд шүүгдэгч Е.Еыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Уг гэмт хэргийн улмаас хохирогч П.Аын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсны хор уршигт түүний эмчилгээний зардалд 1.406.420 /нэг сая дөрвөн зуун зургаан мянга дөрвөн зуун хорь/ төгрөгийн хохирол учирсан болох нь хохирлын баримтаар тогтоодсон байна. Мөн хохирогч П.А нь 2 сар ажил хийж чадаагүй бөгөөд уг 2 сарын цалин 600000 /зургаан зуун мянга/ төгрөгийг нэмж нэхэмжилсэн. Хохирогч П.А Н-Д үйлчилгээний төвд галчаар ажиллаж байхдаа сард 300.000 төгрөгийн /нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй бэлнээр/ цалин авдаг байсан нь гэрч А.Сайрагүлийн “...А 3 жилийн өмнөөс Н-Д үйлчилгээний төвд галчаар ажиллаж байгаа юм. Сарын 300000 төгрөгийн цалин авдаг бөгөөд даатгал төлүүлэлгүй 300,000 төгрөгийг бэлнээр авдаг. ...А 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн одоог хүртэл ажилдаа ирээгүй. Ойролцоогоор 2 сар орчим хугацаанд ажлаа хийгээгүй юм.” гэх мэдүүлгээр тогтоогдож байна. Хэдийгээр Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Е.Б-ы 23 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “Дээрх гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэж байгаа ч хохирогч П.А нь хамартаа 2 удаа хагалгаа хийлгэсэн бөгөөд түүний ажлын онцлог нь тоосжилт, тортогтой газар ажиллаж гал түлдэг нь амьсгалах эрхтэнд нь муугаар нөлөөлөх тул уг 2 сарын ажилгүй байсан хугацааны цалин 600000 /зургаан зуун мянга/ төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт тооцож гаргуулах нь зүйтэй гэж үзлээ. Иймд шүүгдэгч Е.Еаас гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд нийт 2.000.6420 /хоёр сая зургаан мянга дөрвөн зуун хорь/ төгрөгийг гаргуулж хохирогч П.Ад олгуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Е.Е нь гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд Баян-Өлгий аймгийн прокурорын газрын Голомт банк дахь 5805007969 дугаар дансанд нийт 1.407.400 /нэг сая дөрвөн зуун долоон мянга дөрвөн зуу/ төгрөг шилжүүлсэн байна. Уг 1.407.400 /нэг сая дөрвөн зуун долоон мянга дөрвөн зуу/ төгрөгийг Баян-Өлгий аймгийн прокурорын газрын Голомт банк дахь *** дугаар данснаас, шүүгдэгч Е.Еаас 599020 /таван зуун ерэн есэн мянга хорь/ төгрөгийг тус тус гаргуулж хохирогч П.Ад олгохоор шийдвэрлэв.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Е.Ед эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд үзсэн бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Е.Е урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Е.Еы үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэлээс торгох ялыг сонгож 450 нэгж буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэлээ.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулах торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч Е.Е нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Е.Е нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж байна.
Шүүгдэгч Е.Ед хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн хувийн бичиг баримтыг тогтоолын Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, мөн хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ